You are here: Д.Баярсайхан

Д.Баярсайхан

АНУ -д төрсөн хүүхдүүдэд хуувь ёсны эрх олгодгийг зогсоох асуудал яригдаж байна

И-мэйл Хэвлэх PDF

Д.Баярсайхан /Сакраменто, АНУ/
11 сард болох сонгуулийн сургаар улс төрийн маргаан, бичлэг, сонгуульд өрсөлдөгч хүмүүсийн яриа, сурталчилгаанд та бүхэн цагаачлалын талаар нэлээд зүйл гарч байгааг анзаарсан байх. Энэ нь ч аргагүй юм. Улс төрийн хүчнүүдийн хувьд улс орны тулгамдсан асуудлаар, түүний дотор цагаачдын асуудлаар юу хийх бодолтой байгаа нь сонгогчдын хувьд чих тавин сонсох сэдэв болдог ба энэ нь тэдний сонголтонд нь нөлөөлөх гол хүчин зүйл болдог билээ.

Америкийн эдийн засаг муу хэвээрээ удах шинжтэй

И-мэйл Хэвлэх PDF

Д.Баярсайхан /Сакраменто, АНУ/

Америкийн эдийн засаг уналт эхэлснээс хойш анх удаа 3 улирал дараалан тасралтгүй, түүний дотор энэ оны эхний улиралд 3.2 хувьтай өсөж мэргэжилтнүүд, улс төрчид эдийн засгийн өсөлт буцалтгүй боллоо гэж мэдэгдэж байсан билээ. Гэтэл хоёр дахь улирлын эдийн засгийн үзүүлэлт 2.4 хувь болон буурсан мэдээ гарсан нь бараг тохиолдох магадлал багатай гэж үзэж байсан double-dip recession буюу давхар эдийн засгийн уналтын 2 дахь үе нь тулгарч ирээд байна гэсэн айдас улс орон даяар авчирлаа.

Обама цагаачлалын хуулийн асуудлыг энэ жилд хийх ажлынхаа жагсаалтаас хаслаа.

И-мэйл Хэвлэх PDF

Д.Баярсайхан /Сакраменто/

Ерөнхийлөгч Обама сонгогдох үедээ сонгогдсон эхний жилдээ хамгийн түрүүнд шийдвэрлэх асуудлын нэг болгож амласан цагаачлалын шинэчлэлийн хуулийн асуудлыг энэ жилийн ажлын  төлөвлөгөөнөөсөө хаслаа. Энэ жил Конгрессын сонгууль болохтой холбогдуулж хууль боловсруулагчид улс төрийн ашиг сонирхлын үүднээс батлагдах боломжгүй тул хойшлуулж байгаа бололтой. Зарим нэг судлаачдын таамаглаж байснаар хамаг хүчээ Эрүүл мэндийн шинэчлэлийн хуульд зарцуулсан ерөнхийлөгч дахин сонгогдохын тулд аль болох аюулгүй алхам баримтлаж байгаа хууль боловсруулагчид цагаачлалын хууль тэгтлээ анхаарлаа хандуулахгүй гэж үзэж энэхүү шийдвэрийг гаргажээ. Харин цаашид энэ хуулийг батлуулах урьдчилсан нөхцөл байдлыг бүрдүүлэхэд анхаарах болно гэсэн байна.

Тооллого, татвар болон бусад мэдээллүүд

И-мэйл Хэвлэх PDF

Д.Баярсайхан, Сакраменто.

Тооллого.
Өнгөрсөн долоо хоногт улс даяар айл бүрт энэ долоо хоногт тооллогоны хүснэгтийг бөглөж явуулах захиа очсон байгаа. Америкийн хүн амын тооллого 10 жил тутамд явагддаг бөгөөд 2000 онд явагдсан тооллогонд Монголчууд тийм ч идэвхтэй оролцоогүй нь U.S. Census бүртгэлийн газрын сайтаас Монгол хийж хайхаар бүртгэгдсэн хүн гарч ирэхгүй “0” байгаагаас харагдаж байна. Энэхүү бүртгэлд та бүхнийг идэвхтэй оролцоорой гэж уриалах гэсэн юм. Учир нь Монгол гэдгээр бүртгэлд орно гэдэг нь Монголчууд энэд байдгийг гол тоон илэрхийлэл болж бидний дуу хоолой бусдад сонсогдох, өөрсдийн эрх ашгийг төлөөллийг бий болгох зэрэгт төдийгүй бизнес, нийгмийн ач холбогдол их юм. Наад зах нь “undeserved” буюу  нийгмийн элдэв ашиг тусаас тэгтлээ хүртэж чаддаггүй Монгол коммунитигийн хувьд ийм тооны хүмүүс байдаг тэдэнд хэрэгцээтэй үйлчилгээг хүргэх талаар засгийн газар, нийгмийн газрууд, ашгийн бус байгууллагуудтай хамтарч ажиллахад барьц болох боломжтой.

