Sat05182013

Last updateSat, 18 May 2013 11pm

 
 
Back Та энд байна: Home Судлаач Д.Ганхуяг

Комментоор бөөлжигч...

Судлаач Х.Д.Ганхуяг.

Хөвсгөлийн Бурхнаар бөөлждөг хүүхэн баригдав. Бүгдээрээ пөх пах болов. Яг үнэндээ бол иймэрхүү нөхдүүд Монголоор дүүрэн бий. Хаана гээч ?! Нетэд. Өөрийгөө сэхээтэн гэж нэрлэх эдгээр нөхдүүд мэдээллийн эрх чөлөөг хязгааргүй эдлэнхэн нетэд ороод суучихаж. Тэгээд комментоор бөөлжин Монголын ард түмний оюун санааг хордуулан залуу үеийг, ирээдүйг хорлон сүйтгэж байна. Сүүлийн үед тэд хэтэрхий даварч бүдүүлэг, системгүй, ёс суртахуунгүй, доод түвшний, нийгэм болон соёлд хорлолтой мэдээлэл маягийн нян бөөнөөр нь тарааж, тэр нь үндэсний оршихуйд нэн аюултай болсны учир би үүнийг бичиж байна.

Дэлгэрэнгүй...

Баабарын геополитик

Судлаач Х.Д.Ганхуяг

Монголчууд бүгдээрээ геополитикч юм. Пивоны ширээний ард суугаа монгол эрийн дэргэд НҮБ, АНУ, Орос, Хятад, Япон, Израилийн аналитик хийгээд тусгай албад бол юу ч биш, “нусгай хүүхдүүд” юм. Гэхдээ Монгол дотроо бол “хамгийн том” геополитикч нь Баабар юм шиг байгаа юм. Тэхээр ноён Баабарын “геополитик” гэж ямар юм байдгийг аваад үзвэл монголын геополитик тодорхой болно. Тийм биз дээ…
Саяхны геополитик
2003 оны 2 дугаар сарын 26 буюу ердөө л арван жилийн өмнө Баабар “геополитикийн” дараах дүгнэлтийг хийж байсан. Олон хүн санаж байгаа байх. Хэдийгээр тэр “америк судалгаа” гэж нэр өгсөн ч гэсэн түүний өөрийнх нь дүгнэлт байгаа юм. Тэр нь ийм:

Дэлгэрэнгүй...

Оюу толгойгоо анхаар...

Судлаач Х.Д.Ганхуяг

Rio Tinto цаанаа нэг л юм хийгээд байна даа. Үүнийг манайхан мэдэж байгаа эсэхийг бүү мэд. Манайд хамаатай л гэж бодох юм. Ямар ч гэсэн дуулгая гэж бодов…
Rio Tinto зардлаа багасгах, чиглэлийн биш хийгээд ашиг багатай бизнесээс гарахын тулд австрали дахь олон миллиард долларын нүүрсний активаа зарах гэж Deutsche Bank-ыг хөлслөн авлаа гэж Street Journal сэтгүүл мэдэгдэж байна.
Тухайлбал Coal and Allied Industries хэмээх нүүрний компани дахь хувьцааныхаа 29 хувийг зарах, уг төсөлд эзлэх өөрийн хувиа 51% болгон бууруулахаар Rio Tinto төлөвлөж байгаа гэнэ. Одоо Rio Tinto Шинэ Өмнөд Уэльс дэх нүүрсний хэд хэдэн уурхайг удирддаг Coal & Allied компанийн хувьцааны 80%-ийг эзэмшдэг юм

Дэлгэрэнгүй...

Хасбуу тамга хаана байна

Судлаач Х.Д.Ганхуяг.

Энэ асуултыг Монгол хүн болгон тавих эрхтэй бөгөөд ёстой юм. Ингэхэд Лигдэн хаан тамгаа хадны завсар нуусан “Цогт тайж” кино уран сайхны хэтрүүлэг биш юм. Үнэндээ Монголын Эзэнт Гүрний Төрийн Их Тамга яг тэр үед сураг алдарсан. Гэхдээ сураггүй алга болдог юм гэж энэ дэлхийд байхгүй л дээ. Энэ тухай эрэгцүүлье…

Төрийн Их Тамга
1204 онд Чингис Найманыг мөхөөх үедээ Татаатунгааг олзолсон ба тэр эрдэмт хүн Таян хааны тамганы түшмэл байсан нь тодорхой байдаг. Яг нарийндаа бол Хасар олж хаанд мэдүүлсэн юм. Ингэхээр Их Улс байгуулахаас хоёр жилийн өмнө тамганы учрыг монголчууд олсон хэрэг. Хятадаас хулгайлсан юмуу авсан юм огт байхгүй.

Дэлгэрэнгүй...

Барон Монголд алттай ирсэн...


Судлаач Х.Д.Ганхуяг.

Манайхан бароны алтны тухай их ярьдаг боловч монгол заншлаараа цуураад өнгөрөх нь элбэг. Сүүлийн үед Бароныг магтаад бараг л ардын баатар мэт хөөрөгдөх. Тэр орох оронгүй зүгээр л нэг дээрэмчин байсан ш дээ. Нөгөө талаас түүнийг Монголыг дээрэмдээд баяжчихсан мэт ярих. Ямар ч гэсэн олон жил дамнан ярьдаг Бароны алт хаанаасаа гараад ирдэг байна гэж бодсон хүн цөөхөн. Ингээд “Бароны алтны тухай” бяцхан түүх өгүүлье.

Дэлгэрэнгүй...

Боливарын хүү

Судлаач Х.Д.Ганхуяг
Уго Чавес нас барав. Энэ нь Латин Америкийн шинэ интеграцийн үйл явцад их том гарз учирч буй хэрэг юм. Манайд Баабараас эхлээд энэ хүнийг хараан загнадаг боловч үйл хэрэг нь ганц Венесуэлийн биш, нийт Латин Америкийн, цаашилбал дэлхийн цоо шинэ хандлагын эхлэл байсан юм. Энэ тухай өгүүлсү.
Сүүлийн 10 гаруй жил Латин Америкт “Зүүн эргэлт” гэх үйл явц болсон юм. Энэ бүсийн олонхи орнуудад үндсэн хуулийн замаар засгийн эрхэнд зүүний буюу зүүн төвийнхөн гарсныг ингэж нэрлэсэн юм.
Тэднийг нөхцөлт байдлаар 2 хувааж болно. Эхний бүлэг нь радикал хэсэг бөгөөд түүнийг талийгаач Уго Чавес толгойлж байв. Энд Венесуэлээс гадна Болив, Никарагуа, Эквадор ордог юм. Энэ улсууд “Манай Америкийн нэрийн төлөө Боливарийн Холбоо” буюу АЛБА гэгчид багтдаг бөгөөд Латин Америкийг нэгтгэхийн төлөөх Симон Боливарын хүсэл мөрөөдлийг хэрэгжүүлэх холбоо болно. Ер нь бол Боливарын үзэл санаа бол Латин Америкийн голлох үзэл суртал бөгөөд улам бүр хүчийг олж байгаа хандлагатай.

Дэлгэрэнгүй...

Баабар балайтах тоолонд...

Манайд “Эх оронч үзэл бол адгийн амьтдын сүүлчийн хоргодох газар мөн” гэсэн афоризм” дэлгэрээд их удаж байна. Монгол зохиогч нь Баабар. Уг нь Оросын Лев Толстойгоос иш татсан санаатай. Тэрийг нь юу ч үл мэдэх, юу ч үл унших “усан тэнэг” монголчууд ихэд бахархан алхам тутамдаа иш татан дүвчигнэх бөлгөө. Энэ талаар өгүүлэх гэсэн юм…

sudlaach-ganaaЭнэхүү “Patriotism is the last refuge of a scoundrel” гэсэн алдарт үгийг анх 1775 оны 4 дүгээр сарын 7-нд Английн доктор Самуэл Жонсон Утга Зохиолын клуб дээр хэлжээ. Үүнийг нь түүнийг намтрыг бичигч Жеймс Босуэлл 1791 онд бичиж нийтлүүлжээ.

Дэлгэрэнгүй...

