You are here: Мэдээ мэдээлэл Бизнес

Бизнесийн мэдээлэл

АНУ-Д 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАХ БОЛОМЖ

И-мэйл Хэвлэх PDF

Дэлхийн 35 оронд өөрийн салбартай "International Doorway to Education& Athletics" буюу IDEA байгуулага нь "Монголын залуучууд солилцооны үндэсний агентлаг"-тай хамтран оюутан залууст АНУ-д 50-100 хувь тэтгэлгээр сурах боломж олгож байна. 
"IDEA" байгууллага нь 1997 оноос үйл ажиллагаагаа явуулж өдгөө 4000 гаруй залуучууд АНУ-д боловсрол эзэмшиж байгаа ажээ. Тэтгэлэг олгоход тавих шаардлага нь энгийн ердөө "ТОЕФЛ"-ын 61-ээс дээш оноотой, ЕБС төгсөгчид болон их дээд сургуулийн оюутан бакалавр, магистрын тэтгэлэгт хамрах боломжтой.

Америкийн Монголчуудын шилдэг бизнес - 2009

И-мэйл Хэвлэх PDF
Америкийн Монголчуудын шилдэг бизнес - 2009 шалгаруулалт амжилттай дуусаж, нийт 22 бизнес шилдэгээр тодорч, “Шилдгийн шилдэгээр” Дэлгэрцогт захиралтай Пирамид Гранит компани шалгарлаа.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 2-р сарын 15, Даваа гариг, 11:37

Америкийн Монголчуудын шилдэг бизнес - 2009 шалгаруулна

И-мэйл Хэвлэх PDF

Америкт бизнес эрхэлж байгаа Монголчуудаа урамшуулан дэмжих, сурталчлах, Монголчууд олноор сууршисан хот мужуудын монголчуудын холбоодтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор АМХТ-с “Шилдэг бизнес” үйл ажиллагаа жил бүр зохион байгуулдаг билээ.

Шилдэг бизнес – 2009 –д нэр дэвшүүлэлт эхэллээ. Америкийн Монголчуудын албан ёсны бүртгэлтэй холбоод болон бусад олон нийтийн байгууллагууд гурав хүртэл, хувь хүмүүс нэг бизнэсийг нэр дэвшүүлнэ. Материалыг 2009 оны 12 дугаар сарын 15 хүртэл  Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй имэйлээр хүлээж авна.

АНУ дахь Монголчуудын бизнесийн хөгжил

И-мэйл Хэвлэх PDF

ImageХойд Америкийн Монголчуудын анхдугаар хуралдай 2009 оны 10 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Колорадо мужийн Дэнвэр хотноо амжилттай болж өнгөрлөө. Хуралдайн үеэр Хойд Америк - Монголын бизнесийн консулаас удирдан зохион байгуулсан бизнесийн хуралдааны хэсэгт АМХТ-н тэргүүн Э.Жагдагдоржийн тавьсан илтгэлийн товчлолыг нийтэлж байна.

Бизнесийн хуралдааны хэсгийг ХАМБК-н Ерөнхийлөгч Стив Саундэрс удирдаж Хаан банкны гүйцэтгэх захирал Питер Морроу Монголын өнөөгийн эдийн засаг бизнесийн байдал сэдвээр, АМХТ-н тэргүүн Э.Жагдагдорж АНУ дахь Монголчуудын бизнесийн хөгжил сэдвээр, АНУ-н экспортод туслах төвийн олон улсын худалдааны ахлах мэргэжилтэн Марта Батвин АНУ-с экспорт хийх боломж, тусламжийн талаар болон Колорадо Монголыг бодитоор амжилттай холбож өгсөн бизнесийн туршлага дээр үндэслэж ярисан бол Номадик Экспедитион компанийн Ерөнхийлөгч Жалсаа Урубширов өөрийн бизнесийн амжилтын туршлагаас ярьж Америкийн Монголчууд амжилт олох илгэл үнэмшил суулгалаа.

PDF үзэх

Бизнес дэмжих програм хангамжууд

И-мэйл Хэвлэх PDF

Вашингтон мужийн Сиаттл хотод ажиллаж амьдардаг Л.Бат-Өлзий АНУ-д бизнес эрхлэгч Монголчуудын гуравдугаар чуулганд тавьсан илтгэлийн товчлолыг нийтэлж байна. Л.Бат-Өлзий Майкрософт компанид програм хангамжийн тэргүүлэх инженерээр ажилладаг.

PDF үзэх

Монголын бизнес боломжууд

И-мэйл Хэвлэх PDF

Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.Түмэнбаяр АНУ-д бизнес эрхлэгч Монголчуудын гуравдугаар чуулганд тавьсан илтгэлийн товчлолыг нийтэлж байна. Дипломат албаны ээлжит томилгооны хугацаа нь дуусаж Н.Түмэнбаяр өдгөө эх орондоо ажиллаж байгаа.

PDF үзэх

Бизнесийн зээл авах

И-мэйл Хэвлэх PDF

Ваймон мужийн Жилэт хотод ажиллаж амьдардаг С.Боргилын АНУ-д бизнес эрхлэгч Монголчуудын гуравдугаар чуулганд тавьсан илтгэлийг нийтэлж байна. С.Боргил Банк оф Жилэтийн дэд ерөнхийлөгчөөр ажилладаг.

Энэхүү илтгэл нь Лос Анжелос хотноо энэ оны 4 сарын 23-ны өдөр болон Вашингтон хотноо 8 сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан АНУ дахь Монголчуудын бизнесийн уулзалт семинар дээр тавигдсан юм.

Санамж: Илтгэлд оруулсан зээлийн хэмжээ, хугацаа болон шалгуур харьцаанууд  нь банкуудын ерөнхий дундаж болно. Банк тус бүр өөрсдийн зээлийн бодлогын хүрээнд өөр өөр харьцаа, хугацаа, зээлийн хэмжээг мөрдлөгө болгодгийг анхаарна уу.  Мөн энэ илгэл нь банкнаас бизнес зээл авахад хэрэг болохуйц ерөнхий ойголтуудыг л өгч байгааг болгооно гэдэгт найдаж байна.

Энэхүү илтгэлээс асууж тодруулах зүйл байвал надтай Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй   хаягаар харьцана уу.

С. Боргил

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 21, Даваа гариг, 14:21

АНУ-д бизнес эрхлэгч монголчуудын гуравдугаар чуулган амжилттай боллоо

И-мэйл Хэвлэх PDF

АНУ-д бизнес эрхлэгч монголчуудын гуравдугаар чуулганы тэмдэглэл

АНУ-д бизнес эрхлэгч монголчуудын гуравдугаар чуулганыг 2009 оны наймдугаар сарын 29-нд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин Сайдын Яам, Америк дахь Монголчуудын худалдааны танхим хамтран амжилттай зохион байгууллаа. Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин Сайдын Яамны хурлын танхимд болсон энэ чуулганы тэмдэглэлийг толилуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт ирүүлжээ

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин Сайд Х.Бэхбат “Хурлын нээлтийн үгний өмнө та бүхэнд дуулгах таатай мэдээлэл байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуралд оролцогч та бүхэнд илгээлт ирүүлжээ. Одоо уншиж толилуулья” хэмээн АНУ-д бизнес эрхлэгч Монголчуудын гуравдугаар чуулган, Америк дахь Монголчуудын худалдааны танхимын жилийн ээлжит хурлыг нээлээ.

АНУ-д бизнес эрхлэгч монголчуудын гуравдугаар чуулган

И-мэйл Хэвлэх PDF
АНУ-д бизнес эрхлэгч монголчуудын гуравдугаар чуулганыг АНУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамны хурлын танхимд 2009 оны наймдугаар сарын 29-нд хуралдуулахаар зар түгээж, та бүхнийг чуулганд хүрэлцэн ирэхийг урьсан билээ. АНУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам, Америк дахь Монголчуудын худалдааны танхим хамтран чуулганыг зохион байгуулах юм.  ДМ чуулганы хөтөлбөрийг анхлан нийтлэж байна.
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 8-р сарын 28, Баасан гариг, 03:01

АНУ-д бизнес эрхлэгч монголчуудын гуравдугаар чуулган

И-мэйл Хэвлэх PDF
АНУ-д бизнес эрхлэгч монголчуудын гуравдугаар чуулганыг АНУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамны хурлын танхимд 2009 оны наймдугаар сарын 29-нд хуралдуулахаар зар түгээж, та бүхнийг чуулганд хүрэлцэн ирэхийг урьж байна. Чуулганыг АНУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам, Америк дахь Монголчуудын худалдааны танхим хамтран зохион байгуулах юм.  Чуулганаар бизнес эрхлэгчдэд зориулсан цомхон сургалт явуулж, тэдний үйл ажиллагааны танилцуулга бүхий илтгэлүүдийг хэлэлцэж, АМХТ-ын жилийн үйл ажиллагааны тайланг тавьдаг уламжлалтай билээ.

Бизнес эрхлэгч, эрдэмтэн судлаач, оюутан залуус та бүхнийг бизнесийн холбогдолтой бүхий л чиглэл болох бизнесийн шийдвэр гаргах ухаан, нягтлан бодох бүртгэл, санхүү, мэдээлэл холбооны технологийн хэрэглээ, бизнесийн харилцаа, байгууллагын бүтэц зохион байгуулалтын онол практик, олон улсын бизнес, маркетинг, стратеги болон бусад чиглэлээр урьдчилан бэлтгэсэн илтгэлээ хэлэлцүүлэхийг урьж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 7-р сарын 30, Пүрэв гариг, 22:45
  • Шинээр

  • Их уншсан

  • Сэтгэгдэл ихтэй