You are here: Ё. Гантулга Монгол Буддизм -5

Монгол Буддизм -5

И-мэйл Хэвлэх PDF

 

“Баатар илдээ

Баримтгүй эрхээр солив

Аймшиггүйгээр дайснаа мөргүүлж байснаа

Амь байсаар атал

Аврал эрэн зураг хөрөгт мөргөх болов. “ Лувсанчойдон [22, 325х]

Халхын шарын шашин

Манж, Түвдийн Монгол дахь шарын шашны гол тоглоом нь Халхын богдууд нь байлаа. Халхуудын Монгол угсаатны дундах байр суурь нь товойх тусам тэдний оюун санааны удирдагч Богдынх нь нэр нөлөө автоматаар өсөн өнгөрсөн зууны эхэн гэхэд нийт Монголын улс төрийн жүжгийн хамгийн гол дүрд хувирчээ.

Түүхийн баримтуудыг харвал Халхын улс төр, угсаатны нэгдлийг хадгалах гэж Махасамади (олноо өргөгдсөн гэсэн самгарди үг) гэгээн цэцэн хаан Шолой(1577-1652) Түшээт ханыд зориуд очиж шашны тэргүүн тодруулах ажлыг зохион байгуулсан гэх. Тэр хоёр ч удаа Түшээт ханыд зорин очиж түүний жирэмсэн хатнаас хүү төрвөл Халхын шашны тэргүүн болгохыг зөвлөсөн байна. Тиймээс өөрийнхөө “гэгээн” цолыг Занабазарт өгсөн гэдэг. Цэцэн хан Шолойн нь тэр үед нүүрлэж байсан харийн түрэмгийлэл заналхийллээс болгоомжлон энэхүү үйлдлийг хийсэн юм. Ер нь Монгол орныхоо тусгаар тогтнолд ихэд санаа зовж байсан нь илэрхий.

 

Тухайлбал:

  1. Лигдэн хутагт хааны хатан болон хүү Эжээ хонгорыг Манжуудад олзлогдохоос аврах гэж Халхад ирүүлэх гэсэн боловч бүтэлгүйтжээ.
  2. Өвөр Монголын Сөнид, Авга зэрэг аймгуудыг өөртөө дагаар оруулан тэр үеийн Манжийн хааны цолтой адилхан Гэгээн цэцэн хан гэж өргөмжлүүлснээрээ Манжийн эсрэг ямар нэгэн байдлаар сөрж байв.
  3. Сөнид аймгийг хатган Манжийн эсрэг босгон улмаар Халхын хангуудтайгаа хамтран Манжийн эсрэг Сөнидийн Тэнгис ванг өмгөөлөн байлдсан байна.

Чухам иймээс өрсөлдөгч феодал Түшээт ханд буулт хийн түүнийг дэмжин Халхын улс төрийн нэгдлийг хадгалахыг илүүд үзсэн аж. Тэр үед Засагт ханыхан аль хэдийнээ Халхад хамгийн анхны хувилгаан Жалханзыг 1634 онд тодруулчихсан байлаа. Мөн тэд өөрсдийгөө Гэрсэнз хунтайжийн ахмад хөвгүүний удмын хувьд Халхыг захирах ёстой гэсэн үзэлтэй байсныг сөрж төв Халхын Түшээт ханыг дэмжсэнээрээ Шолой сэцэн хан алсыг харсан ажээ. Тэд өөр зуураа үйл ажиллагаагаа нэгтгээд зогсоогүй Ойрадуудтай холбоо тогтоон 1640 онд Ойрадын нутагт Халх, Зүүнгар, Халимаг ноёдуудын чуулган зохион байгуулав.

Анхны Богдыг Түвдийн Дарнадын хувилгааны дүр гэсэн байна. Дарнад уг нь Түвдийн Буддизмийн Жонанг урсгалын толгойлойгч, нилээн хэдэн бүтээлтэй нэр хүндтэй, эрдэмтэй лам байв. Жонанг урсгал нь Сакяа урсгалаас салбарлаж гарсан бөгөөд шарын шашинтай өрсөлдөгч урсгалуудынх нь нэг байжээ. 1614 Дарнад нь Монголд ирж хэд хэдэн сүм, хийд байгуулж байсан мэдээтэй. Чухам хаагуур яаж явсан нь тодорхойгүй. Бодвол Халхад үйл ажиллагаагаа явуулж байсан юм болов уу. Түүнийг нас барсны дараа 1639/40 онд Халхын Түшээт ханы гэрт тодруулан Өндөр гэгээн хэмээгддэг Занабазарыг таван настайд нь Халхын богд гэгээн 1635-1723) хэмээжээ. Чухам яагаад Халхад Жонан урсгалын тэргүүн ламыг дахин тодруулсан түүхэн учир шалтгаан нь битүүлэг. Анхнаасаа Монголд Дарнадын хувилгаанд өргөмжилсөн үү? хожим Далай лам түүнийг Дарнадын хувилгаан гэсэн үү? гэдэг нь асуултын тэмдэгтэй?.

14-р Далай ламын ам алдсанаар бол “Жонангийн хийдүүдийг 5-р Далай лам шашны шалтгаанаар бус улс төрийн зорилгоор хаасан. ... Тэд Цангийн хааныг дэмжиж байсан. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болох шашны дайн, мөргөлдөөний аюулаас зайлсхийсэн юм” гэсэн байна. [23] Чухамхүү энэхүү Цан хаан хэмээгчид нь Лигдэн хутагт хаан, Цогт хунтайжын холбоотон болж шарын шашны эсрэг тэмцэж байжээ.