Гэр бүлийн санхүү, аж ахуйтай холбоотой мэдээллүүд

И-мэйл Хэвлэх PDF
Д.Баярсайхан /Сакраменто/
1.    Баярын үеэр бэлэгний картыг бэлгэнд өгөх нь түгээмэл байдаг. Бэлэгний карт /gift card/-ийг ашигтайгаар худалдаж авах хэдэн боломжууд байна. Зарим банк, санхүүгийн газруудад дэлгүүрийн бэлэгний картыг майл эсвэл оноогоор тооцож солих боломж байдаг. Жишээ нь, Citibank 100 долларын картанд 16000 оноо өгдөг бөгөөд ийм тооны Thank you оноогоор Macy’s-ийн 100, 50 долларын 2 карт авч болно. Иймд өөрсдийн банкны ажилтнуудаас бэлэгний картыг оноогоор сольдог эсэхийг асуугаад, хэрэв сольдог бол ашигтай наймаа хийж болох эсэхээ шалгаад үзээрэй.

Далай ламын элч төлөөлөгч Жадо Ринбүчи морилохуй

И-мэйл Хэвлэх PDF
ImageБурхан шашны Занабазар төвийн урилгаар Энэтхэгийн Дарамсал хот дахь Далай ламын дэргэдэх Намжил дацангийн хамба лам асан, Далай ламын элч төлөөлөгч Жадо Ринбүчи морилон ирэх гэж байна. Түүний энэхүү айлчлал нь Монголчууд бидний өргөнөөр  тэмдэглэдэг Зулын 25-ны өдөртэй давхцаж байгаа нь ихээхэн билэг дэмбэрэлтэй зүйл болж байгаа бөгөөд тэрээр Бэй Ариа болон Сакраменто хотын Монголчуудад зориулж Бурхан шашны ёс заншил уламжлал сургааль болон Цагаан Дарь эхийн насны авшиг хайрлаж сүсэгтэн олонд эрүүл энх, элбэг дэлбэ, амар түвшин байхыг ерөөж Дашчийрав сан, хийморийн сан, Ногоон дарь эх, Ширнэн, Цагаан шүхэрт болон Дамдин Янсан сахиусны магтаал зэрэг номнуудыг айлдах тул та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 11-р сарын 28, Бямба гариг, 18:25

Хар баасан гариг ба баярын худалдан авалт

И-мэйл Хэвлэх PDF
Д.Баярсайхан /Сакраменто/
Энэ өдөр дэлгүүрүүдийн хувьд хар өдөр буюу жилийн турш олсон орлогоо тэр өдөр “харлуулдаг” гэдэг утгаараа энэхүү нэрийг авсан ч худалдан авагчдын хувьд ашигтай наймаа ихээр хийх боломжийг, дэлгүүрүүдэд жилийн голлох орлогоо олдог баярын худалдан авалтын улирлын эхлэлийг тавьдаг “цагаан” өдөр билээ. Хар баасан гариг нь дэлгүүрүүдийн хувьд ашгийн төлөө биш хэрэглэгчдэд юм авах “настроение” түрүүлэх урамшууллын чанартай бөгөөд цөөн тооны цахилгаан, электрон хэрэгсэл, хувцас хунарыг doorbuster гэж нэрлэн маш хямд үнээр байрлуулдаг билээ. Энэ жилийн “цагаан” өдрийн онцлогуудыг авч үзвэл:

Гэр бүлийн аж амьдрал, санхүүтэй холбоотой мэдээллүүд

И-мэйл Хэвлэх PDF
Д.Баярсайхан /Сакраменто/
1. Эдийн засгийн тэтгэмжийн төлөвлөгөөний 2-р хэсэг эхэлж байгаа бололтой. Эдгээрээс Монголчуудад хамааралтайгаас “Cash for refrigerators” – дараагийн мөнгө буцааж авах программ байна.

“Хямралын үед амжилттай ажиллаж байгаа бизнесийн жишээнүүд. Хоолны газрын бизнес”

И-мэйл Хэвлэх PDF
Д.Баярсайхан /Сакраменто/
Би өнөөдөр илтгэлээ “Хямралын үед амжилттай ажиллаж байгаа бизнесийн жишээнүүд. Хоолны газрын бизнес” сэдвээр бэлтгэж ирсэн бөгөөд үүнд хүмүүсээс хамгийн их санал хүсэлт ирдгээр нь тусгайлан хоолны газрын бизнест хэрэгцээтэй жишээ, санаа, зөвлөгөөг багтааж байгаа юм.
Юуны түрүүнд одоогийн эдийн засаг, бизнес орчны нөхцөл байдлын талаар товч дурдаад үндсэн сэдэв үрүүгээ оръё.
Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 07, Даваа гариг, 20:02

Гэр бүлийн аж байдал, санхүүтэй холбоотой мэдээлэл

И-мэйл Хэвлэх PDF
Д.Баярсайхан /Сакраменто/
1.    Эдийн засгийн хямрал төгсөх тийшээгээ хандаж байна. Америкийи түүхийн сүүлийн 70 жилд гараагүй хамгийн урт бөгөөд хүнд эдийн засгийн хямрал төгсгөлийнхөө шатанд ирснийг эдийн засгийн үзүүлэлтүүдэд хийсэн дүгнэлтээс энэ сарын эхээр гаргасан мэдээнд өгүүлжээ. The Commerce Department-ийн мэдээлсэнээр тасралтгүй нэмэгдэж байсан Дотоодын нийт бүтээгдэхүүний уналт буурч 1-р улиралд 6.4%-тай байснаас 2-р улиралд 1% -д шилжсэнд үндэслэн дараагийн 3-6 сарын дотор эдийн засгийн хямрал дуусна гэсэн дүнгэлтийг гаргасан байна.

Хуудас 2-с 1

  • Шинээр

  • Их уншсан

  • Сэтгэгдэл ихтэй