Дебаат үргэлжилж байна: Ахуй анхдагч уу? ухамсар анхдагч уу?
- Нэмэлт мэдээлэл
- Нийтлэгдсэн Tuesday, 22 November 2011 17:07
- Үзсэн: 2465
"Цахим өртөө" сүлжээнд "Ар Монголд орчин үе үгүйлэгдэнэ" хэмээх номын талаар сонирхолтой мэтгэлцээн өрнөж байгаа билээ. Даяар Монгол онлайн өмнө та бүхэнд хоёр ч мэтгэлцээнийг хүргэсэн байгаа. Энэ удаад тус номыг тойрсон асуудлуудаас ахуй, ухамсрын талаарх сэдэв дебаатын нэгэн сэдэв болон өрнөж байна. Уншигч та бас санаагаа ирүүлнэ биз ээ?
ДМ онлайн.
Жич: Сүлжээнд байгаа материалыг шууд тавьж байгаа учраас үг үсгийн алдаа, ярьдгаараа бичсэн зэргийг засаагүйг болгооно уу? Найруулга хувийн шуудангийн аястай буй.
Цэрэнхүү анд ашгүй Молор-Эрдэнэ доктортой шууд үзэлцэхээр болж. Хөндлөнгөөс ажиглахад сонирхолтой байна гэж найдна.
Цэрэнхүү анд Мо др-ийг Хэгэлийг шүүмжилсэн гэж олонтаа давтан хэллээ. Би түүнийг нь нэр бүхий номоос олохгүй юм. Яг хаана юу гээд шүүмжилчихсэн байна вэ? Та иш татаж байгаад, тийм биш ийм байдийм гээд бичээдхээч.
Тус номоос доорхыг шууд ишлэв:
"Диалектик материализм зөрчил дундаас өөрчлөлт ирнэ, тэр өөрчлөлт цаашаагаа хөгжил дэвшил авчрах ёстой гэдэг. Гэтэл өнөөгийн Ар Монгол зөрчлийг эсэргүүцэж, өөрчлөлтийг хүсэх үгүй тул шинээс, хөгжил дэвшлээс татгалзахтай адил. Нэгэнт өөрчлөлтийг хүсэх үгүй тул хөгжиж дэвшихийг хүсэх үгүйтэй адил. Тиймээс диалэктик материализм гэсэн философийн нэг онол Ар Монголд буусан үгүй." (Molor-Erdene, 2011, p. 185)
"Диалэктик материализм үгүйлэгдэнэ гэдэг "философи үгүйлэгдэх" мэт. Философи үгүйлэгдэнэ гэдэг "Мэдлэг үгүйлэгдэнэ" гэсэн үг. Яагаад гэвэл философи ерөөсөө хүн төрөлхтний хамгийн анхны мэдлэг. Философийн маш чухал "Рэфлэксион" гэж ойлголт бий. Үүнийг жишиж бас шалган эргэцүүлэн бодох гэж тайлбарладаг. Англи хэлээр "human self reflection" гэж бас нэрлэдэг. Сэтгээч ээ, сэтгээч биш, харин бодооч ээ, бодооч. Сэтгэх гэдэг сэтгэлийн ойлголт, жишээлбэл сэтгэц, сэтгэлгээ, сэтгэмж, бүгд л сэтгэлийн хөдөлгөөнөөс гаралтай, бас сэтгэлийн төлөвүүдийг илэрхийлнэ. Харин Бодол гэдэг тусдаа онцгойлсон ухагдахуун." (Molor-Erdene, 2011, p. 186)
Та миний өмнө асуусан хэдэн асуултад хариулахгүй юмуу?
Ахуй анхдагч энэ тэрийн тухай.
Ц.Буянцогтоо
Сайн байна уу, Цогтоо анд!
Номын дебаатыг орхисон ч тодорхой асуудлаар сонирхлоо орхиогүй байгаа нь тааламжтай юм. Оюутан үеийн юм санаанд орчихлоо. Яг энэ асуултанд аль нь ч анхдагч биш гэж хэлээд улсын шалгалтанд дүнгээ хасуулж анх удаа 4 гэсэн дүн авч билээ. Ѳѳрийгѳѳ магтаагүй шүү, тэр үеийн байдал ийм л байсныг ѳгүүлсэн юм. Авч үзээгүй дүнгээ авах онцгүй л байдаг, гэхдээ намайг тэр үеийн хэллэгээр гүн ухаан гүнзгийрүүлэн судлахад намайг түлхсэн юм даа. Одоо би СУУРЬ УХААН гэж яръж бичдэг. Тэхээр их л чухал асуудал, миний хувьд шүү дээ. АХУЙ АНХДАГЧ гэж үзэн, энэ үзлийг хүний тархинд коод болгон суулгаж, хүнийг ахуйн боол болгож, хүний ухамсарт оюуныг нийгмийн материал баялаг гэж нэрийдэх эзэнгүй ХООСОНы зарц болгон хувиргаад улс орны хѳгжлийг хэдэн зуун жилээр арагш таягдан шидсэн гайхамшигт ХҮЧ үйлчилсний учгийг энэ асуултын тотин хариултыг сѳрснѳѳр олж билээ.
Ахуй анхдагч уу, ухамсар анхдагч уу гэдэг нь угаас асуултын тавилт буруу! АХУЙ АНХДАГЧ УУ, АМЬ АНХДАГЧ УУ гэж асуудлыг тавиад хариулах гээд оролдоод үз! Эсвэл АХУЙ АНХДАГЧ УУ, УХААН АНХДАГЧ УУ гээд ѳѳрѳѳсѳѳ асуугаад үз! Бас л хариу үл олдоно, учир нь ухаан ахуйг бүтээдэг, бүтээсээр байгаа. АХУЙ АНХДАГЧ УУ, УХААН АНХДАГЧ УУ гэдэгт ѳх миний ѳнѳѳдрийн хариуг сонсмоор хорхойсоод байгаа танд хариултыг дуртайяа толилуулъя.
ХОЮУЛАА АНХДАГЧ. Солиорсон гар гэж битгий хэлж үзээрэй, энэ бол миний эргэлт буцалтгүй эцсийн хариу, олон жилийн нѳр хѳдѳлмѳрѳѳр бүтээгдсэн ОЮУНЫ ХУВИЙН ѲМЧ , ШУны таамаглал.
Ахуй ганцхан удаа анхдагч байсан. Мич ч байна уу, сармагчин ч байна уу ялгаагүй модноос бууж ирсэн тэр галактикийн агшинд амьдралычн хэв маяг огцом ѳѳрчлѳгдснѳѳр тархины мэдрэмжит ИНСТИНКТИЙН эд эс гэнэт зад үсрэн урьд ѳмнѳ байгаагүй сонин маягийн шинэ энерги ялгарчээ. Тэр нь ухаан байлаа. Хүний тархи аажмаар томорч инстинкт эд эсийн задрал ч эрчимтэй явагдаж ухаан хѳгжлийн замаа олсон хэрэг. Мэдрэмжийн эс задарсан нь яамай, биологийн эд эс задарсан бол илүү эрхтэн л үүснэ, харин АМЬТАН хэвээр үлдэх байлаа. Задралын хэмжээ ойролцоогоор 10% хүрээд зогсонги байдалд оржээ, учрыг ШУ мэдэхгүй. Мэдрэмжит инстинктийн эсийг задалсан эх сурвалжийг ч мэдэхгүй. Тэхээр дахин сармагчингаас хүн тѳрүүлнэ гэдэг демагоги, УТОПИА! Эволюцийн онол ийнхүү задран унаж үнэ цэнээ алджээ. Сармагчингаас ч байна уу, мичнээс ч байна уу хүн бий болсон ЭВОЛЮЦИ бүгд худлаа! Тэр АНУаас надад хандаж эволюцийн онолын тухай асуусанд ийнхүү давхар хариуллаа шүү!
Тэр цагаас хойш, УХААН ямагт анхдагч байсан, мѳнхийн анхдагч болсон, цаашдаа ч байна.
Сэтгэдэг амьтан бий болгосон тэр агуу ГАНЦЫГ хүндэтгэх үүднээс АХУЙ, УХААН хоюулаа анхдагч гэлээ, зүй нь УХААН андагч гэвэл зохилтой юм, гэхдээ тэр агуу ганцыг тооцохгүй байх зүрх хүрсэнгүй дээ! Товчдоо нэг иймэрхүү!
И.Цэрэнхүү











Comments
Tsahimurtuu.mn- nd burtguuleed, tsahim-urtuu-suljee@
Googlegroups...gedeg ruu ni mail yavuulsan ch baidaggui...?!
Suulchiin uguulberiig haschihaarai!
Tuunees asuuh asuult baina!
Burhanyi shashin gej yanar geechiin shashin baina ve?
Neg bolohloor buddyin geed baih, nuguu bolohloor burhanyi shashin geed baih?!
Hoosnyi uzel tani anh Kabbalah -d aildsan bish bil uu?!
Bi -hooson, Bi-hooson bish gej helehiin tuld ta ehleed orshin baih yostoi bus uu?!
Burhanyi shashin yaahlaaraa "shinjleh uhaanch" boldog baina ve?!
Tanaas uur hen geech ni iim ur dund hursen yum be?
Tanyi nom angli heleer hevledsen uu?
Hoid urid nas...geech doktrin baidag geh...?
Uuniigee science-r batlah yum bish biz?!
Spirit (suns) zuvhun humund baidag geh, adguusan
amitand spirit ugui!?
Hariultaa Dayarmongol-r damjuulna uu?!
Hooson bol hooson shuu dee! Y
2 bol HYAZGAARTAI
Hyazgaartai ni Hyazgaargidee hariyaalagdah!?
Oyuun Uhaan orshin baigaa bol Terbeer "AMITAI" l baij taarna!
Iim mayagaar heleh geed uzye l dee.
Jishee ni, 1,2,3...geh met natural toond hargalzuulval:
1 - Oyuun Uhaan, 2 - Ahui yum.
Science bol "useful model" -oos ul hetreh.
U/helbel science Reality-g 100% ilerhiilj ul chadna!
Tiimees ch "Science Religion -guigeer sohor, Religion
science-guigeer dogolon" gej helsen baih!?
Hyazgaargui Oyuun Uhaan baigaa uchraas l Orchlon Yertunts baigaa hereg...
Yertunts undsendee 112 bodasaas (himiin element) l burdej baigaa biz dee,
Organik ba organik bish bodas deer l togtoh...
Deer ni Natural Law-g ugsun.
Bas Spiritual Law ch gej baih!
Ene buhen haanaas bii bolov oo?!
Iim nariin shuteltseetei niilmel yertunts yamarch udirdlagagui, "zohion buteegchguigeer " har ayandaa "natural selection" -nii ur dund uuruu bii bolson geh ni "scientifical" baij chadah uu?!
RSS feed for comments to this post