Монголын говьд байх Баянзагийн Улаан эрэг буюу Flaming cliffs хэмээх газар нь дэлхийн байгалийн долоон гайхамшигт нэр дэвшээд байгаа билээ. Энэхүү газраас 1920 онд Америкийн палеонтологич Рой Чапмэн Андрюс анх үлэг гүрвэлийн өндөг олж байсан юм байна.
Та Дэлхийн долоон гайхамшигт нэр дэвшээд байгаа монголын говийн үзэсгэлэнт байгалийн төлөө саналаа өгөхийг хүсвэл www.new7wonders.com/nature хаягаар орж саналаа өгөөрэй. Үүнд нэг их хугацаа шаардагдахгүй. Санал хураалт энэ оны 7 сарын 7-ныг дуустал явагдана. Энэхүү дэлхийн долоон гайхамшиг интернетийн санал хураалт нь жил бүр болдог бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг дээрх хаягаас мэдэх боломжтой. Азиас 67 газрын нэр дэвшсэн ба нийтдээ дэлхийн өнцөг булан бүрд буй байгалийн 261 үзэсгэлэнт газрын нэр дэвшжээ.
Хэрвээ манай Монголын говь нутаг маань энэхүү санал асуулгад өндөр оноо авбал манай орныг сонирхох жуулчдын тоо өсөх нь магадтай билээ .


