Mon07282014

Last updateSat, 26 Jul 2014 1pm

 
 
Back Та энд байна: Home Мэдээ мэдээлэл Монголын Мэдээ Монгол улсын Ерөнхийлөгчийн илгээлт

Мэдээ мэдээлэл

Монгол улсын Ерөнхийлөгчийн илгээлт

 

“Чингис хаан - 850” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогсдод

 

Эрхэм хүндэт эрдэмтэн, судлаачид аа,

 

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо чуулж буй “Чингис хаан - 850” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогсод Та бүхэнд Чингис хааны өлгий нутгаас, Монголын төр, ард түмний өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

 

Та бүхэн ардчиллын өлгий болсон АНУ-д хуран чуулж, өдгөө ардчиллын буухиаг нэр төртэй авч яваа Монгол Улсыг үндэслэн байгуулагч Их Эзэн Чингис хааны намтар түүх, түүний төр, хууль цааз, нийгэм, цэргийн үйл ажиллагааг тал бүрээс нь үнэлэн дүгнэх нь дамжиггүй.

 

 

Энэ жил монголчууд бид Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч, манай үндэсний баатар Эзэн богд Чингис хааныхаа сүүдэр тохиосны 850 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Чингис хаан Ази, Европ тивийн улс төр, худалдаа, соёл, шашны харилцааг хөгжүүлж, нүүдлийн болон суурин соёл иргэншлийг холбож, дэлхийчлэлийн үндсийг тавьсан нь хүмүүн төрөлхтний хөгжлийн түүхэнд түүний оруулсан аугаа том гавьяа мөн. Тэрбээр дэлхийн бодлогыг тодорхойлон төвхнүүлэгч байсан юм. Үүний учир дэлхий дахинд Чингис хааныг түүхэн бие хүнийх нь хувьд судлан танин мэдэх гэсэн шинжлэх ухааны хэрэгцээ, сонирхол улам бүр өсөх болсон билээ.

 

Эдүгээ Чингис хаан судлал эрийн цээнд хүрч эрдэм судлалын чухал салбар болсныг онцлон тэмдэглэхэд таатай байна. Өнгөрсөн хугацаанд Чингис хаан судлалд Монголын болон дэлхийн олон орны судлаачид их зүйлийг хийж, шинжлэл судлалын арвин баялаг өв санг бүтээн туурвиж чадсан нь бахархалтай юм.

 

Монгол үндэстэн бол хүн төрөлхтний түүхэнд их түүхийг бүтээсэн, томоохон соёл иргэншлийг бий болгосон цөөн үндэстний нэг билээ. Их Монгол Улс бий болохдоо, Эзэн Чингис хаан маань төрж, төр улсыг удирдахдаа хоосон газар эхлээгүй. Тэр үед төр улсыг удирдах мянганаар, зуунаар тоологдох уламжлал байсан гэдэгт би эргэлздэггүй.

 

Эзэн Чингис хаан тэр аугаа уламжлалыг судалж, тэр бүхнийг эцэг эхээсээ, ахуй орчноосоо өвлөн авч, түүнийг цааш нь чадварлагаар хөгжүүлж үр хойчдоо үлдээж өгсөн нь үнэхээр гайхамшиг юм. Мянган жилээр уламжилж ирсэн цэргийн зохион байгуулалт, төр нийгмийн зохион байгуулалт, ахуй амьдралын зохион байгуулалтыг бидний өвөг дээдэс уламжилж аваад баяжуулаад, улмаар дэлхийн хэмжээнд хүргээд хойч үедээ хүлээлгэн өгсөн байна.

 

Монголыг сонирхдог, судалдаг, дэмждэг, хамтран ажилладаг улс орон, хувь хүмүүс, байгууллагын цар хүрээ ихэд өсөн тэлж буйд Монгол Улсын Төрийн тэргүүн би баяртай байна.

Эцэст нь энэхүү хурлыг хамтран зохион байгуулагч АНУ дахь Монголын соёлын төв, Монгол Улсын Элчин сайдын яам, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хамт олонд баяр хүргэж эрдэм судлалын шинэ их амжилт хүсье.

 

Аугаа их хүмүүн Чингис хааны маань

Алдар суу мөнхөд мандан бадрах болтугай.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж

 

2012 оны тавдугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

 

Comments   

 
0 #1 Guest 2012-05-07 03:32
Шинээр мандсан ардчилсан хувьсгалын он жилүүдэд хэмжээ хязгаараасаа давсан их дээрмийг бид өөрсдөө хийж, улс орноо тонон хувхайруулхыг харж л суусан. Хэдэн тэрбум төгрөг, доллар гадагшаа урслаа, цөөн хэдэн хүмүүсийн халаас руу орлоо.ardchilal gedeg ug luivar deerem ardchilliin altan haraatsai gedeg ug hulgaich deeremchin gedegtei adilhan sonsogdoh bolov gadaadad baigaa mongolchuud ardchilal gedeg ta nariin uzsen medersen ardchilal bish mongold odoohuchirhiile l delgerch baina news mn zereg ANiin saituud elbegdorjiin esreg enkhbayariig umuursun kommentiig hurtel mushgij murduj baina
Quote
 

Add comment

Security code
Refresh

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио