Австралийн Монголчуудаас Хилийн чанадад суугаа Монголчуудын
анхдугаар чуулга уулзалтанд илгээх илгээлт
2010 оны 7 дугаар сар 17 Австрали
Монгол улсын Ерөнхий Сайдын дэргэдэх “Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл”, Цахим Өртөө Холбоо ТББ-тай хамтран энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулж буй нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ боллоо гэж үзэн Австрали дахь Монголчууд талархан дэмжиж, амжилт хүсэж байна.
Австрали дахь Монголчуудын Холбоо (АМХ ) нь дараахи зарчмын санааг дэвшүүлж байна.
· Иргэдийнхээ сонгуульд оролцох эрхийг хангах
· Монгол иргэд олноор суурьшдаг газар, оронд Монгол хүүхдүүдэд зориулсан хэл, соёлын сургалт зохион байгуулахыг төрөөс анхааралдаа авах
· Хувиараа суралцсан оюутнуудад эргэж ирэхэд нь сургалтын төлбөрт зориулсан зардлыг нь нөхөн олгох
· Буцан ирж буй оюутан болон иргэдийнхээ амьдралын хэрэгцээт бараа болох гэр орондоо хэрэглэх эд хогшил, унаа машин, комьпютер зэрэг зүйлст ноогдуулж байгаа гаалийн татварыг чөлөөлж өгөх
· Эх орондоо эргэж ирсэн иргэдээ суурьшихад нь дэмжих зорилгоор “Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл” нь орон тооны сэтгэл зүйч, судлаачдыг ажилуулах. Нэн ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн Монгол хэл, соёлын хоцрогдлыг нь арилгах зорилгоор тусгай сургалтын хөтөлбөр боловсруулах
· Гадаадад байгаа Монголчуудаа зохион байгуулалтанд оруулах бодлогыг төр, засгийн хэмжээнд тавьж, дипломат төлөөлөгчийн газрын хийх ажлын хүрээнд тавих, жишээ нь: Монголын иргэдтэй газарт Монголчуудын холбоо гэх мэтийн зохион байгуулалтын нэгж байгуулах явдлыг төрөөс ямар нэгэн хэлбэрээр дэмжих
· Нэр хүнд бүхий сургууль төгссөн зэрэг, цолны чансааг харгалзан төр, улсын байгууллагад ажилласан тохиолдолд нэмэгдэл урамшуулал олгож байх
· Мөн Бразил зэрэг улсын ажлын байр, боломжийн цалин, орон сууцаар хангадаг жишээ туршлагыг судалж үзэхийг хүсэж байна. (http://www.nii gmiintoli.mn/index.php?option=com_content&view=article&id=4241:2010-06-24-03-30-24&catid=2:2009-02-16-11-51-34&Itemid=61 сайтаас авлаа. 2010 оны 7 дугаар сар 14)
Австрал дахь Монголчуудын Холбоо
Австралийн Монголчуудаас 




Сэтгэгдэл
RSS энэ нийтлэлийн сэтгэгдэлүүдийн жагсаалт.