Fri07252014

Last updateFri, 25 Jul 2014 2pm

 
 
Back Та энд байна: Home Сурвалжлага, Ярилцлага Ярилцлага Үзмэрч Ж. Бямбатай хийсэн ярилцлага

Үзмэрч Ж. Бямбатай хийсэн ярилцлага

" The intuitive mind is a sacred gift, and the rational mind is a faithful servant.

We have created a society that honors the servant and has forgotten the gift."  Albert Einstein (1879 - 1955)

Америкийн Нэгдсэн Улсын хамгийн олон хүн амтай Калифорни  мужийн нийслэл Сакрамэнто хотод түр хугацаагаар ирээд байгаа харваас нэг л өвөрмөц сонин харцтай нүдэнд дулаахан, өөрийн насандаа ахадсан  гэхээр хэвлүүхэн эвлэг яриа хөөрөөтэй ухаалаг  залуухан эмэгтэйтэй танилцан  ярьж суух завшаан тохиолдлоо. Энэ эмэгтэйн нэрийг Ж. Бямбаа гэдэг бөгөөд хүмүүсийн аж амьдралын байдал  ноён нуруу, ажил төрөл  бизнесийн явц цаашид тохиолдох чухал үйл явдал  саад тотговорийг хэлж мөн тэдгээрийн учир шалтгааныг нь тодруулж, бэрхшээлийг арилгаж зам мөрийг  засан залруулж өгч чаддаг гэнэ.

Ж Бямбаа аав ээжийн аль алинийхаа талаас уламжлагдсан ирсэн долоон үе удам дамжсан үзмэрч хүн юм байна. Тэр Улаанбаатар хотод нөхөр хүүхдийнхээ хамт амьдардаг. Нөхөртэйгээ хоёулаа дээд боловсролтой.  Бямбаагийн өвөө нь Эрдэнэт хотод Гунаажав гэж олонд алдартай сайн лам байдаг гэнэ.

Бямбаа Америкт ирээд Баруун эргийн Оакланд, Аламеда, Сакрамэнто хотод хүмүүст үйлчилээд явж байна. Удахгүй Вашингтон ДС хотод цөөн хоногоор  зочлох гэнэ.

Үзмэрч Бямбаатай цөөн хором хөөрөлдсөнөө уншигч олонтойгоо хуваалцахаар шийдлээ.

Хэзээ анх юм үзэж эхэлсэн, ер нь онцгой увьдас  чадвартайгаа яаж мэдэрсэн бэ? Хэдэн хүн үзэж засал хийгээд байна даа?

Анх  13 настай байхдаа гэрийн зуухнийхаа дүрэлцэх галыг  хараад сууж байтал гал дотроос эмээ ээжийнх нь дүр гэнэт тодорч ирээд чи хүмүүсийг харж  тус болох хүн ёстой шүү  гэж хэлэх шиг болсон гэнэ. Тэр үеэс хойш удалгүй танил ойр орчынхоо хүмүүсийн байдлыг мэдээд байгаагаа мэдэрч улмаар гудамжинд хажуугаар өнгөрч байгаа хүмүүсийн талаар мэдрэгдэх явдал анзаарагдаж эхэлжээ. Харин 18 нас хүрч байж хүмүүсийн хүсэлтээр үзэж эхэлсэн одоо арваад жил хүмүүст үйлчилж байгаа юм байна. Хүмүүс танил нөхдөөсөө сураг сонсож зориж ирэх нь олон байдаг. Одоогоор зуун мянга гаруй хүнийг үзэж үйлчилж өгөөд байгаа

Танд багш сургагч гэж хүн байдаг уу?

Өвөг дээдсээс удам дамжиж ирсэн сахиус уншлага  байдаг. Хүнийг тэгж үздэг хардаг гэх мэтийн тусгай хичээл заалгаалгаж байгаагүй. Харин үзмэрч хүмүүсийн уламжлагдаж ирсэн зан үйл, элдэв  муу нөлөөллөөс биеэ хамгаалах арга,  хүний нууцыг хадгалах  зэргийн талаар ярьж хэлж өгсөн ачтай хүмүүс байдаг. Тэднийгээ би миний багш гэж бодож дотроо шүтэж баярлаж явдаг. Харин хүмүүсийг үзэхдээ зөвхөн өөрийн мэдрэмжээр тэр хүнийг хараад мэдрэгдэж, харагдаж байгаа зүйлээс асуусныг нь болон үйлчлүүлж байгаа хүндээ мэдэхэд хэрэгтэй гэж бодсноо хэлж өгдөг.

Таниар үзүүлж харуулах засал хийлгэх гэж  ирж байгаа хүн бүр адилхан шахуу  амьдрал ахуйдаа бэрхшээл тохиолдсон үедээ л үзмэрч зэрэг мэдлэг чадвар увьдастай  хүмүүст ханддаг биз дээ?

Хүн бүр л тодорхой хугацааны амьдрал туулаад сайн муу янз бүрийн энерги эрч хүч хуримтлуулаад явж байдаг. Иймээс тэр хүний бусдаас ялгагдаж байгаа онцгой зүйлийг олж харж, ажил үйлс,  амьдралд нь тохиолдож байгаа баяр баясгалан, бэрхшээл, түүний учир шалтгааныг хэлж өгөх, улмаар  мууг нь засаж залруулж өгөх нь цаг заваа гаргаж  надтай зориуд уулзаж байгаа хүндээ чиг хэрэг тустай,  надад өөрт  чиг сонин, тааламжтай байдаг юм.  Ер нь  хүн өөрт нь  бэрхшээл зовлон тохиолдох үедээ бус  монгол улажлалынхаа дагуу цагаан сарын шинийн арван тавныхаа дотор амьдралынхаа ноён нурууг үзүүлж харуулчихаад байх нь тустай гэдэг дээ.

Зорьж ирсэн хүмүүсийн дүр төрх ажил үйлс нь янз бүрээр л харагддаг. Үнэхээр ажил үйлстээ тус дэм болоосой гэж итгэж зорж ирсэн хүмүүс шал өөр, үзэж өгөхөд урамтай. Тэдний хувьд бүх хүч анхаарлаа төвлөрүүлж байдлыг нь  аль болох тодорхой хэлж өгөөд засал залруулгийг нь бүрэн чанартай хийж өгөхийг хичээдэг. Харин хүнд хөтлөгдөж,  миний янз үзэх гэж ирсэн хүмүүсийг харахад андашгүй. Тэдний  асуусан асуултанд товчхон  хариулаад л гаргадаг. Нэгэн удаа найздаа хөтлөгдөж ирсэн нэг нөхөр гэрийн гадаа дугаарлаж суугаад уйтгарлаж  байгааг анзаарч зориуд онцлон  дуудаж оруулж ирээд амьдрал  ажил үйлс зэрэг бүх байдлийг нь нэг бүрчлэн хэлж өгөөд гаргасан. Нүүр царай нь хувираад балмагдаж их л гайхаж байна билээ. Дараа нь дагуулж ирсэн найзаас нь сонсоход тэр нөхөр гадаа гараад салганан чичирч нэлээд тэвдсэн гэнэ билээ. Тэгээд нөгөө дагуулж ирсэн найздаа агсарч чи миний тухай энэ хүнд ирж мэдээлсэн байна гэж уурлаад  дараа нь миний хэлсэн бүх зүйлийг ярилцаж үзээд нөгөө найз ч  мэдэхгүй байсан олон зүйлийн талаар хэлж ярьсан байгааг ухаарч ойлгоод тайвширсан гэсэн. Одоо тэр хүний ажил үйлс нь сайн,  зорьсон газраа хүссэн ажлаа хийгээд явж байгаа. Би одоо надад итгэл муутай,  сорьж сонжих гэж ирсэн хүнтэй  тиймэрхүү маягаар тоглоом хийхээ болиод байгаа.

Нас барсан хүний сүнстэй холбоо барьдаг уу?  Гадаадад байгаа зарим хүмүүс ойр дотны хүнээ нас барахад нь очиж чадаагүй байх нь олон. Талийгаачтайгаа  уулзаж чадаагүй хүн тэднийхээ захиас сургамжийг сонсох хүсэл байдаг даа.

Ер нь бол нас барсан хүний сүнсийг нь дуудаад холбоо барьж болдог. Гэхдээ энэ бол их энерги хүч шаарддаг дараа нь би өөрөө  бас их ядардаг. Иймээс тэр бүр хүний сүнстэй холбоо барих бол дурламаар ажил биш ээ. Гэвч хэн нэгэнд онцгой шаардлага хүсэл сонирхол байх аваас цаараглаж халшираад байх юм алга. Ер нь хүнийг үзэхдээ аль болохоор өөрийг нь  харж байгаад үзвэл амархан тодорхой байдаг. Зураг, эд хэрэгсийг харж барьж үзээд байдлыг  хэлэх нь байдаг л зүйл.

Та ажил амьдралынхаа талаар үзүүлж харуулж байгаа хүмүүст цаг хугацаа зарцуулж, өвөрмөц үйлчилгээ үзүүлж байгаа учир тодорхой хэмжээний үнэ төлбөр авах нь зүйн хэрэг.  Та үйлчилгээний үнэ төлбөрт   хүмүүсээс ямар хэмжээний мөнгө авдаг вэ?

Орчин үед бараг  бүх юмыг мөнгөөр хэмждэг болсон учир төлбөргүй үйлчлэх боложгүйг та бүхэн ойлгож байгаа. Үзмэр хийх нь миний мэргэжлийн ажил болчихоод байна. Гэхдээ ззмэрч хүн үйлчилгээ хийлгэнэ гэдэг  ялангуяа анхны удаа бол цэвэр итгэл үнэмшил сэтгэлийн хэрэг. Шашингүйн үзэл болон зөвхөн нэг шашиний сургаалаар толгойгоо угаалгачихсан мөн орчин үеийн шинжлэх ухааны хөгжлийн талаар дутуу дульмаг ойлгоц мэдлэгтэй хүмүүсийн хувьд үзмэрчээр харуулж аж амьдралын сайн муу байдал, бэрхшээл саад, гай барцадыг арилгуулна гэдэг талаар ойлгоц муутай байх нь зүйн хэрэг.   Иймээс үзмэрчийн чадварт итгэх эсэх нь хувь хүний хэрэг бөгөөд миний хувьд монголчуудыгаа үзүүлэхэд тодорхой үнэ тогтоогоод заавал тэдийг л өгвөл үзнэ гэхгүй байгаа. Үзүүлж байгаа хүн  миний хөдөлмөр увьдас чадварыг хэрхэн үнэлж хэдийг өгөх нь тухайн хүний   өөрийн итгэл  үнэмшил сэтгэл хангаж,  амьдралын боломжоосоо хамаарч өөрөө шийвэрлэх асуудал биз ээ. Цаашид үйлчлүүлэх хүмүүс олшроод цаг хугацаа давчдаад ирэхээр үзлэгийн болон заслын үнийн  хязгаар доод хэмжээг тогтоож өгөхөөс өөр аргагүй байдалд орох  төлөвтэй.

Зөн билэг гоц мэдрэмжтэй хүмүүсийн тэмцээнд оролцож байсан уу?

Би харьцангуй залуу хүн. Иймээс өнөөдрийг хүртэл аль болохоор үе тэнгийн залуусийн адилаар шижлэх ухааны мэдлэгээс  сурч мэдэх,  биеэ боловсруулахад гол нь анхаарч ирлээ. Өөрийн удам дамжсан увьдас  чадварыг нийтэд зарлах сонирхолгүй байдаг байсан. Иймээс Монголд зохиогддог  гоц мэдрэмжтэй хүмүүсийн тэмцээн мэтэд оролцдоггүй, хэвлэл мэдээлийн хэрэгсэлд ярилцлага өгдөггүй өдий хүрч байна.  Орос улсад зохиогддог зөэ билэг  гоц мэдрэмжэй хүмүүсийн тэмцээн их сонирхолтой шудрага болдог. Би сонирхож үздэг. Харин Америкт янз бүрийн шалгалт сорилтонд орж үзэх боломж их байх шиг байна.

Таны  цаашдын зорилго бодол юу байна даа?  Гадаадын олон орноор явж байсан биз дээ?

Та миний хувийн төлөвлөгөө бодлийг сонирхоод байна даа. Мэдээж олонд дэлгэрэнгүй дэлгээд яриа байх зүйл биш л дээ. Гэхдээ өөрийн бодол зорилго байлгүй яах бэ. Монголд бөө үзмэрч хүмүүс олон болсон учир  тэдэнтэй зэрэгцээд монголдоо хэвлэл мэдээллээр ярилцлага өгөөд би мэдээд байна шүү гээд  өөрийгөө суртчилаад бусад үзмэрч хүмүүстэйгээ зах зээлээ булаацалдаад байх сонирхол  байдаггүй.

Харин одоо насний залуу байгаа энэ үедээ аль болох олон  гадаад орноор явж тэдгээр улсуудын иргэд  тэдгээр орны тодорхой ажил  төрлийн болон  эрдэм шижилгээний байгууллагатай хамтарч ажиллах олон улсын уралдаан тэмцээнд оролцох хүсэлтэй байгаа.  Солонгост нэлээд хугацаанд амьдарч суралцсан. Мөн Японд цөөн хоногоор явж байсан.  Одоо Америк оронтой гүн танилцаж америкийн бизнесийн хүрээнийхэн болон гоц гойд авьяас,  зөн билэг судалдаг,  ашигладаг  байгууллагуудтай холбоо тогтоох  хамтарч ажиллах зорилготой явж байна.

Товчхон хэлэхэд  цаашид байгалаас заяасан авьяас  мэдрэмжээ ашиглаж аль болох  олон хүнд тус болох мөн англи хэлээ сайжруулж олон орноор явж янз бүрийн хүмүүстэй уулзан явах тэдгээрийн амьдрал ахуйг  үзэж танилцах  сонирхолтой. Америкт байх хугацаандаа цаг хугацааг аль болох бүрэн зөв ашиглах зорилгоор надад тусалж уулзах хүмүүс байгууллагын төлөөлөгчтэй холбоо барих орчуулахад туслах менежертэй болсон. Цаашид хийх ажил санаа их байна аа.

Америкт амьдарч байгаа монголчуудыг үзэж харж байхад түгээмэл ажиглагдаж байгаа онцлог зүйл байна уу?

Энэ Америк орны онцлогыг судалж өөрийн авьяас чадварыг гадаадынхантай харьцуулж үзэх ажлийн далимаар энэ нутагт амьдарч байгаа эх орон нэгтэнүүд монголчууддаа   өөрийн чадах зүйлээр үйлчилэн  туслаж өгөхдөө цаг заваа хайрлахгүй эрч хүч авьяас чадвараа сэтгэл харамгүй зориулж  явна. Гадаадад байгаа монголчууд маань  аз хийморь,  мэдлэг  боловсрол  чадвараасаа шалтгаалаад янз бүрээр л амьдарч байна. Ганц Америк гэлтгүй  гадаадад суугаа монголчуудынхаа Монгол эх орноо зөв хөгжүүлэх ард түмнийхээ амьдралд туслах гэсэн чин эрмэлзэл сэтгэл санааг сонсож мэдэрч  явахад Монгол улсынхаа алс  ирээдүйд итгэх  итгэл маань нэмэгдэж баярлаж явдаг.

Монголчуудын  дундаас  үзэл бодол зан заншлаа хадгалаад бэрхшээл зовлонгоо тоочоод   уламжлагдаж ирсэн сайхан сэтгэлээрээ намайг тус болох байгаа гээд зориод ирж байгаа хүмүүс олон байна. Тэдэндээ аль болохоор нэмэр  тус болох , саад тотгор бэрхшээлийг нь арилгаж өгөх юм сан гэж бодох юм. Хүний нутагт байгаа хүмүүсийг над руу зориуд сэтгэл санаа бэрхшээл зовлонгоо тоочоод  хань ижил, хамаатан садан, найз нөхдөдөө хэлж  мэдэгдээгүй хувийн нууцаа дэлгээд ирэх дээр нь өөрийнх нь  байдлыг тодруулж  хэлээд , харилцан ярилцаад эхлэхээр  тэдний сэтгэл  санаа нь тайвширч бүүр улс орны байдал, байгаа газрынхаа зан заншлын онцлог гэх мэтээс авахуулаад удаан хугацаагаар тухтай,  өргөн хүрээтэй олон сэдвээр яриж суух сонирхолтой байх юм. Төрөл бүрийн сэдвээр ярьж суух, тэр хүний бодлийг сонсох нь надад таатай сонин байдаг чиг бас цаана нь цаг хугацаандаа давчигдсан,  яаралтай шийдвэрлэх асуудалтай хүмүүст тус болох засал хийх буюу өөр хүнд үйлчлэх зэргээр   цагийг илүү үр дүнтэй өнгөрөөх талаар цаг хугацаа алдах сэтгэл зовох үе гарч байх юм. Энэ байдлыг цаашид үйлчлүүлэх хүмүүс зөв ойлгоосой гэж хүсэх байна.

Монголоос өөр яс үндэстэн гадаад хүмүүсийг үзэхэд ямар нэгэн  онцлог байна уу?

Гадаадын хүмүүсийг үзэхэд монголчуудаас  арай л өөр байдаг юмаа. Өсөж төрсөн ахуй орчин, зан заншил,  амьжиргааний нөхцөл,  уламжлал  асуудалд хандах арга барил үзэл бодол нь манай монгол хүмүүсээс өөр байдаг учир тэднийг үзэх өнгөрсөн амьдралыг нь харж зөв таниж мэдэх, улмаар зөв оновчтой тайлбарлахад  Монгол хүн харсанаас илүү их хүч анхаарал шаарддаг онцлогтой. Бас орчуулагчийн чадвараас их хамаардаг. Гэхдээ надаар үйлчлүүлсэн гадаад хүмүүс сэтгэл хангалуун байгаа нь мэдрэгддэг.

Таныг ажиглаад  байхад зарим  хүмүүсийн асуултанд их л тодорхой цаг хугацаа хэлээд хариулж байх юм. Хүмүүсийн асуултанд ийнхүү тодорхой хариулчихад  таны хэлж ярисан зүйл чинь  өөрийн чинь хэлсэн цаг хугацаанд биелж бүтэхгүй байх бий гэж болгоожлох сэтгэл төрдөггүй юм уу?

Олон жил олон хүн үзэж байна. Эдгээр хүмүүст хэлж байгаа зүйл бол миний хувийн бодол бус, миний өвөг удмаас дамжиж ирсэн увьдасын хүч чадлаар  надад мэдрэгдэж харагдаж  надаар дамжуулан хэлэгдэж байгаа зүйл юмаа. Би өөрийн мэдрэмжиндээ  чадвартаа бүрэн итгэлтэй байдаг.  Иймээс хүмүүст ойлгомжтой тод хариулт хэлж өгөхийг хичээдэг. Хүмүүсийн агуулж байгаа энергийн байдлаас болоод янз бүр харагдах тал бий. Нөгөө  талаас хүмүүс үзмэрчийн хэлж байгаа  юмийг хүлээж авах сэтгэл зүйн бэлтгэлийн хувьд янз бүр байдаг.  Иймээс зарим үед зориуд  бүрхэгдүү хариулах явдал гардаг. Гэмт хэрэг хийсэн бүтэлгүй хүмүүсийг үзэх дургүй.  Би ер нь үзсэн хүнийхээ тухайд аль болохоор тодорхой товч хариулах дуртай.

Надад өвөг дээдсээс үзэж харах чадвар увьдас өгөхдээ намайг  ганцаараа хүмүүсийг хараад ажиглаад мэдээд явж бай гэж заяагаагүй харин хүмүүст тохиолдох баярт мэдээг нь урьдчилан дуулган урамаар тэтгэж, мөн  учрах бэрхшээл аюулыг даамжирахаас нь өмнө  болгоомжлуулан  хүмүүст аль болохоор  өөрт нь хэлж,  боломжоор нь засч залруулаж бай гэж энэ авьяас чадварыг заяасан байх гэж боддог. Бас хүмүүсийн амьдралд тохиолдох баяртай сайхан  үйл явдлыг зориуд урьдчлан  хэлж өгөх нь зөв, хүмүүсийг өөдрөг байхад нь тустай  гэж бас боддог. Надаар үзүүлж харуулж байсан хүмүүс миний үзэж хэлсэн зүйл үнэн байдаг эсэхийг хэлээд өгөх байх аа.

Асуултанд маань ийнхүү хариулах энэ эмэгтэйн нүдэнд гялалцах нууцлаг эрч хүчийг мэдэрч, амгалан тайван ааш  занг ажиглаж,  оновчтой тодорхой үгс, ирээдүйдээ болон өөртөө итгэлтэй бодол санааг сонсон биширч  суухад  ер бусийн авьяастай  энэ эмэгтэйн өмнө мөн ч  их өргөн дэлгэр ирээдүй хүлээж байна даа гэсэн бодол төрж суулаа. Хөгжлын өндөр түвшинд хүрсэн Япон оронд монгол аавын хүүхдүүд бяр чадал, авхаалж самбаагаараа гайхагдаж чадаж байхад Америк нутагт Монгол бүсгүй далд мэдрэхүй зөн билэг авьяас увьдасаараа гайхуулж явахад болохгүй гэх газаргүй юм даа гэж  бодогдов.

Бямбаагийн зөн билэг эрч хүч нь оргилон бялхалзаж байгаа залуу насанд нь Америк хэмээх агуу том гүрний өргөн зах зээл  амар хялбар нээгдэж, улмаар  дэлхийн дэвжээн дээрх зам мөр нь   шулуун дардан байгаасай гэсэн чин  хүсэл ерөөлөө илэрхийлж, аяны зам нь өлзийтэй байгаасай хэмээн бэлэгдэж энэхүү товчхон ярилцлагаа өндөрлөв.

Одоо Бямбатай  925 705 2231 утсаар ярих буюу мессэж илгээх мөн Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. email хаягаар холбоо   бариж болж байгаа. Харин удахгүй энэ оны 2 дугаар сарын эхээр Вашингтон ДС хотод цөөн хоногоор байх бөгөөд энэ  хугацаанд дээрх хаягаар уулзах  цаг  хугацааг тодорхой  тохиролцож болох юм байна.

Хөөрөлдсөн А. Мягмар  2011.1.20.

 

Анх Бямбаатай уулзах хүсэлт тавьж цуг очиж үзүүлсэн Америк эмэгтэйн бичсэн  сэтгэгдэлийг хавсаргав.

About Byambaa

I first met Byaambaa in January of 2011, a girl of medium stature with quiet, knowing eyes. I lived in the Bay Area for many years, and I've met psychics in the past as well as intuitives of a spiritualist church, white witches, mediums, and even some pretenders, but I was impressed with this young woman. I found her to be hospitable and friendly, without all the bombast that usually surrounds other, more well known psychics, and she quickly put me to ease. Although I do not speak her language, Mongolian, I was able to ask and receive answers through a translator.

I had two major areas of concern. The first was a book that I had been working on for over 20 years. Now that it was finished, what was going to happen to all that hard work? Byambaa was quick with the answer, and I was pleased. The second problem was a more serious one. A relative of mine was in deep trouble, and it was extremely important for me to learn the outcome. Perhaps, I told myself, one could be better prepared for the future by knowing what was there for this person. I wasn't looking to change it. Byamba gave me specifics on this situation, the details of which I had only been able to guess. Now it was on the table.

I have had enough experience in this world with strange things happening my life, coincidences that just couldn't have been coincidental, not to believe that it is possible for someone like Byambaa to see into the future. But not every one of us has this ability to any appreciable degree. In my case, Byamba's "hits" were 100%. Unbelievable!

My psychologist brother is always telling me to "test reality." I can tell you that, thanks to a friend of mine, I am glad that I did it. Now, it's your turn to test the reality of this unassuming young woman's tremendous talent!

- Dale L, Sacramento, CA

 

 

Comments   

 
0 #22 88119508 2014-01-23 03:03
sain baina uu ene vzmerchtei yaj xolbogdox be mongold vzdeg gazriig ni zaaj ogooch
Quote
 
 
0 #21 guest 2013-11-10 11:35
холбоо барих хаяг, утас нтр нь байвал өгч тус болооч,,, энэ хүнтэй уулзмаар байна
Quote
 
 
0 #20 na 2013-10-07 06:08
holboo barimaar bna nadad odoo mash ih hetsuu bna amidarl mini orvongooroo ergesen yum shig l sanagdaj bna ene huntei uulzval nadad tus bolj magadgui
Quote
 
 
0 #19 zochin 2013-10-07 06:04
сайн байна уу тантай яаж холбогдох вэ
Quote
 
 
+2 #18 Guest 2012-03-27 11:49
ene hunii utasnii dugaariig ni bval ogooch humuusee
Quote
 
 
+1 #17 Guest 2011-04-11 16:37
монголд байх хаягийг нь мэддэг хүн байна уу
Quote
 
 
0 #16 Guest 2011-01-30 01:07
mash ih bayarlalaa bayambaadaa mash zaluuhan hun hernee mash ih chadaltai yum aa amjilt
Quote
 
 
0 #15 Guest 2011-01-29 08:45
Quoting Damba:
Зөн совингийн оюун ухаан мэдрэмж бол байгалиас заяасан ариун нандин хишиг, мэдлэгт
суурилсан ухаан бол үнэнч дуугавартай зарц юм.
Бид үнэнч зарцaa эрхэмлэн дээдэлж, бурхны хишиг мартагдсан, тийм нийгмийг байгуулаад байна

1. medlegt suurilsan bus medlegt tulguurlasan
2.Burhani hishig bus baigalaas zayasan ouyn uhaanaa yl toosorloj martsan gej baina
Quote
 
 
0 #14 Guest 2011-01-28 07:59
Зөн совингийн оюун ухаан мэдрэмж бол байгалиас заяасан ариун нандин хишиг, мэдлэгт
суурилсан ухаан бол үнэнч дуугавартай зарц юм.
Бид үнэнч зарцaaэрхэмлэн дээдэлж, бурхны хишиг мартагдсан, тийм нийгмийг байгуулаад байна
Quote
 
 
0 #13 Guest 2011-01-27 20:53
Quoting зочин:
Монголчуудын холбоод ялангуяа сакарменто хотынхон лам хар бөө үзмэрч гэх мэтэд их сүжигтэй юмаа.Энэ хүн бусдад тус болох сайхан сэтгэлтэй нь үнэн боловч хүмүүсийг жинхэнэ үнэн болох бурханаас холдуулж байна Хүмүүс ч гэсэн жирийн нэг Монгол хүнээ хайрлалгүй өөрийнхөө хүслийн дагуу муу юм уруу түлхэн оруулж байгаагаа ухаараасай

Burhan gedeg cgini hin eeree um shuu dee
Quote
 

Add comment

Security code
Refresh

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио