You are here: Хэлэлцүүлэг Монгол орны хөгжлийн талаа Долоон сарын нэгэн - Баялгийн хараал

Долоон сарын нэгэн - Баялгийн хараал

И-мэйл Хэвлэх PDF

Хэдхэн жилийн өмнө Нигери улсад эх нутгийнхаа байгаль, хүн зоныхоо эрүүл орших эрхийн төлөө тэмцэн боссон Кэн Саро Вива тэргүүтэй үндэсний хөдөлгөөний зохицуулагч найман залууг дэлхийд алдартай газрын тосны компани-Шеллийн нэхэмжлэлийн мөрөөр Засгийн газар нь цаазаар авчээ. Тэр үед энэ мэдээг монголчууд бид анзаараа ч үгүй. Анзаарсан ч, үйлийн үртэй Ниигерчүүдийн хувь тавилан нь тэр, тэнгэр заяат Монголчууд бидэн лүгээ хамаа нь үгүй хэрэг ээ хэмээн шууд биш юм гэхэд давруухан далд ухамсартаан бодоод өнгөрсөн нь лавтай.

За тэр хаа холын Ниигэрүүдийн хэрэг ч яахав. Өмнөх хөршийн алдарт цуст талбайн хэрэг, Гүрж мүрж хавьцаа болж байсан бослого тэмцэл биднээс даан ч нэг хол юм шиг санагдаж явсан цаг саяхаан. Ардчилсан Монголчууд бидний хувьд ийм явдал хэзээ ч болохгүй ухааны юм бодож явав даа.

Тэгтэл 2008 оны 7 сарын 1-нд юу болов. Сонгууль будлиантай болов гэлцээд өнөөх ардчилсан тогтолцоот монголчууд хоорондоо алалцав. Тавын таван монголоо автоматаар шүршин тонилгож орхисон.

...Цагдаа тэднийг буудсан гэх баталгаа байхгүй ээээ !! хэмээн тэр үеийн хууль зүйн сайд Мөнх-Оргил УИХ –ийн танхим дүүрэн орилж байв.

...Төрийн цагдааг хэн хамгаалах юм бэ? Цагдааг хамгаалах хүнгүй болжээ...

...Үймээнд оролцож чулуу шидсэн болгоныг хорь гаран сар хорьж цагдан хэдэн жилийн хорих ялыг оноов...

...Цагдаа буудах нь буудсан бололтой, гэхдээ хэний сум хэзээ, хэнийг, яаж оносныг тогтоох боломжгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгоно гэнэ.

...Ардчилсан намын хэдэн гишүүний санаачилгаар УИХ-ийн асуулга гэгчийг зохион байгуулаад хэрэгт хамаарагчдыг гэрчийн хамтаар авчран асуув. Аанай л хоёр тал болоод хуваагдчихсан, бие биенээ буруутгацгаана. Мөнх-Оргилын шазруун царай ч хэвээрээ. Амь үрэгдэгсдийн араас санаа зовж буй хүн нэгээхэн ч үгүй мэт санагдуулна.

Өнөөх алдарт “баялгийн хараал” гэгч нь энэ ажээ. Дахин хоорондоо алалцахгүй гэх баталгаа байхгүй болж. Монголын төр, монголын улс төр чухам “орондоо унтах завгүй” баялгийн хойноос алалдан тэмцэлдэж байна. Баялгийн төлөөх, улс төрийн эрх мэдлийн төлөөх шунал тэмцэл гэдэг ийм үр дүнд хүргэдэг юмсанж.

Ц. Буянцогтоо

http://buyantsogtoo.blogspot.com

Сэтгэгдэл  

 
0 # Утасны карт лавлах: 2010-07-29 10:26
10 долларын карт энгийн утас руу 3 цаг 16 минут гар утас руу 2 цаг 31 минут
20 долларын карт энгийн утас руу 6 цаг 32 минут гар утас 5 цаг

50 долларын карт энгийн утас 16 цаг 20минут гар утас 12цаг 37минут тус тус ярина 100 долларын карт ч байгаа.
Хамгийн Сайн Утасны Карт
Хэрэглэгчдийн тоо \2010.07.25 байдлаар\=1278 , АНУ, Канад, Өмнөд Солонгос, Англи Их Британы Монголчууд.


WWW.MONGOLIANWORLD.COM

харилцах утас: 773-673-2518
Хариулах | Зааж хариулах | Заах
 

Сэтгэгдэл нэмэх

  • Шинээр

  • Их уншсан

  • Сэтгэгдэл ихтэй