You are here: Судлаач Д.Ганхуяг ЭНЭ НЯМДОРЖ ЯМАР АРИУХАН АМЬТАН БЭ…

ЭНЭ НЯМДОРЖ ЯМАР АРИУХАН АМЬТАН БЭ…

И-мэйл Хэвлэх PDF

Ц.Нямдорж 2000 оны дундуур “МАХН бол Чингисээс хойш монголын түүхэнд гарсан хүмүүнлэгийн зохион байгуулалтын дээд хэлбэр” гэж ганцхан “онол”-той байсан амьтан байв даа. Тэгсэн сүүлийн үед “бодоод байсан” чинь “арай л биш байна” гэнэ ээ. Тэгээд тэр бүх дайснуудаа дайран довтолсон “агуу” ярилцлага өгчээ. Энэ балиар ялгадсыг нь өөрийгөө албадан байж шинжлэн үзэв
Нямдорж гэдэг тас харанхуй амьтан гэнэт 1990 оноос хойшхи улс төрийн мөчлөгүүдийн “ангилж” үзэхчээ болсон юм байх. Ингээд Ц.Нямдоржийн ангиллаар :

1992 оны их хурал бол их тийм гэгэлгэн, шуналгүй хурал байжээ.

1996 онд Ерөнхий том зургаар нь харах юм бол шунасан, хумсалсан, үрсэн, тараасан, тэрнийхээ занганд орсон ийм их хурал харагддаг л даа.

2000 оны их хурал “дүнсгэр мөрөн” шиг надад харагддаг. Ил юм гарч ирдэггүй ийм их хурал байсан.

2004 оны их хурал бол товчхондоо “ороо бусгаа” их хурал байж гэнэ.

Ингээд тэр: Ерөнхийдөө бол энэ 2004 оны үеэс мөнгө гэдэг юмны хаялага төр лүү орж ирсэн гэсэн суут дүгнэлт хийв.

Ёстой янзтай хувьсал, нээрээ яахын аргагүй Их Хурал нь “жигтэйхэн муудчихсан” байгааг тэр өнөөдөр л “ойлгож байгаад” би жигтэйхэн баярлаж байна. Ингэхэд ноён Ц.Нямдорж хаанаас ирсэн хүн байна аа. Одоо тэр “онолын” дүгнэлтүүд хийж байна.

Төрийн сан хувхайрч гурван сарын цалин тэтгэврээ зээлээр олгосон эдийн засгийг Н.Энхбаярын ЗГ хүлээж авсан. Бүтэн хоёр жил шар махтайгаа хатаж 2002 оны дундуур байдал арай гайгүй болсон. Хувьсгалт намын тэр үеийн гишүүд дотор айхтар хөрөнгөжчихсөн хүн бараг байгаагүй.

Ёстой хуцваа, чи. 2002 он гэхэд Монгол Улс Н.Энхбаяр Та нарын МАХН- систем банк дээрэмдэх, өмч хувьчлал, газрын наймаа, лиценз зэрэг авилгалыг сүлжээнд бүрэн орсон байсан. Энэ талаар чиний муу хэлээд байгаа Г.Уянгаагийн “Улс төрийн сонин”-д ёстой дэндүү хангалттай байгаа. Би бол нэмээд энэ бол хязгааргүй дээрмийн түүх байлаа гэж хэлэх байна. “Аалзын тор” 1,3,4,5-д өгүүлсэн банк гааль, татвар, газрын дээрэм хэзээ эхэлсэн юм ?! Эсвэл чи юу ч мэддэггүй мал, эсвэл чи дүүрчихсэн луйварчин, миний бодлоор аль аль нь мөнөөсөө мөн, ноён Ц.Нямдорж оо !!! Чи Н.Энхбаярыг казиногоос суллаж хамгаалж байсан чинь яасан ?! Чамайг гол луйварчнаа “үндэсний удирдагч” гэж хамгаалж байхад бид тэмцэж, илчилж эхэлсэн юм. Хэрэв чамд зориг байгаад, танай яам шалгах хүч чинь хүрдэг юм бол баримтуудыг ч ёстой овоолоод өгч болж байна шүү.

Ер нь энэ “Э”- гүүдийн хөлд 1996 оноос хойш намууд нь ч, улс төр нь ч чирэгдсэнийг хэлэх хэрэгтэй.
Энийг чинь ч харин зөвшөөрч байна. Чи мэдэж л байсан юм байна ш дээ ?! Гэхдээ чи хаана байж, юугаа хийж байсан бэ гэж хүн асуувал юу гэхэв. Тэгвэл чиний юу хийж байсныг сануулаад өгье л дөө. Чи “Үнэн” сонины 2004 оны 4 дүгээр сарын 21-ний дугаарт “Хууль зүйн салбарт гарсан ололт” гэж хамгийн түрүүнд онгирсон сайд.

Нийгмийн сэтгэл зүйг, ялангуяа бизнесийнхний үйл ажиллагаанд дарамт шахалт болж байсан мафийн үр хөврөлийн шинж тэмдэг бүхий бүлэглэлүүдийг илрүүлэн устгаж чадлаа. Ингэснээр бизнесийн хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлсэн. Энэ бол чиний үг. Харин одоо чиний төр өөрөө мафи болчихсон байна. Чиний хуулиас болж гар утас авсан хүүхэд 5 жил, 10000 төгрөг авсан эмэгтэй 8 жил авдаг болсон. Өөр чи юу хийсэн юм ?! Цааш олон юм бичмээр байвч өмнөөс чинь “ичиж” байна. Ер нь бол ичиж чадвал хүн болдог юм ш дээ…

Дийлддэггүй юм дийлддэггүй л юм байдаг. Би Их Хурлын дарга байж, энд тэнд элдэв тэрслүү үг хэлж явсны нэг нь энэ “хишиг”-ийг цааш явуулж болохгүй гэдэг ийм л үг байсан юм шүү дээ

Ахиад л чи залилан хийж байна. Хууль зассан, тухайлбал “Авилгалтай тэмцэх хууль” засч байгаад чи огцроо биз дээ. УИХ дарга бол энд тэнд тэрслүү үг ярьдаг хүн биш, хэлсэн ярьсан зүйлээ хууль болгож, хэрэгжүүлэхийг хэлдэг юм. Хэдийдээ нэг их “хишиг мишгээ болиоч” гэж хэлсэн юм. Тэр үед чи хар амиа аврах гээд огт завгүй байсан. Миний хайлтын системд байхгүй бол чи бараг л 99% хэлээгүй л гэсэн үг дээ…

Ардчилсан нам нэгэнт “Эрдэнийн хишиг”-ээ яриад эхлэчихсэн учраас харсаар үзсээр байж ялагдалтай нь биш гэж үзэж л хувьсгалт намынхан “Эх орны хишиг”-ийг давхар зүтгүүлсэн шүү дээ. 1,5 саяын амлалт манай намын мөрийн хөтөлбөрт анх байгаагүй. Бүр хожуу удирдах зөвлөл хэлэлцэж сонгуулийн хороонд өөрчлөлтөө өгсөн. Зүгээр гарч ирсэн түүхийг нь, тэгээд эхлээд хэнээс хариуцлагыг нэхэх ёстой вэ гэдэг талаас нь асуудлыг хөндөж байна.

Нэг нөхөр худал хэлээд луйвар хийчихэж, нөгөө нь дуурайгаад бас л луйвар хийчихэж. Нямдорж хуулчийнхаар эхэлж луйвардсан нь илүү буруутай, дуурайсан нь бага буруутай юм шив дээ. Айлын мунгинуу авгай ч учрыг олчих юманд дээр хууль муульчаа гайхуулаад байх хэрэг огт байхгүй. Энийг монгол хэлээр хоёулаа адилхан луйварчин гэдэг юм. Хариуцлагыг хэн нэгнээс нь эхэлж биш, хоёулантай нь тооцдог юм. Одоо л нэг их намдаа хайртай хүн болж гэнэ…

Энийг хурцатгаж гудамжны жагсаал цуглаан болгох гэж оролдож байгаа хүмүүс нь дахиад нөгөө иргэдийн нэрийг барьж өөрсдөө мөнгө олдог ажлаа хийж эхэлж байх шиг байна. Цаана нь бас улс төрийн эзэн байна. Энэ хөдлөшгүй үнэн. 2006 оны үед энэ иргэний хөдөлгөөний нэр барьсан элдэв бусармаг үйлдэлтэй хүмүүс гарч ирж байхад “Гудамжны хөдөлгөөнийхөн” гэж би нэг хэлээд, дээрээс нь эд нар хөлсөөр жагсаал зохион байгуулж байгаа юм гэж бас нэмж хэлээд адлагдсан байх аа. Би үнэнийг л хэлсэн.

Иргэний хөдөлгөөнд би анхнаас нь идэвхитэй оролцож байсан учраас би чамаас илүү мэднэ. Иргэний хөдөлгөөн эрчээ авмагц Та нар тагнуул туршуулаар дүүргэж, үймүүлж, мөнгө хөрөнгөөр хөлсөлж хэлсэн. Тэгээд хутган үймүүлж зөрчилд оруулсан. Дашрамд хэлэхэд би ч гэсэн тэндээс чинь авилга авсан. Юу гээч ? Принтерийн хор. Яагаад гэвэл гол гол бичиг баримт нь миний компюьтерээр дамждаг байсан юм. Яахав энийг авилга гээд шалгуулж болно ш дээ, чи ч “их шударга хүн” биз дээ. Гэхдээ яахын аргагүй Танай МАХН-аас гарсан мөнгө шүү дээ…
Өөрсдөө хутган үймүүлж хаячихаад ард түмнээ гудамжны гэвэл ч би чамайг гөлөг л гэнэ. Хэрэв тэд мөнгө авч “сурсан бол” чиний цэргүүдийн, чиний намын хийсэн “ажил”…

Г.Баасан цагдаа зодсон, пагон хуулсан гэж чи лавтайяа 5 жил сүржигнэж байна. Би амьд гэрч нь. Учир нь би Г.Баасангийн ард ердөө л 5-7 метр зайд барьсан гэрийн хажууд зогсож байсан. Өргөх бичиг авна гэсэн эрх баригчдын оронд дүүрэн цагдаа жагсаасан Та нар. Баасан уурлаж яахаараа амласан цагтаа бичгээ авахгүй цагдаа авчирч байгаа юм, яагаад Та нар ард түмнийг ингэж ялгадаг юм гэж хэлээд нэг цагдаагийн энгэрээс барьж аваад тавьсан. Нэг зурагчин шагнал авах гэж хийсэн монтаж харчихаад хөгшин авгай шиг он дамжуулан сүржигнээд байх хэрэггүй л байхгүй юу. Чи чинь одоо хуульч ухаантай, эд мөрийн баримтаа шалгадаг ёстой юм байгаа биз дээ. Энэ чинь л гэхэд чи алив асуудалд урьдач бодлын үүднээс ялгаварладаг, ажилдаа хайнга ханддаг, огт бодохгүй хуумгай дүгнэлт хийдэг гэдгийг чинь хөдөлбөргүй нотолж байгаа юм. Намайг худлаа гэвэл энд тэндгүй тавьсан камеруудынхаа бичлэгийг өөрсдөө үзэхгүй юу…

Жишээ нь 2005 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр улаан дайснууд байснаа дараа нь хамт ууланд авирч “салшгүй андууд” болсон. Одоо М.Энхсайхан “Үндэсний хувьсгал” хийхээ зарлаж, түүний “анд” Уянга, “цэрэг” нь байсан Батцогт нар “амлалт” нэхэж Н.Энхбаярт үнэгүй “олдсон” ТВ 9 телевиз, “Зууны мэдээ” сонин хоёр нь энэ бүхнийг өдөр шөнөгүй дэвэргэж байгаа биз дээ.

Н.Энхбаяр Та хоёр найзууд байгаад дайсан болсон юм чинь энийг юугий гайхаад байсан юм ?! Сэтгүүлч Г.Дашрэнцэн, Г.Уянга, бид нар залхатлаа бичээд байсан ТВ-9, “Зууны мэдээ” хоёрын луйврыг сайд гуай мэддэг л юм байна ш дээ. Японоос монголын шашны байгууллагад бэлэглэсэн ТВ-г Н.Энхбаяр танай “дүү” Ц.Мөнх-Оргилтой нийлж дээрэмдээд одоо Ц.Энхбат гэгчийн хувийн ТВ болчихсон байгаа. Энэ ТВ чинь л танай МАХН-ыг “нулимж” байна даг. Хүнд “сайн” байхдаа гэмт хэргийг нь “дарчихаад”, “муу” болохоороо гаргаж ирэх ч чиний хувийн адгийн араншин. Гэхдээ чи “шударга сайд” юм чинь мөдхөн хураачих байлгүй дээ. Хураахгүй бол чи Н.Энхбаярын гэмт хэргийг нуун дарагдуулж байгаа хэрэг. Чи “Монголын хуулийн алтан босгыг алхсан хэний ч хөлийг гишгэнэ” гэж онгирдог биз дээ. Одоо тэгээд хэн чамайг битгий “гишгэ” гэсэн юм. Уг нь эрх мэдэл нь чамд баймаар л юм. Үхсэн хойноо, чадахгүй дээ, чи…

Хууль бус юм хийдэг, шударга бус явдлууд газар авсан ийм байдалд хэн тэгээд хүргэсэн юм. Хуулийнхан бий болгосон юм уу. Үгүй шүү дээ. Улс төрийнх нь явж ирсэн систем, энэ увайгүй улстөрчдийн өөрсдийнх нь бий болгосон балчиг намаг. Толгойн улстөрчид цадигтай байгаад энэ улс төрийг мөнгөнөөс жаахан хол байлгасан бол, толгойн улстөрчид энэ шударга ёс гэдэг юмыг анхнаас нь барьж ажиллаж чадаж ирсэн бол өнөөдөр монголын төр ийм байдалд орохгүй байсан шүү.

Чамд нэг муу үнэгэн заль байна аа. Улс төрчдийг шүүмжлэхээрээ хуульч болчихдог, хууль засах болохоороо улс төрч болчихдог. Чи тэгээд аль нь юм ?! Чи чинь өөрийгөө цорын ганц хууль “мэддэг, засдаг” гэж шууд хэлдэг, бас туршлагатай, “толгой” улс төрч гээд ичихгүй үй олон шагнал аваа биз дээ.
Улс төр, хуулийнхан үүнийг бий болгосон, чиний удирдсан ХЗДХЯ шиг адгийн яам байхгүй. Энийг би гадаад, дотоодын үй олон судалгаагаар нотолж чадна. Сайд нь ийм болохоор тэгдэг юм. Чи хуульчдыг хэзээ ч хайрлаж байгаагүйг чиний бүхий л үйл ажиллагаа хөдөлбөргүй нотолдог. Чамаас арай ухаантай хүн байсан бол миний бичсэн “Ядарсан хийгээд даварсан цагдаа” өгүүллийг уншаад цагдаад системийн өөрчлөлт хийж, чанаржуулж, цалин хөлс, ахуй нөхцлийг нь шийдэх байсан.
Танай намын дотоод зөрчилдөөн, мөн хэт улс төржсөн ахлах офицерүүдийн тэнэг үйлдлээс болж монголын цагдаа хүнд байдал орсон. Одоо чи жирийн цагдааг ард түмний эсрэг болгох нохой арга хэрэглэж байна. Чи гэж тэнэг л цагдааг арми гэж, өөрийгөө жанжин гэж бодчихоод ард түмэнтэйгээ байлдах гэж байгаа юм биз дээ. Чи тэр айлгадаг хүнээ л айлгадаг юм байгаа биз. Монголын цагдаад л лав худалч, хулгайч, дээрэмчин Та нарыг хамгаалах ямар ч үүрэг байхгүй. Ингэхэд цагдаа болон тэдний гэр бүлийнхэн 1.5 саяыг авахыг чи мэддэг болж байна уу ?!
Чи 20 жил тасралтгүй сайд, УИХ-ын гишүүн, МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн буг болтлоо хийчихээд “томчууд шударга ёсыг” сахиж чадсан бол гэж донгодох ямар ч эрхгүй. Учир нь чи хэзээ ч шударга ёс барьж байгаагүй. Тэрнээс чинь болж байгаа юм…
Дашрамд сануулахад чи юу ч мэдэхгүй, юуг ч ухаарч сэхээрэхгүй хэвтэж битгий байн байн 7 сарын 1 гээд солиороод бай л даа. Энэ адгийн төрийн чинь өмнө ямар ч үүрэг хүлээгээгүй би хүртэл “ядарсан ард түмнээ дайсагнуулахгүй гээд амаа татъя” гээд зарлачихсан байхад сайд нь өөрөө далжигнаад талчигнаад байвал би ч гэсэн амандаа хүрэх албатай биш ш дээ…

Би 2 ярилцлагыг уншсан. Шулуухан хэлэхэд Н.Энхбаярын ярилцлага надад огт таалагдаагүй.

Тэгээд С.Баярын ярилцлага таалагдсан юм биз дээ. Бас С.Баярт таалагдах санаатай. Би чамайг эртнээс мэднэ, чиний утгагүй зан авир, амьдралыг чинь тусгайлан судалсан. Чи Б.Даш-Ёндон, Н.Багабанди нарыг үзэн яддаг байсныг би сайн мэднэ. Гэхдээ чи тэднийг дарга байхад нь ганц ч үг гон гэж байгаагүйг чинь ч мэднэ. Одоо Н.Энхбаяртай дайсан болж байгаа юм биз дээ. Тэгвэл чи зүй тогтлоороо С.Баяртай, тэгээд Сү.Батболдтойгоо удахгүй дайсан болох юм байна. Чи угаасаа л ийм новш байсан, тэр чигээрээ л үлдэх юм байна даа…
АНАТХ бол жинхэнэ ард түмний хөдөлгөөн байсан юм. Гэвч чиний намынхан, чиний найз нар далимдуулаад хаячихлаа. Чи ч бас далимдуулж өөрийнхөө дайсантай нийлүүлж байгаад ард түмний тэмцлийг нэг мөсөн дарж авах гэж санаархаж байна. АНАТХ луйварчдын дунд хавчуулагдаад байна. Гэхдээ битгий л эрт баярлаж үзээрэй дээ…
Чи тэр Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нарыгаа л хараа. Гэхдээ бас учир бий, эхний хоёр нь нийлээд 1998 онд М.Энхсайханы Засгийн газрыг унагахад чи мэдэж л байсан, 2004 онд “Эх орон-ардчилал” эвслийг Ц.Элбэгдорж задалж байхад нь бас л сайн мэдэж л байсан. Гэхдээ чи дэмжсэн биз дээ. Ер нь Үндсэн Хуулинд халдаж төрийн эргэлт хийж байхад чи хаана байв ?!
Чи хэдийд нь гэмт хэргийг илчлээд хэдийд нь дардаг вэ гэсэн асуултад хариулж чаддаг болчихоод ингэж “хаазал”. Одоо чи “МАХН хүмүүнлэгийн зохион байгуулалтын дээд хэлбэр” гэсэн дүгнэлтээсээ буцаад, харин “гэмт хэрэгтний хоргодох газар мөд болно” гэж өөрөө дүгнэсэн шүү. Ёстой шог амьтан гэж чамайг л хэлдэг байх, Нямдорж оо, чи аятайхан л байж үзээрэй…
Судлаач Д.Ганхуяг
2010 оны 4 дүгээр сарын 15.

Сэтгэгдэл  

 
+2 # women 2010-04-20 01:32
Fuck nymdorj
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Baagii 2010-04-21 06:12
unen uu zarim n arai hatuudejee sudlaach Ganhuyagt amjilt husie tuunii umnuus aidas turluu
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
+1 # Бядан явагч 2010-04-20 08:48
Энхбаяр ч тэр, Нямдорж ч тэр, сүүлийн хориод жил тасралтгүй улс орныг удирдаж байж, ярилцлага өгөх болгондоо Улс эх орныг АН-ынхан л уруудуулаад л байна гээд байдаг, нэг л үнэмшилгүй. АН ч сайн улс биш л дээ, гэхдээ яг төрийг бариад хуулийг тогтоогоод Ерөнхийлөөд, олонх болоод явсан улс чинь Энхбаяр, Нямдорж нар л шүү дээ.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # уншигч 2010-04-20 10:10
Энэ луйварчидын үнэнийг ингэж сайн илчилж судалж баримтжуулна гэдэг маш сайн хэрэг.Монголд Баабар Аюурзана хоёр байгаа нь ямар их аз вэ гэж саяхан нэг нөхөр бичсэн байсан шиг Монголын төр барьсан луйварчидыг судалж байдаг нэг ч гэсэн шудрага хүн байгаа нь ямар их аз вэ
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
+1 # tsetsen ugees 2010-04-20 10:27
elbegdorj gej argatsaaj odor ongorooson huvalj neg bna aa
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
+1 # ALTAI HOH ZULUU NER 2010-04-20 10:41
ENE KHUN MONGOLD HEREGTEI BULEE.
AALIZ ASHUGTAI AMITAN DEED ZERGIIN TORGO HIIJ ABAH SANAAG KHUND OGSON BULEE HO.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
-1 # hun 2010-04-20 13:30
huviin honzontoi um uu yasan soyolgui ugeer dairah um heleh sanaani zov bolov ch gargah horsol ni ineedtei um
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # tsog 2010-04-21 09:26
Nimdorj soyoltoi yum bizdee. Teneg hund iim l zahia bichvel oilgono. Nytgarhah zuiliig hamgiin ih devreedeg byydah alah zeregiig hamgiin ih syrtalchildag Hyyl zuin HYYLI ZUIGUI SAID>
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # nokaut 2010-04-20 17:22
Nyamdorj sonind shavhuurduulsan yalaa shig uhlee. Esun eruu tulgasnaas hatuu changa alluullaa daa hu. Huuramch zalitai hunii uhel iim baidag baih daa.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
+1 # lucky 2010-04-20 19:27
Нямдорж өөрөө ийм өнгө аясаар бичсэн тэгээд тэр маягаараа хариугаа авч байгаа нь энэ. Тэр жинкэн бүдүүлэг гар ярих гэж алаад хаясан байна лээ ёстой нохойг хэн хэлж нямдоржийг хэн саахав гэсэн биз. Юм ойлгодоггүй мэдэрдэггүй тэнэг юм байж дуугүй л хэвтэж байвал барав. Ийм арчаагүй юмнуудыг хандыг хага дардаг судлаач байдаг нь тун ч баярлууштай хэрэг шүү. Баярлалаа, Ганхуяг аа, уншихад тун ч урамтай байлаа
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Dambar 2010-04-20 21:02
Xa xa, yostoi alaad xayaj, Ganxuyag aa! Bayarlalaa chamd. Amniix ni salia arilaagui ene muu dorvodiin aman dunduur ni ingej algadax xonshoortoi aaviin xuu mongold bas baidag l yum baina.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # uuhai 2010-04-21 05:25
taalagdaj baina. Bayr hurgeh ch bagadna.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # зочин 2010-04-21 08:26
Ёстой нөгөө ирээдүйрүүгээ гар буугаар буудвал ирээдүй чинь чамруу их буугаар буудна гэдэг билүү. Нямдорж Монголын ард түмэнлүү нулимж байсан нь үнэн ш дэ. Одоо харин түүнлүү баасаа шидэх нь зөв ш дэ. Харин ч гайгүй байна энэнээс ч их юм цацах байх шүү. Энэ бол эхлэл цаана нь Энхбаяр маяр гээд муу муухайг нь дуудаад ёстой шавхуурдаад өгөх хүмүүс очерлоод байж байгаа ш дэ. Энэ бол эхлэл
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # happy 2010-04-21 09:12
gadnaas ni galit haraad sonsood ard tymnii amidral muudaad bgaag aav eej ah egch hamaatan sadan mini bas bi ooroo zovood zydreed bgaagaa medeh medreh ih hetsyy..getel yyniig zohitsuulah geed deer suugaad bgaa heden nuhdyyd targalaad tarvalzaad ood oodoosoo chuluu mod shideltseed uraltsaad bi baga chi ih idchihlee geed bgaa ni tiim saihan bh uu...horsolgyi yaahude..harin ch bid hyltsengyi ard tymen ergyyteed tnege tal shigee meliigeed suugaad bgaan...
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # sod 2010-04-21 10:18
iish iim ch um bichj baih gej. ene sudlaahc Ganhuyag guyai ch abs l geriin awgai shig umaar huutsulduh umaa.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # tsek 2010-04-21 22:29
судлаач Ганхуяг та эрхэм сайд Ц.Нямдоржийн яг яахын аргагүй үнэнийг зоригтой бичсэнд гүхээ талархан дэмжиж байна. Энэ бол үнэхээр эрхэм сайдын үнэн дүр төрх. Тэр ард түмнээс дандаа үнэн дүр төрхөө нууж байдаг. Нүүрэн дээрээ нэг л их сайхан хууль сахиулж байгаа сайд.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # tsek 2010-04-21 22:30
Ичих хэрэгтэй яг үнэндээ хувьсгалт намын бузар булхай, хууль зөрчигчид, төрөөс төрж байгаа тэрбумтануудыг хамгаалж далдлахын тулд энэ яамны сайдын суудлыг бусдад өөрөөсөө мэдлэг чадвараар сайн, шударга, ядаж эр хүний жудагтай хүнд өгч чадахгүй үхэн хатан зууралдсаар өдий хүрсэн нь яахын аргагүй үнэн биз дээ. Ичдэггүй, эр хүний жудаггүй, монгол хүний нинжин сэтгэлгүй, төрийн албан хаагчийн ёс суртахуунгүй, шударга хүний хуурамч дүр эсгэдэг, үнэн нүүр царайгаа нуун далдалж чаддаг ийм л хүн шүү дээ.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # tsek 2010-04-21 22:30
Ер нь ч увс аймгийнханд бүгдэд нь ийм шинж чанар ажиглагддаг. Гэхдээ арай дөнгүүр хүний хэлж байгааг хүлээн авах чадвартай хүн байлгүй яахав. Харамсалтай нь эрхэм сайд адгийн адгийн нь юм даа. Хувьсгалт намын адгийн муухай зүйл хийгдэгсдийн нэг нь. Бүр болиоч хүн мэдэхгүй байгаа юм шиг ингэж явахаар зүгээр л улс төрөөс зайлаад өгөх хэрэгтэй шүү дээ. Харин түүний оронд эрдэм мэдлэгтэй чадалтай залуу хуульчаар цаг алдалгүй ХЗДХЯамыг удирдуулах хэрэгтэй байна. Одоо эрхэм сайдын хуучинсаг бодлого аль эрт хоцрогдсон тул төрөөс ийм муу муухайн жишээ болсон улс төрчийг цэвэрлэх цаг хэдийнэ болжээ. Судлаач Ганхуяг танд дахин дахин талархаж байгаагаа хэлье. Шударгааар бидний хэлж чадахгүй байгаа зүйлийг цаг тухайд нь хэлж байхыг танаас хүсъе.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # unen 2010-04-21 23:37
nyamdorj lundeejantsan gandi nar bol hamgiin hogiin novshnuud
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # unen 2010-04-21 23:43
ganhuyagaa chi sain bn chamd bayarlalaa. gehdee hezee negen tsagt unen yalah bhdaa gevch oiriin 20 jild l lav ugui Nyamdorjiin ue hoich hezee ch oodlohgui eniigee Nyamdorj yagaad meddeggui bn aa
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # 11111 2010-04-22 03:11
¯íýí òýíýã õ¿íäýý õàðàíõóé ìóíõàãààðàà ë ãàéõóóëäàã òýðíèéã íü ÕÓ íàì Ýíõáàÿð Áàÿð íàð àøèãëäàã íü ¿íýí ø¿¿.
Ýíý íºõºðèéã çàéëóóëàõã¿é áîë õóóëü ø¿¿õ ïðîêóðîðèéí áàéãóóëëàãûã øèíý÷ëýõýä õýö¿¿äýý áàñ ÷èìýýã¿é îðãèñîí Ë¿äýýæàíöàíã áàñçàéëóóëàõ õýðýãòýé Íÿìäîðæîî áîäâîë äàëäóóð ìýðäýã øóíàëòàé äóðàê áàéãàà þì. Ýä ÷èíü õóóëü÷èä áèø ç¿ãýýð çàìûí õàíü. Ñîö-í õ¿íèé ýðõèéã ÿàæ õÿçãààðëàõ áý? ãýæ ýõýëæ ñýòýãäýã òýíýã¿¿ä ãýõäýý ìýäýõã¿é äýý áèø ìýäýýä õèéäýã ¿éëäýë¿¿ä íü æèíýõýíýýñýý ãýìò ¿éë áîëîîä áàéãààãàà÷ ìýäýæ áàéãààäîîîîîîî ýä
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # NYMDORJID 2010-04-22 08:10
BOLIMOOR YMAA NYMKA CHI BOL UNENDEE HOTSROGDSON SUULCHIIN KOMNIST CHUU DEE CHAMAAR MAH NAM NOHOIND BARIDAG MOD BOLGOJ ACHIGLADAG CHI ZAILMAAR YM LUNDEE TA 2-
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Eddie 2010-04-22 13:08
Nyamdorjiin talaar sain bichsen bna ene met hogshin burhinuudiig zonohoos n omno zailuulah heregtei odoo boloo shdee oorsdoo ch gesen oilgood zaigaa tavih heregtei ih hurald bgaa zonohuudiig tetgevert n gatgah bolson oor gazar ajillaj bsan bol Ali hediin tetgevert hoogson bgaa zov yum bichsen bna bugdiig ard tumend ilchilj ard tumen yamar huchtei gedgiig medruuleh heregtei oshoo sain sudal barimtjuul Ed nariig shuuh odor hezee negen tsagt irne ter ued ene buh sudalgaa barimt chino hereg bilbo thanks.!!!!!!!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # eedee 2010-04-22 18:30
eedee, uneniig heleh hun baigaad l baigaa um baina daa
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Bolor 2010-04-23 04:05
iim novshnuudiig l bid tevcheed bailgaad bn gexeer bid uursduu buruutai daa
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Teregchin 2010-04-24 04:15
Ha,ha. Unen ug huchtei.Nyamdorjiig yostoi zub bichjee.Odoo UIH-d baigaa ,Enhbayariing yoronhiilugch baihad yoronhiilugchuu n tamgiin gazriin ded darga baisan uvsiin ter neg nuhur hen bileedee,yagaav 2008 onii songuuliar mungu taraagaad l yavsan mototsikliin naimaachin neg durved,bas Nyamdorjiin uruusun guya.Uvsiinhan yahaaraa erh chuluut songoltoo hudaldchihdag lalaruud ve???Nyamdorj erlegiin haanii umnu zassan huuliaraa tur barih yum baihdaa huurhii zailuul ekeen oh!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # unshigch 2010-04-24 23:16
hezee neg shudraga yos yalj unen yum baidgiig uzeh yum boldoo esvel eh ornoo idsen luivarchid bugd 1 shunu uheed honoosoi
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # subda 2010-04-26 02:31
sudlaach ganhuygt bayr hurgii. tanig demjdeg shu.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # nyamdorjiin duu 2010-04-26 22:27
minii hairtai menget ahiig mini yaj ingej bichj chadaj bnaa
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # bayambajargnyamdoral 2010-04-27 03:17
minii hairtai menget ahiig mini yaj ingej bichj chadaj bnaa
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Irgen 2010-04-27 07:33
Sudalaach Tand bayarlalaa,uneh eer gaihaltai bichsen baina.Urd umnu ene huuramch shudraga dur esegsen uuriiguu hamgiin uhaantai,mundag geed muruudsun nuhriin nuur tsaraig ingej ilchilj bichij baisaniig sanahgui yum baina. Humuus bol erunhiiduu ene hun hen be gedgiig medej l baisan bolovch ih muuhai ushuu avagch uchraas haldaj chadadgui baisan baihaa.Za huurhii "Aalznii tor" ingeed huvurch ehelj baigaa ni ene dee.Tsadahaa mededgui shunaltanguud uursduu nehsen torniihoo tsoorhoigoor tam ruugaa unah ni gartsaagui ee.
Sudlaach Tand amjilt husye! Ta bolgoomjtoi baihad iluudehgui bizee.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
+1 # Радикал 2010-04-27 08:12
Зөв хө одоол муусайн новшнуудын булхай дэлгэгдэж эхэлж байна. Энэ новшнууд байсан цагт монгол төр ариун байж чадахгүй. Эд нарыг болдог бол 9 үеэр нь төрд оруулахгүй шийтгэвэл таарна. Наадуул чинь 9 үеэрээ идэх хоолтой гэж боддог гэсэн.
Хариулах | Зааж хариулах | Заах
 

Сэтгэгдэл нэмэх

  • Шинээр

  • Их уншсан

  • Сэтгэгдэл ихтэй