You are here: Ё. Гантулга Монгол Буддизм -6

Монгол Буддизм -6

И-мэйл Хэвлэх PDF

 

Сүүлчийн Богдууд ба шарын шашны голомтыг самарсан нь

Дэд бүлэг: IX-р Жавзандамба хутагт Монгол улсын хаан болсон нь

 

Тал бүрээсээ араатанд боорлуулсан гөрөөс мэт болсон Манж чин гүрэн өнгөрсөн зууны эхээр шинэчлэл хийж улсаа өөд татахаар шийджээ. Ядаж байхад Бельги, Нидерланд мэтийн одой төрсөн гадаад далайн чөтгөрүүд хүртэл Чин гүрнийг дээрэлхээд байв. Ингээд хуучны олон ёсыг халж өөрчлөх болсны тоонд Монголд хандах бодлогоо шинэчлэв. 

 

Олон цагаач Хятадыг шилжүүлэн түүнд саад болсон шашны болон хуучны засаг захиргааг нь өөрчлөх нь шинэчлэлийн гол зорилгын нэг боллоо. Үүндээ шинэ засгийн бодлого гэж хөөрхөн нэр хайрлаад өнгөц харахад улс орныг хөгжүүлэх олон сайхан зорилт дэвшүүлжээ. Хамгийн ноцтой нь энэхүү шинэчлэлүүдээ Хятадуудаар хийлгэснээрээ Монгол үндэстэнд хойшид орших уу эс орших уу гэсэн асуулт тавьлаа. Монголчууд мэдээж өөрчлөлт шинэчлэлт хийж хөгжих хэрэгтэйг ойлгон ялангуяа хөгжингүй орнуудад боловсрол эзэмшсэн Өвөр Монголын Хорчин, Харчин зэрэг Манжийн хааны ордонд шадар Монгол ноёдууд өөрсдийн гараар өөрчлөлт хийхийг хүсэж байв. Гэвч илэрхий Хятадчлагдаж эхэлсэн Манжийн ордныхон зөвшөөрсөнгүй. Улмаар энэ шинэчлэл нь Манжийн төрийг унагаснаар барахгүй өөрсдийн үндэстэнг нь мөхөлд дуудсанаар дууссан билээ.

Харин энэхүү шинэ цагийн дуудлага нь Монголын хамгийн хоцрогдмол хязгаар нутаг байсан Халхуудын үндэсний үзлийг өрдөж өгөв. Заримдаа сул тал түүхэн нөхцөлд давуу тал болон хувирч, давуу тал нь харин зарим нөхцөлд муу үр дүнд хүргэдгийг Монголын түүх дахин сонирхуулав. Хэт дайнч, дайныг аж ахуй, орлогын нэг эх үүсвэр болгосон Монголчууд цагаа тулахаар нэгдэж хүчирхэг цэрэг, арми гаргахын оронд хоорондоо хэмлэлдсээр бусдын эрхэнд орсон бол 20-р зууны эхэн үед хоцрогдсон үзлээрээ шинэчлэлийг эсэргүүцэн, үндэстний соёлоо хамгаалан тэмцэв. Цэргийн хэрэг байтугай хонио гаргах хүн ховордсон, олигтой ч зэвсэггүй Халхууд нэг хүний удирдлаганд эвлэлдэхээс өөр тэмцэх гарцгүй байлаа. Хэрэв хуучин шигээ дайнч, зэвсэг сайтай байсан бол бас л хоорондоо нүдэлдээд эсвэл дош дошин дээрээ суучихаад шинэ аюулын эсрэг тэмцэж чадахгүй нэг нэгээрээ цохигдох талтай ч байсан юм билүү?

Ингээд Монголын түүхэнд анх удаа харь гаралтай хүн төрийн тэргүүн нь болсон юм. Түүнд дараахи шалтгаануудын улмаас шинэ Монголын түүхэн удирдагч болох хувь тавилан ноогджээ.

  1. Язгуураасаа Монгол улс нь тусгаар байсан тул эцэг өвгөдийн үйл хэргээ үл мартан тусгаар төр улс болох олон жилийн мөрөөдлөө биелүүлэх цаг ирснийг ойлгон Монголчууд даяр Манжийн эсрэг тэмцэж эхэлсэн түүхэн цаг үе байлаа.
  2. Халхууд нь бусад Монголчуудынхаа төвд оршдог, гадны нөлөөнд бага өртсөн учраас хамгийн үндсэрхэг нь байв.
  3. Өвөр Монгол, Буриад зэргээс гадныханд хавчигдсан үндсэрхэг үзэлтнүүд Халхад бөөгнөрч эхэлсэн нь үндэсний үзлийг дэвэргэхэд таатай оч болжээ.
  4. Халхууд Монголын хамгийн том угсаатан тул Халхад л хөдөлгөөн гарч тэмцлийг оройлохоос өөр замгүй байв. Уг нь Өвөр Монголд аль хэдийн хэд хэдэн хүчтэй бослого гарч байсан авч түүхэн газар зүй, угсаатны онцлог, задралаас нь болж газар авч чадахгүй дарагдаж байсан юм.
  5. Ар Монгол нь Монгол усгаатны хамгийн хоцрогдсон бүдүүлэг хязгаар байсан тул хаа ч байдаг үзэгдлийн дагуу аливаа шинэчлэл өөрчлөлтийг тун эмзэг хүлээн авав.
  6. Манж улс аль хэдийнээ авилга, шударга бус байдал, хоцрогдолдоо баригдан өмхрөн унахад бэлэн мод шиг болчихсон байлаа.
  7. Хөрш Орос улс нь Монгол мэтийн сул сул дорой газар нутгийг олз хайсан махчин адил шунан харж Хятадын эсрэг үзлээр нь далимдуулан өөрийн колони болгох далд хүсэлдээ тэчьяадан Хятадын эсрэг тэмцлийг ил далдаар дэмжэв.
  8. Монгол орон шарын шашны гүн итгэл бишрэлд автсан байсан тул 8-р Богд л нийт Монголын хөдөлгөөнийг оройлхоор олноо хүлээн зөвшөөрөгдсөн ганц удирдагч байв.

Аз таарахад 8-р Богд нилээн дураараа, зоримог шийдэмгий хүн байсан нь Монголчуудын үйл хэрэгт сайнаар нөлөөлөв. Эхнэр хүртэл авсан ганц Богд аж. Тэр Хятадын эрх баригчдын элдэв сүрдүүлгээс үл айн сүсэгтэн олноо зоригжуулан үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдав.

Харин амьдадаа бурхан мэт шүтүүлж байсан түүнийг дараа нь шинэ цагийн шүтээн коммунист бурхад нь чөтгөр, шулмын дүрд хувилган муу муухайн үндэс байсан мэтээр хэт гутаан доромжилдог байсан. Егөөтэй нь үйлийн үрийн дагуу шинэ үеийн баастай амьд коммунист бурхадад дээрхи түүх давтагдаж зарим нь амьдадаа газар доор ортлоо муулуулсан бол арай азтай нь үхсэн хойноо тамд очтолоо баалуулжээ.

Хар багаасаа бурхан мэт хүндлүүлсэн жирийн нэгэн азтай Монголжсон Түвд эр дураараа авирлаж шашин санваараа тоолгүй “хүүхэндсээр” өнгөний өвчнөөр өвдөж байсан гээд л зөндөө “факттай” ч гэсэн Монголыг гэх сэтгэлтэй хүн байсан нь илэрхий. Харин ардчилсан засгийн үед түүний түүхэн үүргийг хэт өргөмжилөн дахин туйлшрав. Үнэндээ 1911 оны эрх чөлөөний хувьсгалын уг нь, үндэс язгуур угсаагаа хамгаалсан Монголчуудын хүсэл эрмэлзлийн үр дүн болохоос хаант Оросын хатгаас, Богдын оройлол энэ тэр бол туслах, хавсарга үүрэг төдий байсан юм. Шарын шашинд автаж эрчүүдийн ихэнхи нь лам болсон Монгол орон дахь ганц зохион байгуулалтай хүч нь лам нар, түүний Богдоос өөр өндөр нэр хүндтэй хүн тэр үед байгаагүй ажээ. Иймээс лам нар болон VIII –р хутагт Жавзандамба энэ үйл хэрэгт маш чухал үүрэг гүйцэтгэсэн нь хорхой хүртэл биедээ хүрэхээр атирдаг гэдэг шиг номхон хүлцэнгүй аж төрөх болсон Монголчуудад өөр авралын зам байсангүй. Хэдий тийм ч түүхийн энэ нэн эгзэгтэй үед шашин дэлгэрээд удаагүй байсан үедээ (XVII-р зуунд) ганц Түшээт хан аймаг нь 30,000 цэрэг гаргадаг байсан Халх Монгол арайхийж 4,000-аад муу зэвсэглэсэн ядмагхан цэрэг цуглуулж байснаар Монгол орон ямархуу түвшинд ортлоо бие бялдар, сэтгэл санаа, цог золбооны хувьд доройтсоныг бодитойгоор илэрхийлж байна.

Ийнхүү лам нарын идэвхитэй оролцоо, шашин шүтлэг, уламжлал, үндэс угсаагаа хамгаалах үзэл санаа, Богд гэгээний өндөр нэр хүнд Монгол орныг Манжаас тусгаарлахад гол хүчин зүйлүүд болсон. Гэвч шинээр байгуулагдсан Монгол орны оюун санаа, хөгжлийг нь тэр үеийн Монголын элитүүд залуурдан явах чадваргүй болтлоо дэлхийн түвшнээс хоцрогдсон байлаа. Иймээс тухайн үед Монгол угсаатан дотроо оюуны боловсролоор тэргүүлж байсан голдуу буриад гаралтай сэхээтнүүдийн шинэчлэлд саад хийж гологдож эхэлсэн юм. Түүгээр барахгүй Монгол улс де фасто тусгаар тогтнолоо 1919 онд хадгалж чадаагүй амархан алдсан нь шарын шашны үзэл номлолд хэт автсанаас үүдэлтэй. Жишээ нь: Лам нар нь тухайн үеийн тэргүүний сэхээтнүүдийн нэг Жамсрангийн Цэвээн эрхлэн гаргаж байсан “Шинэ толь” гэдэг сэтгүүлийн шинжлэх ухааны нийтлэлүүдийг нь эсэргүүцэж дэлхий ертөнцийн гарал үүсэл, физикийн болон химийн шинжлэх ухааны тайлбаруудыг шашны номлолтой зөрж байна гэж Богд хаанд айлтган заргалдаж байжээ.[5,98x]

Улмаар тэр үеийн эрх баригчдын хоорондын тэмцэл ширүүсч гадаад, дотоод хүчин зүйлсийн оролцоотойгоор хамгийн эх оронч, чадварлаг улс төрчид нь ойрхон хугацаанд сэжигтэйгээр үхэцгээв. Ингээд лам нарын бүлэг Монгол орныг хянах болсон нь улс гүрнээ авч явж чадахгүйд хүрч тэдний толгойлогч Шанзав Бадамдорж нь жижиг Сю хочтой генерал Сю Сү Жаныг орж ирэхээс өмнө улс орныхоо бие даасан байдлаас ухарсан 64-н зүйл анги бүхий хэлэлцээг Хятадын төлөөлөгч Чен И хэмээгчтэй эхлүүлэв. Хэлэлцээ сунжирснаас тэвчээр алдсан Хятадууд жижиг Сюгаар захируулсан түрэмгий цэрэг оруулснаар энэхүү эмгэнэлт жүжиг дараагийн үзэгдэлдээ шилжжээ.

Генерал Сю нь ердөө л Монголчуудын хоцрогдол, бүдүүлгийг ашиглан Их хүрээнд цэргийн десант буулгачихжээ. Монголчуудын хувьд энэ нь гэнэтийн зүйл болж нэг л өдөр асар олон Хятад цэрэг гарч ирээд л Нийслэл Хүрээг эзлээд авчихаж. Үнэндээ жижиг Сю хэмээх хочтой энэхүү балмад этгээд нь тухайн үеийнхээ шинэ технологийг ашиглан автомашинаар богино хугацаанд цэрэг ачаад гялалзтал хөдөлсөнд л байлаа. Их үд, бага үд, маргааш, бүтэн сар гарахаар уулзая гэдэг цаг хугацааны болхи хэмжүүртэй Монголчууд дэндүү хоцрогдлоосоо болоод юу болоод байгааг тунгааж амжилгүй хурдан машинтай, хурц зэвсэгтэй дайсандаа Нийслэл Хүрээгээ алджээ.

Дэд бүлэг: Шарын шашны голомтыг самарсан нь

Ингээд шашин төрийг хослон барих хувьтай төрсөн хаанаараа удирдуулсан Монголын эрх баригчид улс түмнээ хөгжил дэвшилд хүргэх байтугай, төр улсаа удирдах чадваргүй нь нотлогдон байр сууриа тавьж өгөх нь гарцаагүй байв. Улмаар Ардын нам хэмээх Оросуудаар дэмжүүлсэн бүлэглэл гарч ирснээр шарын шашны мөхлийг ёролсон юм. Тэд Оросуудаас авсан тусламжийнхаа төлөөсөнд коммунист үзэл суртал авчирснаар шарын шашинд үхлийн цохилт өгчээ. Коммунист шашин нь өрсөлдөгч шарын шашныг устгаж байж л газар авах нь ойлгомжтой байв. Гэсэн ч Монгол орон шарын шашинд хэт фанатик байдлаар автагдсан, зомби байдлаасаа хурдан гарах боломжгүй байв. Иймд Богдыг хэмжээт хаанаар үлдээн, хутагт хувилгаадаар засгийн эрх бариулж байсан авч эрх мэдэл нь үнэндээ өрнөдийн соёлын давуутайг мэдэрч, ашигласан буриад, халимгуудад, тэдний нөлөөнд орсон бусад Монголчуудад хурдан шилжиж эхлэв. Эмгэнэлтэй нь эдгээр Оросын Монгол гаралтай сэхээтнүүдээр дамжуулан зөвлөлтүүд эрх мэдлийн барьц атгалтаа аажмаар чангалсаар буддист зомбигоос коммунист зомби болтол нь Монголын ард түмний тархийг “базжээ”.

1924 оны 5 сарын 20-нд сүүлчийн Богд жанч халив. Шинэ үндсэн хууль, шинэ төрийн бүтэц байгуулах бэлтгэл ажилтай холбоотойгоор Богд гэгээнийг засгаас “Дахин газар дэлхийд эргэн ирэхгүй. Үүрд нирваан дүрийг олсон” хэмээн тун оновчтой шийдлээр зарлажээ. Харин шашны зарим зүтгэлтнүүд болон шүтлэгтнүүд 9-р Богдыгоо нирваан дүрийг олж сүнс дахин төрдөг нүгэлт ертөнцийн амьдралын хүрдээс салсан, сансар огторгуйд тасарсан асар их мэргэдийн нэг Будда болсон гэсэн ардын засгийн мэргэн шийдвэрт нь итгэсэнгүй. Тэд есдүгээр Богдыг сэм тодруулан, Банчин Богдоос батламж авав. Уг ажлыг Богдын засгийн үеийн баатар Гомбо-Идшин гүн тэргүүтэй Төвдөд айлчилсан төлөөлөгчдийг хувийн журмаар дагасан гэх лам Гэндэнсоном зэрэг хүмүүс хийжээ. Энэ удаа эрх мэдэл Манжуудад бус Монголчуудад байсан тул IX-р Богд Сэлэнгийн Зүүнхараа нутгийн Ялбагт орших мэргэн хүүхэн гэгдэх Цэнд (зарим бичигт Цэнджав гэсэн байдаг) гэдэг хүүхний гэдэснээс олдож Т.Лувсандорж гэдэг хүүхэд болон төрсөн байна. Энэхүү Богд нь 1948 онд нас барсан. Харин түүнийг тодруулах ажилд холбогдсон 8-р Богдын багш Ёнзон хамба тэргүүтэй “ард түмний дайснууд” коммунист хуулиар хайр найргүй шийтгүүлэв.  1926 оноос ардын засаг Богдыг дахин тодруулахгүй, аливаа нэгэн хутагт хувилгаадын хойт дүрийг зөвхөн ардын засгийн зөвшөөрлөөр зарлаж байхаар хуульчилснаар Манжийн Тэнгэрийн тэтгэсний гэсэн сүржин цолтой харгис хааны 1793 онд гаргасан журмыг албан ёсоор хүчингүй болгов. Хуулиа улам чангаруулж 1934 оноос хутагт хувилгаадыг тодруулах, залах явдлыг “үүрд” цаазлан хорив. Энэ хуулийг цуцлаагүй тул өнөө ч хүчин төгөлдөр байгаа гэсэн үг!

Шинэ коммунист үзэл дэлгэрэхийн тулд хуучнаа шахах нь гарцаагүй тул адгуу хувьсгалчдын шахалтаар хүчиндэж хийсэн өөрчлөлт нь зарим хэсгийн дургүйцлийг хүргэжээ. Тэснэ тэснэ гэхээд үүнээс илүү яаж тэсэхэв гэгчээр 1932 лам нар бослого гаргав. Архангай, Хөвсгөл зэрэг нилээн хэдэн аймгуудыг хамарсан томоохон будлиан боллоо. Егөөтэй нь энэ удаа улааныхан шарыгаа даржээ.

Лам нар болон шарын шашныхан хэт хоцрогдлоосоо шалтгаалаад нийгмийн хөгжлийг буцаах, дэвшилтэд техник технологийг дайсагнах замаар дундад зууны маягаар зэрлэг балмад аашилж байжээ. Хамгийн хоцрогдсон зах хязгаарын нутгуудад л бослого хүчээ авч чадсанаас нийт Монголыг хамарч чадсангүй. Орчин үеийн арми, арга барилтай ардын засгийн багахан хүч тэднийг харьцангуйгаар амархан цохисон.

Дэд бүлэг: Түвдийн Буддизм буюу Далай ламын Монгол дахь тоглолт

Шарын шашинд их устгал явагдахаас өмнө 13-р Далай лам 1904 онд Монголд иржээ. Тэр талаар маш олон зөрүүтэй мэдээлэл байдаг. Ямар ч байсан Англичуудын түрэмгийлэлээс зугтаж шашин нэгт Монголчуудыг бараадсан байна. Тэр үед 9-р Богдтой уулзсан, уулзаагүй хоорондын харьцаа муу байсан, байгаагүй гэх мэтээр олон янзаар бичигджээ. Албан ёсоор тэд уулзалдаагүй гэдэг. Далдуур уулзсан байх бүрэн магадлалтай. Зарим мэдээгээр бол тэд Манжийн засгийн хардалтаас шалтгаалаад уулзаж болохгүй байсан гэнэ. Гэтэл заримынхаар бол газар дээрхи хоёр бурхан хоорондоо мөчөөрхөлцөөд уулзаагүй ч юм шиг.

Удалгүй шарын шашны голомт Түвдийг ч коммунист Хятадууд төвөггүй эзлээд эрхэндээ оруулав. Далай лам эхэндээ коммунистуудтай маш сайн хамтран ажиллаж Мао даргын дотны нөхөр, шавь нь гэгдэх болсон ч гэсэн цаадах нь Соёлын хувьсгалаар зангаа хувиргаж шогтсон байна. [26] Мао их залуурчийнхаа хэт фанатик өөрчлөлтөнд тэсэхээ байсан Түвдүүд босож тэр дүйвээнээр Далай лам Энэтхэгт гарчээ. Эхэндээ мань хүнийг болон Түвдүүдийг дэлхий дахинд авч хэлэлцсэнгүй. Гэтэл Зөвлөлт маягийн коммунизм нуран унасан, Хятад хүчирхэгжиж эхэлсэн шалтгаанаар Өрнөдийнхний гартаа барьж байсан жижиг “мод” Далай лам ба Түвдүүд том хөзөр болон хувирчээ.

1990-ээд оноос цаг өөр боллоо. Моодноос гарч хэдэн хөгшчүүдийн эргэж тойрдог газар болтлоо устах дөхөж байсан. Гандангийн хашаанаас ч толгойгоо цухуйлгаж чадахгүй болтлоо жижгэрч МАХ намын илгээлт, томилолтоор ирсэн намын батлахаа түр хадгаллуулсан коммунист Хамба ламаа алга ташин хүлээн авдаг коммуист намын нэг үүр болчихсон. Аюулаас хамгаалах яамны гэнэн сүсэгтнүүдийг урхидаж авдаг өгөөшийн газар байсан шарын шашин толгойгоо өндийлгэж эхлэв. Учир нь Монгол улс бүрэн хэмжээний системийн хямралд орсон байлаа. Эдийн засгийн талхаа дөнгөж олж эхэлмэгц оюуны тэжээл талхаа нөхөх асуудал хүний хэрэгцээний дагуу гарав. Мөн харийн дарлалд хавчигдан, нухлагдсан ард түмний үндсэрхэг үзэл энэ үед тэсрэлтэйгээр гарч ирсэнтэй холбоотойгоор шарын шашныг үндэсний шашин гэсэн утгаараа өргөн олон түмэн сайшаан хүлээн авлаа. Тэр үед Жанрайсаг бурханыг сэргээх нь үндэсний соёлоо сэргээх нэгэн чухал алхам гэж улс даяраа хөөрчээ.

Бидний оршин буй 4 дэхь ертөнцийн/галвын бүтээгч нь Авалокитешвара бурхан аж. Газар дэлхий дээр бол Гаутама Будда хэлбэрээр заларчээ. Орчин үед Далай ламын дүрээр хувилан дахин дахин төрөөд байгаа гэж Түвдийн Буддизм үздэг байна. Жанрайсаг нь энэхүү бурханы газар дэлхийг билгийн нүдээрээ тольдон хардаг хувилбар нь юм. Жанрайсаг нь билгийн нүдээр хардаг бурханы хувьд 9-р Богдын муудсан мэлмийг сэргээх гэж, орчин үеийн ертөнцийг бүтээсэн Авалокитешвара бурханы хувьд шинээр тусгаар тогтносон Монгол улсыг тэтгэх болон шарын шашны тэргүүн Далай ламын дээд тэнгэр гэсэн эдгээр бэлэгдлүүдийг агуулж бүтээгдсэн аж.

Шинээр Жанрайсаг бүтээх үйлсэд ажил, үүргийн хувьд идэвхитэй оролцсоноороо хожим Далай ламын дотны шавь гэгдэх болсон тэр үеийн соёлын сайд Н.Энхбаяр нь ерөнхийлөгч хүртэлх улс төрын кареерээ амжилттай эхлүүлэхэд нь маш сайхан сурталчилгаа, аз тохиосон ажээ. Мань хүн Буддагийн чандрыг Монголд залснаар нэр хүндээ сансарын хурдаар огцом өсгөж бүх өрсөлдөгч нараасаа давж гарав.

Дашрамд өгүүлэхэд энэхүү чандрыг 1908 онд одоогийн Пакистан улсын Пешавар хотын орчимд Канишка хааны босгосон суврагаас олсон бөгөөд грекүүдийн урласан мөнгөн саванд хийж хадгалсан байсан байна. Буддаг МЭӨ 477 онд нас барсан гэж үздэг. 7 хоног гашуудсаны дараа түүний үеэл дүү Ананд тэргүүтэй дагалдагч нар нь чандарласан домогтой. Чандрыг нь янз бүрийн хаант улсад илгээгээд үлдсэнээр нь найман суврага босгосон аж.[3, XXI]

Тэр үед нэгэн даргынхан хэлснээр хүний хөгжлийн дээд хэлбэр МАХны нам хөөрхийлөлтэй байдалд орчихсон байлаа. Итгэж байсан коммунист үзэл суртал нь балран унаж, албан тушаалын төлөө нэгдсэн өвгөн дарга нарын бөөгнөрөл мэт харагдаж нэр хүнд нь лифтээр бууж байгаа мэт доошилж байлаа. Гэтэл өрсөлдөгч намууд нь дор бүрдээ социал демократаас авахуулаад консерватив хүртэл бүх үзэл суртал онолыг барид авчихсан МАХны намд орон зай байхгүй мэт байлаа. Иймд Ху намын хуучин кареерист хөгшчүүд нэг мэргэн арга олсон нь хэнд ч хал балгүй даруу төлөв нэгэн судлаачаар намын даргаа тавьж шинэ үзэл сурталтай болох гэсэн нь Нагаржунайн онол болов. Хөгтэй нь энэ онол аль 7-р зуунд оршиж байсан Махаяна урсгалын том онолчийн төвч үзэл гэжээ. Ингэснээр Ху нам шарын шашинтай хүртэл үзэл суртлаа булаацалдах хэмжээнд ортлоо доош нь орж, арчаагүйдсэн төдийгүй хүн төрөлхтөн түүнээс хойш хөгжиж, философи сэтгэлгээ нь хол явчихсан байсныг үл ойшоон 7-р зууны хэмжээнд сэтгэх гэснээрээ эртний хааны мумиг босгож тавиад намын хүндэт дарга гэж өргөмжилсөнтэй адил агуулгатай үйлдэл болжээ. Хөөрхий тэр хүндэт даргаас нь өөр хүн энэ онолыг ойлгосончгүй, хүлээж авсанчгүй. Түүхийн хошин жүжгийн сэдэв ингэж нэгээр баяжжээ.

Монголчуудын ийнхүү дампуу, сул дорой боловсрол мэдлэгтэйг ажигласан гадаад талд нь бас нэг сонирхолтой жүжиг дэглэсэн нь XIV –р Далай лам нь IX-р Богдыг дахин тодруулав. Түвдийн Буддизмаар хувилгаан дахин тодордогч нэг дүр нь онцолбол есдүгээр Богд дахин гарсан явдал нь түүхэнд анхны онцгой тохиолдол болж үлдэж болох юм. Уг нь жамын дагуу бол хувилгаан дүр нь арав дахь удаагаа хувилагдсан Богд баймаар байдаг. Ингэснээр хоёр удаа тодорсон есдүгээр Богдын аль нэг нь кинонд гардагаар хуурамч Дамбийжаа гэдэг шиг хуурамч Богд гэж дүгнэгдэхээр. Ямар ч байсан ардын засгийн үед чөтгөрийн тоо цөөрсөн юм гэдэг онигоо байдаг шиг ямар ч байсан ардчилсан засгийн үед хутагт, хувилгаад ихэрлэн төрөхөөр болж байгаа шинжтэй. Эсвэл орчин үеийн шинжлэх ухааны ойлголтоор клон хийгээд хувилаад гаргаад ирсэн юм бол уу?

Өдгөөгийн 9-р Богд хэмээгч нь 1932 онд төрсөн. Нагац ах нь 13-р Далай ламын бие хамгаалагч агаад, бас л нөгөө Банчин Эрдэнийн айлдвараар тодруулсан байна. Хөөрхийлтэй нь нэг хэсэг хэнд ч тоогдолгүй явжээ. Санваараа хүртэл орхин хоёр ч удаа эхнэр авсан олон хүүхэдтэй асман лам юм. Янз бүрийн ажил хийж явсан агаад Энэтхэгийн радиогийн Түвд хэлний тасагт хүртэл ажиллаж байсан байна.[25] Аз нь таарахад Далай лам Жанрайсаг дүрийнхээ билгийн мэлмийгээрээ түүнийг гэнэт харан (1990 онд) 9-р Богдын дүр хэмээн хүлээн зөвшөөрсөн нь коммунизм нуран унаад оюун санааны хоосролд орон, өөрөөсөө гал гаргадаг Өнөрмаа, теле холболтоор харь гаригийн мэдээ дамжуулдаг ерөнхийлөгчийнх нь үзмэрч Дашцэрэн мэтийн хувилгаадтай Монголд Буддизмд хандах хандлага өөрчлөгдсөнийг тольдон харсан тэдний ээлжит тоглолт байлаа.

Ашигласан материалууд:

  1. Peter, Harvey. 2000. An Introduction To Buddhist Ethics. New York: Cambridge University Press.
  2. 2010 оны 1 дугаар сар 18-нд хандав. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/mg.html
  3. Alice Getty. 1914. The Gods of northern buddism. Oxford.
  4. Lindtner, C. 1987. Nagarjuniana. Motilal.
  5. Conze, Edward. 1993. A Short History of Buddhism. Oneworld.
  6. 2010 оны 2 дугаар сар 2-нд хандав. http://www.buddhism-dict.net/ddb/
  7. Редактор Жамсран, Л. 2003. Монгол улсын түүх: Гуравдугаар боть. Улаанбаатар: Адмон
  8. John, Man. 2007. Kublai Khan. Great Britain: Bantam Press
  9. Редактор Цэвээндорж, Д. 2003. Монгол улсын түүх: Тэргүүн боть. Улаанбаатар: Адмон
  10. Редактор Далай, Ч. Ишдорж, Ц 2003. Монгол улсын түүх: Дэд боть. Улаанбаатар: Адмон
  11. John C. Huntington, Dina Bangdel, Robert A. F. Thurman. 2003. The Circle of Bliss: Buddhist Meditational Art. Belgium: Serindia Publication
  12. John, Man. 2008. The Great Wall. Britain: Bantam Press
  13. Felipe, Ferncindez-Armes. 2001. Civilizations : culture, ambition, and the transformation of nature. New York: The Free Press
  14. Саган Цэцэн. 1961. Эрдэнийн товч. Улаанбаатар.
  15. Яно Жиничи. 1925. Киндай Моко ши кэнкю (Орчин үеийн монголын түүхийн судалгаа). Токио
  16. Гонгор, Д. 1970. Халх товчоон: нэгдүгээр боть. Улаанбаатар
  17. Гонгор, Д. 1970. Халх товчоон: хоёрдугаар боть. Улаанбаатар
  18. Нацагдорж, Ш. 1963. Халхын түүх. Улаанбаатар:СНХК
  19. Бум-Очир, Д. Хайлж буй Дээд Монгол. http://www.mongolia800.mn/24tsag/2006/07/08/1277 2010 оны 3 дугаар сар 17-нд хандав.
  20. Peter, C. Perdue. 2005. China Marches West: The Qing Conquest of Central Eurasia. London: Harvard University Press
  21. Грум-Гржимайло, Г.Е. 1926. Том 2. Западная Монголия и Урянхайский край. Ленинград
  22. Лувсанчойдон. 1981. Монголын зан аалийн ойлбор. Хөх хот
  23. 2010 оны 4 дугаар сар 30 –нд хандав. http://kalachakranet.org/kalachakra_tantra_jonang_history.html
  24. Редактор Болдбаатар, Ж. 2003. Монгол улсын түүх: Tавдугаар боть. Улаанбаатар: Адмон
  25. 2010 оны 3 дугаар сар 18-нд хандав. http://en.wikipedia.org/wiki/9th_Jebtsundamba_Khutughtu
  26. http://www.westernshugdensociety.org/dalai-lama/dalai-lama-communist/

Ё. Гантулга

Австрали

2010 оны 5 дугаар сар 25

 

Сэтгэгдэл  

 
-1 # ЛАМ ШҮТЭГЧ 2010-05-28 05:38
9-р Богд хэмээгч нь Санваараа хүртэл орхин хоёр ч удаа эхнэр авсан олон хүүхэдтэй асман лам юм....монголчуудын маань шүтээн ...нөгөө нүгэл яасан нөгөө буян хаа байна ОДООНЫ БҮХ ЛАМ НАР ТҮҮНЭЭСЭЭ Ч ДОЛООН ДОР ИИМ ЛАМ НАРАА НӨГӨӨ ХЭДЭН МОНГОЛЧУУД ШҮТЧИХНЭЭЭ БАС
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
+1 # dandaa 2010-05-28 06:05
Gantulga dandaa oor deeree gal duudah yum daa
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Dandaa-d 2010-05-28 09:44
Yagaad "gal" duudaj bolohgyi gej! Chiniiheer bol chimeegyi yavj baih yostoi bolj baina uu?!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Sanal bodol 2010-05-28 09:58
Yneniig helehed, oenoog hyrtel iim bair suur'naas handaj bichsen bichlegtei yer taarch baigaagyi yum baina!

Ih zoev bair suur'naas handaj bichjee!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
+1 # chi zavtai huj yumaa 2010-05-28 14:37
chi bol isheg everee urgahaar ehiigee murgudugiin ulgel chamdeer garch bn chi tiim l lag yum mediin bol lam nar avsan yum orsiin avsan yum 2 iig haritsuulaad uz chi bitgii hudlaaa sha chiniihaar bol tugand deereh soyonboo zagalmaigaar solihiin bn lda chinii etseg neg ulaan komunist bsan bhaa
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
-1 # Маш зөв үзэл бн 2010-05-28 19:21
Алжаал юугаа тайлж амарч сувилуулья гэвэл манайхыг зориорой! Танд туршлагатай хамт олон, тайван дулаан орчин, саун усан эмчилгээ, хямд үнийг зэрэг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 9811-0230, 9919-2738 дугааруудаас лавлана уу.
АМАРСАНАА СУВИЛАЛ
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
-1 # Tyyh bol gerch! 2010-05-28 20:37
Sharyin shashin hiigeed sharyin shashintan gegchdiin ynen nyyr tsaraig barimt tyshin tun todorhoi yzyylsen baina!

Shashind tarhi tolgoigoo medyylvel yamar baidgyig tyyh gerchilne shyy dee!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
+1 # shashintan 2010-05-29 01:00
ene gantulga shariin shashiniig muulah argaa mongolii hugjil devshil yaduuraltai holboj neleen gutaan doromjlon bichsen bna za yaahav shariin shashin ooriin hugjih unen chig goldirlooso hazaij muhar sujigiin helbert orj gajuudsan helber n zondoo bga ter bol unen. Gehdee 7 dugaar zuunii delgersen Nagarjunain uzeliig hotsrogdson buduuleg gej bichsen bgaa n ih sonin bna yaagaad gedgee tailbarlaval zugeer bishuu neg talaaraa ongorson zuund bolj bsan yums hotsrogdson bdag yum bol Gantulag ooroo hotsrogdson hun yum uu? ireedui 23 r zuunii negen chinii bichseniig unshaad chamaig ingej hotsrogdson hun gej dugneh bhgui bish sh dee gantulgiin uzel shig yumaar bol shashin shutlegtei uls oron hugjduggui shashin shutlegee ustgasan oron higjil devshild hurgedeg gej bodood bgaa yum shig bna ter tiim bish sh dee shashintaigaa bgaa delhiid hogjiltei oron zunduu bdag sh dee baruund bol zunduu bgaa shashinaa ustgaad harin hugjuud bgaa oron hed bgaa be gevel harin olohod hetsuu l bhd aa
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # hudlaa hutsaj bn 2010-05-29 01:35
odoo er ni mongoliin geh yum bolgon buruu buruubaruunii yum bolgon zov bn chiniiheer bol. chamd heden ug zaaj ugii dundad zuunii ugsees 1 jingiin zuvaa yavjil baidag zamiin nohod hutsajil baidag 2 tahia hechneen dongodovch uur tsaidagaaraa tsaina bogd bolon busad huvilgaaduud bol mongoliin undesnii huvilsan yazguurtan deedeesuud yum chi ih mungund durtai urvagch yumaa ..... boduul tsovdluuldagaas joohon yum olj doloojeee bas dalai lam tuvd 2 iig muulj hujaa naraas joohon yuana doloojdee huurhii ene delhii deedeer hujaaa ta 2 oos uur tuvduud bolon Dalai lamiig muu heldeg bhgui chi uuruu hotsorogdson bn chinii naad yariad bgaa yum chini 1960-70 aad onii yed orsuud mongolchuudiin undesnii ulzeliin esreg gargasan munharuulga orsuud engej heleedch undesnii uzel shashin 2 iig nuraaj chadaagui yum tsaana chi burhanii shashing turuus demjeed mungu uguud bn medeee uz chi hotsorood bn chamd gej helhed unuuduruus burhanii shashind or hotsorloo
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
-1 # Ynen yg hatuu 2010-05-29 09:04
Ajiglaad baihad sanal bodloo ilerhiilj baigaa hymyysiin yalanguya ene hyniig zanalhiilsen, amnaas n' eldev zyi bus yg gargagchid oenooh sharyin shashind tarhi tolgoigoo medyylsen noehod baigaad baidag.

Tyyh bol tyyh shyy dee! 1921 onyi mongolyig, 1990 onyi mongoltoi har'tsuulaad yzeerei! 1921 onoos oemnoh mongol yndesten yertoentsees barag tasrah shahsan, hotsrogdson, moehoj baisan yndesten geh!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
-1 # Ynen yg hatuu 2010-05-29 09:16
Yunaas bolj mongolchuudad moehol nyyrlev!
"Yugaa tar'na tyyniigee l huraah" gedeg shig yum boloogyi gej yy?

Sharyin shashingaa manduulsan geh (ynendee tyyndee het avtsan) toevd yndesten, uls oenoodor haana baina?

Busdyig yl sonsdog, shashin shytlegiinhee ynen baidlyig sonsoh ch durgyi hymyysiig yamar huv' tavilan hyleej baigaa n' tun todorhoi!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
-1 # Ynen yg hatuu 2010-05-29 09:30
Oenoodor sharyin shashin, shashintanguud mongolchuudad gerel gegee avchrahaasaa ilyy tednii olonhiig haranhui ruu daguulj yavaa n' fact bish yy?!
Oersdiigoo tolind neg ch gesen udaa harmaar baigaa yum daa!
Hynii gem nygliig lam ner zyysen etgeed (oeroo ch gesen nygelt hyn baij) oergol bar'ts avch, moengo toegrogoor n' bar'tsaalan, medeh medehgyi har' heleer, shashnyi nom unshaad l darj, heltryyleh yum genee...


"Sohor sohryigoo daguulaad haachih ..." bilee?!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # GANTULGA 2010-05-29 10:22
Gantulga yamar aihtar Dalai lam,Nagarjunaig ,Bogd gegeentniig hurtel muulaa ve...Gegeeregchdiig shutej chadahgyi baigaa bol, oyun uhaan chini hurehgui baigaa bol hun chanar gargaj, eeriin dutuug buren eerchilj tednii bilig uhaanaar eeriigee harah geed uzeech. Haramcaltai baina,saihan bolovsroltoi, mongol zaluu 18 zuunii nuudelchdiin setgelgeetei suuj baidag. ICHIG ,ICHIG ,ICHIG
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
+1 # GALSAN 2010-05-29 11:33
Гэгээр Гэгээрвэл хүн жаргалтай амьдарна гэдэг л шашин шүү дээ Манайхан болсон хойно л завхруулсан болохоос
Энэ үүнийг бичигч Христэд автсан нэг товариш байгаа л биз
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
-1 # Монгол Залуу 2010-05-29 13:21
Буддизм бол Монголыг амьд үхдэл болгон унтуулсан Түвд, Манж, Хятадын хор юмаа. Омог ихт тэнгэрийн хүүхдүүд болох Монголчууд эх орноо хамгаалах нь битгий хэл хүүхэд ч хийх чадваргүй учир нь олдохгүй тангад ном уншсан, тархи нь ажиллахаа байсан, өөрийг нь хүн алах гээд ирэхэд арван цагаан бөөсөө ч алалгүй тэжээе гээд солиороод сууж байдаг хүн гэхэд хэцүү, хүүр гэхэд хэцүү юмнууд болчихсон байсан ш дээ. Монголчуудыг ийм унтаа, үхлүүт болгож байж л Манж өөрийн эрхшээлд олон жил барьсан юмдаа. Одоо энэ заваан шашинтайгаа дахин хутгалдвал Монгол дуусаа. Хэрвээ тэр шарын шашин тийм л хүчтэй байсан юм бол өлгий нутаг нь болсон Төвд одоо тэр олон хутагт, хувилгаадынхаа ид шидээр тусгаар тогтноод мундаг явах нь яасан юм?
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # зочин 2010-05-31 03:50
энэ Монгол залуу гэдэг чинь харин их зєв байрь сууринд байгаа юм биш її. Би чамайг хоёр гараа єргєн дэмжье. Монголчууд одоо шашин гэа их эуйлшрах вюм бол мєхлєє тїрэгсгэж байгаагаас єєр зїйлгїй юм. Ер нь чтэгээд мунхарсан ард тїмэн єєрийнхєє жам мєрєєр ертєнцєєс арилдаг устаж їгй болдог жамтай л даа. Энэ Лам нар Монгол орны тухай юу ч бодохгїй байгаа .Яавал хэд гурван цаас олох вэ л гэж махран тэмцэж байгаа шїї дээ. Тэгээд ч шашных нь сургаал бїїр 16 -р зуунаасаа халиагїй хоцрогдсон, улс орнуудын ирээдїйн тїїхэн хєгжлийг ойлгох ч їгїй болчихсон юм шїї буу. Їїний гол буруутан нь яах аргагїй Энхбаяр мєнєєс мєн шїї.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
-1 # Монгол Залуу 2010-05-29 13:23
Төвд бол хорвоогийн хамгийн хоцрогдсон газар л байгаа биз дээ. Социализмын 70 жилд Монголчуудын байгуулсан хамгийн том гавьяаны нэг бол энэ үхээнц шашнаас хүн ардынхаа оюун санааг салгасанд л байгаа юм. Тэрний хүчинд Монгол улс Хятад, Төвд, Манжийн хорноос цусаа цэвэрлэсэн, унтаа байдлаасаа гарсан хөгжсөн. Тэгээд ч шарын шашин бол манай уугуул шашин ч биш. Дээрхи сэтгэгдэл бичсэн зарим нөхөд юундаа тэгтлээ өмөөрөөд байгааг ойлгохгүй юм.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
+1 # burhanii shashind or 2010-05-29 15:20
komunistuudiin hudlaa shaaj bsaniig odoo hurtel medeegui yumuu chi uuruu hotsorson bn hurdan shashin monoo uz undesniii shashin soyoloo sudal bogd zonhoviin sahius chamaig bolon busad orosiin kominist uzeltenuudiig urshuug deer sanal negdeed bgaa humuuus unheer hotsorson bn "uym bazar banii hum pad" ta nariin buzar arilgi
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
+1 # Бурхан ершее! 2010-05-30 00:48
.....Олон амьтныг эмнэх, олон амьтныг жаргаахын тулд....хэдий буй арван зугийн ертенцед тегс гэгээрэгчид хамаг амьтныг номын еглегеер баясган цэнгуулэгч тэр бухэнд мергемой! би. Узуур хязгааргуй орчлонд терехдее би шунал тачаангуйд автаж. уур хилэнд автаж, мунхаг харанхуйд автаж, бие. хэл. сэтгэлийн уйлийн буртгийг хураан зузаалжээ. Бурхныг танин мэдээгуй, номыг танин мэдээгуй, гэгээрэлд замнагсдыг танин мэдээгуй. буян нугэлийг танин мэдээгуй, бурханлиг дээдэст халдсан, ариун сургаалыг ул тоомсорлосон. буянт нехдийг хутган уймуулсэн. гэгээн архадыг доромжилж хенеесен, эцэг. эхээ
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Бурхан ершее! 2010-05-30 00:56
доромжилж хенеесен. биеэр уйлдэх гурав( амь таслах. хулгай хийх. самуун явдал) хэлээр уйлдэх дерев( шируун уг, хов жив. худал уг. чалчаа уг) сэтгэлээр уйлдэх гурав ( хорсох сэтгэл. хомголзох сэтгэл. буруу узэл) бухий 10 хар нугэлийг уйлдсэн буюу уйлдуулсэн, даган баяссан, бусдыг басамжилж. доромжилсон, залилан мэхэлсэн. эцэг эхээ эс ачилсан. бусдын болон нийтийн буяны эд юмсыг завшсан. сахил тангаргаа хесердуулсэн, багшийн сургаал зааврыг ул тоосон. буяны мереер замнагч болон бусад эгэл амьтны урмыг хугалж. гутгэн муушааж, зодож цохиж. дарлан зовоосон. атаа хорсол. харамч шунаг сэтгэлээр эрхэмсэг ариун зуйлсийг гутаасан. унэн зевийг худал хуурмагт хутгаж. худал хуурмагийг унэн менд дээдэлсэн тэр
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Бурхан ершее! 2010-05-30 01:04
бух ИВ илэрхийеэ бухнийг толидогч тегс гэгээрсэн БУРХАДЫН мэлмийн емне нэгд неггуй гэмшин наманчилъя. уудлан илчилье. хойшид таслан цээрлэе!Уйлийн бузар буртагт хутгалдсанаар би там. бирд. адгуус, асурийн терелд терех буюу гурван эрдэнийг ул дээдлэх. эрх челеегуй оронд терехеер ахуул тийм уйл хилэнц минь энэ терелд боловсорч, эцэс хойшдоо буу учраг! Енгерсен. одоо. ирээдуйн бодь сэтгэлтэн. агуу зорилготнууд гэгээрлийн замаар замнахдаа уйл хилэнцийн хир буртгийг хэрхэн арилгаж наминчилдаг тэр есоор би еерийнхее уйл хилэнцийн хир буртгаа гэмшин наманчилъя. уудлан илчилье. хойшид таслан цээрлэе!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Бурхан ершее! 2010-05-30 01:10
Иинхйй залбирагтун..Хэн эрх баялаг тегелдер хумуун заяа. тэнгэр заяанд терехийг хусвэл. хэн гэгээрлийн замаар замнаж тегс ариусахыг хусвэл уйл хилэнцийн буртгийг ийнхуу арилган наминчил. буу нууж далдал. буу хурааж хуримтлуул.Учир юун гэвэл. Бурхад юмс узэгдэл бухнийг шутэн барилдсан гэж номолдог. Шалтгаан нехцлийн эрхээр ууснэ. эвдэрнэ. Улирч одсон зуйлс эвдэрсэн. барагдсан. урвасан ажгуу.уйлийн буртаг ч тийн улирна. Хамаг юмс хоосон чанартай..хамаг юмс би-гээс теревч би хэмээх нь хоосон. Хэн ч бай энэ хоосон чанарт нэвтэрвээс уйл хилэнцийн залгамж хэлхээг таслах болно.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Бурхан ершее! 2010-05-30 01:18
....Бурхад хилэнцийг усаар ул угаана. Бусдын зовлонг гараар ул арилгана. Еерийн мэдсэнийг бусдад юулэхгуй бегеед Унэн жам есыг узуулж гэтэлгэн зохионо.....Алтангэрэл судраас... Гантулгын бичсэнийг уншсан. харсан бухэн Гэгээрэлд хетлех Лам Гурван Эрдэнэтэй амар хурдан учирч. теерегдел болон зовлонгоос салах ереел тавилантай байх болтугай!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # mongolchuud aa! 2010-05-30 01:27
http://www.fpmt. org/golden_ light_sutra/. saitaar tabtai morilj delhiin 40 garui ornii hel deer bichigdsen altan gerel sudraa durtai hel deeree unshij taalan soerhono uu!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # mongolchuud aa! 2010-05-30 01:29
ERHEM MONGOLCHUUD AA!
http/boshgo.co.cc/ линкээр саатан морилж Богд Гэгээнтний айлдвараас таалан уншина уу! Та бухний сайхан сэтгэл, гурван цагийн буянд даган баясая. Сайн уйлс дэлгэрэг!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
+1 # hnn 2010-05-30 03:07
Амьдрал ч ийм хялбархан биш л дээ: Ялангуяа Шашины дээдэсүүд бодол санаа, үйлс нь нэг шугаман дээр амархаан тайлбарлачих юм биш
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
-1 # Монгол залуу good 2010-05-30 05:06
Наад төвдүүд монголд ямар бүтээн байгуулалт хийсэн юм. Монголчууд монгол хүнээр өөрсдийн далай ламыг тодруулсан цагт монгол хөгжинө.
Эх оронгүй Түвдүүд монголоос зайл.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
-1 # бодол 2010-05-30 08:15
төвд улс нэгэн цагт маш их дайнч хүмүүс байсан гэх буддист шашинтай болсон цагаас улс төрийн бодлогоо өөрчилж энх тайвны замаар бусадтай харьцах болсон бөгөөд бусдаас өөрийгөө хамгаалах арга нь (ШАВЬ НЬ БАГШ ДАА ДАЙН ЗАРАЛДАГҮЙ ) зарчим болсон гэдэг. Тэгэхээр монгол яагаад буддист болсон гэдэг тухайн үеийн том гүрний алсын бодлого байжээ тэгээд одоо үүнийг үхэн хатан хамгаалагчид нь тэр холын харааны үр дүн , үр төл, бүтээгдэхүүн болж байна. Энэ талаар хэлсэн нэгнийг янз бүрээр доромжлон дуудагсад нь хуучин үзэлдээ ялзарч шинээс үхэтлээ айгч эсвэл энэ хуучин шашин шүтлэгээр амь зогоогч хэсэг бүлэг юм. Мөн эдгээр хүмүүс дээр нэмэгдэгч хэсэг нь түүхээ үл мэдэх боловсрол дутмаг өнгөрсөн өдриинхөө үйлдэл бүрээ СОЁЛ УЛАМЖЛАЛ хэмээн халхлан урьжигдар өдрөө мартагсад гэж ойлгогдож байна.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
-1 # Tom har tolbo 2010-05-31 13:25
Sharyin shashin shyteed "gegeereed baigaa negen baina uu?"

Myanga gegeereh, enee teree gej sonshod goyo saihan "hooson yg" yariad am'dral chin' baih' baidgaaraa l baival yamar yr dyn baih?!

Mongol hyn, ger byl, yndestenii hoegjil devshild oenoodor
sharyin shashin yneheer tom saad bolj baigaa!

Gehdee oedor ireh tutam tar n' tanigdaj baigaa shyy dee!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
-1 # Hamgiin tom nygel 2010-05-31 13:33
Buddyin filosofi (uhaan)-d Burhang ygyisgedeg , "hyn oeroo gegeereh uchirtai..." gesen yndsen surgaal'tai, getel toevdiin sharyin shashin n' bolohloor olon burhad yariad yavchihdag.

Yostoi holion bantan!

Bas "arvan tsagaan buyan, arvan har nygel" geed l yarih.
Getel Burhan - Tengeriig ygyisgeh gedeg n' hygel nygliin dotroos hamgiin tom n' baij baidag!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
-1 # Tun haramsaltai 2010-05-31 13:43
Hariin shashin shytlegtei hymyyst erh choeloonii oilglot gej yu baihav! Uchir n', tarhi tolgoig chin' har' hynii sanaanaas garsan shashin ezemdeed kontroldood baigaag oilgoh nyh syv daan ch alga!

Bie chin' Mongold yavj baidag, getel tarhi tolgoi chin' haa ch yum...toevd-d ch yum uu neg gazar yavj baidag!

"Mor' unasan tolgoigyi hymyys ee" gej!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
-1 # Burhan -Tenger 2010-05-31 13:50
Hynii sanaa bodlyin ilerhiilel bolson shashin dor zalbirah bish,
harin buhniig byteegch BURHAN -TENGER dor zalibar!

BURHAN - TENGER-ees emeehyi n' bilgyyn uhaanyi ehlel moen!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
+1 # gantulgad!!!!!!!!!!! 2010-05-31 14:43
chi dalai lamtai uulzval adis avahgeed tsangasan uher shig dairandaa uhaanaa aldaad
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
-2 # Hyn l biz dee?! 2010-05-31 18:21
Dalai lam l geh yum...ter chin' chi bidentei l adilhan hyn!
Yalgaa n' shashin shytlegtee l baigaa yum!

Dalai lamaas adis avsan geh mongolchuud tsuungyi baidag baih! Tednii zarimyig n' ajiglaj baihad baidgaaraa l baij bn.
Uurchlugduud gegeereed baigaa yum haragdahgyi bn l daa!
Dalai lamaas adis avahlaaraa gegeerchihdeg negen baidag bololtoi!

Hamag am' am'dralaa hen negen lam -d daatgachihdag
negeng gegeenten ner tohirdog l yum baih daa.

Ingej dord orj, hyniig shytej burhanchilj baih ch gej dee!
Getel ug n' hyn byr itgej bishreh uchirtaii Burhan - Tenger n' baisaar baital shyy!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Hyn l biz dee?! 2010-05-31 18:31
Hyniig hyniih n' huv'd hyndetgelgyi l yaahav.
Zuv zyitei yum yarij baigaa negeng sonsolgyi l yaahav.

Ene yertunts deer am'd baigaa "har, tsagaan, shar, ulaan , bor" ar'stai byh hyn hyn l yum! Hyn baij uchir zyggyi busdaas yalgarch "burhan" bolood, bolgood baiival harin ter chin' gegeerel bish soliorol l boloh baih!

Burhan - Tengerees emeej yav!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
+1 # k 2010-05-31 21:47
bidnees yalgaatai bugdiig tsohitsuulagch hogiin gariig shuteed yah ve de.hrist ch gen u yodor ch gen u bugdiig tegsh buteedeggui teneg gar hen be dutuu buteegch yum bizde hogin evrei
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
-1 # ug sons 2010-06-01 01:24
chi ene ugiig medhuu SAVAAGUI NOHOI SARAND HUTSANA GEJ ene dundad zuunii ug chi ene ugnees hotsorch yavna !!!!!!!!!!!!!!! !!!!!!!!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Mergen uhaan 2010-06-17 01:18
Burhan - Tengerees emeehyi n' mergen uhaanyi ehlel boloi!
Хариулах | Зааж хариулах | Заах
 

Сэтгэгдэл нэмэх

  • Шинээр

  • Их уншсан

  • Сэтгэгдэл ихтэй