You are here: Бусад уран бүтээлчид Утга зохиол дахь “Баасан авгай” нар болон бидний үнэт зүйлс

Утга зохиол дахь “Баасан авгай” нар болон бидний үнэт зүйлс

И-мэйл Хэвлэх PDF


90 оны хувьсгал. Аливаа хувьсгал юуны түрүүнд өмнөх тогтолцоо, үзэл санаа, үнэт зүйлсийг устган өөрчилдөг. Гэвч хувьсгалын романтик үе 90-ээд оны төгсгөлөөр дуусгавар болсон юм. Сэлэм эргүүлдэг үе өнгөрөөд эдүгээ шинэ үнэт зүйлс бүтээх цаг ирэв. Гэтэл олон салбарт тасалдал гарсаны нэг нь утга зохиолын шүүмж судлал, нийгэм-уран сайхны шүүмжлэлт сэтгэлгээний орчин. Өнөөдөр утга зохиол судлалд нэгэн цагт Монголчуудын оюун санааны амьдралыг тодорхойлж байсан гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй Ц.Дамдинсүрэн, Б.Ринчин, Ш.Лувсанвандан нарын суутнууд алга. Тэднийг залгаж онол, түүх, шүүмж судлалын салбарт чиг баримжаа болж байсан Д.Ёндон, Ш.Гаадамба, С.Лувсанвандан, Ц.Хасбаатар, Х.Сампилдэндэв, Д.Отгонсүрэн нарын гигантууд эдүгээ байхгүй. Хэн байна вэ?

С.Дулам, Д.Цэрэнсодном, Л.Хүрэлбаатар, Б.Чулуундорж, Д.Төмөртогоо нарын хүчирхэг төлөөлөгчид нь бүгд эрдэм шинжилгээ-судалгааны чиглэлд ажиллаж байна. Хэрүүл уруул, атаа жөтөөндөө бариулсан өчүүхэн муу уран сайхны шүүмжлэлийн салбарыг тоож харьцдаггүй. Ингээд хоосон орон зай. Хов хоосон энэ том талбар дээр жаахан тодорчих хүсэлтэй, ялигүй ч атугай хүний анхаарал татчих юмсан гэхээс шөнө ч нойр нь хүрэхээ байсан “нөр их хөдөлмөрч” хэдэн авгай нар л /эрэгтэй, эмэгтэй олон авгай нар бий/ ёстой нэг дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж сууна. “Д.Нацагдоржийн бүх зохиол далд утгатай” л гэнэ, “О.Д.Бальзак шүүмжлэлт реализмын том онолч байсан” л гэнэ, “Агуу ихийн дэмийрэл буюу Г.Аюурзана ахайтанд шинэ мянганыханы өмнөөс үг хэлж байна” л гэнэ… ичмээр, ичмээр, бүр зүүдэндээ ч ичмээр.

Энэ бүх элийрэл балайрлын оргил туйл, сүлд аялгуу нь бас л нэг нилээдгүй “ юмтай ” хүүхний бичсэн “Өнөөгийн уран зохиолын онол-шинжлэлийн шинэ сурах бичиг” гэгч ланжгар ном. “онол-аргазүйн тулгамдсан асуудлаарх постмодернист сэтгэлгээний монголын анхны онолын бичвэр” л гэнэ, “бүх нийтийг гэгээрүүлэх ариун үйлсэд” зориулав л гэнэ, “нээлттэй-иргэний нийгмийн үзэл санааг төлөвшүүлэхэд” зориулав л гэнэ, “бүх шатны сургалтын суурь боловсролын шинэчлэлд” зориулав л гэнэ, “онолын шинэчлэлд” зориулав л гэнэ, “түүх бичлэгийн шинэчлэлд” зориулав л гэнэ, “шүүмжлэлийн салбарын шинэчлэлд” зориулав л гэнэ, “уран зохиолын хөгжлийн шинэчлэлд” зориулав л гэнэ… энэ эрүүл хүн мөн үү ? Би тоглоогүй, хүн доромжлоогүй. Н.Энхтөр гэдэг хүүхний бичиж 2005 онд УБ хотноо хэвлүүлсэн нилээдгүй зузаан номны нүүрэн дээрх гарчигуудыг бүрэн эхээр нь хуулбарлан бичсэн нь энэ. Агуулгынх нь тухай тогтож ярих боломж даанч алга. Тэгж доошоо ороод ч яах вэ? Товчхондоо 1-рт: цул алдаатай хуулан бичлэг 2-рт: гадаад үгийн болон утгын каламбур.

Бүр болоогүй “…та бүхний анхааралд…цаашид уянгын яруу найргийн тухай онол, шинжилгээ, туульсын төрлийн тухай онол, шинжилгээ, жүжгийн тухай онол, шинжилгээ хэмээх 2,3,4 –р дэд дэвтрүүдийг хэвлүүлж болох юм” гэж айлгасан байгаа юм даа.

Ерөөс иймэрхүү ямар ч шинжлэх ухааны эх сурвалжгүй, логик авцалдаа холбоогүй, ёстой л нэг үнэн, хоёр худлаар дүүрсэн “онол” “түүх” “судалгаа” тэргүүтэн нь нийгмийн шилжилт, үнэт зүйлсийн өөрчлөлт хийгээд шинэ үнэт зүйлсийн төлөвшилийн үед өнөөх хоцрогдож гээгдсэн хоосон орон зай дээр олноор гарч ирдэг зүй тогтолтой бололтой. Эрдэмтэн мэргэдийн бичиж тэмдэглэснээр иймэрхүү зүйл хүний танин мэдэхүйн түүхэнд нэг биш удаа гарч л байдаг тул тэдэнд зориулж бүр pseudo-philosophy, pseudo-science /псевдо-философия, псевдо-наука/ буюу хуурамч философи, хуурамч шинжлэх ухаан хэмээх тусгай нэр томьёо хүртэл гарсан байдаг ажээ. Гэхдээ л бас ч гэж эдүгээ цаг чинь ХХ1 зуун болохоос биш, арай ч бүх чулууг алт болгоно гээд нухаад сууж байдаг дундад зуун биш шүү дээ.

Мэдээж хүн бүрийн санал, оюун санааны баялаг дүр зураг сайхан байлгүй яах  вэ? Гэхдээ л зарим нэг тэнэглэлүүдийг харахад уйтгар гуниг, харамсал халаглал өөрийн эрхгүй төрөх юм. Ертөнцийн тэнэглэлүүд дотроос хамгийн найгүй, хамгийн арчаагүй, жигшин зэвүүцмээр илрэл нь: юм мэддэггүй түүнийгээ өөрөө ч мэддэггүй бүр мэдэхийг ч хүсдэггүй байх тохиолдол гэж өрнө дорны олон мэргэд эрт дээр цагаас сургасаар, анхааруулсаар ирсэн гэдэг.

Өнгөрсөн зууны 90-ээд оноос улс төр, эдийн засаг, түүх, соёл, ёс зүй, ёс суртахуун гэх мэт нийгэм-оюун санааны амьдралын бүх хүрээнд илэрсэн өөрчлөлт хувьсал нь ахархан хугацаанд бахархам шинэ үнэт  зүйлс бий болгосон хэдий ч энэхүү жам ёсны сайхан шинэчлэл нь басхүү өөрийн гэсэн сүүдрийг дагуулсаар байна. Энэ нь юуны өмнө өнөөх бид бүхний хүсэн хүлээж, мөрөөдөж явсан үг хэлэх, хэвлэн нийтлэх тэр эрх чөлөө. Юугаар ч сольшгүй, аугаа их энэ эрх  чөлөө эн түрүүнд хувь хүнээс өөрөөс нь тодорхой зохицуулалтыг шаарддаг бололтой. Энэ бол оюун санааны зөв боловсрол, танин мэдэхүйн суурь тогтолцоо, эмх цэгц, өөрийгөө цэгнэх рефлекс, өөрийгөө зөв мэдрэх, өөрийгөө зөв үнэлэх чадвар юм./ Жаахан хүүхэд л кино үзчихээд өөрийгөө суут эрдэмтэн юм уу, гайхамшигт цэргийн жанжин гэж төсөөлөх дуртай байдаг төдийгүй олон тохиолдолд дүрдээ итгэчихээд хоорондоо байлдах мэтээр тоглож явдаг нь хүүхэд насанд бол хэвийн л зүйл л дээ. Үүнийг бага насны гэгээн мөрөөдөл, гэнэн цайлган зан, өсөх балчир үеийн зүй ёсны мөн чанар ч гэдэг./

Гэтэл хамгийн их хайрлаж, ариглаж, дээдлэж явах ёстой энэхүү үг хэлэх , хэвлэн нийтлэх эрх чөлөөгөөр дамжуулж өөрийгөө илэрхийлэх агуу ихийн  гаж донтой  /великомани/, бүр байж сууж чадахаа байсан зарим нөхдүүд бас байх юм. Ардчилсан нийгэмд хүний хэлэх ярих нь нөгөө нэг хүнд юуны хамаа боловч, багаар яривал өчүүхэн муу нэр ус маань хамаатдаг, муугаар яривал хоолоо олж иддэг ажил, мэргэжлийн маань салбарт хамаатаад ирэхээр бас ч зүгээр хараад суух эвгүй санагдах үе олон тохиолдох…/ядаж бусад мэргэжлийнхэний өмнө ичих гэж нэг хэцүү юм байх / Нөгөө талаар бас ч гэж бидэнд ч мөн үнэт зүйлс, томоор яривал нийгмийн эрх ашиг гэж бас байна шүү дээ. Түүнийгээ, өөрөөр хэлбэл урлаг утга зохиол дахь үнэт зүйлс,өв уламжлал, орчин цаг-шинэ үзэл санаа тэргүүтнээ хайрлах, дээдлэх, бусдын тэнэглэлүүдээс харамлан хамгаалах сэтгэл өөрийн эрхгүй төрөх юм. Гэтэл эрт дээр цагаас эхлэн аливаа соёл иргэншлийн салшгүй дагуул хэсэг-язгуур уг сурвалж болсоор ирсэн оюун санааны амьдрал дахь ядаж өчүүхэн миний жаахан ч атугай гадарлах тэр үнэт зүйлс дотор орчихоод эзгүй цөлд оччихсон юм шиг аашилж авирлах зарим эрдэмтэн доктор сэтэртэй нүдний булайнуудаас болж гэм хийчихсэн юм шиг ичиж явах төвөгтэй гэдэг нь. /энэхүү бяцхан  өгүүллийг бичих болсон шалтгаан нь энэ/.

Бидэнд өнөөдөр үнэт зүйлс бий юу ?

Байлгүй яах вэ? Өнөөдөр манай оюун санааны амьдралд, манай утга соёлын ертөнцөд философийн Ц.Гомбосүрэн багш шиг, Б.Батчулуун багш шиг, Г.Аким багш шиг, орчуулагч Ц.Гомбосүрэн гуай шиг, философич Ч.Ган-Өлзий гуай шиг, энэ цагийн аугаа их хүчирхэг интелегент Б. Баабар шиг ,Ч.Эрдэнэ гуай шиг, яруу найрагч Г.Аюурзана шиг хүмүүс байгаа нь юутай их аз, ямар их хувь заяа вэ?

Гэтэл яаж байна гээч? Нийгэм өнөөдөр хэнийг уншиж, хэнд итгэл үнэмшил өгч, хэнийг шүтэн биширч, оюун санааны амьдралынхаа оройд залж байна гээч? Бүр очиж очиж харах царайнаасаа дандаа мэдрэл муутнууд, зүгээргүй их юмтай, сэтгэцийн ихээхэн гажигтай нөхдүүдэд. Гэрт нь гурван хөлтэй мэлхий тавиулаад л айл бүрийг баяжуулдаг фэнгшү Ганбаа , хар цагаан хосолсон алаг сүлд тахиад л  монголчуудыг жаргаачихдаг Арго хэмээгч, их хааны нууц тарни сургаалыг ганцаараа үг үсэггүй мэддэг “Чингис хааны дэлхийн академи” гэгчийн Давааням, өөрийнх нь утга авцалдаагүй хэл яриагаар бол бүх юмны утга учир хийгээд донж маяг тэргүүтнийг нэвтэрхий тодорхойлогч “донж” хэмээгч Төгөлдөр, “монголын уран зохиолын талаарх цоо шинэ постмодерн сэтгэлгээ”-ний олон арван цуврал ном, өгүүллэг, судалгааны ажил бичигч өнөөх айхтар онолч Б.Энхтөр… за тэгээд алийг тоочиж барах вэ дээ, суварганы онол л гэнэ, хаадын онол л гэнэ, дүрийн онол л гэнэ, нүүдэлчдийн онол л гэнэ, онолгүй-философигүй юм энэ монголд алга. Ямар сайндаа л Монголдоо ганц ууган их сургуулийнх нь философийн багш, доктор профессор хүн хүртэл “Мал аж ахуйн философи” хэмээх орчлонд байхгүй онигооны нэртэй судалгааны ном хүртэл бичээд юм мэддэг нэгэндээ дооглуулж суух вэ дээ. Ёстой л  нөгөө 17, 18-тай охидын шимтэн үздэг өнөөдөр манайд хит болоод байгаа солонгосын нэгэн телесериалд  “өөрөөсөө тэнэг хүнтэй анх удаа тааралдаад бүр дотор уужирчихлаа” гэж хэлдэг согтуу охин шиг энэхүү элий балай “онол”-уудад нь бүр нийгмээрээ хошуурах нь яана.

Гэтэл насаараа сайд мяндагтан хийчихээд өнөөдөр А.Рыбаковын алдарт гурвалыг, дэлхийн суутан Ф.Достоевскийг орчуулсан шиг /”Ах дүү Карамазовынхан”, “Гэм зэм” энэ тэр бол шинэ үеийн монголчуудын бүтэн зуун жилийн мөрөөдөл шүү  дээ/ сууж байх нийгэм дэх байр суурь мөн үү? Аугаа их бахархам байр суурь гэж хэлмээр байна. “Улс төрд нэг орчихсон хүн гарч болдоггүй ч билүү, чаддаггүй ч билүү” гэж ирээд л амихандаа цэцэн үг ишлээд сууж байдаг өнөөгийн улс төрчид нэртэй луйварчид Ц.Гомбосүрэн гуай, Б. Баабар энэ хоёроос жишээ авч болдоггүй л юм байхдаа. / Тэр 25-р тойрог дээрх нэг луйварчныг хардаа /. Уул шугамандаа бол Ц.Гомбосүрэн, Б.Баабар, Б.Чимид, М.Энхсайхан, гадаад хэргийн сайд асан Р.Эрдэнэчулуун, философич Б.Батчулуун, дипломатч Ê.Сайраан, Хашбатын Хулан нар шиг улс төрчидтэй бол энэ орон мөн ч амархан босно доо.

“Очироор огтлогч” ба Г.Аюурзана тэрчлэн Ч.Эрдэнэ гуайн супер нэгдлийн онол

Өнөө цагт онолын физикчдийн дунд нэгэн маргаан байдаг нь ерөөс хүн төрөлхтний танин мэдэхүйн салбарт зарчмын том, суурь нээлт нэгэнт дууссан одоо ердөө л технологийн шинжтэй хавсарга шийдлүүд л үлдсэн гэх үзэл. Нөгөө нь харин ч хүн төрөлхтөн цоо шинэ, зарчмын өөр, бүх ертөнцийг хамарсан түгээмэл суурь нээлтийн яг өмнө тулж ирээд байна гэх үзэл. Ч.Эрдэнэ гуайн номлодог супер нэгдлийн онол үүний нэг жишээ. Зөв ч бай, буруу ч бай энэ аугаа их үзэл санааг хэдийгээр мэргэжлийн бус хүрээнийхэн ойлгох боломжгүй ч гэсэн мэдрэх боломж хүн бүхэнд бий. Учир нь хүн төрөлхтөнд өөрсдөө ч ухамсарладаггүй байгаллаг- анхдагч зөн билиг гээч нэг юм байдаг. “…” , “мөнх хөх тэнгэрийн хүчин дор , их суу залийн ивээлээр”, /ААЗ/

“Ахуй их түгээмлийг

Асар их тэтгэгч

Мөнх хөх тэнгэр минь” /ААЗ

“Нүүрээ угааж зогсохдоо би

Нүргэлэх усны чимээг эхэлж сонсоод

Усны биенд орж уусаад усанд ширхэг үгүй

Усанд урсгал үгүй, усанд чимээ үгүйг мэдэв”… /Б.Галсансүх/ …юу хэлж байгаагаа яг үнэн хэрэгтээ огт ойлголгүйгээр зүгээр л зөн билгээрээ орчлонгийн супер нэгдлийн зарчимруу уран сайхны хэлээр хальтирч байгаа нь энэ. Уран сайхны ертөнцөд, тэр дотроо яруу найргийн сэтгэлгээнд ийм жишээ үй түм. Харин үүнийг математик загварт оруулж бичих нь цэвэр онолын асуудал. Энэ нь Ч.Эрдэнэ гуай мэт ганц нэг суутнуудын ажил. Бид ойлгохгүй.

Эдүгээ орчин цагийн тэргүүлэгч утга зохиол, квант физик, шашны философи гурав ямар их ижилсэж, хичнээн их ойртож байна вэ ? Ертөнцийн түгээмлийн түгээмэл зүй тогтол, эцсийн трансценденталь мөн чанар руу өөр өөрийнхөөрөө ойртож байгаа юм биш биз ?

“Үнэн гэдэг хэд хэд. Цуурай мэт зэрэгцээ энэ үнэнүүдээс бид аль нэгийг нь л мэдэрдэг…” Энэ бол Г.Аюурзаны гурамсан романы трансценденталь үзэл санаа. “Хуран үүдсэн бүхний уг чанар зүйрлэвээс одны бүрэлзээн, галын тоорог зэрэглээ, илбэ, шүүдрийн дусал, усны хөөс, зүүд, аянгын гялбаа хийгээд сарнин замхрагч үүл мэт…” / “Очироор огтлогч” судраас”/. Чухамдаа энэ өмнөтгөл нь л Г.Аюурзаны мета романуудын мета агуулга, трансценденталь үзэл санааг хамгийн сайхан илэрхийлж байгаа юм. “…Үнэн бодот түүх яг ямар байсан нь тодорлоо ч, тэнд эцсийн ганц хөдөлшгүй цэг гэж үгүй. Үнэн гэдэг хэд хэд…”/Г.Аюурзана/ Хэрэв эцсийн тэр хөдөлшгүй цэг, эцсийн ганц абсолют үнэн гэж байвал тэр нь Ч.Эрдэнэ гуайн философидолтоор ертөнцийн супер нэгдлийн онол. Түүнээс цааш танин мэдэхүй байхгүй.

хх               хх                хх

Аль ч улс үндэстэнд тухайн ард түмэн болоод бүс нутгийн соёлын язгуур эх сурвалж, шавхагдашгүй ундарга, оюун санааны суурь үндэс, ариун өлгий болсон текстүүд байдаг. Постмодернизмд үүнийг гипертекст гэдэг томьёоллын дор авч үздэг. Жишээ нь барууны соёл иргэншил, оюун санааны эх сурвалж нь Библи бөгөөд өрнө дахины сонгодог урлаг утга зохиолыг Библийн үзэл санаагүйгээр төсөөлшгүй, ойлгож ухамсарлах боломж ч үгүй. Агуулгын хувьд ч тэр, уран сайхны хэлбэр бүтэц зохиомжийн хувьд ч тэр. Нэн ялангуяа модернизм болоод постмодернизмд энэ нь онцгой тод илэрдэг бөгөөд ерөөс аливаа бичгийн соёл уналт  бууралт,  шинэчлэл,  сэргэн мандалт  г,м онцгой  цикл  үеүүддээ  өөрийн соёлын эх үндэс, язгуур эш сурвалж болсон гипертекстүүддээ ханддаг түгээмэл зүй тогтол бий. Харин бидний хувьд талын монголчуудын оюун санааны амьдрал, ёсзүй, ёс суртахуун, үнэт зүйлс, бичгийн соёлын уг сурвалж болсон тэр ариун судрууд хаана байна вэ ? Тийм ээ, энэ бол манай ганц бахархал болсон алдарт “Нууц  товчоо” хийгээд буддын шашны их хөлгөн судрууд билээ. Тэгээд ч бодол санаа мэдээлэл хэлбэрээр хадгалагддаг нь шинжлэх ухаанд нэгэнт батлагдсан зүйл. Сүүлийн үед аливаа улс үндэстний язгуур ухамсар, оюун, сэтгэлгээ нь цаг хугацаа, орон зайн хязгаарлалтаас үл хамаарах шинжтэйгээр мөнхөд оршин байх боломжийн тухай философид ихээхэн тэмдэглэх болсон бөгөөд манай зарим нэртэй эрдэмтэд энэхүү ойлголтыг “сүлд оюун” /Geisteswissenschaften/ хэмээх нэрээр оноон орчуулдаг болоод байгаа билээ. 2000 оноос хойш манай боловсролтой, уншдаг, сэтгэлгээний харьцангуй өндөр төвшинд гарсан уран бүтээлчид болох Д.Урианхай, Д.Батбаяр, Г.Аюурзана нарын бүтээлүүд “Нууц товчоо” болон, “Бодичария аватара”, “Очироор огтлогч” г,м  соёл , ахуй, оюун санааны язгуур, шавхагдашгүй эх ундарга болсон гипертекстүүддээ эргэж хандах болсон нь чухамдаа ийм учиртай. Ерөөс монголчууд эрт дээр цагаас буддын их хөлгөн судруудыг тайлбарлаж, шинэ шинэ үзэл санаагаар дэлгэрүүлж ирсэн баялаг уламжлалтай. Аль 1311 онд буддын шашны библи гэж хэлж болох “Бодичария аватара” буюу “Бодь мөрийн явдалд орохуй” хэмээх алдарт зохиолыг Чойжи-Одсэр орчуулж улмаар тайлбар бичин модон бараар хэвлүүлж байснаас хойш олон арван бичгийн мэргэд буддийн шашны хөлгөн судруудыг орчуулж, тайлбарлаж байсан түүх бий.

Г.Аюурзаны 2003-2007 онд бичиж хэвлүүлсэн “Илбэ  зэрэглээ”, “Арван зүүдний өр”, “Цуурайнаас төрөгсөд” хэмээх гурамсан зохиолын агуулга-үзэл санаа бол чухамдаа дээр дурдсан “Очироор огтлогч” хэмээх алдарт бүтээлийн орчин цагийн уран сайханжсан тайлбар юм.

хх                    хх                       хх

“Философи бол үгийн эрэлд хатаж шаналсан оюун ухаан” /Гадамер/ хэмээсэн онч үг байдаг. Философи нь ойлголт буюу оюун санаа буцаж өөрөө өөрийгөө ухамсарлах рефлекс юм. Хэлний илэрхийлэх боломж шавхагдашгүй, хэлээр илэрхийлж болохгүй тийм юмс үзэгдэл гэж орчлонд байхгүй энэ тэр гэдэг нь үнэндээ бол худлаа. Ухамсар, сэтгэлгээ, оюун санааны дэргэд хэл гэдэг үзэгдэл туйлын бүдүүлэг арга хэрэглүүр, гэвч бидэнд өнөөхөндөө хэлнээс өөр бодол санаагаа илүү нарийвчлалтай илэрхийлэх арга хараахан байхгүй байна.

Чухам энэ үүднээс харвал өөрөөр хэлбэл дээрх их сэтгэгчийн бодомжийг ашиглавал яруу найрагч Г.Аюурзаны мета романууд нь амьдрал-ертөнц-оюун санааны гүнд нэвтрэх, танин мэдэх гэж тэмүүлэхдээ философи-уран сайхны төгс байгууламж- супер зохиомжийн эрэлд хатаж шаналсан оюун ухаан юм.

Ерөөс аливаа философи болоод философидолт нь шинжлэх ухааны болон шинжлэх ухааны бус мэдлэгийн аль ч хүрээнд өөрийнхөө хүчин төгөлдрийг /гэртээ байгаа мэт/ бүрэн мэдэрч, энэ хоёр фронтод чиглэсэн диалог хийхэд хэзээд бэлэн байдаг. Гурван хэмжээст огторгуйд хүчин төгөлдөр үйлчилдэг Эвклидийн геометр дээр цаг хугацааны аргументийг нэмээд Риманы 4 хэмжээст геометр, масс- энергийн харгалзах утгыг нэмээд алдарт Эйнштейны харьцангуй онол г,м-ээр танин мэдэхүй үргэлжилдэг. Тэгвэл Г.Аюурзаны бүтээлүүдэд аль ч сэтгэгчийн суут загваруудад байдаггүй сэтгэл-оюун санаа-уран сайхны мэдрэмж-уран сайхны философидолт хэмээх шидэт  Х  өгөгдхүүн байгаа учраас монголын уран зохиолд туйлын ховор байдаг уран сайхны философи сэтгэлгээ-танин мэдэхүйн шинэ загварыг бий болгож чаджээ. Энэ бүтээлүүд манай уран сайхны философи сэтгэлгээ-танин мэдэхүй ямар өндөр шатанд гарсаны нэгэн тод нотолгоо гэж бид үзэж байна. Ерөөс орчин цагийн уран сайхны постмодерн сэтгэлгээ бол энэ ертөнцийн супер загварт тэмүүлэх тэмүүлэл, нэгэн цагт /эдүгээ ч тэр/ хүн төрөлхтний оюун санаа, аугаа их шинжлэх ухааны бахархал болж байсан Риман, Лобачевский нарын геометрийн нэгэн адил ХХ1 зууны ухамсар-оюун санаа-бодит байдлын шинэ геометр билээ.                                                          

Тэгээд ч амьдрал болоод, орчлон ертөнцийн зүй тогтол, мөн чанарын талаарх хүний танин мэдэхүйн төвшин асар өндөр шатанд гарсан эдүгээ цагт бид өөрсдийн ахуй хийгээд оюун санааны ертөнц, түүний утга учир, шалтгаан холбоос, оршихуй тэргүүтнийг уламжлалт бичлэгээр бүрэн төгс илэрхийлэх боломж үнэхээр байхгүй болсон байна. “Харри Поттер”-ийн кибер ертөнцийг кино урлаг дахь реализмын хэлэнд буулгах гээд үздээ. Ганц боломжгүй юм чинь тэр байх вий. /Гэтэл “Харри Поттер” ердөө л хүүхдийн зохиол шүү дээ/. Г.Аюурзаны мета романы агуулга ч үй түмэн хэмжээст кибер цаг хугацаа-орон зайд өрнөдөг. “Тунгалаг  Тамир”, “Хуучин хүү” хоёрын агуулгыг тачигнатал ярьдаг оюутнууд маань “Цуурайнаас төрөгсөд”-ийн агуулгыг ярих болохоороо л нүд ам нь эргэлдээд ээрч муураад явчихдаг нь танин мэдэхүйн орчин цагийн аргазүйд /постмодернизмд/ хуучин сургалтаар хандах боломж огт байхгүй болсоныг л харуулж байгаа хэрэг л дээ. Постмодернизм биднээс танин мэдэхүйн шинэ аргазүй, шинэ сэтгэлгээ, шинэ диалог шаардаж байна. “Хүмүүний танин мэдэхүйн хам шинж гэдэгт бид юм, үзэгдэл болон хүмүүнийг нь буюу тухайн биед шингэсэн оюун ба сэтгэлийн нэгдлийг “хүмүүн” хэмээх бүхэл бүтэн ертөнц болох бодит ахуйг илэрхийлэх оронг ойлгож байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг талаас тодорхой масс ба энергийн, нөгөө талаас тоо ба чанарын нэгдэл болох юм-үзэгдэл-хүмүүнийг хам шинж хэмээдэг. Нэгэнт хам хүрээ нь огторгуй-хугацааны 4 хэмжээст геометр болох орон, хам шинж нь тухайн хүмүүнийг / дүрийг-С.Э/ илэрхийлэх орноор тус тус илэрхийлэгдэх учир тэдгээрийн харилцан шүтэлцэн нэг болсон нэгдмэл орон нь маш өвөрмөц огторгуйн геометрээр илэрхийлэгдэх нь ойлгомжтой. Энэхүү хүмүүн буюу масс-энерги нь орон зай-цаг хугацааны геометрдээ шингэн бий болсон бодит ахуйг буюу оронг математик ба физикт Риманы муруй огторгуй хэмээн нэрлэдэг. Иймд хүмүүний танин мэдэхүйн хам хүрээ, хам шинжийн нэгдэл нь Риманы муруй огторгуйн геометрээр буюу орноор илэрхийлэгдэнэ хэмээн хэлж болно.

…Риманы огторгуйн буюу орны цэг бүр нь /уран сайхны дүрүүд, үйл явдлын өрнөл-С.Э/ өөр өөр хугацаа, хөгжил, байрлалыг илэрхийлнэ. Эл огторгуйн бүх газар /мета романы агуулга-С.Э/ хоёр цэгийн хоорондох зай муруй байна./ Зохиолын гол баатар Насанбилиг зүүдэндээ эртний мөхсөн хэлээр ярьдаг, зэрэгцээ ертөнцөд орших өөрийнх нь нэг дүр 19 жилийн өмнө амиа алдсаныг санамсаргүй мэдэж авдаг г,м-С.Э/ Хүмүүн нэгэнт огторгуй-хугацааны геометрдээ шингэсэн учраас цэг бүр нь түүнээс үл хамааран “чөлөөт байдал”-аар буюу өөрийн төрх, тавилан жамаар хөдөлнө”. / академич Б.Жадамбаа “Шүтэлцэн багцрахуйн үзэл ба хүмүүний хөгжил. Хүмүүний танин мэдэхүй” УБ.2007.х.109/

Нөгөө талаар Г.Аюурзана шидтэн биш, бошиг үзүүлэгч биш, хутагт хувилгаан ч биш харин зохиолч хүн билээ. Гэхдээ “монголын уран зохиолыг битгий уншиж бай л даа, ядаж сонголт хийж уншиж сур” хэмээх гайхамшигт зөвөлгөө өгдөг философичдын тэр утгаар жинхэнэ зохиолч хүн . Түүнээс биш үнэнийг хэлэхэд монголоор дүүрэн болчихсон зохиолч, яруу найрагчдын сүргийг нэрлэдэг энэ цол гуншингаар Г.Аюурзана, Д.Урианхай гуай нарыг нэрлэхээр үнэндээ доромжлоод байгаа юм шиг санагддаг юм. Миний нэг найзын жаахан хэтрүүлж хэлсэнээр монголд Баабар, Аюурзана хоёр байхад л хангалттай.

Шинэ цагт, оюун санаа-танин мэдэхүйн пост ертөнцөд энэхүү учир утга нь олдохоо байсан, абсурда-хаоса мөн  чанартай толгой эргэм олон хэмжээст кибер амьдралыг өөрийг нь дүрслэхийн тулд үнэхээрийн шинэ арга, шинэ бичлэг, шинэ сэтгэлгээ, өөр хэл, өөр зохиомж хэрэгтэй болчихоод байна. Үүнийг л постмодернизм гээд байгаа юм шүү дээ.

Г.Аюурзаны романуудын мета агуулга, ер бусын зохиомж, үзэл санаа чухам үүгээр тайлбарлагдана. Бахархаж  байна.

хх                    хх                    хх

Урлаг утга зохиол, уран сайхны сэтгэлгээний далд учир шалтгаан, аугаа их зүй тогтлыг нээснийх нь төлөө З.Фрейдэд Герман орон И.В.Гетегийн нэрэмжит утга зохиолын дээд шагналаа өгч байсан бол улс төрийн нэрт зүтгэлтэн Уинстон Черчиллд дэлхийн 2-р дайны түүх 10 боть бүтээл туурвисных нь төлөө, нэрт математикч, философич Б.Расселд хүн төрөлхтний оюун ухаан, сэтгэлгээний туйлын хүнд, нарийн төвөгтэй, ээдрээтэй загваруудыг утга зохиолын хэлээр гарамгай илэрхийлсэнийх нь төлөө утга зохиолын салбарт олгодог Нобелийн шагнал тус тус олгосон түүхтэй. Жишиг ийм байдаг ажээ. Өнөөдөр Б.Баабар Г.Аюурзана нарын шинэ үеийнхэний оюун санааны амьдралд оруулсан бахархам хувь нэмрийг үнэлж “ХХ зуун. Монголчууд. Нүүдэл суудал. Гарз олз” “Шинэ үеийнхэний номын сан” цувралуудад Монгол Улс утга зохиолын салбарт төрийн шагналаа өгдөгсөн бол байр суурь, үнэлэмж, ач холбогдлоо өнөөгийн нийгэмд бүрэн алдсан утга зохиолын салбарын ядаж өөрийнх нь нэр хүндийг хүртэл дээшлүүлэхсэн. Аминь


С.Энхбаяр   /МУБИС/

 

Сэтгэгдэл  

 
0 # Bold 2010-03-22 21:57
Oird olj haraagui sonirholtoi tun dajgui bichleg baina!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Sonin yum bna 2010-03-23 00:58
Mongold bas ingej setgej, ingej analyz hiideg, iim kategory-uudaar setgej, yertqntsiin negdliin tuhai ooriin gesen oilgolttoi huvi hun bas baidag l yum baina daa. S. Enkhbayar gesen ner yaalt ch ugui l Mongel Ner baina daaa....bi buruu haraad baina uu?
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # zasssssssssss 2010-03-23 01:07
aali divanagalavt bichsen yumiig dahiad tavisiimuu?
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Нацаг 2010-03-23 02:26
Утга зохиолын тун эрүүл шүүмж, сонирхолтой философи, "сонин" магтаал болжээ. Ялангуяа Баабар гэсэн нэр магтаал болгоны нүүрэнд/(эсвэл дунд нь) зоолттой мөртлөө заасан нэг мөрнөөс өөр юм харсангүй. Миний хувьд Баабар гуайн талаар http://whoisbaabar.blogspot.com/ болон http://gankhuyag.wordpress.com/2010/02/12/kjkqwvn/ хуудсан дээр илүү тодруулсан мэт санагдаж байна. Улс төр, эх орны хувьд ийм байдаг гэхэд утга зохиол, уран хэллэгийн хувьд "тоонд сайн бөгөөд толгой нь ажилладаг хүнд бол" гэдэг шиг үр дүн гаргадаг болохоос үнэхээр уншууштай гэж хэлэхээр юм надад байдаггүй.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Болж л бна шдээ! 2010-03-23 04:02
Хаврын хахир улирлаар алжаал юугаа тайлж амарч сувилуулья гэвэл манайхыг зориорой. Танд туршлагатай хамт олон, тайван дулаан орчин, саун усан эмчилгээ, хямд үнийг зэрэг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 9811-0230, 9919-2738 дугааруудаас лавлана уу.
AMAРСАНАА СУВИЛАЛ
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # dfdf 2010-03-23 08:36
ene khunii bichsen zuil bas l nuguu "baasan avgai" nariinkhtai adilkhan yum shig. uuriinkhuu ch tsagiig ureed unchigch minii ch tsagiig ureed.

neg bol unshigch minii biye tiim dor setgekhuitei bolood aguu ikh khumuusiin bichsen bolood bichseniig magtagch ene khunii bichseniig oilgokhgui baigaa yum uu.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # dfdf 2010-03-23 08:36
auyrzana gedeg zokhiolchiin buteeliig magtaj/shuumjilj baina gej ekhleed bodloo tegtel bishee aguu ikh (uuriinkhuu l bololtoi) philosoph yariad ekhelne. tegtel jaakhan baij baigaad ulsiin ikh khurald ner devshikh yostoi khumuusiin nersiin jagsaalt garaad irne. uguulber tugsukhgui baij baital khaaltand gol yumaa kham khum khelsen bolood khaaltaa khaachikhna. tegj baital kvant physics bolood yavchikhlaa.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # dfdf 2010-03-23 08:37
uran zokhiol quantum physics philosoph 3 negdekh yum gene terniig n' erdene gedeg aguu khun negtgene gedgiig medej avlaa. ter khunii tukhai bitgii asuu ta nar bol oilgokhgui gej namaig bas dooshino khiine. ingeed galzuu soloitoi yum shig khuvurch ugnu. neg yum yar'j baisnaa nuguu yum ruu userch orood neg medekhed butsaad umnukh yar'san zuil ruugee orood yavchikhna.
shuumj bichikh gej baigaa bol ekhleed ayurzaniikhaa neg zokhiliig sorchlood shinjlekh ukhaanii undesteigeer bichvel zugeer baikh. tegeed daraa n' baabart. tegeed erdened, daraa n' einsteind ... gekh met.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Залруулагч 2010-03-23 09:55
Энэ Энхбаяр чинь дув дуугүй байж байгаад гэнэт солиордог байнш дээ . Монголд П Баярсайхан,Д .Энхболд,Д,Норов ,С,Жаргалсайхан гээд ярьвал ярих юмтай хэдэн зохиолч байгаа юм шүү.Урлагийг онгодоор бүтээдэг болохоос онолоор бүтээдэггүй.Урагдсан бээлий гартаа өлгөчихөөд гүйгээд байвал инээдэмтэй л харагдана.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # sonirhogch 2010-03-23 23:36
Заасан Залруулагч:
Энэ Энхбаяр чинь дув дуугүй байж байгаад гэнэт солиордог байнш дээ . Монголд П Баярсайхан,Д .Энхболд,Д,Норов ,С,Жаргалсайхан гээд ярьвал ярих юмтай хэдэн зохиолч байгаа юм шүү.Урлагийг онгодоор бүтээдэг болохоос онолоор бүтээдэггүй.Урагдсан бээлий гартаа өлгөчихөөд гүйгээд байвал инээдэмтэй л харагдана.

Ï.Áàÿðñàéõàí ÷ ñàéí çîõèîë÷ ø¿¿â Áóñàä íü êêê
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # unshin sonirhogch 2010-03-23 09:58
dfdf-tei sanal neg baina!
bichiltiig ehleed unshij baihdaa ene hun chin harin ovoo neg zov sedeveer dugnelt sudalgaa shig um heleh nuu , gej bodoj urgeljluulen unshlaa ,ingej shuumj dugnelt heleh tsag ch bolson doo gej baharhaj baital getel,,, sonin hachin erguu tolog shig um bolood yavchihlaa. uuniig bichij niitelsen hun bas ooriigoo ergen harj uzuushtei um shig sanagdlaa , uuchilaarai.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Hi 2010-03-23 11:45
"Baasan avgai" gedegeer "sain duriin uran saihanchidiig" tuluuluulsen gej oilgoloo. Medeej buh salbart mergejiltnuud, teden dotoroo soruud n gej bii, esreg tald n uursdiiguu suutan geed oilgochihson sain duriin uran saihanchid ch ih bii. Ene sanaa n davgui bolovch, niitlelch uuriihuu sain medehgui salbart hamaagui jishee tataj ireed buudsan n uuriig n bas neg "Baasan avgai" bolgochihoj dee.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # s 2010-03-23 12:43
suutnuud, gigantuud, huchirheg toloologch gej shaaj yavsnaa erdene guain super negdliin onol gej shaadiin . dandaa hel uran zohiol hudlaa unen filosofi , shashin gej shaasan pizdakuud uhseneeree suut muut gigant baidynbeee. shal hudlaa oorsdiigoo orgomjilson lalruud
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # hen 1niig 2010-03-23 15:35
teneg mangaraarine duudsan huniig uhaantai gej helehgui
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Боржигон 2010-03-24 01:36
Баабарт торийн шагнал огсон шуу дээ!!!Нуудэл суудал...нд нь!!!ер нь бол уг санаа нь зов ч нэр харьцуулалт чинь хаашаа юм бэ дээ!!!Баасан авгай хогшчуулд туслаад байгаал даа!!!МАХН-ынхан шиг аль нэг хумуусийн эрх ашгийг хамгаалахыг шаардсан хумуусээ ингэж баастаж шуумж бичдэг юм уу???Бие биенээ амьдад нь хайрлаж бие биенээ хундэлж ероож амьдраачээ!!!Тэ гээд бас суулд нь Аминь !!!гэсэн байгаа юмаа!!!Хун торлохтонг бутээсэн Бурхан оорийнх нь бутээлийг доромжлосоны толоо чамайг бас ероохгуй шуу дээ!!!...
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # ene yu ve 2010-03-24 02:35
ehlel ni gaiguiyavj bsanaa suul ruugee ayurzaniig magtaad tugsuhduu amini gej tenegtdeg bna sh ee.

haanaas yum yumnii tsugluulga olj sonschihood ingeed bugdiig ni bazaj chiheed utga avtsaldaagui yum bolgood bichchihsen yum be dee chaavaas.

shuumj, magtaal, tegsnee oyuntii kursiin ajil shig baahan yum holij hutgaad bichchihsen, yamar ch amt alga.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # ЭНхбаяр хоцрогдчиж 2010-03-24 10:56
өөр өөр, олон хэмжээст нэгэн зэрэг бичиж байгаа зохиолчид түүнийхээ цаад учир шалтгааныг сайтар мэддэг өөрсдөө түүнээ мэдэрсэн туршлагатай байдаг, уран зохиол судлаач Энхбаяр гуай зүгээр нэг олон хэмжээст зохиомлоор хүчирхийлж бичсэн байдал, зохиолчийн жинхэнэ дотоод ахуйгаараа нээж гаргасан олон хэмжээсийн мэдрэмж хоёрыг ялгах чадваргүй байгаа нь уран зохиол судлаачийн биш, хувь хүнийх нь оюун санааны хөгжлийн түвшний бяд дутуу байгаагийнх болохоор яалтай билээ.
Дүр эсгэсэн, жүжигчин маягийн, жижигхэн хүн юм даа, хөөрхий, энэ хүнд оногдох магтаал алдар 90 онтойгоо л үлдсийм байж дээ, Энэ Энхбаяр хоцрогдчиж, 90 онтойгоо цуг үлдэж дээ хөөрхий, өнөөдөр 2010 он шүү дээ. Багш нар их амархан хоцрогддог доо, угаасаа ч. .дахин ийм юм бичиж өөрийгөө л доош нь хийж хэрэггүй л болов уу, хойч үеийнхэн шоолно байх.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # мэдэхгүй юмаа хамааг 2010-03-24 20:41
Ц.Гомбосүрэн багш шиг, Б.Батчулуун багш шиг, Г.Аким багш шиг, орчуулагч Ц.Гомбосүрэн гуай шиг, философич Ч.Ган-Өлзий гуай шиг, энэ цагийн аугаа их хүчирхэг интелегент Б. Баабар шиг ,Ч.Эрдэнэ гуай шиг, яруу найрагч Г.Аюурзана

энэ дотор чинь харин Б.Батчулуун багш, философич Ч.Ган-Өлзий гуайгаас өгсүүлээд баасан авгайгаас ч дор жагсах хүн нэлээд олон хүн явжээшт, өөрөө философи гэдэг үгийг яаж тогтоосон юм бол гэмээр л харагдаж байна даа
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # BC 2010-03-25 03:07
бүтээлч биш, хийрхсэн, хэрүүл хийсэн, бүдүүлгээр бусдын нэр хүндэд халдсан, асар их долигносон шүүмж болж гэж би хувьдаа дүгнэмээр байна. манай Монголын сэхээтнүүд яагаад ийм аймшигтай бүдүүлэг, доод зиндааны байдаг юм болоо. бусдыг өчүүхэн төдий ч хүндэлкүү байгаа ийм хүмүүс, өөрсдийгөө яаж хүндэлж чадах нь ойлгомжтой. тэгээд бүүр их сургуулийн профессор гэнгүүт шууд шоок авч байштэ. бие биенээ хүндлээчээ хүмүүсээ, ялангуяа харьцангуй сэхээтэнлиг гэж өөрсдийгөө боддог давхаргынхаан. ийм энгийн, наад захын харилцаанд эрүүл ухаанаар хандаж чадкуу байж зохиолчийн ээтик, мораль, ертөнцийг үзэх үзэл, квант физик, геометр этэр яриад яаахиймбэ аайн.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # BC 2010-03-25 03:08
супер нэгдлийн хувьд Эрдэнэ гуай арай л шинжилэх ухаанч бишээр, ямар ч логик холбоосгүй хандсан санагдсан. ямар ч байсан онолын физик, онолын математикаар олон жил олигтой сурч чадаагүй, төөрөөд л яваа над шиг хүнд л их түүхий, сэтгэлийн хөөрлөөр, хүчиндэж, шинжлэх ухаанч хандлагаар биш бичсэн санагдсан. ер нь тэгээд Эрдэнэ гуай мэргэжлийн биш хүмүүст аймаар томроод яваад байхаар наад супер нэгдлээ гадны нэг мэргэжлийн сэтгүүл дээр л хэвлүүлчээчдээ. хэцүү биш шүүдээ. мэргэжлийн асуудлаар мэргэжлийн хүмүүстэй нь л ярьж баймаар юм.

Аюурзана бол сайн зохиолч, гэхдээ ингэж аймаар магтахаар мундаг бол биш. Аюурзана надад хэтэрхий олон юм уншаад, төөрчихсөн, өөрийн гэсэн онцлогоо гээчихсэн юм шиг санагддаг.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
+1 # сэтгэгдэл үнэн байна 2010-03-25 04:47
# BC тэй санал нийлжийн
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # сэтгэгдэл үнэн байна 2010-03-25 04:48
энэ хүн арай хэтэрхий доод зиндааных харагджийн,

бүтээлч биш, хийрхсэн, хэрүүл хийсэн, бүдүүлгээр бусдын нэр хүндэд халдсан, асар их долигносон шүүмж болж гэж би хувьдаа дүгнэмээр байна. манай Монголын сэхээтнүүд яагаад ийм аймшигтай бүдүүлэг, доод зиндааны байдаг юм болоо. бусдыг өчүүхэн төдий ч хүндэлкүү байгаа ийм хүмүүс, өөрсдийгөө яаж хүндэлж чадах нь ойлгомжтой. тэгээд бүүр их сургуулийн профессор гэнгүүт шууд шоок авч байштэ. бие биенээ хүндлээчээ хүмүүсээ, ялангуяа харьцангуй сэхээтэнлиг гэж өөрсдийгөө боддог давхаргынхаан. ийм энгийн, наад захын харилцаанд эрүүл ухаанаар хандаж чадкуу байж зохиолчийн ээтик, мораль, ертөнцийг үзэх үзэл, квант физик, геометр этэр яриад яаахиймбэ аайн
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # BCd 2010-03-26 04:55
Ayurzana setgelgeenii huvid ogt oor hun shdee
ter BC nomuudiig ni unshij uzsiinmuu
ih yum unshsan hun ooriin ontslogoo geedeg ch geh shig shal teneg yum bichihiinmaa
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # USA 2010-03-26 07:23
BS bol zugeer l uran zohioliin hureenii, tegeed Ayurzanad ataarhaj yavdag hun baina. Yag unendee Ayurzaniig uran zohioliin hureenii heden ataarhagchid l muuldag yum. Hedhen hun bgaa daa. Tednii neg l bichsen bna.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Enhbold 2010-03-26 07:32
Ayurzana tom shuu teneguudee. Ene BS ch geh shig neree nuusan archaagui amitas yu hiisendee ingej hutsaj bgaa yum bol! Nom ih unshaad ontslogoo geedeg yum bol delhiin bolovsroltoi buh tom zohiolch ontslogoo aldchihsan bolj bna uu? Oorsod shig ni haranhui buduuleg bish bolohoor omdondoo sheeh gej bna
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Ñàðàí 2010-03-26 07:35
Áè ëàâ Àþóðçàíû íîìóóäààñ ë óðàí çîõèîë ôèëîñîôèéí ìýäëýãòýé áîëñîí. Ýíõáàÿð ãýäýã õ¿íä áàÿð õ¿ðãýå. Çîðèãòîé áè÷èæ.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # anar 2010-03-27 18:42
За даа. Овоо гайгүй юмуу гэсэн чинь овоолсон баас байх шив гэдэг юм шив дээ. Яахав зарим нэг санааг нь бол дэмжиж байна. Гэхдээ энэ бичлэгийн гол санаа нь юу вэ гэдэг нь гарч ирэхгүй байна. "Баасан авгай" нарыг шүүмжилсэн юмуу эсвэл Аюурзаныг магтсан юмуу гэдэг нь тодорхойгүйгээс эхлээд л хэлвэл олон юм байнаа.KISS - keep it simple and stupid гэсэн үгийг л хэлмээр санагдлаа. Энгийн бөгөөд тэнэг хүнд ч ойлгомжтойгоор илэрхийл гэсэн санааг л агуулж байгаа. Орчуулах гэж оролдож бас юм хэлүүлээд яахав.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # anar 2010-03-27 18:48
Өө тийм. Би физик мэдэхгүй. Гэхдээ хэрвээ үнэхээр тэр нэгдлийн онол энэ тэр гэж гаргасан бол тэрнийгээ хэвлүүлэх л хэрэгтэй ш дээ. Хэрвээ олон улсын физикийн нэг сэтгүүлд явуулаад тэр сэтгүүлийн физикчид нь болон тэр өгүүллэгийг уншиж үзэх бусад физикчид нь зөвшөөрвөл тэр илтгэл энэ тэрээ тавих мөнгө, хэвлүүлэх мөнгө бол дороо л олдоно ш дээ. Тэгээгүй байж би нээлт хийлээ гээд явах бол утгагүй л дээ. Миний одоо л ойлгож эхэлснээр бол шинжлэх ухааны маргаанууд одоо тэр сэтгүүлүүд дээр л явагдаж эхэлсэн, сэтгүүлүүдээр л дамжуулж эртэмтэд санаагаа хуваалцаж, маргаж бие биенээ шүүмжилж байдаг. Гэхдээ энд ингэж блог бичиж байгаа шиг юу гэж дурын хүн дурын зүйлээ бичив гэж.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # jorj 2010-03-27 20:41
ovoo gaigyi ehleed sogtood,agsaraa d,aliagaa aldah shig bolloo.arhichin
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Uranchimeg 2010-03-29 11:22
Sonirholtoi l yum bna. Ayurzana ch Erdene ch sonirholtoi humuus. Uuniig bichsen Enhbayar ch sonirholtoi! Bolj bna aa. Bolj bna. Bugded ni amjilt!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Àìàðòºâ 2010-03-29 11:26
Àþóðçàíà áîë ñàéí çîõèîë÷, ñàéí ÿðóó íàéðàã÷. ñàéí îð÷óóëàã÷. Æèíõýíý ñýõýýòýí.
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # shal demii 2010-04-11 08:36
ehlel ni ovoo yumuu gsn chini dundaasaa bsih bolood yavchvaa.Yrvagch Baabar-g magtana, bas hrist.Unen butkuu etgeed bna.
Хариулах | Зааж хариулах | Заах
 

Сэтгэгдэл нэмэх

  • Шинээр

  • Их уншсан

  • Сэтгэгдэл ихтэй