You are here: Хэлэлцүүлэг Чөлөөт сэдэвээр... ХУУДУУТАЙ ШҮҮЛТ, ХАГАС ДУТУУ ШИЙТГЭЛЭЭС БОЛЖ ХӨЛБӨМБӨГ ХОХИРСООР БАЙХ УУ?

ХУУДУУТАЙ ШҮҮЛТ, ХАГАС ДУТУУ ШИЙТГЭЛЭЭС БОЛЖ ХӨЛБӨМБӨГ ХОХИРСООР БАЙХ УУ?

И-мэйл Хэвлэх PDF

-ХЭРВЭЭ "ШАР ХУУДАС" ХҮРТВЭЛ ТУХАЙН ТОГЛОГЧИЙГ ТАЛБАЙГААС 20-30 МИНУТААР ХӨӨЖ БАЙЯ-

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээн байнга халуу шатаж байдаг хэмээн төсөөлдөг асан Африк тивд болж өндөрлөлөө. Энэ тэмцээний тухай бичиж буй хүмүүс голдуу "АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨВ" гэсэн үгээр чимж байх шиг. Хн... Хөлбөмбөгийн ДАШТ өвөл зохиогдож болдгийг анх удаа үзлээ, харлаа.

Пальто цув, ноосон малгай, хүзүүний ороолтоор "гангарсан" багийн дасгалжуулагчид, үзэгч олон, нөөцийн сандалд хөлөө дулаан одеялоор хучин бөөцийлөн суух тоглогчид зэргийг харлаа, сонжлоо. Хачин юм шүү. "Болно болно болно, Болохгүй зүйл гэж орчлонд байхгүй" гэж М.Цэдэндорж авгай дуун алдсан нь ийм учиртай аж.

Миний хувьд 1974 оны "ДАШТ-Герман" тэмцээнийг анх бага насандаа үзсэнээс хойшх ДАШТ-үүдийг үзэж сонирхож ирсэн байх юм. Энэ хугацаанд бараг бүх ДАШТ-д ажиглагдсан нэгэн хачирхалтай нийтлэг зүйл юу вэ гэвэл "ЭНЭ ТЭМЦЭЭНД НАЙДВАРТАЙ АВАРГАЛНА ДАА" гэж мэргэжилтнүүд, балиашигууд дуу нэгтэй дэмжиж асан багууд ёрлосон юм шиг бүтэлгүйдэн замаасаа хасагдаж, харин эсрэгээрээ хэний ч санаанд ороогүй, горьдлого төрүүлээгүй тийм баг аваргалах нь байнга шахам тохиолдож ирсэн явдал юм. Тэртээх 1954 онд Швейцарьт болсон ДАШТ-д хожигдол гээчийг амсалгүй сүүлийн 2-3 жил тоглосон тул зайлшгүй аваргална гэж тооцогдож асан Унгарын шигшээ хэсгийн тоглолтонд баруун Германы багийг 8:3-аар илт илүүрхэн хожиж босоо яваагаа баталж байв. Гэтэл финалд дахин нөгөөдүүлтэйгээ учраад огт санамсаргүйгээр 2:3-ын харьцаагаар хожигдож, мөнгөн медаль зүүж байв. Финалын тоглолтын тэр өглөө нь, мөн тоглолтын үед ч гэнэт бороо орсноос талбай халтирамтгай болон хувирснаар Хидеккутти, Иожеф Сабо, Ласло Пушкаш нарын дэлхийн сор тоглогчидтой Унгарын шигшээ өөрсдийн тасархай ур чадвараа бүрэн төгс харуулах боломжгүй болж германчууд "од шүүрсэн" гэдэг. Энэ тухай өгүүлсэн уран сайхны хөөрхөн кино ч байдаг. Тэгэхээр дэлхийн аварга болоход тун өчүүхэн зүйл, тухайлбал бороо хур ч нөлөөлж чаддаг байх нь ээ.

1978 оны "ДАШТ-Аргентин"-д финалд нэг талаас зайлбаргүй Холландын баг шалгарсан бол нөгөө талаас ихээхэн сэжиг таамаг дор Аргентин гарч ирж улмаар аваргалж дөнгөсөн түүхтэй. Юун гэвэл Бразили, Аргентиний шигшээгийн оноо нь тэнцсэн бөгөөд хэрвээ сүүлчийн тоглолтонд аргентинчууд Перугийн багийг 5 бөмбөгийн зөрүүтэйгээр хожих аваас алтан медалийн төлөө тоглох болоод байж. Шийдвэрлэх тоглолт ч болж, Перугийн хаалганд нөгөө "дутагдаж байсан " бөмбөгүүд ээлж дараалан орсоор байв. Ийнхүү Аргентин финалд шалгарсан бөгөөд нэмэлт цагт холландчуудыг 3:1-ээр хожин анх дэлхийд аваргалж байлаа. Харин хожим олж тогтоосноор бол тэр үеийн Аргентиний цэргийн хунт ядуу буурай Перу улсад эдийн засгийн ихээхэн хэмжээний туслалцаа, тухайлбал гурил будаа зэргийг тонн тонноор, онгоц онгоцоор өгснөөр хожлыг худалдаж авсан байдаг. ИЙНХҮҮ АРГЕНТИН ЁСОН БУСААР ДЭЛХИЙН АВАРГА АНХ УДАА БОЛЖ БАЙВ.

"1982 оны ДАШТ зайлшгүй Бразилийнх болно" гэж бараг нийтээрээ үзэж байв. Тэд хэсэгтээ гайхамшигтай тоглолт үзүүлэн ЗХУ-ын шигшээг 2:1-ээр гэх зэргээр хожсоор гарч ирсэн билээ. Гэтэл хэсэгтээ ганц ч хожил авч чадалгүй, гурав дараалан хайнцаж байж оруулсан бөмбөгийн харьцаагаараа / 2:2/ Камеруны шигшээг /1:1/ ардаа үлдээн чүү чай хэсгээсээ гарч ирсэн Италийн шигшээд 2:3-ын харьцаагаар гэнэт хожигдон хасагдсан нь тэр үедээ жинхэнэ сенсааци болсон л доо. Тэр тоглолтонд ДАШТ-ээс өмнө улсынхаа аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд дээр бооцоо тавигчдын булхайтай хэрэгт орооцолдон тоглох эрхээ хасуулан өргөст торны ард сууж байгаад гарч ирсэн Паоло Россигийн од нь харваж, бразиличуудын хаалгыг гурван бөмбөгөөр мялааснаар нутагт нь буцааж байлаа. Мөн италийн хамгаалагч Жентиле бразилийн Зико, аргентиний Марадона нарын довтолгооны гол тоглогчдын эсрэг бохир тоглолтыг гарамгай хийснээр тэднийг ур чадвараа харуулах боломжгүй болгон, тоглолтоос бүрмөсөн гаргаж чадсан нь багаа хожиход чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Гэтэл тэдгээр тоглолтод Жентилед шүүгч "шар хуудас" үзүүлэх төдийхнөөр л хатуурхсан даа. Гэвч тэрбээр Энцо Беарзот дасгалжуулагчийнхаа "ямар ч үнээр хамаагүй Зико, Марадона хоёрыг тоглолтоос гарга" гэсэн даалгаврыг "нэр төртэй" биелүүлж чадсаан. Авьяаслаг дасгалжуулагч Теле Сантанагийн удирдсан Бразилийн шигшээ нь Сократес, Зико, Паоло Роберто Фалькао, Эдер, Жуниор зэрэг бразилийн түүхэн дэх хамгийн авьяаслаг тоглогчдоос бүрдсэн хамгийн хүчирхэг баг байсан.

Мөн 1986 онд Пол Гаскойны тэргүүлсэн Английн шигшээ маш хүчтэй тоглож байсан ч Аргентинтэй хийсэн тоглолтонд Марадона зүүн гараараа Питер Шилтоны хаалганд луйврын гоол хийснээр баг нь 1:0-ээр тэргүүлж эхэлсэн төдийгүй улмаар хожиж байлаа. ЭНЭ БОЛ ДЭЛХИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ТҮҮХЭНД УРЬД ХОЖИД ГАРААГҮЙ ТИЙМ МУУХАЙ ЛУЙВАР БОЛСОН. Гэвч энэ нь тэдний багийг дэлхийн аварга болоход дорхноо мартагдаж орхисон. Түүнээс сурвалжлагчид "Та гараараа гоол оруулсан биз дээ" гэж асуухад "ЭНЭ БОЛ БУРХАНЫ ГАР БАЙСААН" хэмээн улаан цайм өөрийгөө хамгаалж байв. Ийнхүү шударга бусаар хожин улмаар финалд баруун Германыг 3:2-оор хожсоноор АРГЕНТИНИЙ ШИГШЭЭ БУЛХАЙГААР ХОЁР ДАХИА АВАРГАЛСАН.

Эндээс хамгийн гол асуулт гарч ирнэ. Энэ талаар 2-3 саналаа хэлье.

1.Спортын бусад төрлүүдэд тухайлбал, мөсний хоккей, сагсан бөмбөг зэрэгт бөмбөг /шайб/ орсон эсэх, тоглогчдын чухам хэн нь алдаа гаргасан зэргийг БИЧЛЭГЭЭС НЬ ДАХИН ХАРААД Л ШҮҮГЧИД ШУДАРГА ШИЙДВЭР ГАРГАЖ ЧАДДАГ. Тухайлбал та бидний ихээхэн үздэг Японы сумо бөхөд ч гэсэн маргаантай барилдааны дараа шүүгч нар дэвжээн дээр гарч ирээд "БИЧЛЭГТ ДУЛДУЙДАН" шударга шийдвэрээ гаргаад л бууж харагддаг.

Хэрвээ шүүгч нар Марадонаг улаан цагаан зүүн гараараа гоол хийснийг нотлон өөрсөд рүү нь дайрлаж байсан английн шигшээгийнхэн, үзэгч олны эсэргүүцлийг хүлээн авч тэр агшины бичлэгийг эргэн харсан сан бол тэр тоглолтын ялагч нь Аргентин биш ч байж болох байв. Магадгүй Английн шигшээ дэлхийд аваргалах байсан ч юм бил үү?

Гэтэл энэ бүдүүлэг алдааг мөн сар хүрэхгүйн өмнө ДАШТ дээр Бразили-Зааны ясан эрэгийн тоглолтын үед бразилийн Луис Фабиано давтаж бөмбөгөнд хоёр ч удаа гар хүрсний эцэст өрсөлдөгчийнхөө хаалганд бөмбөг хийгээд баярлан гүйж одох юм. Хамгийн хачирхалтай нь шүүгч Фабиано дээр гүйж очоод "Чи сая гар хүрээгүй биз" гэх маягаар маасайтал инээн асууж өнөөх нь "үгүй ээ" хэмээн толгой сэгсэрч, энэ хариултанд нь сэтгэл ханасан шүүгч гоолыг тооцож байх жишээтэй. Бас Англи-Германы шигшээгийн 1/16 шигшээ тоглолтод шүүгчид дахин бүдүүлэг алдаа гаргалаа. 2:1-ээр германчууд тэргүүлж явах үед Лампардын өшиглөсөн бөмбөг хаалганы хөндлөвчөөс ойн Германы хаалганы цагаан зураасны дотор нь ойгоод эргэж хөндлөвч цохин гарахыг ТОГЛОЛТЫН ШҮҮГЧ БОЛОН ШУГАМЫН ШҮҮГЧ ХОЁУЛАА ХАРЖ ЧАДСАНГҮЙ ЭЭ.

Мөн л англичууд гоол оруулснаа хичнээн батлаж нотлоод ч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Хэрвээ энэ гоолыг тооцсон сон бол тоглолтын харьцаа 2:2 болон хайнцаж цаашид хэн нь ялах байсныг хэлэхэд хэцүү. Хожигдож яваад тоглолтын хувь заяаг өөр рүүгээ ашигтай эргүүлж чадсан багийнхан үүндээ урамшин тун гайхалтай тоглосоор хожих нь СПОРТОД ТУЙЛЫН ЭЛБЭГ ТОХИОЛДДОГ. Тиймээс онооны харьцааг тэнцүүлж чадсандаа урамшсан англичууд жигүүртэй мэт довтлон улмаар хожих ч байсан юм бил үү?

ГЭТЭЛ ХАМГИЙН ӨРГӨН ДЭЛГЭРСЭН БУСАД СПОРТ ТОГЛООМЫН ТӨРЛҮҮДЭД ИЙМ ЯРВИГТАЙ ТОХИОЛДЛУУДАД ҮНЭН ЗӨВИЙГ ХЭРХЭН ТОГТООЖ БАЙНА ВЭ? Америкийн сагсан бөмбөгийн NBA, Америк, Канадын хоккейн NHL лигүүдэд төдийгүй дэлхий даяар ийм тохиолдолд тоглолтын бичлэгийг эргүүлэн хараад л маргаанаа тасалж байна. Гэтэл И.Блаттер тэргүүтэй ФИФА-гийн хэт хуучинсаг, үеэ өнгөрөөсөн хөгшин удирдлага "ХӨЛБӨМБӨГИЙН ТОГЛОЛТЫН ҮЕЭР ШҮҮГЧ НАР БИЧЛЭГ АШИГЛАХЫГ ОГТХОН Ч ЗӨВШӨӨРӨХГҮЙ"  хэмээн гүрийсээр байх шиг. Шүүгч гоол орсон, эс орсон гэсэн маргааныг бичлэг харан таслахад ер юу нь болохгүй байгаа юм бол? Ингэж өрсөлдөгч нэг талын хүсэлт шаардлагын дагуу шүүгч дахин дэлгэц харах нь ШҮҮГЧДИЙН ХУВЬД ГУТАМШИГТАЙ ЯВДАЛ ЮМ БОЛОВ УУ, ингэх аваас тэдний нэр хүнд навс унах гээд байгаа хэрэг үү?

Харин ч бичлэгийг дахин лавлан харснаар маргаан үнэн зөвөөр таслагдаж, үзэгч олны зүгээс улам их хүндэтгэл хүлээх ёстой бус уу. Иймээс өнөөгийн хөлбөмбөгийн дүрэмд зоригтой өөрчлөлт хийж, МАРГААНТАЙ ТОХИОЛДОЛД ШҮҮГЧ НАР ТОГЛОЛТЫН БИЧЛЭГИЙГ ЭРГЭН ХАРЖ БАЙХ ЯВДЛЫГ ШУУД ҮҮРЭГ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА. Эс тэгвээс харилцаа холбооны технологи асар өндөр хөгжсөн энэ үед бид хүн төрөлхтний хамгийн хайртай спортыг ХҮЙ НЭГДЛИЙН ҮЕИЙН ГЭМЭЭР ХОЦРОГДСОН ШҮҮЛТЭЭРЗОХИЦУУЛЖ БАЙГАА нь дэндүү гутамшигтай хэрэг гэж үзсээр ирлээ.

2. Тоглолтын үргэлжлэх хугацааг шинэ байдлаар тооцдог болъё. Мөн сагсан бөмбөг, хоккей зэрэг спортуудад тоглолтын үргэлжлэх хугацааг "цэвэр цаг"-аар хэмждэг. БҮҮР СЕКУНД ДОЛИОР ХУГАЦААГАА ХАТУУ БАРЬДАГ. Гэтэл хөлбөмбөгт "бохир цаг"-аар хугацаагаа хэмждэг тул тоглогч, дасгалжуулагчдын зүгээс спортын бус бохир хандлага гаргах нь өнөө цагт бүүр хэвийн үзэгдэл болон хувирчээ. Тухайлбал тоглолтонд нэг баг нь нөгөө багаа ганцхан бөмбөгөөр ч юм уу давамгайлж явах аваас хожлоо хадгалан үлдэхийн тулд тоглолтын цагийн барах гэж бөмбөгөө ийш тийш нь тэнхээ мэдэн цөлөх, тоглолтын цаг өндөрлөх дөхөхөөр дасгалжуулагч нар тактикийн сэлгээг ёс юм шиг хэд хэдээр хийснээр тоглолтын төгсгөлийн хэдэн минутыг тоглолт биш болгон хувиргадаг. ХЭРВЭЭ САГС, ХОККЕЙ ШИГ "ЦЭВЭР ЦАГААР" ТОГЛОЛТЫН ЯВЦЫГ ХЯНАН ХЭМЖДЭГ, ҮРГЭЛЖЛҮҮЛДЭГ БОЛОХ АВААС ДЭЭРХ МЭТИЙН СПОРТЫН БУС ЭЛДЭВ АЯГЛАЛ БАЙХГҮЙ БОЛОХ СОН.

3. Шүүгч нарын онооодог шийтгэлийг илүү үр дүнтэй, бодитой болгомоор байна. Өнөөгийн хөлбөмбөгийн гоо сайхныг эвдэж, ялангуяа үзэгчдийн дургүйцлийг төрүүлэн бухимдуулж буй зүйл бол шүүгчдийн үзүүлдэг "УЛААН, ШАР ХУУДАС" юм аа. Шийтгэлийн дээрх хоёр төрөл уг нь ТУХАЙН ТОГЛОЛТЫГ ДҮРМИЙН ХҮРЭЭНД ЯВУУЛАХ, ЗӨРЧИЛ ГАРГАСАН ТОГЛОГЧДОД ЗОХИХ ЁСНЫ ШУДАРГА ШИЙТГЭЛ ОНООХ ЗОРИЛГОТОЙ БАЙМААР. Гэтэл тийм байж чадахгүй байна. Хийсвэрлэн бодоцгооё. ДАШТ-ий нэг хэсэгт хүч тэнцүү дөрвөн баг таарч гэж үзье. "А", "В", "С", "D" гэсэн. Гэтэл "А" баг буюу Испанийн шилдэг хамгаалагч тухайлбал Карлес Пуйоль, эсвэл "мангас довтлогч" Виллиа "В" багтай тоглохдоо "шар хуудас"-аар торгуулж орхив. Ингэхдээ багаа гоол алдах хэд хэдэн аюулаас аварч дөнгөсөн гэе. Мөн дараагийн "С" багтай хийсэн тоглолтод бас л ингэж чадсан ч мөн л "шар хуудас" хүртэж орхив оо. Ингэнгүүт дараачин "D" багтай тоглох тоглолтоос Пуйоль эсвэл Виллиа шууд хасагдаж байгаа юм. Ингэснээр "D" багт давуу байдал үүсч магадгүй Испанийн багийг хожигдолд хүргэж мэдэх юм.

Өөрөөр хэлбэл спорт дахь шийтгэл нь чухамхүү тэр тоглолтондоо л хүчин төгөлдөр байх ёстой. Өөр бусад тоглолтод нөлөөлөх ёсгүй гэж бодож байна. Сайтар бодоцгооё. Пуйолиос, Виллиагаас баг бүр, дасгалжуулагч бүр айн эмээж таараа. "Яаж түүнийг өөрийнхөө эсрэг тоглолтонд оруулахгүй вэ" гэж. "В" болон "С" баг тэдний эсрэг тоглож чадахгүй байсаар хожигдиж орхисон. Магадгүй Виллиа нар тэдэнд бөөн гоол оруулж орхисон байдаг. Гэтэл тэд энэ хоёр тоглолтод нэг нэг "шар жавтий" хүртсэнээсээ болоод дараачийн "D" багийн эсрэг тоглох эрхээ хасуулж байгаа юм. ЭНЭ ШУДАРГА ХЭРЭГ мӨн ҮҮ? ЭНЭ АРИУН ЯВДАЛ УУ?

Агуу сагсчин Майкл Жордан /эсвэл хоккейчин Илья Ковальчук/ бүдүүлэг бохир тоглолт хийснээс таван удаа торгууль хүлээгээд тухайн тоглолтоос хасагдан багаа хөөдөж болно. Тийм тохиолдлууд мэдээж гардаг. Гэтэл үүнийх нь төлөө түүнийг дараачийн тоглолтоос нь хасдаггүй шүү дээ. ЭНЭ БОЛ СПОРТЫН АРИУН ЗАРЧИМ, ШААРДЛАГА МӨӨН. Гэтэл өнөө муу хөлбөмбөгт хэдий та багийн лидер ч гэсэн хоёр дараалан "шар хуудас" хүртэх аваас дараачийн тоглолтоос хасагддаг. Тухайлбал Германы шигшээгийн хамгаалалтын гол цөм нь болсон Михаэль Баллак дээрх "шар хуудас"-ны "ачаар" 2002 онд Солонгос, Японд болсон ДАШТ-ий финалын тоглолтонд Бразилийн эсрэг оролцох эрхээ хасуулж байв. ҮҮНЭЭС БОЛЖ ЗӨВХӨН МИХАЭЛЬ БАЛЛАК ТӨДИЙГҮЙ ГЕРМАНЫ ШИГШЭЭ БАГ ӨРГӨН УТГААРАА ХӨЛБӨМБӨГИЙН СПОРТ ӨӨРӨӨ ХОХИРЧ БАЙГАА ЮМ. Энэхүү Бразили-Германы тоглолт 2:0-ийн харьцаагаар өндөрлөсөн бөгөөд "ХЭРВЭЭ БАЛЛАК ТОГЛОСОН БОЛ" хэмээн шогшрох балиашиг олон байсан гэдэгт итгэл дүүрэн байна.

Гэтэл хоккейд бохир бүдүүлэг тоглож дүрмээ зөрчиж буй тоглогчийг 2 буюу 5 минутаар тоглолтоос хөөдөг. Ингэснээр түүний баг эсрэг багийн бүрэн бүрэлдэхүүн буюу 5 тоглогчийн эсрэг нэг хүнээр дутуу 4-үүлээ хамгаалан тоглох хэрэгтэй болдог. ЭНЭ БОЛ ЖИНХЭНЭ СПОРТОЧ ШИЙТГЭЛ МӨӨН. Хөөгдсөн тоглогч шийтгэлийн хугацаагаа тусгай суудалд өнгөрөөж дуусгаад эргээд талбай дээрээ гарч багтаа тоглодог билээ.

Ийнхүү олон зүйл өгүүлсний хэрэг бол энэхҮҮ хоккейний шийтгэлийг хӨлбӨмбӨгт хэрэглэдэг болъЁ л гэх гэсэн хэрэг.

Өнөөгийн хөлбөмбөг дэх "шар, улаан хуудас"-ны агуулгыг зоригтойгоор өөрчилье. Хэрвээ тоглогч дүрэм зөрчин нэлээд бүдүүлэг тоглох аваас "шар хуудас" оноож талбайгаас 30 минутаар хөөдөг болъё. Харин "улаан хуудас" оноосон тохиолдолд тухайн тоглогчийг талбайгаас шууд хөөдөг болмоор байна. Ингэснээр түүний баг нэг хүнээр дутуу тоглож тоглолтоо өндөрлүүлнэ гэсэн үг. Харин дээрх хамгаалагч Пуйоль юм уу Виллиа нь тоглолтын 24 дэх минутанд "шар хуудас"-аар шийтгүүлсэн бол 54 дэх минут хүртэл тусгаарласан суудалд сууж, баг нь нэг хүний дутуутайгаар тоглох шаардлагатай болно. Шийтгэлийн бүрэн хугацаа/ 30 минут/ дуусмагц 54 дэх минутаас Пуйоль /Виллиа/ нь эргэн талбай дээр гарч ирж үргэлжлүүлэн тоглох эрхтэй байх юм аа.

Хэрвээ хөлбөмбөгийн дүрэмд ийм шинэчлэл хийж чадах аваас энэ спорт улам сонирхолтой болж, тоглогч нарын хувийн хариуцлага, багаа хөөдөхгүй байх гэсэн эрмэлзлийг нь улам өндөржүүлэх болно гэж үзэж байна. Жишээлэн хэлбэл Пуйоль Шведтэй тоглохдоо 35 дахь минутанд "шар хуудас"-аар шийтгүүлбэл 65 дахь минутанд эргэн талбай дээр гарч багаа хамгаалан тоглох болно. Харин дараачийн Шотландтай хийсэн тоглолтонд ихээхэн бохир хамгаалалт хийснээс 53 дахь минутанд "улаан хуудас" хүртэх аваас талбайгаас шууд хөөгдөн багаа хөөдөх боловч Испанийн багийн хувьд шийдвэрлэх ач холбогдолтой дараачийн Испани-Перугийн тоглолтонд ямар ч саад тотгоргүйгээр багийнхаа үндсэн бүрэлдэхүүнд гарах эрхтэй хэвээрээ л байх болно.

Эрт цагаас монголчууд "Гэрийн хэргийг гэрт нь, хээрийн хэргийг хээр шийтгэхийг" чухалчилж ирсэн байдаг. Аливаа спортод дүрэм зөрчсөн тохиолдолд оноох шийтгэл нь ЦАГ ҮЕЭ ОНОСОН, ТУХАЙН ТОГЛОЛТЫН ҮР ДҮН, ХУВЬ ЗАЯАНД Л НӨЛӨӨЛӨХ ҮР ДАГАВАРТАЙ БАЙХ ЁСТОЙ. Тухайлбал сая финалын тоглолтонд шүүгч хоёр талын тоглогчдод 14 удаа "шар жавтий" хүртээж, ийнхүү хоёр удаа шийтгүүлсэн Холландын хамгаалагч Хейдинга л ганцаараа талбайгаас хөөгдлөө. Гэтэл бусад тоглогчдын гаргаж байсан зөрчлүүд түүнийхээс ялгарах юмгүй л байсан шүү дээ.

Жич: Дээр өгүүлсэн "шар хуудас"-ны шийтгэл нь 30 минут ч байж болно. Эсвэл 15 юм уу 20 минутын "хүчин чадалтай" ч байж болох юм. За даа бараг 20 минутаар тоглогчдыг талбайгаас хөөдөг болвол шийтгэл нь дэндүү хүнддэхгүй юм болов уу гэж мунхаглана. Саяны финалын тоглолтонд английн шүүгч 14 "шар хуудас" оноож, эцэст нь ганцхан тоглогчийг л талбайгаас хөөсөн билээ. Харин "шар хуудас" оноосон тохиолдолд 30 минутаар /эсвэл 15-20 минутаар/ хөөдөг сөн бол тоглогчид тийм их зөрчил гаргахгүй сэн. Гаргасан тохиолдолд тоглогчдыг талбайгаас хөөсөөр байтал магадгүй аль аль багт 7-8 тоглогч үлдэж ч мэдэх юм. Эсвэл нэг баг нь нөгөөгөөсөө 2-3 илүү тоглогчтой тоглох тийм хувилбарууд ч гарч ирж мэднэ. Энэ нь миний бодлоор хөлбөгийг улам сонирхолтой, үзүүштэй, үр дүнг нь урьдчилан таамаглах улам боломжгүй болгох сон.

Эцэст нь энэ бүхнийг өгүүлсний учир бол Монголын хөлбөмбөгийн холбоо нь Олон улсын хөлбөмбөгийн холбооны /ФИФА/ албан ёсны гишүүний хувьд ФИФА-гаас батлан мөрдүүлдэг хөлбөмбөгийн тэмцээний дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санал хүсэлтээ илэрхийлэх эрхтэйн хувьд жирийн хөлбөмбөг сонирхогчдынхоо энэ мэтийн саналуудыг шүүн үзээд боломжтой гэж үзвэл дээш нь өргөн баримаар, өргөн олон хөлбөмбөг сонирхогчдын дунд шүүн хэлэлцүүлмээр байна.

Халуун хүйтэн аль ч тивийн хүн зоны хамгийн сонирхон дурладаг хөлбөмбөгийн спорт улам үзүүштэй, сонирхолтой болон өөрчлөгдөн баяжих болтугай.

С.Энх-Амар

Сэтгэгдэл  

 
0 # Podolski 2010-07-28 09:08
Биелэхэд хэцүү боловч сонин санаа байна шүү.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # luis fabianna 2010-07-28 09:33
harin tiim shuu. deerh sanaag demjij bna, es bogood ene sport mash shudarga bus, mash ih gemteltei, mash hund gemteltei, mash ih hunii durguicliig hurgesen sport boloh bogood mash ih fanuudee aldah bolnoo.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # oranje 2010-07-28 10:05
Bombog haalganii shugam davsan uguig cameraar shuuh ni zov. Ene jilees UEFA haalganii shuugch gej nemj baigaa gee biz dee. Shar ulaan huudasnii huvid tegj arai zoolon handaj bolohgyi baihaa. Hunii hold jiij albaar suuchihaad 30 minut suuchihaad butsaj orood baival ulam l bohir bolno bus uu? Bertel avj baigaa toglogchidiin tsaan career ene ter geed zondoo zuil baigaa. Harin aldaatai shuult ene ter deer dasgaljuulagch neg udaagiin challenge ( Amerik football, tennis shig) avch boldog baij boloh yum. Tuunees ih hereggyi. Ursaj, zogsoltgyi hovorch baidag ni holbombogiin ooriin style. Saihan sanaa gargaj bichse bna Tnx.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # usa 2010-07-28 16:51
xooe chi yu balairaad baigaa yum be? xel bembegiin xamgiin ynet zyils baixgyi yu. yug ch eerchilj bolxgyi, eerchlegdexchgy i.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # denver 2010-07-28 17:45
Ali ertnees l ene talaar yaridag.odoo boltol ta buhen durlaad l bgaa bizde.enedee bas ih goy ni bdag. Human judgment! Hen ch alddag.bas ali ali ni yum uzsen yum shig bdag.harin terni orond shuugchidiin surgaltiig saijruulval.tegeed technology Oruulchaad tsag ene teree solitchihood yu gej nerleh ve? Football is football, its not for panties.Toglolt yamarch ued boldogooroo bolno! Match budet lyubovo pogoda ch bilu
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # даанчиг сайхан дурак 2010-07-28 20:37
йнхүү олон зүйл өгүүлсний хэрэг бол энэхҮҮ хоккейний шийтгэлийг хӨлбӨмбӨгт хэрэглэдэг болъЁ л гэх гэсэн хэрэг....................gejee /soliorchee /and miny chi...чиний мунхаг санааг ойлгоод /бодролыг чинь/ өрөвдөм баина даа. юутай ч таны мөрөөдлөөр бодсон сэтгэсэн нь лавтайяа олон биш байх аа. агуу хөлбөмбөг гэдэг спортыг заалны бага талбайд биеийн урсгалаа тэшиж нааддаг спорттой зүйрлэн мангартахыг чинь харав. миний анд аа ,магадгүй чи зөвхөн үзэгч л байх аа,өөрийн хүсэлд нийцүүлэх гэсэн санаа биз ээ. нэг удаа зүлэг ногоон талбайд гаран 45 + минут тэгээд чи шогшоод гүйгээд ,за алахсан чиг яхов ээ чиний ,хувьд .тэгээд дараа нь 10 аас 20 минут хэвтээд суугаад тэгээд бас 45 + минут шогшох гээд үз дээ..................
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # сайхан дуракт 2010-07-28 20:38
юу тай чиг саваагүй нохойн авир гарган балайтаж суухаар наад толгой тархиндаа өөрийг бод доо. чиниихээр болдог бол чиний бодролгүйгээр энэ дэлхийн олон зууны түүхтэи энэ агуу спорт болчих байсан биз ээ.ягаад солионд гарсан тамирчидыг эргэн оруулаж тоглуулдаггүй юм болоо гээд асуу даа эхлээд ............
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # сайхан дуракт 2010-07-28 20:40
с.энх-амар гэх сайхан мангар дуракт хэлэх ,бичих үг олдохгүим дөө
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Zuv 2010-07-28 21:37
Ih zuv sanaanuud baina. Demjij baina. Togloltiin undsen tsagt bag bur 3 udaa, nemegdel tsagt 1 udaa challenge avdag boloh. Eniig bag shuggchiin shiidveriin yamarch tohioldold hereglej bolno. Ene shiidveriig gargadag talbain bus shuugtei boloh. Geh zergeer zailshgui shuultiig uurchilj, tehnic bichleg ashigladag boloh heregtei.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # heh 2010-07-29 02:22
zovhon goal orson esehiig nyagtlahiin tuld l camer ashiglah heregtei. Garaaraa yum uu oton baisan uu esvel uneheer goal mon uu geed l. Busad ni bol odoo baigaagaaraa baisan ni deer dee.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # denv 2010-07-29 04:01
goal orohoor gerel asdag bumbug ch genuu,yariadl bnalee
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Боржигон 2010-07-29 06:06
Хол бомбогийн шуугч нар авилга хахуулийн талаар ч цагаандаа гарлаалдаа!!!Ша р -Улаан хуудсыг харахаар манайханы начины найраа санагдаад инээд хурээд болдоггуй!!!Ман айхан мууг ч сайныг ч тогс хийх юм даа гэж бодсон шуу!!!Тэгээд 11 тоглогчтой байх ёстой гээд дурмэндээ заадаг бололтой гэтэл ногоо начины найраагаар 10 болчих юм!!!Бур гол тоглогчыг нь бусад багтай хуйвалдаж хасчихаж болдог энэ хол бомбогт УИХ-ын гишууд тренер хийвэлч харин нэг гайхамшиг гэгчийг узуулэх байх шуу гэж бодож суулаа!!!Манай УИХ чинь 76 тоглогчтой гэтэл заримдаа аль ч талд халгаатай гишуун гараад ирвэл 70 уулаа ч хуралдаж л байдаг шуу дээ!!! 11=11 байвал тэгээд гол гол тоглогч нь байвал аль аль нь гомдолгуй баймаар !!!Гэтэл Сая Испани 11 харин эсрэг баг нь10 тоглоод аврага болж байх юм даа!!!Айгаагуй бол шудрага тогломоор юм!!!Энэ хол бомбогт Монголын начины найраа орчихоод узэхэд хэцуу болж дээ!!!Шуугчээ гэж!!!...
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # sain uilsten 2010-07-29 07:20
haalgand camer tavuj boloh yum busad ni bol ene chini hulbumbug azaar ,az ,tohioldol, ter udriin tenger geed l bugd niileed hulbumbug TIIMDEE ch hamgiin olon demgijtei hamgiin olon uls gishuuneer ni elssen yum shuudee huuhee....... yun hachin jigtei yum yariad baigaa nuhur ve............
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # denver 2010-07-29 20:09
Yun uls tur bolood yavchiuva,Hol bailga!
Harin ter undesnii buhuu shinchlehee bod!
Odoo bol durem uurchlugduud,uz eh yumgui sain targalaad shodood bhad turuuldeg bolsiin bishu? Hamaa namaagui shinechilvel.........
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # kaka 2010-07-30 10:22
Hezee ch bielehgui muruudul yum daa. Hulbumbug geltgui sport bolgond uur uuriin ontslog, davtagdashgui zuil gej baidag, ter ni ug sportiig harin ch uzuushtei bolgoj, amidruulj baidag yum. Hulbumbugiig hockey shig toglogchdiig ni torguuliin suudald suulgaad, shuugch nar video bichleg uzej zavsarlaga avaad baival harin ch sununu.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Дамба 2010-07-31 19:32
Зов санаа ч хол бомбогийг танхимд болдог споротой харьцуулах аргагуй шинчлэл зайлашгуй нь гарцаагуй мэрэгжлийн тувшинд шиййдэгдэх биздээ
Хариулах | Зааж хариулах | Заах
 

Сэтгэгдэл нэмэх

  • Шинээр

  • Их уншсан

  • Сэтгэгдэл ихтэй