Fri07252014

Last updateFri, 25 Jul 2014 2pm

 
 
Back Та энд байна: Home

Articles

Амьтны үр төлийн нэр

 

Монгол хэлнийхээ үгийн баялгаас сурч эзэмшиж байх нь жирийн иргэн хэн бүхэнд хамааралтай. Манайхны үг мэдэхгүйгээс бараг нийтээрээ тайлбар хэлж ойлголцдог болсон үгсийн нэгэн зүйл нь амьтны үр төлийн нэр юм. Тухайлбал, тураг гөрөөсний төрлийн амьтан бол төлийг нь бүгдийг янзага юм уу тугал, шувуу бол цөм ангаахай, дэгдээхий, бусад олонх амьтны төлийг зулзага гэсэн үгээр аргацаан тайлбарлаж хэлсээр байна. Иймд түгээмэл тохиолдох амьтны үр төлийн нэрээс уншигч танаа толилуулъя.

Алагдаахайн ялман, алтан гургалдайн алтан цуравдай, араат гөрөөсний /зүртэй төстэй нэг зүйл гөрөөс/ зангуудай, аргалийн хурга, арсланы гүег, баавгайн бамбарууш /бамбарш гэх нь ч бий/, барын бамбар, бозлогийн мөндөл, бор гөрөөсний янгуудай, бөднө шувууны дэгдүнэ, бугын илий, булганы хойв, галууны цурав /нугас,  гургуул, тахианых мөн цурав гэнэ/, гахайн торой, гүрвэлийн үрвэл, доргоны ханьс /ганьс ч гэдэг/, зааны тумбага, зарааны бөөдий, зурамны цорд, зэвэг загасны хой, зэрлэг гахайн хөх, зээрийн янзага, илжигний дудран, имжний сэмжин /бас цовхрой гэнэ/, мазаалайн алманцаг, могойн хувилгана /бас зогой гэнэ/, мөрөг загасны мөгц, нохой зээхийн бөртөн, өмхий хүрний сөдий, сармагчны монио /бас монш, монди гэх нь ч бий/, тахианы цурвага /цурваас иххэн хөрвөжсөнийг нь ийн хэлнэ/, тарваганы мөндөл, тулын тулбага, туулайн бүжин, улаан далба загасны цураа, үнэгний гавар /бас шахар гэнэ/, үхэр оготны бөлбөөхий, халиуны бор, хандгайн хотол, хулганын гөлчгий, хүдрийн шовшоор /шовшоорой ч гэдэг/, хэрэмний хувдай, хярсны зөнжиг, цааны хугаш,  чонын бэлтрэг, шилүүс, ирвэс, цогондой зэрэг амьтны зулзагыг  ногуул /шилүүсний шарах гэж бас хэлдэг/, янгирын үнүх гэдэг байна. Мөн үлгэр домогт гарах чөтгөрийн багыг нь бонго гэдэг ажээ.

Эдгээр нэрийг ялангуяа хүүхдийн уран зохиол, хүүхэлдэйн киноны орчуулга зэргээс аваад аливаа бичиг зохиолд аль шаардлагатай газар нь хэрэглэж заншмаар байна.

М. Баярсайхан

Ногоон мөчир блогоос.

Comments   

 
0 #7 za 2012-12-11 11:26
:D :lol:
Quote
 
 
0 #6 Guest 2012-09-05 12:54
:sigh: 8) :-| :-| :roll: :roll: :roll: :P :P
Quote
 
 
0 #5 Guest 2011-10-22 21:42
Bongo gedeg mashin baidag baihgui yu daa
Quote
 
 
0 #4 Guest 2011-10-21 02:48
iim mongol ugnuud bas baidag baihnee, minii medehgui duulaagui ugnuud bainaa
Quote
 
 
0 #3 Guest 2011-10-20 16:45
Mongolyin Yndesnyi TV bolon huuheldein kino-gaar yag yaaj mongol soel aj ahuitai zuilsiig nerledgiig uzuulj, mon baga angiin huuhduuded hicheel deer ni zaah heregtei baihaa. Deer Minii medehgui mash olon ygs bna.
Mongol helnii martagdsan ugiig sergeej ahlah angiin huuhduudees mongol helnii SAT mayagiin shalgalt hurtel avahad ch iluudehgui baihaa. Bolovsrolyin Yamnyhan bolon helnyi Mergejiltenguud uuniig boduushtai shuu.
Mon tuunchlen Mongol helee hen sain medeh ve gedeg temtseen hurtel zohioj shagnal uramshiliig ondor bolgoj yadaj surguuliin huuhduudiig yanz buriin sul ug hereglehgui bodson sanasnaa mash zovoor ilerhiilj chaddag bologohod anhaarmaar bna.
Quote
 
 
0 #2 Guest 2011-10-20 09:47
Боловсро билүү нэг сувгаар гардаг хүүхдийн нэвтрүүлэгт бонго гээд жижигхэн чөтгөр гардаг. Бонго гэдгийг би гадаад үг гэж боддог байсан.
Quote
 
 
0 #1 Guest 2011-10-20 06:13
wow..yamar ch olon torol baiidimm be..mongol helee bid uneheer muu medeh yum aa
Quote
 

Add comment

Security code
Refresh

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио