Sun05192013

Last updateSat, 18 May 2013 11pm

 
 
Back Та энд байна: Home Хэлэлцүүлэг Монгол орны хөгжлийн талаар

Соёлын өвөө олон улсын сүлжээгээр хамгаална

Ярилцсан Х.Эрдэмбилэг. ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссийн Соёлын асуудал хариуцсан мэрэгжилтэн  www.mongolchuud.blogspot.co.uk
Cүүлийн үед манай улсад өрнөж буй нийгэм, эдийн засгийн өөрчлөлтүүдээс болж соёлын өвийг хадгалж, хамгаалах асуудал хурцаар тавигдаж байна. Ялангуяа соёлын эд зүйлс буюу хөдлөх соёлын өвийн хулгай, дамлан худалдаалах явдал эрс нэмэгдэж байгаа нь зөвхөн манай улсын төдийгүй эрчимтэй даяарчлагдаж буй дэлхий дахины сэтгэл зовоосон асуудал болжээ.
Олон улсын худалдаа, аялал жуулчлал дахь улстөр, эдийн засгийн хориг саад багассан нь аливаа улс үндэстний тусгаар тогтнолын нэг баталгаа болсон соёлын өвийн эсрэг гэмт хэрэг гаарахад нөлөөлсөн гэж үндэсний болон олон улсын шинжээчид санал нэгтэйгээр дүгнэдэг.

Дэлгэрэнгүй...

Завсардсан улстөрчид ба Монголын улстөрийн хямрал

 

С. Молор-Эрдэнэ \ХМХНамын дарга\

Алттай байгаад ч, парламенттай байгаад ч, компануудтай байгаад ч, банкуудтай байгаад ч, шашинтай байгаад ч, академуудтай байгаад ч Монгол оронд нэг л юм дутагдсаар. Тэр дутагдал бол мэдлэг боловсрол. Ном унших, онолд суралцах, эрэгцүүлэн бодох гэх мэтчилэн хичээнгүй зан, дэг журам, сахилга бат шаардсан хөдөлмөр хаягджээ. Хүн төрөлхтний мэдлэг боловсролыг социализмын юм гэж харааж доромжилж шоолж явсан ардчиллынхан улс орноо хоцрогдсон орон болгожээ. Ихэнх улстөрчид ардчилал хүссэний цаад шалтгаан бол дахиад ном уншихгүй боловсролын төлөө явахгүй гэсэн эсэргүүцэл байжээ.

Дэлгэрэнгүй...

МАХН-ыг мантгар хамарт байгуулаагүй

Ц.Буянцогтоо

Монголын улстөрийн салбарт 90 жил үйл ажиллагаа явуулсан Махн гэдэг хүчтэй нам хоёр хуваагдан хүчээ тарамдуулжээ. Могойг таславч гүрвэлээс урт гэгчээр, ман, махн хоёрын сонгуулиар авсан саналыг нэмэхэд 53 хувь болж байгаа ч хэзээ ч дахин нийлэхгүйгээр дайсагналцан хоёр тийш болжээ. Түүхэндээ 1996 оны сонгуульд нэг удаа навс ялагдсанаас өөрөөр ялагдаж үзээгүй, дахиад хэзээ ч ялагдахгүй дээ гэж хэн хүнгүй эргэлзэх юмгүй үзэж байсан энэ нам юуны учир ийнхүү хоёр салж хүчээ сарниулав, хамтдаа бодож үзье.

Дэлгэрэнгүй...

Монголын Эрүүл Мэндийн Даатгалын гажуудал

Г.Марал (Лондон хотын Cass Business School-ын оюутан)

Манай улс дөнгөж сая төрсөн хүүхдээ оруулаад 3 сая орчим болж байна. Энэ нь европын жижиг хотын хэмжээний хүн ам юм. Гэвч газар нутгийн хувьд Английн нутаг дэвсгэрээс гэхэд долоо дахин том бөгөөд Орос Хятадтай хиллэж, Төв Азийн цээжин дээр оршдог орон.

Дэлгэрэнгүй...

Феодалын эдийн засаг Монголыг юунд хүргэх вэ?

 

Асуудал: Феодалын эдийн засаг бидэнд юу өгөв

 

Аливаа үндэстний эдийн засаг мэдлэг боловсрол, морал дээр тогтох ёстой. Харин Феодалын эдийн засаг юун дээр тогтож байв та асуугаад үзээч. Ерөнхийдөө феодалын эдийн засаг ноёдуудын ашиг сонирхол дээр тогтсон байдаг. Тэд эдийн засгийн бүх харилцааг зохицуулж, бүхнийг өмчилдөг. Зөвхөн МАА (мал аж ахуй) гэсэн ганцхан тулгууртай эдийн засгийн тогтолцоотой тухайн үеийн Монголын ноёдууд олсон орлогоо Монголын төрд биш Манжийн хаанд тушаана. Монголын бүхий л орлого ДНБ гадны улс руу урсана гэсэн үг. Монголын баялгийг, ард түмний хөдөлмөрийг зүгээр л сороод байна. Өөрсдөө ноён болж ард түмнийг шулж боолчлох нь феодалын эдийн засгийн хэв шинж.

Дэлгэрэнгүй...

Олон яамтай байх нь хэний ашиг сонирхол вэ?

Ар гөрөөчний Эрка

  Сонгуулийн дараа “бялуу” хуваах гэж нэг том “баяр” болдог. Гэхдээ хууль ёсны олон нийтийн баяр бус зөвхөн сонгуулиар парлемантад олон суудал авсан нам, эвслүүдийн “найр”-ын арга хэмжээ юм. Улсын төсөв “хоосон эргэж”, төрийн данс "улаанаар эргэсэн" үед ч энэ баяр ёслолыг хийхгүйгээр, сонгуулын “бялуугаа” хүртэхгүйгээр тэдний ажил эхэлнэ гэж байхгүй. Төсөв мөнгөө хэмнэж, илүү зарцуулалтыг хумих ёстой байтал тэс өөрөөр шийдэл гаргана. Гарын арван хуруунд багтдаг яам тамгын газраа хөлийн арван хурууг оруулан нэмлээ. Холион бантан гэдгийг ч нэг хутгаж гарав. Нэг яамыг хоёр болгоод, эсвэл нэг яаманд байсан агентлагуудыг нөгөө яам руу нь шилжүүлээд, хольж сольж, хасаж танаад, үгүй бол нэмж өргөсгөөд, юу санасанаа хийнэ.

Дэлгэрэнгүй...

Шагналын сувагтай болмоор байна

 

( Монголоо хөгжүүлэх том санаа)

Эх орноо хөгжүүлэх талаар бодсоор байгаад хүмүүсийн нэг чухал хэрэгцээг хангах арга оллоо. Энэ бол тэдний шагнуулах хэрэгцээ, тэр тухай мэдээлж байх ТВ суваг!

Үе үе-ийн засгийн газарууд, ялангуяа сүүлийн хорин жилийн турш Mонгол Төрийн тууштай хэрэгжүүлж ирсэн гайхалтай ажил бол ард түмнийхээ шагнуулах хэрэгцээг хангаж ирсэн явдал юм. Эрүүл байх, цэвэр агаар, аюулгүй хүнс, ард түмний эрх ашиг машиг ч яамай байна.

Шагналыг үл тэвчидэг байсан хүмүүс ч ( Баабар) шагнал тэврээд гүйдэг болчихсон байгаа. Жил тойрон өдөр шөнөгүй шагнаад байхаар доогтойхон мушийдаг байсан Ардчилсан ерөнхийлөгч (Ц.Элбэгдорж) маань ар өвөргүй шагнал түгээдэг хүн болчихдог нь бас өөрчлөлт шинэчлэл юмуудаа...

Дэлгэрэнгүй...

Авилгын харанхуйд үүрийн гэгээ татав уу

 

Ц.Буянцогтоо

Авилга гэдэг үзэгдэлтэй бид нэг л мэдэхэд ижил дасал болж орхиж. Энэ хорт мангас манай нийгэмд тун хүчтэй нэвчээд буй. Найман нэрийн барааны дэлгүүр, хиамны үйлдвэрийн зөвшөөрөл авах, сунгах зэргээс эхлээд ер бүх л төрлийн ажил хөөцөлдөхөд, за тэгээд засгаас зарлах тендер гэвэл заавал авилга атгуулна. Сүүлийн жилүүдэд уул уурхай эрчимжсэнээс болж засаг мөнгөжихийн хэрээр авилгын хэмжээ, хүрээ хамаагүй том болж хувирчээ. Авилга байдаг гэдгийг үгүйсгэх хүн манай улсад ганц ч байхгүй. Найман нэрийн дэлгүүр, дунд сургуулийн багш, эмч нарт атгуулдаг хэдэн бор төгрөг, набоор энэ тэр бол юу ч биш, хэдэн зуун мянга, сая доллараар хэмжигдэх болжээ.

Дэлгэрэнгүй...

20-р зууны Монголын хөгжлийн гайхамшиг

 
Социалист нийгэм үнэхээр тийм муу нийгэм байсан юмуу ардчилал тэгээд хамгийн сайхан нийгэм үү. Ц.Элбэгдорж, С.Бат-Үүл тэргүүтэй ардчилагчид социализмийг хамгаас илүүтэйгээр үзэн яддаг. Тэд үзэн ядахдаа өмч хувьчлал нэрийн дор төрийн өмчийн хороогоор (үнэндээ бол төрийн өмчийг устгах хороо) дамжуулан социализмийн бүтээн байгуулалтыг устгаж, сүйтгэж юу ч үгүй болгосон. Тэд социализмийн гэх тодотголтой зүйлсэд хамгаас дургүй, гэхдээ ардчилсан нийгмийг тэд байгуулж чадсан гэж үү.   Харин Монголын ард түмэн социализмын үеэ одоог хүртэл дурсдаг. Гэхдээ бид бүтээн байгуулалтаа, ажил хөдөлмөрөө, өөрсдийн хийж бүтээсэн тэр бүхнээ дурсдаг. Ардчилагчид социализмийн идеологид дургүй байж болно. Ингэлээ гээд Монгол улсын 70 жилийн түүхийг устгах, үгүй хийх хэрэг байсан юмуу.

70 жилийн асар их бүтээн байгуулалтыг устгаад зүгээр л урд хөрш рүү төмрийн хогонд явуулсан гэж бодохоор харамсалтай юм. Далан жил гэдэг богино хугацаа биш мухар сүсэг, хоцрогдол, замбараагүйтлээр дүүрсэн Монголыг мэдлэг боловсрол, ёс суртахуун, эмх цэгцтэй болгосон социализм үзэн ядхаар нийгэм байсан гэж үү. Түвдээс өөр гадаад хөршгүй орныг НҮБ-д элсүүлсэн, нэрээ ч бичиж чадахгүй байсан Монголчууд бид социализмийн үед 100% бичиг үсэг тайлагдсан, элдэв өвчинд дарлуулсан ард түмнийг эмнэлэгтэй эрүүл биетэй болгосон, хүмүүжил ухамсарын доройтлыг ёс суртахууны, сахилга батын хүмүүжилтэй болгосон социализм буруутай юу.

Дэлгэрэнгүй...

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио