Fri10312014

Last updateWed, 29 Oct 2014 1am

 
 
Back Та энд байна: Home ТИТЭМ ҮГ МОНГОЛ УЛС ХАМГИЙН ТОМ НҮҮРС ИМПОРТЛОГЧ БОЛОХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ

МОНГОЛ УЛС ХАМГИЙН ТОМ НҮҮРС ИМПОРТЛОГЧ БОЛОХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ

Хятадын "Эдийн засгийн мэдээ" сонины сурвалжлагч И Чэнмогийн нийтлэлийг толилуулья.

Энэ оноос Хятадын коксжсон нүүрсний импортлогч орнуудын хувьд ихээхэн өөрчлөлтийн жил болж байна.  Зөвхөн коксжсон нүүрсний импортын эхний 4 сарын гаалийн мэдээнээс харахад Монгол Улсаас импортолж буй коксжсон нүүрсний хэмжээ Авсралиас давж, нийт нүүрс  импортлогч орнуудыг авч үзвэл Индонез улс тус улсад нүүрс импортлогч хамгийн том улс боллоо. Хятадын "Нүүрсний салбарын мэргэжилтэн Ли Яны мэдэгдсэнээр,  2008 онд Хятад улсад нүүрсимпортлогч орнуудаас  тус улсад нийлүүлсэн коксжсон нүүрсний хэмжээг авч үзвэл Монгол улс 3.63 сая тонн,  Австрали 1.35 сая тонн,  ОХУ 120 мянган тонн нүүрс импортолжээ. 
2009 онд энэ тоо өөрчлөгдөж,  Австрали 22.65 сая тонн,  Монгол Улс 3.98 сая тонн,  ОХУ 1.91 сая тонн нүүрс импортоор нийлүүлжээ.  Ли Ян,   Хятадын Эдийн засгийн мэдээ сонинд өгсөн тайлбартаа, Гаалийн мэдээнээс үзвэл  сүүлийн хоёр жилд Хятад улс,  Монгол, ОХУ-аас авсан нүүрсний хэмжээ тасралтгүй их хэмжээгээр нэмэгдсэн байгаа юм. Зөвхөн энэ оны эхний 1-4 сард Монгол улсаас 3.69 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх онтой харьцуулбал 311.2 хувиар өсжээ. Монгол улсаас импортолсон нүүрсний сүүлийн 3 жилийн мэдээг авч үзвэл 2007 онд 3.24 сая тонн,  2008 онд 4.04 сая тонн,  2009 онд 6.0 сая тонн болж өссөн байна. Монгол, ОХУ-аас нийлүүлж байгаа нүүрсний хэмжээ нэмэгдэх гол шалтгаан нь,  эдгээр орны нүүрсний чанар сайн,  тээвэрлэлт ойр учраас тээврийн зардлыг  Австралиас ирж буй нүүрсний далайн тээврийн зардалтай харьцуулахад ойролцоо гарч байгаа юм.  Өнгөрсөн онд  Дэлхийн санхүү,  эдийн засгийн хямралд Солонгос, Япон зэрэг гангийн үйлдвэр эрчимтэй хөгжсөн орнуудын аж ахуйнууд хямралд хүчтэй өртөж, нүүрсний хэрэглээ буурсан, дэлхийн  зах зээлд нүүрсний үнэ буурсан үед Австралийн нүүрс экспортлогчдын хувьд гол зах зээл нь Хятад улс болсон байна.  Австрали улс Хятадад 2008 онд нийт 3.54 сая тонн нүүрс импортолж байсан бол 2009 онд 43.95 сая тонн нүүрс нийлүүлжээ.
Хятад улсын гаалийн мэдээллээс тус оронд нүүрс импортлогч голлох орнуудын 2010 оны 1-4 сард нийлүүлсэн нүүрсний хэмжээг хувиар авч үзвэл,  Индонез  41.1 хувь,  Австрали 22.0 хувь,  Вьетнам 11.2 хувь байна.  Тоон үзүүлэлт хэдий өндөр байгаа ч эдгээр орноос импортолж буй нүүрсний хэмжээ байнга буурсан үзүүлэлттэй байгаа юм.  Жишээ нь Энэ оны эхний 4 сард  Австрали улсаас импортолсон нүүрсний хэмжээ 1 дүгээр сард 4.97 сая тонн,  2 дугаар сард 3.29 сая тонн,  3 дугаар сард 2.53 сая тонн,  4 дүгээр сард 2 сая болж буурчээ. 
Индонез улс нүүрсний нөөц, олборлолтоор  дэлхийн тэргүүлэх орны тоонд ордогч, нүүрсний нөөцөөр  Монгол улсаас 3 дахин бага  гэсэн судалгаа бий. Нөгөө талаар Монгол улс нүүрсний олборлолтоо сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдүүлж байгаагийн зэрэгцээ тэдний нүүрсээ борлуулах гол зах зээл нь Хятад улс юм.  2009 онд Монгол Улсын Засгийн газраас гаргасан төлөвлөгөөр 2010 онд 12 сая тонн нүүрс олборлож,  экспортод гаргахаар заажээ.  Тус улс ойрын таван жилд нүүрсний олборлолтоо 25 сая тонн хүргэх тооцоо байгаа ч зам тээвэр,  цахилгаан эрчим хүч татах зэрэг дэд бүтцийг сайжруулахад хөрөнгө оруулалт  ихээхэн хүндрэлтэй байгаа юм.  Монгол улс нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх,  6.4 тэрбум коксжсон нүүрсний нөөцтэй  "Таван толгой"-н ордоо энэ онд багтаан олборлож эхлэхээр зарлалаа. Энэ ордын олборлолтыг хийхээр манай "Шэньхуа" болон гадаадын 10 гаруй компани эцсийн шалгаруулалтыг хүлээж байна. "Таван толгой"-н орд Хятадын хилээс 100 гаруй километрт байрладаг.  "Шэньхуа" групп 2009 оны 9 дүгээр сарын 1-ээс эхлэн 4.7 тэрбум юаны хөрөнгө гарган,  ӨМӨЗО-ны Бугат хотоос
Ганц мод боомтын чиглэлд төмөр зам тавих ажлыг эхлүүлээд байгаа төдийгүй энэ замын ажил  2011 онд дуусахаар төлөвлөн ажиллаж байна.  Энэхүү төмөр зам нэвтэрснээр  "Таван толгой"- н нүүрсийг Хятадын зах зээлд нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэх гол зам болно. Саяхан Хятад улсын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Вэн Зябао Монгол улсад хийсэн айлчлалынхаа үеэр тус улсын дэд бүтэц,  уул уурхай,  ашигт малтмалын олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх,  ХАА газар тариалангийн хөгжлийг сайжруулах зэрэг олон салбарт хамтран ажиллах,  хөрөнгө оруулах  гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурснаас гадна, тус улсад 500 сая долларын зээл өгөхөөр тохирсон. Хятад Улс Монголд 11 жил дараалан хамгийн том хөрөнгө оруулагч,  худалдааны хамгийн том түнш орон болоод байна.  2009 онд Хятадаас Монголд 116 сая долларын хөрөнгө оруулалт хийсний зэрэгцээ нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 1.011 тэрбум долларт хүрчээ.

Ж.Ариунболд

Comments   

 
0 #2 Guest 2010-12-13 15:01
:-* :-* :-* :-* :-* :-* :-* :-* :-* :-* :-* :-* :-* :-* :-* :-* :-* :-* :P :P :P :P :P :P :P :P :P :P :P :P :P :P :P :P :P :P :P :P :P
Quote
 
 
0 #1 Guest 2010-07-06 13:37
export import гэдгээ холиод бичиж.
Quote
 

Add comment

Security code
Refresh

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио