You are here: Бусад уран бүтээлчид Миний их сургууль.

Миний их сургууль.

И-мэйл Хэвлэх PDF

Оросын нэрт яруу найрагч Евгений Евтушенко  энэ 7-р сард 77 насныхаа ойг тэмдэглэлээ.  Түүний залуудаа бичсэн амьдрал гэгч Их сургуулийн тухай  энэ шүлэг одоо ч хуучралгүй уншигч бидний сэтгэлд нэгийг хэлж олныг бодуулсаар байгаа нь яруу найрагчийн хүч чадлыг харуулж байна.Найрагчийн төрсөн өдрийн бэлэг болгон Даяар Монголын уншигчиддаа энэхүү шүлгийг нь өргөн барьж байна.

Миний их сургууль.

Хөрөг зургийнх нь хүрээ алтран гялалзсан хүмүүсээс гадна

Хэрэг болгон авахуулсан зураг нь ч олигтойхон гардаггүй

Хүмүүсээс би суралцсан.

Хар багасаа Толстойгоос өөрөөс нь сурахаасаа

Харин түүний тухай сөөнгөтөн дуулдаг сохорчуудаас юм дуулсан.

Энгийн модон байшин Пастернакаас өмнө амьдрал таниулсан

Их үйлсийн төлөө дэлбэ нүдэлдэх дуртай,

Эн бол миний шүлгийн хэлбэр.

Дэлбэртэл хэлэх,дэлгэрэнгүй үзүүлэх арга юм.

Цайны газар энгэрээ яран нууцаа дэлгэх

Цайлган сэтгэлт тахир дутуутнаас Есениний ухааныг ойлгосон

Өмнө минь дэлгээтэй Маяковскийн шүлгийн шаднаас

Өмдөө гөлийж цайтал гулгасан шат олон юм өгсөн.

Шалбархай хагархайгаасаа айхгүй байхыг

Зима хотын дуугүйхэн хүүхнүүдээс сурсан

Гурван тонны машиныг бензинээр биш түлээгээр асаачихдаг

Андрей ахаас

Эсгий гуталдаа нөхөөстэй хүн хэн болох

Эмжээртэй гоёмсог нөмрөгтөн хэн болохыг ялгаж сурсан.

Дөрөвдүгээр Мещанская,Марина Рошад гүйж харайж өсөхдөө

Төмөр хутганаас хатуу, тамхины ишнээс энгийн байж сурсан.

Оочирт  зогсох  гэдэг ээж шиг минь дасал болсон.

Ойж буутал минь цохиж нударганыхаа чадлыг шалгасан

Овилгогүй банди нараас би бас юм мэдэж авсан.

Сэт цохих гэдэг дайчин орос үгийн утгыг

Сэргэлэн хөл бөмбөгч Сева Бобровоос ухаарсан.

Өвөртөө мөнгөгүй ч өглөгч шүлэгтэй

Өрвийж цонхийсон бичгийн хорхойтнуудаас би бас суралцсан.

Нийтийн байрны гал зууханд шөнөөр

Намайг барьж авч үнссэн

Эсгүүрчин Алкагаас,бусад дамшигнуудаас би бас сурсан.

Орос орноороо явж сэвх цуглуулж өгсөн

Олон жил зовж байж гаргасан Нюшкагаас би бас сурсан.

Нюшка бол би өөрөө,Нью-Йорк,Парисыг чичрүүлэн байж

Оросын бүх Нюшканууд намайг гаргасан юм.

Эх орныхоо мэнгэ,шарх сорвиноос би бүтсэн.

Сүм хийд,сүрэл амбаар,оршуулгын газар,өлгийн дуунаас бүтсэн.

Тоосгоны үртэс наалдсан даавуун алаг бөмбөг

Миний үзсэн анхны дэлхийн бөмбөрцөг байлаа.

Дараа нь харин жинхэнэ бөмбөрцөгт хөл тавихдаа

Эх дэлхий минь бас л алаг эрээн,тэгээд ч

Хүнд цохилтонд олантаа өртсөнийг би мэдсэн.

Дүрэм ч үгүй,шүүгч ч үгүйгээр,

Шууд эх дэлхийгээр наадагч

Цуст “хөл бөмбөгийг” би үзэн ядна.

Эх дэлхийнхээ булан бүрийг би хайрлаж

Эрх чөлөөг тэнд алдаршуулан дуулна.

Асар урт Марина Роша гудамжаараа юм шиг л

Аварга том дэлхий дээгүүрээ тайвуухан алхаж

Алс холын Вьетнам,

Эсвэл Перу эмгэний царайнаас

Алаг хорвоог таньсан шүү.

Мөр нүцгэн ядуучууд,танхайчуудаас самбаа суралцаж

Мөсөн дээрээс үнэр олохыг Эскимосчуудаас би сурсан.

Мөнхөд гунихгүй,гутрахгүй байхыг Италичуудаас сурсан.

Ядуу хүмүүсийн ихэнх нь хүзүүгээ сунатал ажиллаж байхад

Ядарч үрчийсэн тийм хүзүүний нугалаасанд

Ялархуу цөөнх нь нуугдаж хоргодож суудгийг би мэдсэн.

Эздийнхээ им тамга,хараалд өртсөн олон түмний ганц хүсэл бол

Энгийн ардын үрчлээнд нуугдсан “хог шааруудыг”

Ховх цохин устгах хүсэл юм.

Им тамгатнуудын им тамга,

Тэдний хоол унд,бүлээн цус нь байхсан.

Алдар нэргүйчүүдийн алдар нэр нь билээ,би

Бичдэггүй хүмүүсийн бичигч нь,зохиогч нь байхсан.

Уншигчдын бий болгосон зохиолч нь би.

Уншигчдаа ч  гэсэн би өөрөө бий болгосон.

Урьдах  үүргээ хумсхан ч гэсэн биелүүлсэн.

Та нарыг бүтээгч нь,та нарынхаа бүтээл нь билээ би.

Та нарын хоёр дахь хэвлэл,бүрэн тохимол билээ би.

Ордны оёдолчныг цааш түлхчихээд

Ор нүцгэн шонхор шувуу шиг зогсож чадна би



Хайраараа шатаасан нурман дээрээ би зогсоно.

Найдвар нөхөрлөлийн үнс хөрч алган дээрээс хийснэ.

Оргилон гарах нулимсаа залгин хахаж цацна.

Оочирлох цувааны сүүлд нь зогсоно.

Эгэл олон та нарынхаа төлөө

Эх орныхоо төлөө юм шиг үхэж би чадна.

Хайр дурлалдаа шатан хайлан урсана.

Харин өвчинд эмзэглэхдээ чоно шиг улина.

Өргөн олон та нарыгаа хэрэв үзэн ядах юм бол

Өөрийгөө би үгийн муугаар хараана.

Хүмүүн та наргүйгээр би байхгүй.

Хүн шиг байхад минь харин та нар туслаарай !

Хөл алдан хөөрчихгүй шиг байж

Хөөрхий нэгэндээ гар сунган туслаач!

Уут сав барьсан энгийн хүмүүсийн уут сав  шүү, би.

Урдаас нь, хойноос нь та нарынхаа зургийг дарсан

Зээлийн нэгэн зурагчин билээ би.

Энд тэнд нь гүйцээж зурах шаардлагатай

Эгэл та нарын нэгдмэл нэгэн хөрөг билээ би.

Та нарын минь царай миний үзэх Үзэсгэлэн.

Миний хувийн музей шүү.

Дуртай дуугаар тань цэнэглэгдсэн зурагт хальс шүү.

Өөр бусдын өдрийн тэмдэглэл.

Өргөн дэлхийн сонины үг өгүүлбэр шүү би.

Миний мэрж мэрж орхисон үзгээр

Та нар өөрсдийнхөө тухай бичиж байна.

Мэдэмхийрч  зааварлахыг  би  хэзээ ч хүсэхгүй.

Мэдэх хүсэл оргилсон мөнхийн  шавь байж

Мэргэн  амьдралын  их  сургуулиас  үргэлж  суралцахыг  хүснэ.

Орчуулсан Жамсрандоржийн Оюунцэцэг.

Сэтгэгдэл  

 
0 # уншигч 2010-07-23 13:22
Сайхан шүлэг байна Таны голоод байдаг Монгол зохиолчидтой ижил л юм байна
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # О 2010-07-23 18:09
Уншигч -д. Монголынхоо зохиолчдыг би голдоггүй шүү дээ. Саяхандуу орчуулагч Д.Оюунчимэг нэг ярилцлагандаа монголынхоо зохиолчдыг гутаасан үг хэлсэн байсан. Та тэрэнтэй андуураад байх шиг байна. Хорхойд хоргүй амьтан гэх юмуу олон жил гадаадад амьдарсан мөртлөө зөвхөн монголоо гэж явдаг хүн чинь харин би шүү. Уншигч та юм уншихдаа нэр усыг сайн тогтоож байх хэрэгтэй. Андуурал гэдэг том алдаанд хүргэж болох зүйл шүү. Өчиглөсөн Ж.Оюунцэцэг.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # уншигч 2010-07-24 10:13
Уучлаарай би хайхрамжгүй хандсанаас буруу зүйл хийжээ Таны зохиосон Орчлонгийн сайхан хүүхнүүд дууг би дуулах дуртай
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # 1 2010-07-25 15:29
Zima hot gej yuu baihav dee. Hen orchyylsan yum be? Myy orchyylsan baina . Orosoor ni hamt tavisan bol zugeer baih baijdee.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # 1 2010-07-25 15:37
Nemj helehed. Zima gej neg syyrin bna l daa .Province of Irkutsk, Russian Federation. Tehdee ene shulgen deerh bish l dee
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # O 2010-07-25 16:24
Ene shuleg deh Zima hot mon bailgui yahav dee. Zima hotin hajuugaar ongoroh bolgondoo mongolin zohiolchid E.E - iin torson gazar gej yrij yvdag ym. Jijig ch gesen suurin bish hot gegdej yvdag ym. Darhanaas l tom l doo. J.O.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # зочин 2010-07-26 22:25
Шїлэг гэдэг чинь 1. цохилт, хэмнэлт нь таарсан,
толгой сїїл нь зохицсон
2. уран гоё хэллэгтэй
/монгол шїлэг/ 3. гїн утга агуулагатай
4. санаа нь ойлгомжтой
5. яруу сайхан уянгалаг бїтээл байдаг юм. Харь хэлийн шїлгийг орчуулахдаа: тэдний хэлбэр загвараас монгол шїлгийн хэмнэлд нийцїїлэн утга агуулгыг нь єєрчлєхгїйгээр буулгаж чадвал сайхан сонсогддог юм. Энэ шаардлагын їїднээс аюч їзвэл орчуулга нь махчилсан юм шиг санагдлаа.Эргээд сайн їзэх хэрэгтэй юм даа.
Хариулах | Зааж хариулах | Заах
 

Сэтгэгдэл нэмэх

  • Шинээр

  • Их уншсан

  • Сэтгэгдэл ихтэй