Хувь заяаны тохиол

 

Саяхан МАН хоёр сонгуульд дараалан ялагдаж үхэх сэхэхийн дэнсэнд ирэв. МАН сүйрснээр монголын улс төрийн системийн задралыг хурдасгаж байна. Онол, чиг баримжаа, үнэт зүйл, зарчим, үйл ажиллагаа “бүгдээрээ л зөв” гээ биз дээ. Тэгээд “бүгдээрээ зөв” юм бол яахаараа ингэж сүйрдэг юм ? Үүнийг бодсон хүн байгаа юу ?!

Яасан ?! Юу болсон ?! Одоо Н.Энхбаяр ингэж бодож байгаа: Миний үед МАН мандан бадарч байсан. Энэ хэдэн олигархи нураагаад хаячихлаа. Би шоронгоос гарч эргэж ирээд тэмцээд ёстой үзүүлээд өгнө. МАН-ын “шинэчлэгчид” ингэж бодож байгаа: Манай нам Энхбаяр даргын үед ёстой мандаж байсан. Энэ муусайн дарга нар намын нэр солиод л баллаад хаячихлаа. Одоо намаа шинэчилнэ. Намаа болон биднийгээ “аваад явчих” шинэ, залуу хүн гаргаж ирэх хэрэгтэй. Даанч одоохондоо “лиидэр” алга…

Дэлгэрэнгүй...

Эрүүл мэндийн нэг жаргалан...

Судлаач Д.Х. Ганхуяг

Манайхны эрүүл мэндийн систем ярьж байгаа нь ёстой эрүүл биш. Монголын эрүүл мэндийн салбар шиг дампуу юм хорвоод үгүй. Дассан сурснаараа л “систем” гэхээс биш, түүнд системтэй төстэй зүйл нэг ч байхгүй. Одоо шинэ систем бүрдүүлэхээс өөр арга байхгүй. Аргаа бараад гадаадын зарим системүүдийг харьцуулснаа толилуулж байна. Үүний дээрээс сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа Хятад, Солонгос, Малайз зэрэг Зүүн-Өмнөд Азийн орнуудын системийг нэмж үзвэл тун олон юм мэдэж авч болох байх. Уг нь бол манайд эрүүл мэндийн системийг янзлах шиг амархан юм байхгүй л байхгүй юу…
Мөнхийн зовлон
Улс төрчид, эмч нар хөгийн зүйл ярьдаг. Хүн болгоныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна гэж. Ухаандаа хүн бүр жилд нэг удаа тархиа компюьтер томографт харуулах ёстой, жилд нэг удаа ходоодоо дурандуулах ёстой, бас дотор эртхнүүдээ ЭХО-д харуулах ёстой гэхчлэн. Хэрэв энэ нь биелдэгсэн бол өдийд Монголд ганц ч өвчтэй хүн үлдэхгүй байх ёстой байхгүй юу. Гэхдээ ийм үлгэр шиг юм энэ дэлхийн хаана ч байдаггүй юм.

Дэлгэрэнгүй...

ХЯТАДЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ БОДЛОГО

Судлаач Д.Х.Ганхуяг

Хоёр хоногийн өмнө буюу энэ арван сарын 24-нд Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэл мэдээллийн газар “Хятадын эрчим хүчний бодлого-2012″ гэсэн “Цагаан ном” гаргаж дэлхий нийтэд зарлав. Тэд эрчим хүчнийхээ өнөөгийн хөгжлийг шинжлээд одоогийн цаг үеийн дуудлагыг шинжлээд ирээдүйд баримтлах стратегээ зорилтоо “эрчим хүчний нөөцийг удаан хугацаагаар, тогтвортой, давшингуй ашиглах явдал” гэж тодорхойлов.
Хятадыг 2011-2015 онд хөгжүүлэх 12 дугаар таван жилийн төлөвлөгөөндөө: 2015 он гэхэд анхдагч эрчим хүчний хэрэглээнд нөхөгдөх түлшний хувийг 11,4 хүргэнэ, нэгж ДНБ-ний эрчим хүчний хэрэглээг 2010 оныхоос 16 хувиар багасгана, нэгж ДНБ-нд ногдох нүүрс хүчлийн хийн агууламжийг 2010 оныхоос 17 хувиар багасгана гэх мэтчилэн. 2020 оны зорилго нь ёстой “алаад хаясан” байна. Тэрийг яриад ч юүхэв, атаархахын нэмэр.

Дэлгэрэнгүй...

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио