Dayar Mongol
Allan Law Group
20:39 - 02/08/2010

Нүүр Хуудас
ТИТЭМ ҮГ
Мэдээ, мэдээлэл
Хууль, Эрх зүй
Нийтлэл, Тэмдэглэл
Сурвалжлага, Ярилцлага
Монгол Хэвлэлийн Тойм
Түүх
Англи хэлний хичээл
Америкт амьдрахуй
Фото дурсамж
Сонирхолтой блогууд
Сонирхолтой вебүүд
Хэлэлцүүлэг
Холбоо барих...
Номын худалдаа
Америкаар аялахуй
МОНЦАМЭ - мэдээ
ОЛИМП - БЭЭЖИН - 2008
Архив
Топ нийтлэлүүд
2004-2005
2006
Зохиогчийн Булан
Б.Аариймаа /Виржиниа/
Д.Алтангэрэл /Алехсандри/
С.Амарзаяа /Рионоке/
Арсун
Ш.Баатар /Сан Франциско/
Б.Батжаргал /Чикаго/
Д.Баярсайхан
Д.Бишүүгарам /Лос Анжелес/
Б.Ганбаатар
Д.Галбадрах
Г.Галбадрах /ДиСи/
Д.Гангаа
Дармаабазар. Д
Б.Занданхүү
А.Наран
Судлаач Д.Ганхуяг
Д.Сайнбаяр
М.Саруул-Эрдэнэ /Арлингтон/
М.Сугар-Эрдэнэ
Oko
Чинбат.М
М.Буянбадрах
Кимасергей
Тэмүүжин.Х
IDEA
Ш.Наранчимэг /Арлингтон/
Судлаач Ч.Эрдэнэ
В.Пагва /Кентаки/
Ц.Оюунцэцэг
Ц.Энхтүвшин
О.Энхнасан
Ё. Гантулга /Австрали/
Энэбиш.Л
Албан газрууд
Монголын ЭСЯам
АНУ-ын ЭСЯам
Монголчуудын Холбоо
Компани, байгууллага
Санал асуулга
Та Монголын Нууц Товчоог уншсан уу?
 
  Хайлт
Нүүр Хуудсанд
Ч.Чимэгбаатар: Монгол хэлний эгшиг их гоё өнгөтөй E-mail
2009 оны 06 сарын 22
... Манай монгол хэл, ээ дээ мөн ч гайхамшигтай хэл дээ. Утга илтгэх чадамж нь ёстой гайхам. Эгшгүүд нь их гоё өнгөтэй. Би лав өнгөнүүдийг нь яг хардаг. “Э” шар өнгөтэй, “ө” улбар шар, “ү” цэнхэрдүү, “а” цагаан, “о” хөх, “у” бараан, “и” саарал өнгөтэй. Их өнгөлөг байгаа биз дээ. Гийгүүлэгчүүд нь бол манай байгалийн эрс тэс, сүр омголонт шинжийг шингээсэн, дуу чанга, дуурьсал хол, ээ их сүртэй дээ сүртэй, базарваань...

Хэлшинжлэлийн ухааны доктор Ч.Чимэгбаатартай ярилцлаа.

-Эрдэмтэн судлаач бүхэн өөрийн шинжлэн судалдаг салбараа онцгойлон, хэн хүнд учир зүйг нь ойлгуулан таниулахыг хүсдэг. Та манай уншигчдад хэл шинжлэл гэж ямар ач тустай ухаан болохыг хамгийн энгийнээр тайлбарлахгүй юу?

-Хүний авианы хэлний хувьд хэл бол хүн хүнтэйгээ харилцах үгэн гүүр юм л даа. Үгээр хэлхсэн тэр гүүрний үг, үгийг бүрдүүлсэн авиануудын шинж, чанар, өнгө, утгын зохицол нийцтэй байвал харилцагчдын санаа бодол саадгүй тод нэвтэрнэ. Тэр “зохицол нийцэл” нь хэлшинжлэлийн судлах зүйлийн нэг гэж хэлж болно оо. Манай монгол хэл, ээ дээ мөн ч гайхамшигтай хэл дээ. Утга илтгэх чадамж нь ёстой гайхам. Эгшгүүд нь их гоё өнгөтэй. Би лав өнгөнүүдийг нь яг хардаг. “Э” шар өнгөтэй, “ө” улбар шар, “ү” цэнхэрдүү, “а” цагаан, “о” хөх, “у” бараан, “и” саарал өнгөтэй. Их өнгөлөг байгаа биз дээ. Гийгүүлэгчүүд нь бол манай байгалийн эрс тэс, сүр омголонт шинжийг шингээсэн, дуу чанга, дуурьсал хол, ээ их сүртэй дээ сүртэй, базарваань.


