Thu05232013

Last updateThu, 23 May 2013 7am

 
 
Back Та энд байна: Home М.Саруул-Эрдэнэ Хуран үүдсэн бүхэн мөнх бусыг өгүүлэх америк дуу

Хуран үүдсэн бүхэн мөнх бусыг өгүүлэх америк дуу

Анхаар: Доорх материал шинэ мэдээ бус, өмнө нь хэвлэгдсэн бөгөөд ДМ видео шууд тавьж эхэлж байгаатай холбогдуулан дахин нийтэлж байгаа болно.

Хит дууг эх хэлээрээ дуулъя!

Ийм нэртэй булан нээн хөтлөхөөр шийдлээ. Гаднын дууны аяыг ашиглаад шинэ дуу хийсэн, бас заримдаа зүгээр өөрийн ая мэтээр авчихсан тохиолдол ч олон байгаа. Түүний оронд ерөөсөө дууных нь үгийг орчуулаад яг л тэр аяар нь дуулбал шударга болох мэт санагдана. Нөгөө талаас энэ буланг англи хэл сурч байгаа залуус хэлний хэрэглэгдэхүүн болгон ашиглаж болох юм.

Өмнө миний бие дуу орчуулдаг хобби гэх үү, нэг сонирхолтой байсан, гэхдээ тэдгээрийг голчлон хэл сурахад зориулан хийдэг байсан бол энэ удаад дуулж болохоор орчуулахыг эрмэлзэж буйгаараа онцлог юм. Хамтлаг дуучид, хэл сонирхогч оюутнууд, ерөөс дуунд дуртай хэн бүхэн монголоор нь дуулах гээд оролдоод үзээсэй хэмээн хүсэв.

Аль болох сайн, уянгалаг найргаас бүтсэн, бас олон нийтийн сэтгэхүйд нөлөөгөө хүртээсэн дууг сонгохыг хичээнэ. Зүгээр дан орчуулга биш үгийнх нь тайлбар, дуутай холбоотой сонирхолтой баримтыг ч оруулж байх болно.

Эхлэлийг нь би өөрөө тавьж, хэдэн дуу та бүхэнд өргөе. Үргэлжлүүлээд оюутан залуус энэ буланг аваад явахыг хүсвэл хэн бүхэнд нээлттэй. 

Орчуулга, тайлбарыг М.Саруул-Эрдэнэ

ХУРАН ҮҮДСЭН БҮХЭН МӨНХ БУСЫГ ӨГҮҮЛЭХ АМЕРИК ДУУ

Рок дотроо прогрессив рок (progressive rock) бүлэгт хамаарах АНУ-ын Канзас хэмээх хамтлагийн Dust in the Wind дуу нь үг, ая аль ч талаараа монголчуудын анхаарлыг татах нь зүй. Энэхүү дуу 1978 оны 4 сарын 22-нд Биллбоардын Шилдэг 100 (Billboard Hot 100) дууны 6 дугаарт жагстлаа ахиж байсан юм. Канзас хамтлагийн түүхэнд Биллбоардын Шилдэг 10-т багтсан ганцхан дуу нь энэ болохоос гадна уянгалаг ая, найраглаг шинж, гүн ухааны аяс зэргээрээ”Хумхын тоос” нь  Канзасын бусад дуунаас эрс ялгаатай. Канзас дахиж ийм акустик (цахилгаан хөгжимгүй) дуу дуулаагүй байна.

I close my eyes
Only for a moment and the moment’s gone
All my dreams
Pass before my eyes with curiosity

Нүдээ ганцхан агшинд л аних төдийд тэр агшин аль хэдийн урсан одсон байна, түүнчлэн бүх сайхан мөрөөдөл минь нүдний өмнүүр өнгөрсөөр...

Эхний бадагтаа дууг зохиогч, Канзас хамтлагийн гитарчин Керри Ливгрен цаг хугацааны тухай, тэрхүү эцэс төгсгөлгүй, эхлэлгүй, зогсолтгүй, бас заримдаа утгагүй ч мэт санагдах тэр цаг хугацааны тухай өгүүлжээ.

Same old song
Just a drop of water in an endless sea…

Нэр алдарт гарсан рок хамтлагийн гитарчин хүн гэхэд уран бүтээл, дуу зэргээ мөнхийн бүтээл, гарамгай авьяас гэж харахаасаа илүү маш өргөнөөр сэтгэж, “Бас л нэг байдаг дуу, хязгаар үгүй их далайд бол ердөө ганц дуслын л төдий...” хэмээсэн байна.

All we do
Crumbles to the ground, though we refuse to see…

Яг энэ хэсэгт Буддын гүн ухааны чухал санаа тодорч ирдэг. “Бидний бүтээж байгаа бүхэн бүгд нуран унана, гэвч тийм зүйл болохыг ойлгохыг, харахыг бид хүсдэггүй...” Хуран үүдсэн бүхэн мөнх бус, эхэлсэн зүйл бүрт төгсгөл гэж бий хэмээн Бурханы шашинд сургадаг билээ. Энэхүү сургаалыг улам тодруулж байгаа хэсэг нь дахилт нь юм:

Dust in the wind
All they are (дараагийнхаа дахилт дээр we are) dust in the wind.

“Бид бүгдээрээ салхинд хийсэх өчүүхэн тоосонцор төдий юм шүү дээ...”

Керри Ливгрен үнэн хэрэгтээ Буддын гүн ухаанаас бус Америкийн уугуул индиануудын нэгэн дууг сонсож байгаад “For All We are is Just Dust in the Wind” гэсэн мөрийг сонсоод энэхүү дууныхаа санааг олсон гэдэг. Гэвч мөн чанарын хувьд чухам нэгийг өгүүлсэн нь илт байна.

Now don’t hang on
Nothing last forever but the earth and sky
It slips away
And all your money won’t another minute buy

“Үлдэх гэж учиргүй чаргууцалдаад хэрэггүй ээ, тэнгэр, газар хоёроос өөр мөнх юм гэж байхгүй, тэгээд ч чиний хамаг мөнгө баялаг ганцхан минутын амьдралыг ч худалдан авч дийлэхгүй...”

Монголчуудын байнга сургадаг хэдэн чухал санаа энэ сүүлчийн бадагт байна. Хөх тэнгэр ганцаар мөнх оршино хэмээх үзэл, мөн “дэлхий ээж - тэнгэр эцэг” хэмээн хамтад нь, нэг юмны хоёр тал болгон ойлгох санаа тусчээ. Сүүлчийн мөр нь “энэ хорвоод ганцхан шударга зүйл бол үхэл юм. Цаг нь ирвээс баян, ядуу хэнийг ч ялгалгүй авч одно” хэмээн манайхны өгүүлдэгтэй агаар нэгэн болсон байна.

Ингээд дууныхаа англи үгийг бүтнээр нь, өөрийн монгол орчуулгын хамт толилуулъя. Канзас хамтлаг дууныхаа үгийг маш тод хэлж дуулж байгаа учраас хэл сурч байгаа хүнд бол сайн дадлага болохуйц байна.

Монгол орчуулгаа аль болох аянд нь тохируулж, даган дуулж болохоор хийхийг оролдсон учраас хамтлаг дуучид, сонирхогч оюутнууд монголоор нь дуулах гээд үзвэл бас болох юм шүү.

Kansas

Dust in the Wind


I close my eyes,
Only for a moment, and the moment's gone
All my dreams,
Pass before my eyes, in curiosity

C: Dust in the wind,
all they are is dust in the wind

Same old song,
Just a drop of water in an endless sea
All we do,
Crumbles to the ground, though we refuse to see

Don't hang on,
Nothing last forever but the earth and sky
It slips away,
And all your money won't another minute buy

C: Dust in the wind,
all we are is dust in the wind
Dust in the wind,
everything  is dust in the wind


Канзас

Хумхын тоос


Аньсгаан аяархан буулгаад
Агшин төдөхөд л аль хэдүйн өнгөрчихсөн байна
Хамаг сайхан мөрөөдөл
Хачирхалтайгаар нүдний өмнүүр урсан одно

Хумхын тоос
Хуурамч хорвоод бид бүгдээрээ хумхын тоос

Өнөөх л байдаг дуу
Өргөн далайд бол ердөө дуслын төдий
Бүтээсэн хийсэн маань
Бүгд үгүй болно, гэвч бид ойлгохыг үл хүснэ

Амьдралаас зуураад хэрэггүй ээ
Алтан дэлхий, цэнхэр тэнгэрээс бусад нь мөнхийн бус
Буцах л цаг ирвээс
Бум бумаар нь төлөөд ч нэг ч мөч торгоож чадахгүй

Оргүй хоосон
Орчлонд та бид оргүй хоосон
Хумхын тоос
Хуурамч хорвоод бид бүгдээрээ хумхын тоос

Ингээд Канзас хамтлагийн анхлан дуулсан уг эхийг сонсцгооё:.


Одоо алдарт Скорпионз хамтлагийн дуулсныг үгийн хамт үзэж, дагаж дуулаарай.

Comments   

 
0 #28 Guest 2010-11-23 08:09
Хулгайлаад байхдаа яахав дээ. Хиппичүүд буддизм, йога их сонирхдог байсан юм чинь. "Битлз" бас 8)
Quote
 
 
0 #27 Guest 2010-11-23 02:16
Салхинд хөөгдсөн үүл шиг
Сарниж оддог нас шүү
Усанд тогтсон хөөс шиг
Урваж оддог бие шүү

Мөнгөөр аргалж болдоггүй
Мөнх бусыг санааарай
Өнгөөр хуурч болдоггүй
Үйлийн үрийг бодоорoi

Ухааран шинжвэл хоосон
Усанд туссан сар аа
Нотлон шинжвэл хоосон
Нойронд ургасан зүүд ээ

Үхэх төрөхийн орчилд
Үнэн чанарыг таниасай


Maaniin surgaaliin hesgees

_________________
I'm Happy
Quote
 
 
0 #26 Guest 2010-11-22 17:17
califorhiihnii bolood americachuudiin bas minii 6-r angidaa baihad ah mini himgehen huh halis avchirch bid pyanz togluulagch deeree togluulj mash ikh taashaal avch baisan duug odoo ch end humuus shuten bisherch yaavdag yum baina. Ene duug sonsohoor bagiin mini, ter gudamjnii mini uil yavdluud sanagddag yum. bagiin hairlaj baisan ohin gee.. l zondoo yum bodogdono sh dee. 1975 on geed l bodchih End Californiad bur San Diegod anh setgej zohioson buudald ni ochich uzsen 30-40 jil martagdahgui duulagdaj baina. ter duugaagaa zovhon buudliinhan bish buch california, hollwoodiin gudamjnii duuchid duulj humuus ni sonsoj baharhaj baih yum. Bid ch gesen ardiin saihan duunuudaa iim hemjeen d hurgehsen gej boddog Ta ene H0tel California-g ene duu shig ingeed tavichihval ih sain uils bolj oln hun bayalana. Bi daan ch chadahgui bna. Tanii deerh bichsen oruulsan zuils mash ih taalagdaj setge hudulluu ,unshij sonsohod mash saihan baiv,
Quote
 
 
0 #25 Guest 2010-11-22 16:31
buddhismaas baruuniihan dandaa hulgaildag yum
Quote
 
 
0 #24 Guest 2010-03-26 16:47
Saruulaa ih goe sanaa sedej. Ene duu chin' ih sonsson duu baisan Oirg-iig n' Kansas duuljee. Bas Scorpions duulsiimbaina, Bas Guns'N Roses adil nertei o'or duu baidgiim bn..Bas Karaoeke-d baidag tugeemel duunuudiig orchuulval ih sonirholtoi. bas hit-uudiig Jishee n' Poker face ( manai ohin Poke her face gej duuldgiin) geheer iuu gehiin. Atgasan mod gehiimuu.haha
Quote
 
 
0 #23 Guest 2010-03-25 21:15
Saixan xawarjaj bna uu?Zaluusaa.Ix sonirxoltoi zuil bna shuu.Bugdend chin amjilt.Chaddag bol xuwi nemree oruulaxsan daanch naad xelig chin sain medexgyi youmdaa.Gexdee duug ni sonsoj aylax durtai baidag.Za ta nartaa amjilt eroogood enuugeer urgelj zochilj baiydaa.
Quote
 
 
0 #22 Guest 2010-02-27 02:16
ta nar yasan saihan 'commetment' yldeetsgee ve. Ikh evtei nairtai hoorondoo sanal bodloo huvaaltsan ni mash ih taalagdlaa. dandaa l neegiigee doosh ni hiij muu muuhaigaar doromjlon basamjilsan sanal setgegdel yldeehiig bolih hergetei tiim yy hymyysee....
Quote
 
 
0 #21 Guest 2010-02-25 09:35
Vneheer saihan sedew bna shu. heregetei hereggui heruul sonsoj baihaar neeree ingej durtai duuniihaa utga uchriig medne gedeg saihan umaa.ta buhend bayrlalaa bi fm radiod ajildag zaluu bna. ta buhnii ajild amjilt husie O egch ereg sahigch bolon Saruul-erdend amjilt husie bi ch bas ooriin ochuuhen tusiig ene ajild chine hurgemeer bna shu
Quote
 
 
+1 #20 Guest 2010-02-25 00:20
За баярлалаа.Би дууг сонслоо. Унших хүн цөөхөн ч бичсэн нь үлдэнэ гэдэг сайхан үг бий. Гадаадын дууны шүлгийн ном гэж манайд тун цөөхөн,бараг байхгүй. Энэ ажилд тань чадах ядахаараа ,дуртайяа оролцоно. Ж.О.
Quote
 
 
0 #19 Guest 2010-02-24 15:47
О эгч ээ, хэрвээ тэр дууны линк шууд дараад болохгүй байвал www.youtube.com руу ороод дууныхаа нэрийг бичиж хайгаад сонсоорой. маш гоё дуу байгаа шүү.
Quote
 

Add comment

Security code
Refresh

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио