Америкийн Монгол хүүхдүүд: Боловсрол
- Нэмэлт мэдээлэл
- Нийтлэгдсэн Monday, 10 October 2011 06:40
- Үзсэн: 4881
Д.Баярсайхан /Сакраменто/
Америкт “fulltime mom” гэж дуудуулж, ээж гэдэг ажлыг бүтэн цагаар хийгээд даруй 7 жил гаруй хугацаа өнгөрчээ. Хүүхдүүдийн маань том нь энэ жил ахлах сургуульд орсон, дундах нь 2-р анги, бага нь прискүүлд /preschool/ явж байна. 3 өөр сургуульд болон дугуйлан секцэнд нь зөөж авах, сургуулийн үйл ажиллагаанд туслах зэрэг ажлаа “үглэн” гүйцэтгэхийн хамт эндхийн ерөнхий боловсролын системийн бүхэл болон хагас шатыг /том нь 2-р ангидаа энэд ирсэн/ дамжиж байгаа хүүхдүүдийнхээ “ачаар” нэлээд туршлага, мэдээлэлтэй болжээ. Ингээд Монголынхоосоо эрс өөр боловсролын системтэй тулгараад байгаа эцэг эхчүүддээ бага ч нэмэр болох, нэг ч гэсэн Монгол хүүхдийн маань амьдралд эерэг өөрчлөлт авчрах болов уу гэж бодоод хэдэн өдөр сууж мэдээллүүдээ нэгтгээд та бүхэндээ хүргэж байна. Калифорн мужийн Сакраменто хотын хэдхэн сургуульд дээр үндэслэсэн мэдээлэл гэдгийг анхаараарай. Өөр, муж, хотод, сургууль заавал адил байх албагүйг та бүхэн юу эс андах вэ. Хамгийн гол нь ерөнхий төлвийг харуулж байгаад юм.
2 дахь хэсгийг эндхийн Монгол хүүхдүүдэд болон эцэг эхчүүдэд тулгарч байдаг бэрхшээл, хүүхдүүдэд маань үзүүлж буй орчны нөлөө, үзэл бодол, хүмүүжлийн талаар хувийн бодол санаагаа бичихээр төлөвлөж байна. Зөвхөн эцэг эхчүүдийн талаас төдийгүй хүүхдүүдийн зүгээс асуудлуудыг харахыг оролдох гэсэн юм.
Америкийн Монголчуудад - Хэрэгцээт мэдээлэл
- Нэмэлт мэдээлэл
- Нийтлэгдсэн Wednesday, 04 May 2011 03:09
- Үзсэн: 3881
1. Та бүхэн The Social Security Administration-ээс /SSA/ жил бүр явуулдаг таны ирээдүйд авч болох нийгмийн даатгалын мөнгөний хэмжээг дурдсан захиа энэ жил ирэхгүй байгааг анзаарсан уу. Энэ нь тус байгууллагаас зардлаа хэмнэх үүднээс захиа явуулахаа зогсоож онлайнээр мэдээлэл авах боломжтой болгосонтой холбоотой юм. Урьд нь тодорхой хэмжээний мөнгийг нийгмийн даатгалд тушаасан 25 болон түүнээс дээш насны хүмүүст төрсөн өдрөөс нь 3 сарын өмнө тогтмол энэхүү захиаг илгээдэг байсан. Та өөрийнхөө мэдээллийг харахыг хүсвэл тус байгууллагын сайтын www.socialsecurity.gov/estimator линк рүү орж “Estimate Your Retirement Benefits” гэдгийг дарж ороорой. SSA-ын хэвлэлийг төлөөлөгч Mark Lassiter-ийн мэдэгдэж байгаагаар тэтгэвэрт гарах нас, цалингийн өөрчлөлт зэрэг сарын тэтгэмжийн хэмжээнд нөлөөлж болох үзүүлэлтүүдийг өөрчлөх боломжийг олгож байгаа тул энэхүү цахим тооцооны хуудас нь цаасан захианаас илүү тодорхой тооцоолох боломжийг өгнө гэж байна. Харин өөрийнхөө авч байсан цалингийн түүх, тахир дутуугийн тэтгэмж, survivor benefits /хэн нэгнийг нас барсан тохиолдолд эхнэр нөхөрт нь оногдох тэтгэмж/ зэрэг мэдээллийг тус агентлагийн 1-800-772-1213 утас уруу залгаж авах ёстой аж.
Гэр бүлийн санхүүтэй холбоотой мэдээллүүд
- Нэмэлт мэдээлэл
- Нийтлэгдсэн Sunday, 27 February 2011 10:34
- Үзсэн: 4078
Д. Баярсайхан /Сакраменто/
Эдийн засаг.
Эдийн засаг тасралтгүйгээр өсч байгаа сайн талтай ч дэлхийн зарим улсууд аль хэдийн өртөөд байгаа үнийн инфляцийг Америкт улам түргэтгэж байна. Өнгөрсөн сарын гутал хувцас, пластик, дугуй гээд л өргөн хэрэглээний барааны бөөний үнэ нэмэгдсэн нь жижиглэн худалдаалагчдыг үнийн алдагдлаа хэрэглэгч үрүү үүрүүлэхээс аргагүй болгож байна. Бөөний үнийн өсөлтийг өргөнөөр тодорхойлдог Producer Price Index өнгөрсөн сард 0.5 хувиар өссөн нь 2008 оноос хойш анх удаа ийм өсөлт явагдлаа. Нэгдсэн индекс буюу хоол хүнс, бензиний оруулсан үзүүлэлт 0.8 хувиар, эм тарианы үнэ 1.4 хувиар өсчээ. Хүүхэд залуучуудад зориулсан хувцасны Abercrombie & Fitch Co., компанийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр түүхий эд материал, ялангуяа хөвөнгийн үнэ нэмэгдсэнээс болоод оны эцэс гэхэд бараанынх нь үнэ нэмэгдэнэ гэж үзэж байна. Дотуур хувцас, подвалкны Hanes компани энэ сард үнээ нэмсэн, мөн зун дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа, мөн Kraft food, McDonald’s зэрэг хоол хүнсний компаниуд энэ жил үнээ нэмэгдүүлнэ гэдгээ саяхан мэдэгдээд байна. INS Global Insight-ийн U.S эдийн засагч Nigel Gault мэдэгдэхдээ: “Сандрахад арай эрт байна. Цалингийн инфляци болоогүй цагт нэгдсэн мөнгөний инфляцийн эргэлт үүсэхгүй. Ойрын үед цалин тэгтлээ өсөх хандлага ч алга байна” гэжээ. Ямар ч байсан сайхан хямдхан байсан хувцас бараа, таваарын үнэ өсч эхлэх нь ойлгомжтой болоод байна.
Кредит картны шинэ хууль бидэнд юу өгсөн бэ?
- Нэмэлт мэдээлэл
- Нийтлэгдсэн Wednesday, 26 January 2011 11:24
- Үзсэн: 4311
Д.Баярсайхан /Сакраменто/
2009 оны 5-р сард батлагдаад 2 жилийн үе шаттайгаар хэрэгжиж эхэлсэн CARD Act /The Credit Card Accountability Responsibility and Disclosure Act/ тодорхой төрлийн карт эзэмшигчдийн эрх ашгийг гайгүй сайн хамгаалсан хууль болсныг бид тэр бүрчлэн анзаарахгүй байгаа билээ. Доор уг хуулийн заалтууд хэрхэн хэрэгжиж байгааг дурдвал:
Дебит картанд /Debit card/ хамааралтай заалтууд:
- Хамгийн түрүүнд банк санхүүгийн газруудыг overdraft fee буюу дансан дахь мөнгөө хэтрүүлэн хэрэглэсний торгууль гэдгээр маш их мөнгийг хэрэглэгчдээс авч орлого /жилд 10 биллион доллар/ олж байсныг хязгаарлаж өгсөн явдал юм. Дансан дахь мөнгөнийхөө хэмжээг мэдээгүйгээс эсвэл сансаргүй алдаанаас үндэслэн балансаа хэтрүүлэн картаараа худалдаа хийсэн тохиолдол бүрт нь мөнгөнөөс хэдхэн цент ч илүү зарцуулсан бай $10-$39 хүртэлх долларыг суутгасаар авсан зүйлийн маань үнээс нь хэдэн арав дахин илүү мөнгийг төлүүлж орхиулдаг. Дээр нь эхэлж зурсан төлбөрөөс биш хамгийн их төлбөрөөс нь эхэлж балансыг хасаад үлдсэн хүрээгүй төлбөр бүрд торгууль ноогдуулдаг байлаа. Банкны талаас үүнийгээ бид хэрэглэгчдийг мөнгө нь хүрэхгүй байна гэж эвгүй байдалд оруулахгүйн тулд худалдан авалтыг нь хориглодоггүй гэж, мөн эхэлж зарцуулснаар нь биш аль их мөнгөнөөс нь эхэлж суутгадгаа чухал төлбөрийг нь бид эхэлж төлөхийг хичээдэг тул гэх мэтээр өөрсдийгөө өмөөрдөг. Тэгвэл энэхүү хуулиар банк санхүүгийн байгууллагыг overdraft fee авахыг нь хориглоогүй ч хэрэглэгчдийг өөрийн хүсэлтээр overdraft protection service-д ороогүй тохиолдолд энэхүү торгуулийг ноогдуулахыг нь хориглож өгчээ.





Д.Баярсайхан




