Нийтлэл, Тэмдэглэл
Сони
ЦӨЛИЙН СУВД
Монголын гэноцидийг даруй таслан зогсооцгооё!
Босни-Гэрцэговины сэрб салан тусгаарлагчид 1995 онд Сребреникийн дэргэд 8000 мусульманыг хядсан нь гэноцид гэж Европын шүүхээр хүлээн зөвшөөрөгдлөө. Одоо тус шүүх, Азэрбайжаны Хожалы-д армянууд хядлага үйлдсэнийг хэлэлцэх гэж байна.
Түрк улс, армяны гэноцидийн хариуцлага гээчийг манай тал хүлээх ёсгүй хэмээн тус шүүхэд хандав. АНУ, Швэд, Аргэнтин, Франц зэрэг орон Түрк улс гэноцид үйлдсэн гэж хүлээн зөвшөөрөөд байгаа. 1.5-2 сая армян хүнийг устгасан тухай асуудал юм.
7 сарын нэгэн, нэг асуулт, нэг сануулга
Б.Номинчимэд
Нэг: Сонгуулийн луйврын хэргийг яах гэж байна вэ?7 сарын нэгний хэрэг явдлыг хоёр жилийн турш шүүн хэлэлцлээ. Тусгай комисс байгуулан, УИХ-аар ч хэлэлцүүлж, төрийнхөө ордонд нээлттэй хэлэлцүүлэг ч өрнүүллээ. Хууль зөрчсөн олон үйлдлүүдийг нэг бүрчлэн хэлэлцэж байх шиг байна. Буудсан цагдааг шалгаж, ард иргэд рүү буудах тушаал өгсөн эсэхийн нягталж, хулгай, дээрэм хийсэн, төрийн цагдааг зодож бэртээсэн, галдан шатаасан нөхдүүдийг яллаж, бас өршөөж ч байх шиг. Хийсэн хэрэг нь тодорхой, баримт нотолгоо хангалттай учир эдгээр хэргүүд хэзээ нэгэн цагт үнэн зөвөөрөө шударга шүүхээр шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Зарим улс төрчид энэ золгүй өдрийг рейтингээ өсгөх сайхан боломж хэмээн харж, бас зарим нь эсрэг хүчнээ намнах нэг арга хэрэгсэл болгох гэж оролдож буй олхиогүй хандлага ч ажиглагдаж байна.
Харин энэ хоёр жилд нэг л зүйл, бүр хамгийн гол гогцоо байж болох нэг зүйлийг Монголын шүүх, улс төрчид санаатайгаар ор тас орхигдуулсаар ирэв.
ХУВЬСГАЛ ХУДАЛДАНА
Х.Эрхэмбилэг
90 жил “хувьсгал хийсэн” Хувьсгалт нам манайх! Хувьсгалт нам ерэн жил зүтгээд бараагүй зөрчлийг жил жилийн хавар энд тэндээс тодорсон шинэ хувьсгалчид хамжиж арилгахаар ханцуй шамлана. Гэвч Ху нам эдгээр хувьсгалчдыг ад үзэж, жийх янзтай. Уг нь “эх нь шийр алаг бол үр нь бөөр алаг” гэдэг дээ: Ху намын доороос босож буй шинэ үеийн улс төрчид хувьсгалт шинж чанарыг өвлөх нь аргагүй. Далаад жил улаан хувьсгалчид явцгаасан дахиад жаахан зөрчлийн хуулиар сүнгэнэхэд ядаад байх зүйл ч алга. Тэгээд ч баян, ядуу хоёр зэрэгцэн хөгжиж байхад хувьсгал шиг амархан юм үгүй. Ядарсан хүмүүс алдах юмгүй болоод жагсахад, тэднийг дөрөөлөөд улс төрийн өндөрт гарах аавын хүү алхаж л яваа.Монгол улсыг “Хятадын үүцийн сав” хэмээн нэрийдсэн байна
Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболд танаа
Герман улсад ажиллаж амьдарч, сурч буй таван мянга гаран монголчуудын санаа бодлыг энэхүү захидлаар хүргэж байгаа тул эрхэм Ерөнхий сайд та анхаарч үзнэ үү.
Эх орны минь ирээдүй хэрхэхийг шийдвэрлэх чухал асуудлын өрнөл биднийг ийнхүү танд захидал бичихэд хүргэлээ. Глобалчлагдсан XXI зууны гадаад орнуудын эдийн засгийн болон геополитикийн тоглолт шатарын нүүдэл хийхтэй адил ухаан зарахыг биднээс шаардаж байна.
Өнөөг хүртэл хамгийн гайхамшигтай нь Герман байна даа
Юу юу болоод өнгөрчхөв өө? Австралийн хамгаалалт бол хана хэрэм л гэсэн, урьдчилсан шатны сүүлийн 10 тоглолтдоо нийт дөрөвхөн гоол алдсан л гэсэн, сүүлийн Дэлхийн Цомд бараг нэг ч гоол алдаагүй гэл үү? Италид хулхидуулаад нэг хийлгэсэн л гэсэн. За хөөрхий Германуудыг бол залуу л гэнэ, Клозе нь гол хийдэггүй л гэнэ, Подолски нь одоохондоо муу л гэсэн.
Ирак ба Монголын төстэй хийгээд эмгэнэлтэй баримтууд
Д.Батсуурь
Монголчууд Багдадыг хоромхон зуур эзэлсэн гэдэг. Зорилгодоо хүрэхийн тулд байгалийн хүчийг ашиглажээ. Америкчууд холбоотнуудынхаа хамтаар Иракт дайн зарлаж эхлээд 40-өөд хоногийн дараа зохион байгуулалттай эсэргүүцэл зогсов.
Зургаа дахь буюу орчин үеийн дайн бидний Монголчуудын 13 дугаар зууныхаас ялгаатай ч Чингэс хааны дайтах урлагаас судалсаар, суралцсаар байна. Үүгээр бид бахархахаас аргагүй.
Олон жилийн дайны туршлагатай Саддам Хусейн яагаад эсэргүүцэл үзүүлж чадсангүй вэ? Тэр хөрш Ирантай олон жил байлдсан, Кувейтийг эзлэн түрэмгийлж байсан шүү дээ. Цэргийн мэргэжилтнүүд үнэлэлт дүгнэлт хийж Саддам Хусейны алдааг нь нэрлэсэн байна лээ. Надад хамгийн сонирхолтой санагдсан нэгэн мэдээг дурдъя. Бас нөгөө талаар бид Саддамаас суралцаж болохгүй гэж үү?
Аваргын цом Aмерикийн баруун эрэгт шилжлээ
Aмерикийн монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээн Кальфорн мужийн Сан Франциско орчмын Данвил хотноо амжилттай явагдаж өндөрлөлөө. Арван баг 3 хэсэгт хуваагдан хоёр өдрийн турш зэрэгцээ хоёр талбай дээр хурц ширүүн өрсөлдсөн тус тэмцээнд Оакланд хотын залуусаас бүрдсэн “Темескал Райдерс” баг түрүүлж аваргын цом алтан медалын эзэд боллоо. Удаах байрт Монголын бизнес эрхлэгч залуус, монголын хөлбөмбөг сонирхогчдын “Тайгер” лигийн шилдэг тоглогчид бүхий “Улаанбаатарын Барс” зочин баг орж хүрэл медалын эзэдээр “Бэй Аэриагийн Шонхорууд” баг шалгарав.
ЭЭЖ БУРХАН (хайрт ээж Д.Намжилынхаа гэгээн дурсгалд зориулав)
Өнөөдөр бороо үргэлжилж ороод сэтгэлд нэг л уйтгартай. Яагаад ч юм ээжийгээ үгүйлээд хүмүүстэй ээжийн тухай бодлоо хуваалцья гэж бодоод бичиж сууна.
Хүний амьдралын хүслийн дээд бол ээж билээ.Хүмүүний амьдралыг ээж бурхангүйгээр төсөөлөшгүй.Ээж бурхан баймааж бид байж орчлон ертөнц тогтнож буй гэвэл маргах хүн үгүй биз дээ.Хүмүүний заяаг олж, орчлон хорвоод мэндлээд багагүй хугацаанд амьдарч, энэ хорвоогоос буцахын цагт ээжээ гэж дуудсаар оддог бол,орчлонд нэгэн шинэ хүн авч ирж буй тэр ариухан эх хүн мөн л ээжийгээ дуудсаар хорвоод нэгэн шинэ хүмүүнийг бэлэглэдэг билээ. Амьдрах,амьд байхын эхлэл төгсгөл 2-г ээж гэдэг үг л холбож байдаг
Бусад мэдээллүүд...
- Аса аварга Лондонд
- Гадаадад амьдарч байгаа монголчуудын гэр бүлийн байдал (судалгааны явцын түүвэр дүнгээс)
- Тэд ирнэ...
- 2012 = Ганц гишүүнтэй парламент ?
- ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ФИЛОСОФИ
- СОНГУУЛИЙН ПРОПОРЦИОНАЛЬ СИСТЕМ БУЮУ ДОРДОХЫН ДОЛОО
- Аугаа их эх орны дайны ялалтын 65 жилийн ойн баяр болж байна
- Улсын хүн амын тооллого
- Шинэ юм гэдэг мартагдсан хуучныг хэлнэ
- Дэлхийн Дуурийн Урлаг ба Монголын Дуурийн Урлагийн Үүсэл, Xөгжилт
- 1936 ОНЫ МОНГОЛ–ЗӨВЛӨЛТИЙН ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАХ ПРОТОКОЛ ХИЙГЭЭД МОНГОЛЫГ ТОЙРСОН ГЭРЭЭ ХЭЛЦЛИЙН ТУХАЙ
- Баяр
- Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлого хаана явна вэ?
- Дайн хийх шалтгаан
- "Гологдсон охин" Ц.Mөнхцэцэг Америкт сайн яваа.
- Төөрөлдсөн оюун санаа
Хуудас 6-с 1




