Энэ оноос Хятадын коксжсон нүүрсний импортлогч орнуудын хувьд ихээхэн өөрчлөлтийн жил болж байна. Зөвхөн коксжсон нүүрсний импортын эхний 4 сарын гаалийн мэдээнээс харахад Монгол Улсаас импортолж буй коксжсон нүүрсний хэмжээ Авсралиас давж, нийт нүүрс импортлогч орнуудыг авч үзвэл Индонез улс тус улсад нүүрс импортлогч хамгийн том улс боллоо. Хятадын "Нүүрсний салбарын мэргэжилтэн Ли Яны мэдэгдсэнээр, 2008 онд Хятад улсад нүүрсимпортлогч орнуудаас тус улсад нийлүүлсэн коксжсон нүүрсний хэмжээг авч үзвэл Монгол улс 3.63 сая тонн, Австрали 1.35 сая тонн, ОХУ 120 мянган тонн нүүрс импортолжээ.
2009 онд энэ тоо өөрчлөгдөж, Австрали 22.65 сая тонн, Монгол Улс 3.98 сая тонн, ОХУ 1.91 сая тонн нүүрс импортоор нийлүүлжээ.