-Манай хэлшинжлэлийн салбарын хөгжил ямар төвшинд явна?
-Хэлшинжлэлийн судалдаг зүйл их, цар хүрээ өргөн. Бид хоёрыг ингээд ярьж байхад ч, судлах зүйл нь нэмэгдэж л байгаа. Шинжлэх ухааны бусад салбарын ололт дэвшилтэй уялдаад, хэлшинжлэл ч байнга өөрчлөгдөж байна. Тэр бүхнийг цаг алдалгүй судлаад байвал олон улсын төвшинд яваад байх юм байна гэж бодох нь өрөөсгөл л дөө. Бусдын хийж байгааг хоцрохгүй хийгээд явъя гэвэл хүн хүч, мэдлэг туршлага, хөрөнгө мөнгө гээд асар их зүйл хэрэгтэй учир бүтэшгүй. Бас улс үндэсний өөрийн хэрэгцээ шаардлага орхигдоход хүрнэ. Яахав, тэр бүгдийг самран уншиж, танин мэдэхүйн хувьд ерөнхий баримжааг нь мэдэрч байх ёстой л доо судлаач хүн. За одоо, манай хэл шинжлэлийн салбарын хөгжил, төвшний тухай хэдэн үг хэлье. Миний бодоход, ерөнхий хэл шинжлэлд туршлага болж үлдсэн онол, аргын сэтгэлгээний мөн чанарыг хэр ойлгож эзэмшсэнээр хөгжлийн шалгуур хэмжигдэнэ гэж боддог. Энэ эзэмшсэн онол мэдлэг нь монгол хэлнийхээ үзэгдлүүдийг зөв олж харахад тус болж байна уу, монгол хэлнийхээ тулгамдсан асуудлыг судлахад тус болж байна уу гээд олон юм байна аа.

Монголын хэл шинжлэлийн салбарын хөгжил, төвшин хүмүүсийн нүдэнд ил байгаа гэж бодож байна. Кирилл үсгийн зөв бичих зүйн холион бантанг шат дараатай боловч шийдэж чадахгүй байгааг харахад л ямар байгаа нь ойлгомжтой. Аливаа ухаан өөртөй нь хамаатай, улс нийгмийнхээ тулгамдсан, хэрэгцээт асуудлыг юуны өмнө шийдэж, мухардлаас гарах арга замыг нь зааж өгөх гол үүрэгтэй. Энэ үүргээ л давын өмнө биелүүлж явах ёстой л доо.

-Ш.Лувсанвандан, Чой.Лувсанжав нараар төлөөлүүлдэг хэлшинжээч эрдэмтдийн залгамж халаа өнөөдөр ямар байна?
-Бас суут эрдэмтэн Б.Ринчен байна. Монголын шинжлэх ухааны түүхэнд мөнхөрсөн их эрдэмтдээ жинхэнэ ёсоор залгамжлахын тулд эхлээд тэд монгол хэлийг яаж харсан юм, хаанаас нь эхлээд хааш нь судлахдаа, ямар ямар үзэгдэл түүнд нь хамрагдсан юм, юу хамрагдаагүй үлдсэн юм гээд олон зүйлийг мэдэж мэдэрсэн, тодруулсан байх учиртай. Ш.Лувсанванданг манай эрдэмтэд нэлээн сайн судалж, боловсруулсан онол нь монгол хэлний олон үзэгдлийг тайлбарлаж, системчлэхэд үлгэр загвар болохыг тогтоож, улмаар онолыг нь хөгжүүлж авиазүй, үгзүй, өгүүлбэрзүйн гол үзэгдлүүдийг системчилж, тайлбарласан юмаа. Харин Б.Ринченийг олон хэл мэддэг, олон сайхан түүхэн сэдэвт зохиол бичсэнээр нь, аяндаа л их эрдэмтэн гээд байгаа болохоос биш яг их эрдэмтнийх нь онол хараа шингэсэн хэл шинжлэлийн судалгааг нь нарийвчлан судлаагүй л байна. Ийм учраас онол харааг нь дараа үеийн судлаачид өвлөн хөгжүүлсэнгүй. Онол нь мартагдаж байна. Энэ мэт байдал үргэлжилвэл манай хэл шинжлэлийн сэтгэлгээний сан улам л шингэрч ширгэнэ. Ер нь бол энэ хоёр их эрдэмтэн монгол хэлийг хоёулаа бүтэц хэлшинжлэлийн онолоор харсан ч гэсэн, Лувсанвандан бол тэр онолын үндсэн ухагдахуун болох тэмдгийн онол, дохионы онолыг монгол хэлний үзэгдлийг тайлбарлахад тусгахдаа, арга билгийн барилдлагад нь үзэж, монгол хэлний авиа, үг, нөхцөлийн садагнагч дайсагнагч харьцааг нь тодруулсан юм. Лувсанвандан юм үзэгдлийн оршил тогтнолын мөн чанарыг болзмол хэлбэрээр тайлбарладаг, арга билгийн ёсныг, бодит үзэгдэл буюу монгол хэлний судлалд нэвтрүүлж, хөгжил хөдөлгөөнт үзэгдлийн өөрчлөл хувирлын зүй тогтлын амин сүнс нь орон, цаг, тоо, чанар гэсэн тус тус харьцаанд байна гэж үзээд, эдгээр харьцааг тодруулсан юм. Энэ судалгаа бол болзмол онолоор бодит үзэгдлийг судлах тодорхой аргыг боловсруулсан судалгаа. Яг ийм сэтгэлгээт судалгаа орчин үеийн хэл шинжлэлд байхгүй. Давтагдашгүй судалгаа. Зөвхөн монгол хэлшинжлэл төдийгүй Монголын шинжлэх ухаанч сэтгэлгээний санд мөнхрөх судалгаа. Ринченг манай олон эрдэмтэн монгол хэлийг түүхэн харьцуулсан аргаар судалсан гэж үзээд байдаг юм. Миний бодоход, тэрбээр судалгаандаа монгол бичгийн хэл, бичгийн дурсгалууд, аман аялгуу, аман зохиолын зүйлээс өргөн ашигласан учраас тэгж боддог байх. Ринчен бол “орчин цагийн монгол хэл” гэдгийг монгол хэлний зөвхөн одооны байдал, түүний шинж төлвийг тодорхойлж байгаа халх аялгууны хүрээнд үзсэнгүй, хэлшинжлэлийн үечлэлийн утгаар үзсэн учраас судалгаанд нь хамрагдах зүйл илүү их байсан юм. Ринчен судалгаандаа ерөнхий хэл шинжлэлийн аль нэгэн онолыг тухайлан дэлгэрэнгүй тайлбарлаад, түүнд судалгаагаа нийцүүлээд байсан нь их биш боловч, онолын хараа, сэтгэлгээний орчил нь ямар өргөн, ямар гүн байсан нь, кирилл үсгийн зөв бичих зүйг шүүмжилсэн зүйлүүдээс нь тод мэдрэгддэг юмаа.
Лувсанвандан бол ерөнхий хэл шинжлэлд бэлэн байсан онолыг өөрийнхөө сэтгэлгээний орчилд нийцүүлэн, шинэ онол болгон боловсруулсан. Энэ онолыг би “хэлний хөдлөнгө харьцангуй онол” гэж томьёолох саналтай байдаг. Ринчен бол яг тухайлсан нэгэн онолыг удирдлага болгож нийт монгол хэлийг судалсангүй, авиазүй, үгзүй, өгүүлбэрзүй, найруулгазүй гээд бүлэг бүлэг үзэгдлийн шинж чанар тус бүрийг тодруулсан хараа нь ерөнхий хэл шинжлэлд тэр бүр байгаагүй хараа байв. Яг л монгол хэлний мөн чанар, ахуй босгож ирсэн энэ харааг, ёстой л билгийн хараа гэмээр дээ. Үгзүйн хэсгийн “хүртээл” гэдэг ухагдахуун нь маш сонин, маш өвөрмөц сэтгэлгээний илрэл юм л даа. Яг тэр сэтгэлгээ Ринчений хэл шинжилгээний сэтгэлгээний нэгэн тод онцлог болох учраас заавал тодруулна аа.
Ер нь өмнөх үеийнхээ хийсэн бүтээснийг үнэлэх нэг зарчим байдгийг залуус мэдэхгүй байна уу, эсвэл мартаад байна уу гэмээр санагдах юм. Өмнөх үеэ үнэлэхдээ, өөрийнхөө цаг үеийн өндөрлөг төвшнөөс харж үнэлэх биш, тэр үе маань өмнөх үеэсээ илүү юуг хийв гэдгийг тодруулах зарчим баримтлах ёстой. Ер нь энэ зарчим бусад салбарт ч хүчинтэй. Бид туулж өнгөрсөн нийгмээ үгүйсгэвэл, бидний энэ үеийг дараахь үе маань үгүйсгэнэ. Одоо манай олон залуус ийм харалган хараатай байх шиг санагддаг. Өмнөх, өмнөх үеийнхээ үнэт зүйлийг тодруулж, үнэлж, өвлөж хөгжүүлж явахад л “залгамж чанар”-ын утга учир орших биз ээ.

-С.Шагжийн, Я.Цэвэлийн толь өдгөө ч үнэ цэнэтэй байна. Цэвэлийн толийг давсан толь бичиг яагаад гарахгүй байна вэ?
Тэдгээр толиудыг хийхгүй бол болохгүй нь гэдгийг мэдэрсэн ахмад үе маань ямар мундаг вэ. Одоо үеийнхэнд тийм мэдрэмж байхгүй ээ. Тэр үедээ хэдэн жилийн дараахь нийгмийн хэрэгцээг урьдчилан хараад тийм чанартай, мэдлэг мэдэц шингэсэн мөнхийн бүтээл туурвина гэдэг мөн лут аа. Тэдгээр толь одоо ч ач холбогдлоо алдаагүй байгаан нэг учир бол тэр үед уламжлалын хэлхээ одоох шиг тасраагүй байсан учраас амин чухал үгсийг тухайлан оруулсандаа байгаа юм шиг санагддаг. Одоо үед мэргэжлийн бус хүн бүү хэл, мэргэжлийнх нь ч мэдэхгүй үг утга тэр толинд зөндөө бий.
Тэр толийг Цэвэл гуай ганцаараа туурвиж бүтээгээгүй, 1930-аад оны манай сор болсон эрдэмтэд Ринчен, Шагж, мэргэн гүн Гомбожав, Дорж, Дамдинсүрэн, Нацагдорж нар 1933 онд эхлүүлээд, удалгүй хэлмэгдүүлэлтэнд нэрвэгдэж тасалдаад, 1949 оноос дахин эхэлж, 1964 онд дууссан. Үе үеийн олон эрдэмтний нөр их зүтгэлээр бүтсэн толь. Тэр үеийн төрийн бодлого нь уламжлалд шалгууртай ханддаг байсан юм болохоор шашин, уламжлалын холбогдолт олон үгийг оруулаагүй юм гэдэг. Хэрвээ тэр бүх үг орсон бол сайхан аа. Одоо бол тийм толийг хийж чадалгүй яах вэ. Түрүүчээсээ олны хүртээл болж байгаа байх аа.

-Танилын маань хүүхэд их сургуулийн монгол хэлний ангид орохоор шалгалт өгөх болоход аав нь жигтэйхэн уурлаж, “монгол хүн байж монгол хэл судлаад байхдаа яадгийн. Тэрний оронд англи хэлний ангид ор” гэж тэдний гэр бүлд бөөн асуудал дэгдсэн гэсэн. Эмч, хуульч, IT инженер шиг хэлшинжээч эрэлттэй мэргэжлийн тоонд ордоггүй нь юутай холбоотой вэ?
-Яахав дээ, ажил мэргэжлийг амьдралын хэрэгцээ хэрэглээний талаас харах нь юу нь буруу байх вэ дээ. Монгол хэл олон улсад нийтлэг түгээмэл хэл биш болохоор тэгж бодох нь аргагүй биз. Энэ нь аливаа мэргэжлийн амт шимтийг үгүйсгэж байгаа хэрэг биш гэж бодож байна. Хэлшинжээч эрэлттэй мэргэжлийн тоонд ордоггүйн хувьд хэлэхэд мэргэжлийн хүрээ хязгаар нь хумиу явцуу юм л даа. Нийгмийн өдөр тутмын амьдралын хэрэгцээ, талх тарианы тулгамдсан асуудлыг хариуцдаггүй болохоор эмч, хуульч, IT инженерийн хэрэгцээ шиг биш л дээ. Харин хэлшинжээч өөрөө аль болох өргөн мэдлэг эзэмшиж, хэлтэй холбоотой олон салбарыг бас хамруулан судалбал тэдгээр эрэлттэй мэргэжлийнхнээс дутахгүй эрэлттэй хэрэгтэй хүн болно л доо. Ринчен гуай тийм хүн байлаа.

-Кирилл үсгийн дүрэм улам бүр эх захгүй болж байх шиг санагддаг. Шинэчлэн сайжруулах боломж байна уу?
-Боломж байлгүй яахав. Өөрчлөх шинэчлэхдээ, шинжлэх ухаанч зарчмыг хэт барьж “хэцүү” дүрэм боловсруулах, эсвэл “амархан” дүрэм зохиох гээд шинжлэх ухаанч зарчмыг орхигдуулах хэтийдлийн хоёр туйлд унахгүй байх ёстой. Одооны бидний энэ дүрэм бол “амархан” дүрэм зохиох гээд шинжлэх ухаанч чанарыг орхигдуулсан хэтийдлийн туйлд уначихаад өндийж чадахгүй байгаа юм. Би зарим нэг санал дурдъя. Санал ч гэж дээ, уг нь бол хэнд ч мэдээжийн юм. Жишээлбэл,
-Нэр үгийн эцэст зөөлний тэмдгийн оронд “и” бичье, тэгвэл заримдаа “ь” бичиж, заримдаа “и” бичихгүй болно: хари, хани, дари гэх мэт.
- Зарим үйл үгийн захирах хэлбэрт “ь” биш “и” бичье: гунь- гуни, барь - бари, сорь - сори, хорь - хори, зорь - зори гэх мэт.
- Үзье, бичье, барья гэж бичихэд “ь” бичихгүй, үйл үгийн үндсийг хадгалахын тулд, “үзэе, бичие, бария” гэж бичье.
-үгийн үндсэнд халдахгүй байя, нөхцөлийн байр, хэлбэр аяндаа журамлагдана:
    ава-, авах, авалга
    боло-, болоц, боломж, болох
    бичи-, бичивэр, бичилгэ, бичимэл, бичих, бичиэс, бичигдэмэл
    гара-, гараа, гарац, гарах
    дууда-, дуудах, дуудалга
    дэмжи-, дэмжих, дэмжилгэ
    зово-, зоволон, зовох
    зура-, зураг, зурах, зуралга, зураас
    ирэ-, ирэц, ирэх, ирээдүй
гэх мэт.
-Одоо бид харьяалахын тийн ялгал нөхцөлийг эр эм үгэнд тус тус өөрөөр “ы”, “ий” хэрэглэж бичиж байна. Бүх үгэнд ингэж бичих нь, зөв бичих зүйг хэцүү болгож байна. Уртаар дуудах ёстойг илэрхийлж, хоёр “ий”-тэй хэлбэрийг бичвэл хүүхдэд дөхөм учир “ий” хэлбэрээр бичье: багшийг, багшийн, ахийг, ахийн, эгчийг, эгчийн гэх мэт. Уг нь ингэж бичих нь хялбар байх боловч, “баг, бага” зэрэг үгийн хувьд, жишээлбэл “багийн найз, багын найз” гэхэд ялгах аргагүй болж байна. Ийм л үед “ы” бичиж байя. Ингэснээр бас, “ж,ч,ш”-ээр төгссөн эр үгэнд заавал “ий” бичдэг нь үгүй болно.
-“ш,ч,”-ээр төгссөн нэр үгэнд өгөх оршихын тийн ялгалын нөхцөл бичихдээ холбох эгшиг “и” бичихгүй, тухайн үгийн эгшгийг бичье: багшад, эгчэд, жолоочод гэх мэт.
- “төй” нөхцөлийг бий болгоё: бөгжтөй, мөнгөтөй, хөрөнгөтөй, өвөөтөй гэх мэт. Ингэх нь дуудлагадаа ч нийцнэ, зөв бичих зүй ч системлэг шинжтэй болоход нөлөөлнө. Энэ мэт хэлээд байвал олон юм байна аа. Дараа дэлгэрэнгүй ярья.

-Даяаршиж буй энэ цаг үед латин үсэгт шилжих нь зөв гэж үздэг эрдэмтэд бий. Үүнийг юу гэж боддог вэ?
-Цаг цагийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж төрийг бол халж болно, хувцсыг бол сольж болно, унааг бол юүлж болно, байрыг бол сэлгэж болно. Цагийн эрхээр латин үсгийн хүрээ хумигдах нь мэдээж. Тэр цагт дахиад үсэг хайх юм болох нь л дээ. Мөнхийн сонголт бол монгол бичиг. Өөрөөр байж ер болохгүй байгаа юм. Би маш олон талаас нь бодож ирсэн. Би чамд нэг юм хэлэх үү. Монгол үсгээр бичсэн ном уншихаар үйл явдал ахуй нь нэгэн бүхэл, цогцоор тодрон босож ирдэг. Кирилл үсгээр бичсэн ном уншихад үйл явдал нь дараалан цуварч харагдаад байх шиг санагддаг. Хүн амьдралдаа дохио тэмдгийн болзмол хэлбэрийг хэр их ашиглана, сэтгэн бодох нь төдийчинээ сайн байдгийг эрдэмтэд илрүүлсээр л байна. Японууд л гэхэд үсгийн гурван систем хэрэглэж байна. Дээр нь цаг шаардлагаа дагаад латин үсэг бас их хэрэглэнэ. Үүнтэй харьцуулахад манайхан монгол бичгээ сурахдаа хойргошиж шантарч байгаа нь залхуу залхагийн туйл гэхээс өөр юү гэхэв. Дээр үед тогтолцоотой сургууль ч орон даяар байсангүй, заагаад өгөх багш нь ч хүрэлцээтэй байсангүй. Тийм үед хонь малаа хариулж явахдаа л олонх нь сурчихсан, хойч үедээ заагаад өвлүүлээд ирсэн нь үнэн шүү дээ. Манай өнөө үеийнхэн өөрсдийгөө өмнөх олон үеийнхнээсээ илүү их мэдлэгтэй гэж боддог байх. Тийм биш шүү дээ. Илүү их мэдээлэл авах боломжтой болсон нь үнэн. Гэвч мэдээлэл мэдлэг хоёр чинь огт өөр зүйл. Мэдлэг бол хуучирдаггүй, аяндаа л өргөжөөд гүнзгийрээд байдаг. Харин мэдээлэл бол хуучирдаг. Зөвхөн мэдээлэл ярьж, өөрийгөө мэдлэгтэй гэж боддог хүнийг юм уншуулахгүй ганц сар болгоход л ярих сэдэв нь хумигдаж хоцрогдоод хэцүүдэх биз хөөрхий. Тэгээд бас залхуу залхагаа хаацайлж, монгол бичиг хоцрогдсон гэхийг яана. Авианы үсэг тийм ч амархан хоцрогдоод байдаггүй. Үндэстэн нь уствал  үгүй болно. Үндэстэн нь оршиж байгаа цагт үсэг нь хоцрогдоно гэж байхгүй. Үсэг гэдэг чинь утга дамжуулдаг болзмол тэмдэг юм чинь яаж хоцрогдох вэ. Болзмол тэмдгийг харьцаа харилцаандаа хэрэглэхэд ухаан нь дутах хүн өөрөө л хоцрогддог.

-Сонины хэл найруулга ямар байна?
-Одоо сонин сэтгүүл ч олон болж, сэтгүүлч ч олон болж. Сэтгүүлч бэлддэг сургуульд нь үг утга найруулах эрдмийг жинхэнэ ёсоор нь заахгүй “ингэж бичих ёстой, тэгж ярих учиртай” гээд хуурай хөндий номлож лоозогноод байдаг юм чинь ямар өөд байхав. Уг нь бол оюутнаар шилдэг сайн найруулгатай номуудыг хуу уншуулж, найруулгын сайн нь юундаа байна, бичлэгийн техник онцлог нь юундаа байна, ямар үгийг ямар үед хэрэглэж байна гэдгийг хэлж зааж өгөөд, яг тэр техникээр нь бичүүлж, засаж өгч, шилдэг сайн найруулгуудыг эзэмшүүлэх хэрэгтэй. Би бол аль нэг сэдвээр яг Нацагдорж шиг, Жамсраны Цэвээн шиг, Ринчен шиг, Инжанаши шиг найруулж бичиж өлхөн чадна аа. Өөрийгөө дөвийлгөж байгаа юм биш шүү, зөв ойлгоорой. Найруулах эрдэм, техникийг эзэмшихэд зайлшгүй хэрэгтэй зүйлийн тухай ярьж байна. Үүний зэрэгцээ, сонины найруулгын төрөл зүйл, найруулал, ярилцлага, мэдээ, тойм гээд тэд бүгдийг яг уншуулж, өөрөөр нь бичүүлж, засаж өгч, гадаадын сонины нийтлэл, бичлэгийг уншуулж, адил маягаар бичүүлж сургаж, иймэрхүү  байдлаар явахад хоёр гурван жилд ёстой төгөлдөр сэтгүүлч төрнө биз. Одоо бол олон сэтгүүлч үгээ ч зөв бичиж чадахгүй, дүрэмд тээгэлдэж унаад л, хөлд орж байгаа хүүхэд шиг л харагдах юм. Хэлж ярьж байгаа нь ч таль туль гээд, хэлд орж байгаа хүүхэд шиг, бичиж холбож байгаа нь ч түг таг гээд, бичиж сурч байгаа хүүхэд шиг л харагдах юм. Сонинууд мэдээлэл дамжуулахдаа уншигчид хамгийн ойлгомжтой байх аргуудыг бодмоор байна. Ганц жишээ хэлэхэд, УИХ-ын гишүүдийг бичихдээ нэрийнх нь ард хаалтан дотор намыг нь бичдэг болоосой. Жишээлбэл гишүүн Дорж (АН) гээд. Тэгвэл хүмүүст тухайн асуудлаар гишүүн нь, нам нь ямар үзэл бодолтой байнав гээд олон зүйл харагдах болно. Нэрийнх нь ард нам нь байнга гараад байхаар тухайн гишүүний хариуцлага, ёс суртахуунд ч нөлөөлнө.

-За ярилцлага маань өндөрлөж байна. Сүүлийн асуултыг Танд үлдээе?
-Санаж бодсоноо бусдад хүргэж байгаадаа баяртай байна. Энэ ярилцлагыг би хайрт охин Учигтаа зориуллаа гэсэн үгээр дуусгаж болох уу?
-Бололгүй яах вэ. Уншигчдынхаа өмнөөс Танд талархал илэрхийлье.

Ярилцсан Л. Эрдэнэмаа 

Нийт санал, сэтгэгдэл (18)Add Comment
Бичсэн usa-gaas, June 22, 2009
Chimegbaatar tand eh saihan mongol helee hogjuuleh tal deer ih zuil bodoj yavdagt chin talarhal ilerhiilie. 1 zuil sanuulahad usegnuudiig ongoor harah (mon useg bur ooriin gesen unertei gej itgedeg humuus mon baidag gesen) ni 1 torliin emgeg yum gesen shuu! Sayahan end TV-eer garch baisan. Bi yag ter ovchniih ni neriig martchihaj.
Бичсэн kkk, June 22, 2009
ter hun eruul ovchteigee chamaar heluuleltgui medej baigaa bailgui
Бичсэн zaaa, June 22, 2009
zarim hugjmiin undur medremjtei humuust hugjmiin notnii avia n ungu bolj medregddeg gej sonsoj baisan yum baina.
Бичсэн Za daa, June 22, 2009
Za daa naaad b iig N eer solij bichih dyrem chin yostoi utagagyi haragdaj baina... Bi bol shuud l Eh saihan heleeree bichij chaddagyi hynii toond oroh um bna.... Aimaar teneg dyrem zohioh ni dee... yahnav... shine bagachuul surdgiimaa gehed huuchin dyrmee sursan hymyysiin yhej duusahiig hyleeeh hereg agrah ni dee...
Бичсэн WanLi, June 22, 2009
Ta nar yasan duursen maluud ve? Naana chine buhel buten helnii tuhai yarij bhad uner amt gesen ugend n l eereed bh yum.Muusain juldrai nar MGL bichegee sur!
Бичсэн bat, June 23, 2009
Zaabal gishvvdiin ard namiinh ni neriig bichih shaardlagatai genee. ua gej balaairaad bga um mongol helnii dvrmend tegj zaadaggvi um za
malaa ene bol chinii mulguu sanaa za ua medehgvi um aa meddeg hvn boloh gej bitgii balait6 erhbish chi egshig giigvvlegchee yalgadag baih gej naidiua daa chamd
Бичсэн bat, June 23, 2009
nemj helehed cham shig umaar soninihon bichih um aa zallgahgvi chadahgvi baij uaj ih tsetserhdeg mulguu ve
Бичсэн одко, June 23, 2009
СЭТГЭГДЭЛЭЭ КРИЛЛ ҮСГЭЭР БИЧЭЭЧЭЭ ЗАЛХУУНУУДАА
Бичсэн O., June 23, 2009
Яг үнэн шүү , залхуунуудаа . Юм бичвэл бичсэн шиг бичээч. Миний монголчууд хэлгүй болвол хөлгүй болно шүү. Би 60 хүрчихэээд хэл сураад байхад...
Бичсэн Рэнчин, June 24, 2009
Их бичгийн хүн Бямбын Рэнчинг хүндэтгэж явдаг, түүний өв мартагнаж эхэлж буйд санаа зовж байгаатай санал нэг байна. Рэнчин судлалын төв байгуулья залуус аа.
Бичсэн krilleer.blogspt.com, June 24, 2009
krilleer.blogspot.com -iig ashiglaval amarhan krilleer bichne. orood l uz.
Бичсэн sonin yumaa, June 24, 2009
ene hun yamar buruu yum bichlee geed deerh humuus haraagaad baigaa yum be
Бичсэн HundSavar, June 25, 2009
zov,helgui bolbol holgui bolno.neg undusten delheid yuugaraan medregdj tainagh bv? hel,soyol, zan zanshilaar ....shuu de.
Бичсэн жип машинууд, June 27, 2009
АНУ-с сая орж ирсэн жип машинууд Volkswagen Taureg(2005 oн, хар ногоон), Volvo(2007он, хар хех), Toyota land cruiser-100(2006 он, хар) яаралтай хямд зарна.
Байр оролцуулж болно. Холбоо барих утас 91916682, 88149993
Бичсэн Чимэгбаатарт, June 28, 2009
Бямбын Ринчин шиг бичиж чаднаа? Тэгээд юу бичсэн юм бол оо? Бичээч дээ. Би тэгвэл Рембрандт шиг зураг зурж, Бетховен шиг ая зохионо ш дээ. Ер нь монгол хэлийг хоёрын хооронд эрдэмтэд сөнөөж байгаа. Нэг мэдэхэд л шинэ дүрэм, нэг үгийн бичлэгийг өөрчилчихсөн байх юм. Ингэлээ гээд хүмүүсийн толгойг улам эргүүлэхээс өөр юу хожих юм. Худлаа л хоосон амбици. Монголчууд босоо үсгээр бичиж эхлэх л юм бол дэлхийн соёлоос тээр хол хоцорч, 90 хувь нь бичиг үсэггүй болно. Үсгийг өнгө гэж харнаа? Би лав ойлгохгүй юм. Энэ бол эрдэмтэн хүний үг биш, харин яруу найрагчийн мэдрэмж байж болно. Хоосон цэцэрхэхээ больё. Тэр монгол хэлний дүрмийг шинэчилнэ гэж ярьсныг нь. Ямар амьтад ийм товарищд доктор өгчихдөг байнаа...
Бичсэн Чимэгбаатарт, June 28, 2009
чам шиг юи үхэж далд орвол таарна
Бичсэн Mandul, September 06, 2009
araichdee ta nar jinhene zalhuchud bainadaa , onoodr dund surguuli togsson gecheed ugee zov bichij chaddagui hun zondoo l baidagshd, ugaasaa ali ch helend ooriinh n bichig useg tohirnuu gehees hari bichig yaj tohiroh bilee? ta nar yapon, solongos, hytad geed ooriin bichig usgee heden zuun jileer hadgalaad uldzen ornuud onoodor oorsdiin bichig soyliin gaihamshgiig yaj busdad gaihuulj tuugeer n gadnii geltgui zondoo humuus ter heliig surahiig husdeg baina shuu dee! deer neg hun mongol bichig ashigwal heden jileer hozorno gesen yum yarij baina, jinhene aldaa chin ene baina, Mongolchuud mongol bichgiig ahiglaj baihdaa Tod, Soyombo, Dorvoljin bichig usgiig zohioj, hari bichgees Hyatad hanziig hurtel Kidan gurni iuyed ahiglaj baisan. Etssiin dund n mongol bichig buzaad shalgaran uldej baisan gedgiig medehuu? Sotsialist Oros oron ooriin kirill usgee busad sots oron ruugaa shaxaj ehelsneer dundad Aziin olon oron , bas Mongolchuud bid nar bichig usgee huuchin hotsrogdsonoor n duuduulj ustagj haysan, getel bidnii tsus mahnii tasarhai Ovorlogchid nar maani ulsiin dotor orshix uls atlaa Hyatad hanzaar ewdluulelgui odiig hurtel hadgalaad uldchixsen baidag. Minii bosoo Mongol bichgiig Mongol hun yum bol yaj ingej uzen yadaj bolno we? Ezen Chingisee uzen yadsanaas yalgaa yu baih bilee. Delhiid gaihagdah bosoo Mongol bichgee Mongolchuud bid nar oorsdoo awj uldehgui bol hen awj uldeh bilee??? Oyunii hoosrol zalhuu zangag zangaa hayaad itreedui hoich uydee zoriulaad Mongol bichgee yaraltai sergeeh n zov. Mongol Oyutan California
Бичсэн Mandul, September 06, 2009
oyutan hun ch gesen ooriin chadlaar tusalj ene eh bichgee sergeeh heregt huvi nemree oruulahiig husej baina. turuun bur ongorson onii baatar guain bichsen niitleliig unshsan, bosoo bichgee sergeeh gesen olon hun l baidag yum. Mongol hunii zalhuu hoirgo, zoruud gojuud zang yaltai ch bilee!
busy
 
< өмнөх   дараагийн >

 
Proud Member Of
MACC
Сурталчилгаа
ger zarna
Онлайн худалдаа
Argamag
Бизнесийн мэдээлэл
MACC
Хууль, эрх зүй
Хуульч Г.Ганзориг
Бусад
Эрүүл мэнд
Эмч Б.Сэлэнгэ
Бусад
Oko
Сурталчилгаа
Уран зохиол
Амарсанаа.Б
Бадарч .Н
Батбаяр .Л
Батзориг .П
Бум-Эрдэнэ.Т
Дэнсмаа .Д
Мягмарсүрэн .Л
Оюунчимэг .Д
Sienna
Тэргэл.Х
Уранзул .Д
Энхболд .Д
Ганбат .Ц
Тэргэл.Х
Эрдэнэболд.С
Х.Болор-Эрдэнэ
Сүхээ
Түмээ ах
Бусад уран бүтээлчид
Зүүдчин
Зүүдчин
Зарлал
Бидний Түнш

Copyright © 2010 DayarMongol.Com, Allrights Reserved.