Эндээс үзэхэд магадгүй Далай ламын захиргаа өөрийн өрсөлдөгч Жонангийн урсгалыг дарж аваад удирдагчийн Халхад төрсөн болгож зайлуулсан байх талтай. Халхуудын хувьд эхэндээ улаан, шар нь хамаа байсангүй. Эсвэл Халхууд анхнаасаа улааны шашныг дэмжиж байгаад сүүлд нөхцөл байдлаас улбаалаад шарын шашныг сонгосон байх. Цогт тайжийн Түвдийг дайлах гэсэн, Абтай ханыг Очирбат буюу очирдар (гармаа хэмээх улааны урсгалын нэг нэр) түшээт хан гэж байснаас харахад анхнаасаа улааны шашны нөлөө Халхад их байжээ. Иймд магадгүй Жонанг урсгалаар далимдуулан Түвдийг Халхын мэдэлд оруулан нийт Монголд ноёрхох алсын зорилт тавьсан ч юм бил үү?

Занабазар нь нэг хэсэг Түвдэд шавилан суугаад 1651 онд 15 насандаа Халхад буцахад нь Далай лам багш нь түүнд Халхын шашны тэргүүн богд Жавзандамба хутагт цол алтан тамга хайрлахын хамт Дарнатын хувилгааны хойт дүр мөн хэмээн мөнөөх хувилгааны алт эрдэнээр бүрсэн гавлын ясыг хадгалуулан, 40 ловон, жасын нярав тэргүүтэй 50 шадар нийт 90-н Түвдүүдийг бурхан шүтээн, судруудын хамт дагалдуулан өгч илгээв.

Занабазар номын хувьд хир байсан нь бүү мэд. Монгол хэл рүү ном зохиол орчуулсан нь мэдэгдээгүй байна. Харин тайлбар зохиолуудыг Түвд хэл дээр бичсэн. Ер нь монгол лам нар буддын гүн ухаан зохиолуудыг тайлбарласан зохиол бичиж байснаас өөрсдөө гүн ухааны чиглэлээр нэг их бичиж байгаагүй юм шиг. Занабазар Самгарди, Түвд үсгээс үндэслэн Соёмбо үсэг зохиосон авч амжилт олсонгүй. Ямар зорилгоор шинээр үсэг зохиосон нь тодорхойгүй. Энэ мэт шашны голдуу эрдэмтэд шинээр нилээн бичиг үсэг зохиож Монгол уйгаржин бичгийг халах гэж оролдоод байсан нь Монгол бичгийн уг сурвалж нь Христийн шашнаас гаралтай, үүнээс үндэслэн түүнээс цэрвээд байсан гэсэн сэжгийг төрүүлдэг. Шинээр Монгол бичиг үсэг зохиох улс төр, эдийн засаг, нийгмийн ямар ч шалтгаан байгаагүй юм. Өндөр гэгээн урлагийн нарийн мэдрэмжтэй авьяаслаг барималч хүний хувьд бурхадууд бүтээж Монгол маягийн бурханы арга барилыг бий болгосноороо гавьяатай. Гэхдээ энэ нь Энэтхэг, Түвдүүдийн бүтээлээс тиймч их ялгаатай бус. Ногоон дарь эхийг түүний оргил бүтээл гэдэг ба үнэхээр ногоон дарь эх нь эмэгтэй хүний бэлхүүс, хөх зэрэг биеийн харьцааг тун чадварлаг гаргаж чадсан секси бүтээл болсон. Эр хүний далд хүслийг өдөөхөөр сайхан биетэй Монгол хүүхнийг дүрсэлснийг нь ажихад мань хүн бүсгүй хүний гоо сайхныг сайн мэдэрч, амталж явсан юм уу даа гэмээр. Ядаж дор хаяж сайхан бүсгүйг шалдаж байгаад харж бүтээсэн нь илт.

Тэр харин улс төрийн үйл ажиллагааны хувьд тун ч сөрөг дүрийг Монголын түүхэнд бүтээжээ. Манжид дагах Долон нуурын чуулган дээр Халхын ноёдод буян заяагүй шар хятадыг (оросыг хэлжээ) дагаснаас, эд баялагтай, нүнжигтэй хар хятадыг дагасан дээр гэж хэлснээр Халхын 550 ноёдоос нэг нь татгалзаж бусад нь зөвшөөснөөр Халх тусгаар тогтнолоо алджээ. Эндээс харахад түүх газар зүй, тухай үеийн улс төр, орнуудын талаар маш муу ойлголттой байсан нь харагддаг юм. Тэр үеийн европын хөгжлийн нөлөөгөөр Орос орон нь хэдий ядууч техник технологийн түвшнээр Манжуудаас хамаагүй илүү болчихсон байлаа. Мань хүнд Хятадын торго дурдан, хадаг яндар илүү сэтгэгдэл төрүүлсэн байдаг нь тэр үед хэлсэн үгнээс нь харагддаг. Гэхдээ Өвөрлөгчийн нутагт байсан учраас Манжид буухаас өөр зам байгаагүй биз ээ. Ихэд өндөр насалсан бөгөөд түүний үхэл тойрсон үнэн худал янз бүрийн яриа байдгаас Халхын тусгаар тогтнолыг алдсанд гэмшиж, Манжуудын эсрэг хандаснаас хорлуулсан гэдэг боловч түүнийг батлах баримт, нотолгоо байдаггүй. Энэ бол Халхуудын тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх гэсэн хүсэл, шарын шашны нь лам нарын түүний түүхэнд гүйцэтгэсэн сөрөг үүргийг цагаатгах гэсэн хүслээс гаралтай цуу яриа л байх. Түүнийг үхэхэд нь шарилыг нь хадгалах зорилгоор Амарбаясгалант хийдийг байгуулжээ.

Манжийн хаанаас Монголчуудаас авсан өчнөөн алба татвар, цэрэг дайны зардал, тэдний төлөө байлдсан Монгол цэргийн цусны хариуд Монголчууд Манж дай чин гүрнээс иймэрхүү хэдэн сүмтэй л хоцорсон билээ.

Тийм боловч Халх Манжид дагаар орсонд ганц Өндөр гэгээнийг буруутгах нь зүйд үл нийцнэ. Олон хүчин зүйлс байдгийн нэг нь Энх Амгалан хаан Халхыг дагуулж аваад “ Энэ хэргийг би уулаас Далай ламтай хамт явж шийтгэсэн учир түүнд Халхыг дагаж орсныг мэдэгдэж баярлуулах хэрэгтэй[18, 91х] гэж зарлиг буулгаснаас мэдэгддэг.

Анхдугаар Богдыг нас нөгцмөгц Халхууд хойд дүрийн тодруулах гэж яаравчлан оролджээ. Тэгмэгц Манжийн хаан өөрийн хүргэн эфү Дондовдоржийн хүүг хойд дүрээр тодруулахаар Далай ламд нууцаар даалгавар өгч 2-р Богдоор (1724-1757) тодруулсан. Өөрийнхөө гүнжээс төрсөн гэж баахан цуу тараасан боловч үнэнд гүйцэгдэн Хотгойд хатны хүү гэдэг нь олонд ил болжээ. 2–р Богд өөрийн ах Ренчиндорж ванг Бээжинд цаазлуулсанд эгдүүцэж тэр үед өрнөсөн Халхын эрх чөлөөний төлөө тэмцэлд талтай хандав. Харамсалтай нь сахил хүртэж зориг нь мохсон хүний ёсоор Монголчуудынхаа төлөө олигтой дуугарч чадалгүй гуйвж дайвсаар Манжийн заль мэхэнд автаж тэдэнд удаа дараа ашиглуулан босогчдыг дэмжих оюун санааны асуудлыг будилуулж явсан юм. Халхад бослого дарагдсаны дараа хэрэгцээгүй болсон гуйвамтгай лам маань Манжийн хааны явуулсан тусгай хүн хорлогдож 36 насандаа таалал төгссөн гэдэг.

2-р Богдыг нас бармагц Манж төр болон Халхын ноёдын дотор 3-р Богдыг төрүүлэх нууц, далд уралдаан өрнөв. Манжууд Халхын дотроос Богд төрөхийг аюултай гэж Түвд газраас тодруулж байхаар шийджээ. Тэдний хувьд энэ нь анхны туршилт бус бөгөөд өвөр Монголын шашны тэргүүн анхдугаар Жанжаа хутагтыг таалал төгсмөгц дараагийн дүрүүдийг Түвдээс тодруулах зарлиг буулгаж байсан нь Монголчуудыг оюун санааны хувьд боолчлоход Түвдүүдийг ашиглах улс төрийн зорилготой байсан нь ойлгомжтой. Түвд хүн Монголчуудын ирээдүйн талаар санаа зовохгүй. Мэдээж Монгол шашны тэргүүн Монголчуудынхаа талд орж Манжийн колончлолд саад болох талтай гэж энгийн тооцоог тэд хийжээ.

Гэвч оюунлаг Халхууд буулт хийхийг хүссэнгүй. 3-р Богдын дүрийг бээл Намжилсүрэнгийн зэрэг долоон ноёдын гэрээс тодруулах гэж оролдов. Гэтэл Түвдийн шашны дээрээсээ 2 дахь хүн Банчин богд нь Манжийн хааны даалгавраар Халхын гурвадугаар Богдыг 1758 оны тавдугаар сарын шинийн нэгэнд Төвдийн тайж Данзангомбын гэрт төрсөн гэж төлөг буулгажээ.

Шинэ хувилгаан 1763 онд Халхад ирэхэд нь Халхын буян, заяа дээр харь хүн суулаа гээд Монголчууд маш хүйтнээр хүлээн авч ялангуяа алсын хараатай Монгол лам нар их эсэргүүцсэн байна. 3-р богдын багш нар, онцолбол хамба номон хан Жамбалдорж шинэ Богдыг зүйл бүрээр хавчин доромжилсон, сургах нэрээр занчсан гэгдэж түүний оронд Түвдээс лам нарыг ирүүлж 3-р Богдын багш болгов. Энэ Богд 1773 онд арван тавтайдаа өвчнөөр таалал болов гэдэг ч Тавдугаар гэгээнтний намтар оршив гэдэгт бичсэнээр бол “2-р гэгээнтэн бузар бурангуйг дарж ариутгасны ачийг эс бодсон хэдэн шавь нар буруу үзлээр 3-р Богдын зохиол бүхнийг хориглосон шалтгаанаар 16 төдийхөн сүүдэр зоогложухуй” [18, 93х] хэмээснийг харахад Түвд Богд заларсныг эсэргүүцсэн Монгол лам нарт хорлогдсон юм байна гэж ойлгогдохоор.

3-р Богдыг үхмэгц Халхууд дахин Монгол нутгаасаа 4-р Богдыг тодруулах гэж оролдсон нь бас нэгийг өгүүлнэ. Жишээ нь, Түшээт хан Цэдэндорж, ван Санзайдорж нар өөрсдийн хөвгүүнийг 4-р богдоор тодруулах гэж оролджээ. Манжийн хаан үүнийг буруушаасан зарлиг гарган Түвдээс ямагт Жавзандамба хутагт тодрохыг заав. Түүний дараахан Далай лам, Банчин эрдэнэ нар мэргэ төлөг буулгаж хутагтын дүр Монгол газар төрөх шинж тэмдэг илэрсэнгүй Түвдийн газар төрөх төлөгт илэрчээ гэсэн байна.

Агуу их Буддагийн мэрэг, төлөгийг буруушааж, бурхан байдаггүй хүн өөрөө гэгээрэх ёстой гэсэн сургаалийг Түвдийн буддизм гуйвуулж түүний шашны тэргүүнүүд нь өөрсдийгөө бурхан хэмээж мэргэ төлөг үйлдэн харийн дайсанд үйлчлэн сүсэгтэн олноо хуурч байсны бас нэг яруу тод жишээ нь энэ билээ.

Ингээд Халхын дөрөвдүгээр Богд Лувсандовдонваанчиг нь VII-р Далай ламын авга Сономдашийнд 1775 онд төрөөд 1813 онд таалал төгсжээ.

Тавдах дүр нь 1815 онд Төвдийн Гомбодондов гэдэг айлд төржээ. 1842 онд өвчнөөр нас барсан.

Зургадугаар Богд 1842 онд найман настайдаа гэгээнд тодрон Их хүрээнд ирээд тавин есхөн хоногийн дараа өвчнөөр жанч халив.

Халхын долдугаар Богд 1850 онд нялхдаа гэгээнд тодорсон. 1855 онд Их Хүрээнд ирж ширээнээ заларсан. 1868 онд гэнэтийн өвчнөөр таалал болсон.

VIII-р Богд Жавзандамба 1869 онд Далай ламын дэргэдийн нэгэн айлд төржээ. 1875 онд Халхад ирж ширээнээ заларчээ. 1911 онд автономит Монгол улс тогтоход шашин төрийг хослон баригч хаанд өргөмжлөгдсөн. 1924 онд таалал болсон.

Дээрхи он дарааллыг харж сууж байхад Монголын Богдууд бүгд өөрийн үхлээр үхээгүй мэт. Ер нь бүх Богдыг хорлогдож үхсэн тухай цуурхал, баримт, ярианууд байдаг. Хамгийн өндөр насалсан VIII–р Богдын үхэл хүртэл Монгол улсад хэмжээт хаант эрхийг халж үндсэн хууль батлах бэлтгэл ажлын үетэй давхцаж байдаг нь тохиолдол биш мэт. Ердөө л 55 хүрсэн насалсан байгаа юм. Өндөр гэгээн хүртэл 88 хүрч урт насалсан авч Манжуудад хорлогдсон гэдэг яриа яригддаг. Ямар ч байсан II-р Богд Манжид хорлогдсон нь үнэн бололтой. Түвдээс заларсан Богдууд нас бага залуудаа үхээд байсан нь Монголчууд тэдэнд дургүйцээд өөрсдөөсөө Богд тодруулах гээд байсантай нь холбоо сэжимтэй юм шиг. Хамгийн гайгүй насалсан Түвд богдууд нь: IV-р дүр нь 36, VIII-р дүр нь 55 хүрчээ. Энэ хоёр Богд нь Далай ламын ойрын хүрээнээс төрснөөрөө онцлогтой бөгөөд үүнээс тэдний арай гайгүй насалсан шалтгааныг нь олж харж болох. Тэд дангаараа бус ах, дүү болон дагалдах хүмүүстэй ирснээрээ хамгаалалтанд орсон. Мөн Далай ламын ойрын хүрээнээс ирсэн гэдэг утгаараа бага зэрэг хүндлэгдэн шууд хорлогдчихоогүй нь илт. Нөгөө талаар VIII-р Богдын үед Монголчууд нөхцөл байдалтай эвлэрсэн бас уг хүн нь Монголчуудад уусан жинхэнэ монгол хүн шиг өсөн, Түвд хэлээ ч сайн мэддэггүй Монголдоо элэгтэй хүн болсноор Түвд Богдуудаасаа хамгийн урт насалсан буй заа.

Үргэлжлэл бий.

Ашигласан материалууд:

  1. Peter, Harvey. 2000. An Introduction To Buddhist Ethics. New York: Cambridge University Press.
  2. 2010 оны 1 дугаар сар 18-нд хандав. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/mg.html
  3. Alice Getty. 1914. The Gods of northern buddism. Oxford.
  4. Lindtner, C. 1987. Nagarjuniana. Motilal.
  5. Conze, Edward. 1993. A Short History of Buddhism. Oneworld.
  6. 2010 оны 2 дугаар сар 2-нд хандав. http://www.buddhism-dict.net/ddb/
  7. Редактор Жамсран, Л. 2003. Монгол улсын түүх: Гуравдугаар боть. Улаанбаатар: Адмон
  8. John, Man. 2007. Kublai Khan. Great Britain: Bantam Press
  9. Редактор Цэвээндорж, Д. 2003. Монгол улсын түүх: Тэргүүн боть. Улаанбаатар: Адмон
  10. Редактор Далай, Ч. Ишдорж, Ц 2003. Монгол улсын түүх: Дэд боть. Улаанбаатар: Адмон
  11. John C. Huntington, Dina Bangdel, Robert A. F. Thurman. 2003. The Circle of Bliss: Buddhist Meditational Art. Belgium: Serindia Publication
  12. John, Man. 2008. The Great Wall. Britain: Bantam Press
  13. Felipe, Ferncindez-Armes. 2001. Civilizations : culture, ambition, and the transformation of nature. New York: The Free Press
  14. Саган Цэцэн. 1961. Эрдэнийн товч. Улаанбаатар.
  15. Яно Жиничи. 1925. Киндай Моко ши кэнкю (Орчин үеийн монголын түүхийн судалгаа). Токио
  16. Гонгор, Д. 1970. Халх товчоон: нэгдүгээр боть. Улаанбаатар
  17. Гонгор, Д. 1970. Халх товчоон: хоёрдугаар боть. Улаанбаатар
  18. Нацагдорж, Ш. 1963. Халхын түүх. Улаанбаатар:СНХК
  19. Бум-Очир, Д. Хайлж буй Дээд Монгол. http://www.mongolia800.mn/24tsag/2006/07/08/1277 2010 оны 3 дугаар сар 17-нд хандав.
  20. Peter, C. Perdue. 2005. China Marches West: The Qing Conquest of Central Eurasia. London: Harvard University Press
  21. Грум-Гржимайло, Г.Е. 1926. Том 2. Западная Монголия и Урянхайский край. Ленинград
  22. Лувсанчойдон. 1981. Монголын зан аалийн ойлбор. Хөх хот
  23. 2010 оны 4 дугаар сар 30 –нд хандав. http://kalachakranet.org/kalachakra_tantra_jonang_history.html

Ё. Гантулга

Австрали

2010 оны 5 дугаар сар 2

http://gantulga.wordpress.com

 

Сэтгэгдэл  

 
-2 # Bayad 2010-05-04 08:39
Za sain medehgui. Endees unshval halhuud Mongoliig suitgej irsen Hyatadiin bodlogiig heregjuulegchid yum baina l daa. Odoo ch gesen bi halh bainaa muusain buriad, dorvoduud geed l orilood baidag humuus olon baidag Ted Mongoliig hagaralduulah yaria bainga gargadag. Unendee Mongold baigaa buh hyataduud halh geed l garal uuslee halhaldag ni unen shuu dee...
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
+2 # Ойрдууд Оросуудтай х 2010-05-04 09:27
Ойрдууд Оросуудтай хуйвалдан цэрэг зэвсэгээр хүч хамсран дайрч Халхыг эзэлсэнийг түүх гэрчилнэ шүү дээ!! Халх ялагдсаны дараа Зүүнгартай хэлцсэн ёсоор Оросууд Буриадыг Халхаас салган авсан гашуун түүх бий дээ. Тийм байхад Халхын Богд хэрхэн Оросыг бараадах билээ, мэдээж шүү дээ!! Дайсныхаа гарт өөрийгөө барьж өгнө гэжүү!!!

Ойрдууд гэж оргүй болсон УРВАГЧ ноходууд, хувь заяа нь харлаж тэнгэрт ниргүүлж сөнөсөн дөө хө!! Урвах, харийнхантай хуйвалдаж араас хутга шаах барцадтай зүйл хийвэл Халхын Тэнгэр ниргэдэг юм гэдгийг Санаа Буруу, Сэтгэл Цаашаа хүмүүс үүнээс хойш түүнээс цааш санаж явах болтугай!!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
+1 # Ё. Гантулгад 2010-05-04 09:50
Сайн байна уу Гантулгаа таны бичсэн сонирхолтой байдаг боловч өөрийн чинь бичсэн зүйлдээ оруулсан санаа, хавчуурга нь арай л гүехэн, шалдир булдар мэт санагдах юм. Ард түмний хувь заяа, эх орны тусгаар тогтнолын асуудал хутганы ирэн дээр ирж хэн нэгнээс тусламж авах, холбоотон хайж хэн нэгнийг түшиглэх ноцтой асуудал тулгараад байхад төр шашны тэргүүн нь байтугай, сэхээлэг жирийн нэгэн иргэн нь ч зүгээр торго сайтай гарыг нь дагачихна гэж сэтгэвэл тун инээдтэй бөгөөд тийм дүгнэлт гаргасан хүн нь бүр илүү инээдтэй!! 10-жилийн хүүхдүүд л Торго Дурдан, Цэцэг Навчинд татагдлаа гэж бичих байх!

Таныг иймэрхүү сэдэв барьж бичиж буйг бодвол арай өндөр түвшинд үзэж болох мэт, гэвч бичсэн чинь бас зарим талаар ойлгомжгүй, ТЭД гээд бичих чухам хэнийг нь яриад байгаа нь үл мэдэгдэх аж. Олон эх сурвалж ашигласан мэт бичсэн ч бичсэн зүйлээс тань харахад тийм сэтгэгдэл төрсөнгүй! Нөхөр ёсны зөвөлгөө!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # хариулт 2010-05-05 01:45
Эд баялагийн төлөө өчүүхэн сэтгэлээр урвасан тохиолдол хүн төрөлхтөний түүхэнд зөндөө бий. Нэмж хэлэхэд Уйгаржин Монгол бичгийг Христ шашны гаралтай талаар " Нууцлагдсан түүх Монгол бичгийн түүх" гэж нийтлэл Гантулгө бичсэн байгаа.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
+1 # Монгол хүн хэзээ ч т 2010-05-05 10:05
Ямар ч баримтгүй, санаан зоргоороо юм бичээд вэб дээр тавиад байх нь буруу!! Одоо ч дуртай бүхэн нь зохиолч, эрдэмтэн, түүхч цолыг дураарай авдаг болж, үгүй гэхэд худал мэдмэртдэг болж дээ хө!! Жинхэнэ "Ардчилал " гээч нь юм байх даа!!

Өчүүхэн баялгийн төлөө урвадаг тохиолдол ховор боловч бий жишээ нь Дөрвөд Цэдэнбал дарга цөөн хэдэн рубль-ээр Москвад зуслангийн байшин авах гэж Монголын тусгаар тогтнолыг устгаж Орост худалдах гэж 5 удаа өргөдөл бичиж ороод Самбуу даргад загнуулаад гарч байсан баримт байна. Тэгээд тэр хүн төрсөн бууцаа Оросуудад өгч Москвад байр авсан гэдэг дээ!! Яг ингэж сэтгэдэг хүн л ингэж бичдэг юм. Харин Монгол хүнд ийм санаа толгойд нь хэзээ ч орохгүй!! Монгол хүн хэзээ ч тэгэж сэтгэхгүй!!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
+1 # Уйгаржин Монгол бичи 2010-05-04 09:54
Нэмж хэлэхэд Уйгаржин Монгол бичигийг Христ шашны гаралтай мэтээр бичжээ!! Энэ талаар сайтар судалвал яасан юм бэ??? Эртний хебрүү буюу Еврей-нүүдийн бичигээс гаралтай бичиг гэдэг нь тогтоогдсон бус уу???
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
+1 # hehe 2010-05-04 11:15
Ер нь монгол лам нар буддын гүн ухаан зохиолуудыг тайлбарласан зохиол бичиж байснаас өөрсдөө гүн ухааны чиглэлээр нэг их бичиж байгаагүй юм шиг.


Бурханы шашны эрдэмтдийн гол зорилго бол Бурхан багшийн сургаалийн учирийг олох байдаг юм. Тиймээс Энэтхэгт Нагаржунай ч тэр, Төвдөд Зонхов ч тэр бүгд тайлбар л хийсэн байдаг юм, мэддэг юмаа бичилдээ, харж байхад нэг улаан христчин л байх шивдээ,,, баг зүүсэн
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
-3 # уншигч 2010-05-04 15:16
Маш үнэн түүх бичжээ Монгол улсын түүх Ойрад Монголын түүхэнд Ойрад нь нийт Монголыг Манжид алдахгүйн тулд тэмцэж байсан тэмдэглэн үлдээсэн байдаг Занабазарыг ахтайгаа хамт Манжийн хааны ордонд очин бүгсэн учир Галдан бошигт Манжийн хаанаас нэхэж байсаныг Төвдүүд ашиглан Манжийн эсрэг олон удаа дайтуулж хүчийг нь сулруулж байсан зэрэгээс шалтгаалан Монгол буурч явсан боловч Манж Түвд хоёр шиг алга болчихоогүй улам бие даасан улс болсоор байна Зарим хүмүүсийн Баруун Зүүн гэж хуваагдмал ярих хүсэл нь харин Манж Түвдийн хүсэл юм Үнэнийг бичихэд Монгол хүн л дуртай
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
+1 # Битгий шаагаад бай л 2010-05-04 16:01
Битгий шаагаад бай л даа, ичих нүүрэндээ илэг наасан, баг өмсч дүр эсгэсэн дөрвөдөө!! Үхсэний чинь галдан эх орон тэмцсэн ч гэх шиг!! Халхыг оросуудтай дайтаж байхад нь Манжтай хуйвалдан арга хударгаар нь дайрсан урвагч шүү дээ!! Битгий дүр эсгэ та нар!! дугуй л халхын хувь заяанд мөргөөд явж бай!! Халх өөдтэй явбал бөөрөнд нь хавчигдсан та нар ч гэсэн өөдтэй л явна!! Санаа цаашаа болоод худал дүр эсгэд байвал яг л тэр галдан шигээ нохойн үхлээр үхнэ шүү!! Санаагаа ариун байлга!!!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Bayar 2010-05-05 05:42
Өөрдсөө бичиж чадаxгүй байжээж, мангартахаа боли. Маргасан ч соёлтой маргалдалдаа. Наад хүн чинь мэргэжилийн түүх ч биш ч гэсэн, цаг заваа гаргаад өөрийн хэмжээнд дүгнэлт хийж. Халх, дөрвөд гэж юугаа балайраад байгаа пиздаа нар бэ та нар, адилхан монгол байжээж? Бид улам жижигрээд байгаагаа ойлгохгүй байна уу. Монгол үндэстэнг хувааж ярьдаг хүмүүс ихэвчлэн харь тсустай байх нь элбэг байдаг.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # BAINA UU? 2010-05-04 15:44
Монгол бичгийн уг сурвалж нь Христийн шашнаас гаралтай, үүнээс үндэслэн түүнээс цэрвээд байсан гэсэн сэжгийг төрүүлдэг ENE TALAAR TODORHOI BICHEEREE
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
+3 # Mongol Lenin 2010-05-04 16:12
Энэ залуу улаан Xристийн тархи угаагч гар хөл болсон этгээд байна.Монголын хамгийн том шашны зүтгэлтэнг өнөөдөр нэг муу луйварчин барималчин гэх зэргээр л их л доромжилжээ.
Ромын папад захирагдсан Европын ард түмнийг тэнэг маанаг гэдэггүй юм.Энэ бол соёл,соёлын нөлөө бид ч гэсэн шашин хүлээн авсан үүнд буруусаад байх юм юу байна
Аливаа улс төрийн бодлого аль ч цаг үед байдаг л юм.Шашинг төрд яаж ашиглаж байсныг бүгд л мэднэ
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # .... 2010-05-04 16:59
Metgeltseenee urgeljluulye!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
+1 # s 2010-05-04 19:51
mahan tolgoi mini yag yarvil muslim shashintnii usgees garaltai aan
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # д 2010-05-04 20:05
Тэнэгийн шунал нь зөвхөн
Эрдэм төгс нэгнээ үл төрөх
Шалтгаангүйгээр гүтгэж орогсодын
Үндэсийг буцаах гэж хаанаас байх
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
+2 # Монгол хүү 2010-05-04 20:41
Гантулгаа.Чи өөрийнхөө мэддэг зүйлээ бич л дээ,Тэгээд 1 рт өөрийгээ их уншсан их юм мэддэг гэж бүү бод,2 рт чиний монголын түүхийг дүгнэх суурь чин үеэ өнгөрөөсөн коммунизмаас улбаатай юм байна,оросууд л ингэж бидний өвөг дээдсийг яснаасаа урвагч шуналтай хүмүүс байсан мэт сургадаг байсан шүү,
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # sanal 2010-05-04 21:17
odoo tegekheer 10-r bogdoo mgl-oosoo todruulaad ene instinutiig tsaash ni mgl-doo avaad yavakh yostoi yum! ingesneeree, oros, khtatadad bgaa mgl tuurgatnuudaa mgl-ruugaa tatakh, burkhny shashintai ard tumnuudiig mgl-n soyolyn toirogt oruulakh, bolon etsest dalai bagshiin institut kherkheh ni burkheg bgaatai kholbogdon bogdyn ner khundiig asar undurt urgukh ni mgl-n bur tsaashlaad tusgaar togtolyn zarchmyn asuudald tulj ochno shuu dee!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
-1 # Bayar 2010-05-05 05:40
Өөрдсөө бичиж чадаxгүй байжээж, мангартахаа боли. Маргасан ч соёлтой маргалдалдаа. Наад хүн чинь мэргэжилийн түүх ч биш ч гэсэн, цаг заваа гаргаад өөрийн хэмжээнд дүгнэлт хийж. Халх, дөрвөд гэж юугаа балайраад байгаа пиздаа нар бэ та нар, адилхан монгол байжээж? Бид улам жижигрээд байгаагаа ойлгохгүй байна уу. Монгол үндэстэнг хувааж ярьдаг хүмүүс ихэвчлэн харь тсустай байх нь элбэг байдаг.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # gantulga gegsh mald 2010-05-05 06:16
ene goshingon tolgoi unen mal yum da.tegeed chi erun u olj dolooh gesen hrsitchin yodor aluur shutegch chutguriin hu ve.yu huseed baigagaa hileech!!! cham shig hun bolgon setgevel end and amid baigad yah ve de.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
+2 # bi 2010-05-05 08:29
chi jaahan sudalj bich aan. tseejin bangara yu ch medehgui baij hudal unen yum bichij hunii tolgoi erguulj baih hairan tsag zav bishuu?!!! neg l medemhiirch chalchihaa boli . mongol tumen neg golch zantai ter urgelj eh oron tusgar togtnol ev negdeliin tolooh hamgiin zov arga zamiig buh uedee charmaij hicheetsgej zutgej baisan yum za muu godilooo.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Metgeltseen 2010-05-05 09:22
Negent ene sedvees haliad itgel ynemshliin asuudal ruu orson
tul, ene talaar yzel bodloo soliltsoj boloh. Zarim nuhud naad hel amaa anzaarval yaasan yum be? Bid jaahan daruulgatai baival
zygeer l yum. Bid hen bilee? Hii hooson ongiroo sagsuu yg l yumnyi tyryynd garah yum, yygeeree hen gedeg chin' tanigdaj l baigaa biz dee? Tiim yum medeed baigaa n' ynen yum bol haraal zyhelgyigeer yaagaad ilerhiilj bolohgyi gej?
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # урвагчид 2010-05-05 13:36
ноен урваач, нохой шарваач ...гэдэг шиг Буддизмаас урвагчид христ шутэгчид. буруу бясалгаачид дагаж. буруу замаар будаа тээж яваа шри шри-гийнхэн. хужаагийн евер дамжиж яваа эмс, улс орноо худалдаж баяжигч терийн тушмэдууд ....олон урвагчид монголоор дуурэн байнаа...
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Asuudlyin gol 2010-05-05 14:29
Za ter urvagch enee teree dee hyrvel harin hen n' urvagch bol doo...? Naadah chin' asuudlyin gol n' bish!
Ter baitugai buddizmyin negen ursgal boloh tyvdiin lamyin shashind mongolchuud hezee orson...ter n' eyereg surug yr dagavar daguulsan tyyhiin asuudal ch bish...yavan yavsaar yeruusuu ta bidnii itgej ynemshij yavaa terhyy itgel ynemshlyydiig niiteeree hyleen zuvshuuruh zohih tyvshind
avch yzej yuund itgeed baigaagaa tan'j medeh asuudal l gol n' yum!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Metgeltseen 2010-05-05 14:33
Busdyig buruu zamaar budaa teegch geed baigaa nuhud uursduu zuv zamaar yavaad baigaa gevel yu l bol?
Busdyin "nydend" ta naryin yavj baigaa zam ch buruu haragdah!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Metgeltseen 2010-05-05 14:40
Mongol buddizm-4 deerh metgeltseeniig neg zavandaa yzchih ehleed!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Metgeltseen 2010-05-05 14:45
Unuugiin mongolchuud yzel bodol itgel ynemshil, yertuntsiig yzeh yzliinhee huv'd yndsendee 3 huvaagdaad baih shiv dee.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Metgeltseen 2010-05-05 15:10
1. Bidendee bol 80-d nastai "marksist-leninst" yzel - ateizmiin negen huvilbar, mun ateizmyin zarim elementyyd... Ateist yzeltengyyd.
2. Buddyin yzliin (filosofi) negen ursgal boloh 14-r zuund "shinechlegdsen" geh tyvdiin lamaizm buyuu sharyin shashin. Buddyin filosofyig ateizmiin negen huvilbart bagtaaj yzdeg bol harin shashing n' politeizm-d hamaaruulj yzeh.
3. Bidendee bol "shine" 20-d nastai gej helj boloh teist itgel ynemshil. Monoteist itgel ynemshiltei hymyys gej.

(Mun buu shytleg, shytlegteng dur'dah yostoi baih.)
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Metgeltseen 2010-05-05 15:19
Hyn amd n' huvaaj yzsen (yag tag bish ch gesen barimjaa avah) toon yzyylelt geed baih.
Niit hyn amyin 45% -n' ateistuud, 44%-n lamyin shashintan ba talarhagchid, 3% -n' Monoteist itgel ynemshiltei buyuu Hristitgeltengy yd, 0.09% -n' tenger shytlegtei hymyys.
Yldsen %-n' busad gejee.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Metgeltseen 2010-05-05 15:29
Asuult:
Edgeeriin hen n' zuv gedgiig herhen medeh!

Zarim n' "budda bol tugs gegeersen negen" geed hyn budda shig gegeereh uchirtai..."bid zuv" geh.
Getel zarim n' bolohloor orchlon yertunts, buhniig byteesen Munh Orshih Syns - Buteegch Burhan Tenger-t itgeh itgel bol Ynen-d itgej bui itgel... "bid zuv" gene.

Harin nuguu n' bolohloor Buteegch gej ogt ugui..."bid zuv" getsgeene.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Metgeltseen 2010-05-05 15:33
Yrgejleh bolno.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # boogii 2010-05-05 20:09
Ё. Гантулгад
Сайн байна.Гантулгаа
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # urtbayar 2010-05-06 01:55
ene mongolchuudiiig hutgan umuuleh yum bichij bn cristiin shashinaas bas hujaa naraas mungu avch iim yumand tsag zavaa zartsuul bn huuhiii chi naad oruulsan nomuud chini komunist orsiin zohioson hudlaa tuuh bn deer n hujaa nariin dalai lam bolon tuvdtei tsemtseh gazaraas gargasan hudlaa zuiliig bichsen bn
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Urtbayar-t 2010-05-06 12:01
Bolj ungursun tyyhiig nomond bichij yldeejee. Harin ene zaluu ter factyig tailbarlaj baina! Yu n' buruu gej? Ynen nyyr tsaraigaa sonsoh ch hatuu l daa! Hend ch hynd l tusdag asuudal! Chamd yyniig nyatsaah medeelel baigaa yum uu?
Tiim medeelel baigaa bol nyatsaal daa.
Buhimdaad yaah? Utga uchirgyi yg heleed l...
Chi sharyin shashind elegtei negen baij bolnoo.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Бурханы шашин 2010-05-07 05:03
энэ зуунд
Бурханы шашин Барууны орнуудад хэрхэн хегжиж байна вэ.....4000 байгуулага, интернет веб хуудас 27000 сайт ажиллаж байна. АНУ-д 2 сая, Германд 1,5 сая, Англид 1.2 сая, Орост 1 сая. Францад хун амын 10 хувь нь буддистууд, 25 хувь нь хойт терелд итгэдэг. АНУ-д 240 эмнэлэгт Бурханы шашны бясалгалыг эмчилгээнд хэрэглэж байгаа. БУДДЫН 1012 ХИЙД ажиллаж байна.Мэдээллийг буддизм.мн сайтаас авав.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # хумуус ээ 2010-05-07 05:14
http://www.youtube.com/user/haliunt?feature=mhw4 сайтаар морилж Дээрхийн гэгээнтэн Далай лам багшийн Вашингтон хотод айлдсан сургаал номоос сонсоорой!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Гантулгаа 2010-05-07 05:17
монголчууд узэл санаагаар ямар их хуваагдаа вэ...цевуун цаг гэдэг нь .болж дээ..тэгээд галав юулэх цагт хун бухэн еерсдийн хийсэн уйлийн урээ тээгээд энэ ертенцеес явах байх даа..
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # bochkoo 2010-05-07 09:00
evii evii zailuul Gantulga ah mini tuuhee hunii helsen aman deerees bitgii shuurch avaad bai l daa.Nuhatstai sain uz.Deerees ni hundetgeliin helleg jaahan sur.Ovog deedsee hundleh ni chuhal.Ongorson ueluugee zugeer hatgaval,ireedu i chini hutga dalai naa gedeg ugiig ahiad neg sain bod.Nadtai holbogdohiig husvel .Bi jaahan yum medne shuu.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Bochkoo-d 2010-05-08 14:11
"Daruuhan bai, daruulgatai bai" geed yg baih! Uuriiguu yum meddeg geed l yarih busdad yamar sonsogddog bol?
Yum medeed baigaa yum bol tyyniigee ene site-r damjuulj ilerhiilj yaagaad bolohgyi gej?
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # kkk 2010-05-09 20:31
halhuud urvagchid shyy dee
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Burhanaas emeegtyn! 2010-05-11 19:18
Hynii sanaanaas garsan shashin shyteed gegeerne, avragdah...gej yarih atlaa Munh Orshigch Am'd Burhan - Tengerees emeelgyi, Tyynii byteel hyn baij, Byteegch-Burhang aimshiggyigeer ygyisgedeg hymyys harin emeegtyn!
2000 garui jil yrgeljilj bui avral enereliin tugsguliin tsag asui!
Ehleltei bol tugsgultei!
"Delhiin am'dral bah' baidgaaraa l etses tugsgulgyi yrgeljilne" gej sanaj, heneg ch ygyi, dur duraaraa avirlaj...yavj baigaa bol yostoi endyyrel gemeer baina!
Ene bol Ynen!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Sonin baij boloh 2010-05-15 09:15
"Uigirjin" buyuu "mongol bichgiig" Hristitgeltei (nestorian) hymyys anh sanaachlan mongol helnii bichig yseg bolgoson gedgiig ter byr meddeggyi baij boloh l doo.

Ugtaa aliv ysgiin yndes suuriig egipetiin ertnii ysgees garaltai gej yzdeg shyy dee.

Tuurch budilsan hymyys negen udur budulj yavaagaa medeh biz ee!
Хариулах | Зааж хариулах | Заах
 

Сэтгэгдэл нэмэх

  • Шинээр

  • Их уншсан

  • Сэтгэгдэл ихтэй