You are here: Хэлэлцүүлэг Монгол орны хөгжлийн талаа Монгол омогшил бахархал

Монгол омогшил бахархал

И-мэйл Хэвлэх PDF


Хүний орчлонд хүмүүний биеийг олж төрнө гэдэг бол маш том аз завшаан.Тэр тусмаа төрөх төрөхдөө Азийн цээжинд түүхт Монголын газар нутаг дээр сайхан аав ээжийн үр нь болж мэндэлнэ гэдэг бол том хувь заяа бахархал билээ.
Р .Чойном яруу найрагчийн Азийн Монгол шүлэгт
Булганы арьс нөмөрсөн анчин баатар эрс
Арчаад өнгөрсөн найман зууны түүхтэй
Суут Монголын баатар эрс
Нарийн ширэн гөлмөн дээр ган дөрөөг дөрөөлж
Намхан чийрэг мориныхоо хур дэл дээр бөхийж......

Утаан дунд ч морьтойгоо явж,усан дунд ч хувцастайгаа сууж
Ууж идсэн ч сэтгэлтэйгээ байж,унтах нойрондоо хуягтайгаа хэвтэж
Өөрийн эрхийг бид тэгж,өдтэй сумаараа харваж олсон юм
Өөрийн гүрнийг бид тэгж бид,өдөр шөнөгүй хамгаалж төвхнүүлсэн юм гэж шүлэглэсэн байдаг билээ

Тиймээ! Монгол хүн бүр, Монгол хүн болж төрснөөрөө бахархаж бардамнаж явдаг гэдэгт би эргэлздэггүй.Яагаад гэвэл Монгол орон шиг сайхан орон энэ дэлхийд байхгүй билээ.Монголын төлөө гэх сэтгэл хүн бүрт сэтгэл зүрхэнд нь оршиж байдаг гэдэгт би итгэдэг.

Сүүлийн үеийн зарим нэг залуусын амнаас Монгол хүн болж төрсөндөө харамсдаг,Монгол орноо гадаадын өндөр хөгжилтэй оронтой зүйрлүүлж хөгжил дорой муугаар нь дуудах асуудал  нэг бус удаа дуулдах болсон учраас Монголчуудтайгаа бодлоо хуваалцахаар шийдсэн юм.Эдгээр залуусыг  нэг талаар буруутгах ч аргагүй юм.Харин залуусаа Монгол үндэсний бахархалаар хүмүүжүүлж чадаагүй та бидний буруу бас байнаа.

Монгол улс шиг дэглэм сайтай цэргийн хүрээг анх үүсгэж дэлхийн талыг эзэлж явсан орон нэгч байхгүй. Дэлхийд шуудан холбоог анхны суурийг нь тавьсан,анхны усан флотыг байгуулсан, Чингис хааны үед хэрэглэж байсан Алтан ГЭРЭГЭ –нээс одоогийн гадаад паспорт бий болсон, өөрсдийн гэсэн босоо бичигтэй, босоо хийморьтой ард түмэн билээ.Хөдөө тал нь малаар дүүрэн,хөрсөн доороо маш их баялагтай, хөгшид хүүхдүүдээ, эмэгтэйчүүдээ маш их дээдлэн хүндэлдэг,дэлхийд ганцхан байдаг эрийн гурван наадмаараа нааддаг,өөрсдийн гэсэн их өв соёлтой ,монголын гэх бахархалтай уртын дуу,морин хууртай,хөөмийтэй,уран нугаралттай ард түмэн шүү дээ.Дэлхийд түгсэн олон олон зүйлийн анхдагч эх суурийг Монгол хүний оюун ухаан бий болгосон гэж бодохоор өвөг дээдсээрээ бахархахгүй байхын аргагүй. Монгол гэж  агуу ард түмэн шүү дээ.Тиймээ.бид чинь бахархалаар дүүрэн эх оронтой ард түмэн билээ.

Амьдралын эрхээр харьд амьдарч сурч байгаа Монголчууд маань хариад очиход тосоод авах эх оронтой гэж сэтгэлдээ нутаг ,усаа аав ээжийгээ,ханиа үр хүүхдээ санаж зүүдэлж  бахархалтай амьдардаг гэдэгт эргэлздэггүй.

Хэрвээ та нэг удаач гэсэн би Монголдоо биш Африкийн элсэн цөлд өлсгөлөн гуйланчдын дунд хүн болж төрөөд элс идэж байна гэж,Хятадын тэр хэдэн живаа хүн дунд төрөөд хүн тэрэг түрж хөлсөө дуслуулж хүн царайчилж байвал гэж,Лалын шашинт оронд хүн болж төрөөд шашны мөргөлдөөнөөс болж хэзээ бөмбөг дэлбэрэх бол хаанаас буудах бол гэж байнгын айдастай түгшүүртэй газар хүн болж төрсөн бол гэж хааяа ч гэсэн боддог бол,  "би Монгол хүн болж төрсөндөө гутарч байна" гэдэг үг амнаас нь гарахгүй байх .  Монгол улс шиг тайван амгалан,хүмүүс нь бие биенээ хүн гэж үздэг зочломтгой ард түмэнг та хаанаас ч хайгаад олохгүй шүү дээ.

Сүүлийн жилүүдэд Монголчуудын бахархах бахархалыг үгүй хийхийн тулд Монголын түүхийг гуйвуулан бичих,Монголчуудын бахархал болсон эцэг өвгөдөөс уламжилж ирсэн уртын дуу, морин хуурыг минь харийн улсынх болгож Монголын гэх тодотголтой юм болгоныг булаан авч бахархалгүй болгох харийнхны бодлого явагдаж байна.

Дэлхийд 20 сая хүн амтай,200 сая хүнтэй улсууд авч чадаагүй олимпийн алтан медалийг 2.7 –хон сая хүн амтай Монгол улсаас 3 алтан медаль.2 мөнгөн медаль авч байсан агшныг эргэн дурсая..Хэдхэн хоногийн өмнөхөн нь 7 сарын 1 ны аймшигт бараан өдрүүд их жанжины талбайд минь болж байсан бол хэдхэн хоногийн дараа нь Бээжингийн олимпоос Монгол хүн алтан медалийн эзэн болсоны баярыг тэмдэглэж их жанжныхаа талбайд ахин цуглаж танихгүй ч гэсэн бие биесдээ баяр хүргэж Монгол хүн болж төрсөнөөрөө бахархаж ,туг далбаагаа хийсгэн давхиж байсныг эргэн дурсахад сайхан байдаг.Энэ бол жинхэнэ Монгол бахархал байсан шүү.

Монголчууд бид чинь тугаа өргөх хөх тэнгэртэй,тулаад босох өргөн уудам нутагтай,аливаа үйлийг бүтээх сэтгэх оюуны өндөр чадамжтай ард түмэн билээ.

Монгол хэлээр дэлхий ярьж Монгол морьдын туурай хүрээгүй газар үгүй байсан түүхэн үе байсныг санаж удахгүй Монгол хүний омогшил бахархлын хуй салхи дахин дэлхийг нөмрөн авна гэдэгт  итгэж Монголоороо бахархаж Монгол хүн болж төрсөндөө омогшиж амьдарцгаая Монголчуудаа!!!!!!!!!!!!!!!!.

Бэсүд овогийн Ж.Отгонбаатар

Сэтгэгдэл  

 
0 # Хурай 2010-07-28 20:48
хурай хурай монголчууд бидний хийморь улам дээш бадраг,сайхан өөдрөг нийтлэл бичсэнд баярлалаа,
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Монгол залуу 2010-07-28 22:08
Монголчууд бид бол дээд тэнгэрээс гаралтай, тэнгэрийн хөх тамгатай тамгатай төрдөг ард түмэн билээ. Үүнийг маань мартуулж доройтуулах гэж Манж, Хятад, Төвд, Орос гээд л хавь ойрын улс орнууд их л хор найруулж биднийгээ чадсан даа. Шарын шашин гэж эрчүүдийг нь амьд хүүр болгосон хор байна. Дараа нь коммунизм гэж үндэсний ямар ч ухамсаргүй болгосон онол байна. Харин одоо л нэг юм өөрөө өөртөө эзэн болж дэвжих боломж гарч байх шиг. Миний сонсоноор Монгол их доройтсон учир тэнгэрээс онгод олноор бууж ирэн хүмүүст орж бөө, удганууд ихээр төрж байгаа гэсэн. Тэнгэрүүд хүртэл харж байхад Монгол тун удахгүй мундаг болноо. Тэнгэр Монголыг өршөөг!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Hehehe 2010-07-29 06:01
Huurtsguuguud l...Zarim neg n' munhaglaad l...
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Болороо 2010-08-01 23:45
Чи муу эргүү аягүй бол хужаа байгаа даа.Судсаар чинь монгол цус гүйдэггүй байх.Мунхаглахдаа гол нь биш үндэстэн ба менталитет гэсэн оыйлголт мэдэх үү.Түүнд үндэсний үзэл, үндэсэрхэг үзэл хоёрыг салгаж авч үздэг юм.үндэсэрхэг үзэл гэж хувь хүний ёсзүйн талаас ч тэр, хууль эрхзүйн талаас тэр байж болохгүй зүйл.ХАрин үндэсэрхэг үзэл гэдэг бол хүн болгонд тэр дундаа Монгол хүнд заавал байх ёстой зүйл.Миний Монголчууд тэнгэрлэг байхдаа тив дэлхийн хаан байсан, бурханлаг болоод бусдын боол болсон.Мэдэж аварай хэ хэ минь
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Утасны карт лавлах: 2010-07-29 10:28
10 долларын карт энгийн утас руу 3 цаг 16 минут гар утас руу 2 цаг 31 минут
20 долларын карт энгийн утас руу 6 цаг 32 минут гар утас 5 цаг

50 долларын карт энгийн утас 16 цаг 20минут гар утас 12цаг 37минут тус тус ярина 100 долларын карт ч байгаа.
Хамгийн Сайн Утасны Карт
Хэрэглэгчдийн тоо \2010.07.25 байдлаар\=1278 , АНУ, Канад, Өмнөд Солонгос, Англи Их Британы Монголчууд.


WWW.MONGOLIANWORLD.COM

харилцах утас: 773-673-2518
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Болороо 2010-08-01 23:39
ХОёр их гүрний нэгийг нь дэрлэж, нөгөөгөөр нь хөлөө хучуулсан бид хаан зүгийн хүн, хаан удмын хүмүүс.
Бид эх Монгол хүн гэдгээрээ омгорхож амьдрах ёстой.үүнийг бичсэн Ж.Отгонбаатар танд баяр хүргье.Өрнийн бүсгүй шиг шаргал гэзэгтэй нар.Өглөө болгон дорноос манддаг, Тэнгэрийн тамгатай нүцгэн уул үр нь, Газрыг эзэгнэх монгол хүү байдаг
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Баяраа 2010-08-01 23:41
Эвлэвээс бид Чингис эзний үзрэн, гүрэн монгол, Эвдэрвээс ид Чин улсын босгорны боол Монгол
Хариулах | Зааж хариулах | Заах
 

Сэтгэгдэл нэмэх

  • Шинээр

  • Их уншсан

  • Сэтгэгдэл ихтэй