Б.Одонжил: ''Ээ бурхан минь, тэр vед ямар том ажил амжуулаа вэ'' гэж бодох цаг ирэх вий
-АНУ-ын Сенатын 192 дугаар тогтоол гарчээ. Тогтоол гарсны хамгийн чухал ач холбогдол юу вэ?
-ГХЯ-ны сайдын АНУ-д хийсэн айлчлалын vеэр Конгрессын хоёр танхимын тєлєєлєгчтэй уулзсан. Уг уулзалтын vеэр Конгрессын Сенатын танхимын тэргvvлэх гишvvн Ричард Лугар сенатчтай уулзахад тэрээр Монгол Улсад сонгууль амжилттай болж єнгєрсєн болон ер нь сvvлийн жилvvдэд Монгол Улс ардчилал шинэчлэлийн замаар, зах зээлийн зарчмаар ажиллаж байгаа орон. Энэ зарчим хэрэгжиж байгааг тохиолдуулаад Монгол Улсыг дэмжсэн агуулга бvхий Сенатын тогтоол єргєн барьсан тухайгаа мэдэгдсэн юм. Тэрээр Сенатын гадаад харилцааны хорооны дарга Жон Керритэй хамтарч уг тогтоолыг єргєн барьсан юм билээ. Энэ тогтоолынхоо тєслийн талаар ярих vеэр ГХЯ-ны сайд С.Батболд манай улсад тохиолдоод байгаа санхvv, эдийн засгийн зарим бэрхшээлvvдийг ярихад АНУ-аас хоёр талын тусламж дэмжлэг чухал vvрэгтэй байна гэдгийг илэрхийлсэн юм.
Мєн Мянганы сорилтын сангийн тєслvvдийн хэрэгжилтийн талаар Монгол Улс байгуулсан гэрээнийхээ дагуу ажиллаж байгаа тухайгаа тайлбарласан. Энэ айлчлал амжилттай хэрэгжиж, АНУ-ын тєрийн нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны сайд нар яриа хэлэлцээ хийсэн. Айлчлалын мєрєєр авч хэрэгжvvлж байгаа ажлын хvрээнд зєвхєн манай талаас ч биш Америкийн талаас хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжvvлсэн. Сенатын 192дугаар тогтоол гарлаа. Уг тогтоолыг хамтран єргєн баригчаар Виржиниагийн Сенатч Ж.Уэбб болон Аляскийн Сенатч Лиза Мурковски хоёр нэмэгдсэн байсан. Лиза Мурковски бол Монгол Улсыг дэмжих чиглэлд маш их тус хvргэсэн хvн. Аляскийн Vндэсний говярдын эмч нар Дундговь аймгийн олон суманд нvдний эмчилгээ, хагалгааг хийж, сайн санааны хvмvvнлэгийн тусламж vзvvлдэг. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой 2007 оны нэгдvгээр сарын 27-нд тохиосон. Энэ єдрийг тохиолдуулж хоёр улсын ард тvмэнд баяр хvргэж, харилцаа хамтын ажиллагаа нийгмийн талд vнэлэлт дvгнэлт єгч, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар бодлого чиглэлээ тодорхойлсон тогтоол баталж єгсєн. Энэ тvvхэн богино хугацаанд бид иж бvрэн тvншлэлийн хэмжээнд харилцаагаа хєгжvvлэхийн тулд томоохон арга хэмжээнvvдийг авч, олон ажил хийсэн. Нєгєєтэйгvvр Монгол Улсыг яагаад дэмжих ёстой юм бэ гэдгийг Америкийн ард тvмэн зарлан тунхаглаж єгч байна.
Монгол Улсын гадаад зах зээлийн нэр хvндийг єсгєж єгч байна. Энэ тогтоол батлагдсанаар Сенат болон хууль тогтоох байгууллага, Америкийн засаг захиргаа, Засгийн газартаа Обама ерєнхийлєгч тогтоолын шийдвэрлэх зvйл заалтуудыг АНУ чиглэл болгож хэрэгжvvлээрэй гэсэн vvрэг єгч байгаа юм. Уг тогтоолын сvvлийн заалтын хvрээнд Гадаад харилцааны сайдын айлчлалын vеэр манай талаас санал болгож тавьсан асуудлууд мєн орсон. Тухайлбал, санхvv, эдийн засгийн хямралыг гэтлэн давахад олон улсын санхvvгийн байгууллага тухайлбал, ОУВС-тай харьцаж, хамтран ажиллах, туслалцаа дэмжлэг vзvvлэх, Монгол Улстай байгуулсан Мянганы сорилтын гэрээгээ цаашид єргєжvvлж хэрэгжvvлэх тухай тусгасан байсан. Мянганы сорилтын сангийн шугамаар тусламж дэмжлэг vзvvлэх нь хэвээрээ байх болно гэдгийг нотолсон. Америкт нэг онцлог байдаг. Хууль тогтоох байгууллагаас нь тунхаглалын улс тєрийн шинж чанартай чиглэл бодлогын шинжтэй ийм тогтоол баталсан тохиолдолд Засгийн газар нь энэ тогтоолын агуулгын хvрээнд манай улстай харьцах vvрэгтэй байдаг. Тиймээс АНУ-тай харилцах харилцааг хариуцаж байгаа миний хувьд тєдийгvй монголчуудад чухал ач холбогдолтой томоохон тогтоол юм.
-Манай улсын хувьд улс тєрийн томоохон ач холбогдолтой тогтоол ч гэлээ зарим иргэд тєдийлєн сайн ойлгохгvй байх шиг байгаа юм?
-Яах вэ дээ нэг тогтоол гараа л биз. Тэрэнд бид баярлаж байх юу байх вэ дээ гэж зарим нэг нь бодож байж магадгvй. Дэлхийн олон орны хууль тогтоох байгууллага парламент дотроос яг тухайн оронтой харилцах харилцааны асуудлаар тухайлсан томоохон тогтоол гарна гэдэг цєєң л дєє. Гарын 10 хуруунд багтахаар хэмжээний орон л бий. Монгол Улстай харилцаа хамтын ажиллагаагаа хєгжvvлэх чиглэлээр яг улсын нэрийг зааж, манай улсын цаашдын харилцаанд санаа тавьж тогтоол гаргана гэдэг маш чухал асуудал юм. Дэлхийн нийт эдийн засгийн 25 хувь буюу дєрєвний нэгийг бvтээдэг, хvн амаараа гуравдугаарт ордог энэ том орон дэлхий дээрх ардчилал, зах зээлийн гол загвар болсон энэ систем энэ улсад байна. Ийм орноор єєрсдийнхєє тусгаар тогтнол, аюулгvй байдлаа хvлээн зєвшєєрvvлж, баталгаажуулж, єєрийгєє vнэлvvлж дvгнvvлж, цаашдаа хэлхээ холбоотой хамтарч ажиллана гэдэг бол манай Монгол шиг жижиг оронд их чухал л даа.
-Хоёр том орны дунд байдаг манай орны хувьд аюулгvй байдал талаасаа илvv чухал ач холбогдолтой тогтоол юм аа?
-Ингэж байж л бид гуравдагч хєрш орнуудаар дамжуулан vндэснийхээ эрх ашгийг хамгаалах боломжтой. Єнєєгийн ертєнц глобалчлагдаж байна. Глобалчлагдахын зэрэгцээ эдийн засагжаад, эдийн засагжихын хэрээр хvн хоорондын солилцоо нэгдмэл болж, жижиг орон том оронд сайнаар хэлбэл хамааралтай болох, муугаар хэлбэл "эзлэгдэх" ийм нєхцєл байдалд хvрч магадгvй л дээ. Энэ бvхнээс урьдчилан сэргийлэх vvднээс ёстой л нєгєє хар хайрцагны бодлого гэдэг их чухал. Vvнийг манай монголчууд ухаантай хvмvvс бvгд ойлгож байна. ОНМХ-ээр гаргаж байгаа мэдээллийг хараад би баярлаж л байлаа. Энэ бол бидний цаашид оршин тогтнох олон улсын тавцанд єєрийнхєє нэр хvндийг єргєж явах нэг vндэс суурь юм. Тиймээс хамгийн том ач холбогдол нь энэ байгаа юм. Єнєєдєр нэг тогтоол цаасан дээр гараа л биз. Vvнийг веб сайтад тавиад хvмvvс тvvнийг олж уншаа л биз, vгvй л биз гэж байгаа. Гэтэл одоогоос 25 жилийн дараа, 50 жилийн дараа эргээд харахад "Ээ бурхан минь, тэр vед ямар том ажил амжуулаа вэ" гэдгийг мэдрэх цаг ирнэ. Эргэж тvvхээ харахад 1911 оны vйл явдлыг хараад л "Бурхан минь тэр vйл явдал болоогvй байсан бол бид єнєєдєр энд байхгvй байсан" гэж бодож байгаа шvv дээ. Яг vvнтэй адилхан тийм нєхцєл байдал єнєєдєр бий болж байна. Тиймээс маш єндєр ач холбогдол єгєх хэрэгтэй.
-Зарим нэгэн нь Ардчилсан Ерєнхийлєгч сонгогдсонтой холбож ойлгоод байх шиг байгаа юм?
-Америкт ГХЯ-ны сайд айлчлах vеэр тєрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой уулзахад ч тэр, бvх тєлєєлєгчтэй уулзахад ч тэр, америкчууд нэг л юмыг хэлсэн. "Монгол Улсад аливаа сонгууль шударга, тэгш, шууд бvх нийтийн оролцоотойгоор, ямар нэгэн эмх замбараагvй байдал, хvч хэрэглэсэн зvйлгvйгээр болж єнгєрсєн нь том амжилт" гэж хэлсэн. Тvvнээс биш тэр Ерєнхийлєгч сонгогдсон энэ Ерєнхийлєгч нь сонгогдоогvй байна гэдэг зvйлийг яриагvй. Ярих ч vгvй байх л даа. Айхтар боловсролтой мэдлэгтэй боловсон улсууд юм болохоор. Гэхдээ Америк нэг юмыг л хэлээд байгаа. "Танай улсад ардчиллын институт, шууд зарчмууд хэрэгжээд байна, та нар vvн рvv эргэлт буцалтгvй орчихжээ. Энэ чинь та нарын хамгийн том амжилт юм шvv" гэсэн.
-Тогтоол гарснаар хоёр улсын визний асуудал нааштайгаар шийдэгдэхэд нєлєєлєх vv?
-Энэ дашрамд хэлэхэд, АНУ руу зорчих визний олголт сvvлийн жилvvдэд муугvй байгаа. Гурван зvйлийг иргэддээ анхааруулмаар байгаа юм. Нэгдvгээрт, vнэхээр АНУ-д аялж, зорчьё, суралцая гэж бодож байгаа бол манайхан тэр бvх визний мэдvvлэг, бичиг баримтаа vнэн зєв гаргаж, мэдvvлэх хэрэгтэй юм. Яг vнэнээр нь гэсэн vг шvv дээ. Хоёрдугаарт, ер нь аливаа оронд очоод тэр орныхоо хууль дvрмийг дагах ёстой л доо. Энэ хууль дvрмийг дагах уу, дагахгvй юу гэдэг асуудал биднээс шалтгаалаад байгаа юм. Нэг хvн нь ороод дvрэм зєрччих юм бол дараагийн 10 хvндээ нєлєєлєєд байгаа юм. "Урд хєл бvдрэхэд хойд хєлийг ташуурдана" гэдэг шиг. Гуравдугаарт, бид Америкийн талтай визний асуудлаар яриа хэлэлцээр хийсээр байгаа. Гэхдээ Америкт виза вивэр буюу визний журмыг хєнгєвчлєх программ гэж бий. Єнєєдєр АНУ хєгжлийн ямар тvвшинд байгаа билээ, энэ дэлхийн бvх л хvн тэр улсад очих, амьдарч vзэх юмсан гэж боддог. Энэ бол удаан хугацаанд яригдах асуудал лдаа. Монголчуудыг визгvй болгож єгєєч, тэрийг нь Америк шийдээд єгчихвєл бvх юм болчих юм шиг бодож болохгvй. Бvхэл бvтэн хоёр улс. Аль аль нь бие биенээ хvндэтгэх хэрэгтэй. Бид ч гэсэн хэдийгээр Америкийн иргэд Монголд ирээд 30 хоног визгvй зорчдог ч гэсэн 30-аас дээш хоног тэр хvмvvс энд байвал дотоодын дvрэм журмыг мєрдєж бvртгvvлдэг байхыг бид хатуу шаарддаг. Визийг хєнгєвчлєх асуудлыг бид ажлын шугамаар л ярина уу гэхээс биш саяын тэр богинохон хугацаанд болж байгаа улс тєрийн том хэмжээний ажлын vеэр яг энэ асуудлыг тавьж оруулна.
-Та дээр аливаа орныг онцлон баталсан тогтоол ховор байдаг гэлээ. АНУ-аас манай улсад зориулж хэчнээн тогтоол гарсан байдаг вэ?
-Тvvхийн хуудсыг сєхєж vзвэл 1991 оноос хойшхи хугацаанд Монгол Улстай холбоотой 30 гаруй тогтоол батлагдсан. Америкийн Конгрессоос тvvний дотор Монгол Улсын нэр нь бусад оронтой хамт орсон, зээл, хvмvvнлэгийн тусламж янз бvрийн зvйлvvд ч байгаа л даа. Яг цэвэр Монгол Улстай холбоотой гарсан арваад тогтоол байдаг юм. 1991 онд анх удаа Монгол Улс худалдааны нэн таатай нєхцєл бий болгох асуудлаар Америкийн Конгрессоос Монгол улстай хамаатай тогтоол гарч байсан. 1997 онд АНУ-ын сенатч єнгєрсєн сонгуульд Бvгд найрамдах намаас нэр дэвшиж байсан Жон Макени гуай манай улсад айлчилсан. 1998 оны нэгдvгээр сард Монгол Улсын харилцаа холбоогоо цаашид яаж хэрхэн хєгжvvлэх вэ, энэ улсыг яаж дэмжиж ажиллах вэ гэдэг талаар маш том тогтоолыг ганцаараа санаачилж батлуулсан. Дээр нь нэг сенатч нэмэгдсэн юм билээ. Тvvнээс хойш арваад тогтоол батлагдахад хамгийн сvvлийн 2006 оноос хойшхи хугацаанд гурван том тогтоол батлагдаж байгаа юм. 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын тєлєєлєгчийн доод танхимын 27 гишvvн хамтран ажиллаж, тогтоолд гарын vсэг зурсан. Дараа нь дээр дурдсан Мурковски гуайн санаачилсан 2007 онд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойд зориулсан тогтоол гарсан бол сvvлд 192 дугаар тогтоол гарч байгаа юм.
Гантулгын ДЭЛГЭРЦЭЦЭГ




