Dayar Mongol
Allan Law Group
20:38 - 02/08/2010

Нүүр Хуудас
ТИТЭМ ҮГ
Мэдээ, мэдээлэл
Хууль, Эрх зүй
Нийтлэл, Тэмдэглэл
Сурвалжлага, Ярилцлага
Монгол Хэвлэлийн Тойм
Түүх
Англи хэлний хичээл
Америкт амьдрахуй
Фото дурсамж
Сонирхолтой блогууд
Сонирхолтой вебүүд
Хэлэлцүүлэг
Холбоо барих...
Номын худалдаа
Америкаар аялахуй
МОНЦАМЭ - мэдээ
ОЛИМП - БЭЭЖИН - 2008
Архив
Топ нийтлэлүүд
2004-2005
2006
Зохиогчийн Булан
Б.Аариймаа /Виржиниа/
Д.Алтангэрэл /Алехсандри/
С.Амарзаяа /Рионоке/
Арсун
Ш.Баатар /Сан Франциско/
Б.Батжаргал /Чикаго/
Д.Баярсайхан
Д.Бишүүгарам /Лос Анжелес/
Б.Ганбаатар
Д.Галбадрах
Г.Галбадрах /ДиСи/
Д.Гангаа
Дармаабазар. Д
Б.Занданхүү
А.Наран
Судлаач Д.Ганхуяг
Д.Сайнбаяр
М.Саруул-Эрдэнэ /Арлингтон/
М.Сугар-Эрдэнэ
Oko
Чинбат.М
М.Буянбадрах
Кимасергей
Тэмүүжин.Х
IDEA
Ш.Наранчимэг /Арлингтон/
Судлаач Ч.Эрдэнэ
В.Пагва /Кентаки/
Ц.Оюунцэцэг
Ц.Энхтүвшин
О.Энхнасан
Ё. Гантулга /Австрали/
Энэбиш.Л
Албан газрууд
Монголын ЭСЯам
АНУ-ын ЭСЯам
Монголчуудын Холбоо
Компани, байгууллага
  Хайлт
Нүүр Хуудсанд
Ги Де Мопассан (1850-1893) - ХVЗVVНИЙ ЗVVЛТ E-mail
2006 оны 09 сарын 06
Монголынхоо шилдэг ахмад орчуулагч-гүүш нарынхаа хичээл зүтгэлийн буянаар бид Ги Де Мопассан хэмээх Францын энэ их бичгийн хүний уран бүтээлийн охь дээжис болох “Хонгор найз”, “Амьдрал”, “Монт Ореал” романууд, “Гай”, “Алмаазан зүүлт”, “Хотын гудамжинд”, “Францеско”, “Нэгэн бүсгүйн түүх” гээд цөөнгүй тооны өгүүллэгүүдийг эх хэл дээрээ  амтархан уншсан. Ялангуяа 70-80-аад оны уншигчид эдгээр зохиолуудыг маш сайн санаж буй байх аа.   өдгөө эдгээр номууд эрж хайвч олдохуйяа бэрх, нүдний гэм болж дээ.

Ги Де Мопассан бол Францын төдийгүй дэлхийн утга зохиолын ноён оргилуудын нэг. Түүний зохиолын үнэ цэнэ, ач холбогдол хэдий хоёр зууныг үдсэн ч огтхон ч хуучирсангүй, мартагдсангүй, харин ч очир алмаазан мэт улам бүр үнэ цэнэтэй болсоор.. Ороо бусгаа энэ цагт та ялимгүй жаахан анзааран харвал бидний эргэн тойронд хичнээн олон “Хонгор найзууд” байдгыг мэдээд лавтай гайхах байх. Ялангуяа манай өнөөгийн Монголын улс төр, бизнесийн хүрээнийхний дундаас тийм “Хонгор найзууд”-ыг, Поль Бретиньиг, гүнжин Маскарег төвөггүйхэн нэр зааж олж болно доо.

Үүний учир нь Ги Де Мопассаны зохиолуудын баатрууд нь даанчиг амидлаг, тэр гайхалтай чадварлаг дүрслэл, ер бусын илэрхийллээрээ хүний уг мөн чанарыг, хүний нийгмийн харилцааны мөн чанарыг хайр найргүй зад дэлгэн илчилсэнд буй. Угтаа хүний мөн чанар гэгч хувирашгүй аж. Ямар ч нийгэм, дайн тулаан, зовлон сүйрэл ч, дэвшил хөгжил, соён гэгээрлийн үр ч тэрхүү мөн чанарын хананд ойн тусахаас бус бутраан нурааж байсан нь юу л бол...  Энэ үнэнд ярган хүрч чадсанд Мопассаны бүтээлүүдийн, дүрүүдийн гандан бууршгүй чанар буй. Чухам сонгодог хэмээхийн учиг нь энэ  бүлгээ.

Энэхүү толилуулан буй “Хүзүүний зүүлт” хэмээх бэсрэгхэн өгүүллэгт гарах хөөрхий эр, эм хоёрын гунигт харамсам тавилангийн наадгай өдгөө ч буй. “Ялихгүй юмнаас ямааны гарз” гэдэг шиг шалихгүй юмны хойноос шунан дурласнаар амьдралаа там болгон хувиргаж буй нь ч олон бий.

Хүн төрөлхтөний оюуны баялагын их далайд замчилж асан Б.Ренчин авугайгаас эхлээд л Ц.Дамдинсүрэн, Г.Амар, Б.Дашцэрэн, Г.Содов, Ж.Бадраа, Д.Пүрэвбаатар, П.Чойжил ... гэх мэтийн бичгийн их гүүш-орчуулагч нарын уламжлал бидний үед баахан бүдгэрээ юу даа хэмээн сэтгэл голсхийж явтал Ги Де Мопассаны эл өгүүллийг манай сонины Чикаго хот дахь сурвалжлагч, номын садан, эрхэм дүү  Д.Сайнбаяр маань хэдэн жилийн өмнө англи хэлнээс уран яруугаар хөрвүүлэн буулгасныг үзээд олзуурхан, урам орж сэргэн бахадсаныг өгүүлэх юун. Уншигч та таалан соёрхтугай.

Б.Номинчимэд

---

Ги Де Мопассан (1850-1893) - ХVЗVVНИЙ ЗVVЛТ 

Орчуулсан Д. Сайнбаяр /Чикаго/ 2002 оны 5 сар

Тэр бvсгvй бол хувь заяаны тэнгэр будилав уу гэлтэй ядуу гар урлаачийн гэрт төрсөн, гоо vзэсгэлэн тэгш, дур булаам охидын нэг байлаа. Сvй тавих инж, итгэл горьдлогоор мөхөс тvvнд бусдад өөрийгөө таниулж, зvрх сэтгэлээ нээж, дурлал хайрын амтыг мэдэрч, нэр алдар, эд хөрөнгөтэй хvнтэй суух ямар ч арга байгаагvй бөгөөд адаг сvvлд нь тэр боловсролын яамны нэгэн бага тvшмэлтэй гэрлэсэн ажгуу.
Тансаг чамин зvйлст санаархах ч тэнхээгvй тvvний таалал сонирхол нь маш энгийн байв. Харин хvvхэд төрvvлэх юм уу эсвэл гэр бvл болоход л ач тусаа олдог төрөлхийн гоо vзэсгэлэн, ялдам сайхан зан чанар, дур булаах увдисаас гадна өөр ямар ч дээд гарал, өндөр язгуур угсаагvй нэгэн гэхэд тэр бvсгvй өөрөөсөө доод зиндааны хvнтэй гэрлэсэн мэт ямагт уйтгарлан гуньдаг байжээ. Төрөлхийн эелдэг зан байдал, зөнгөөрөө дэгжvvн ааль, сэргэлэн цовоо арга ухаан нь л тэдний зэрэг зиндааны цорын ганц хэмжvvр болж, ядуусын хорооллын охиныг нутгийн хамгийн өндөр язгуурт хатагтайн зэрэгт хvргэдэг билээ.
Бvсгvй өөрийгөө бvхий л амттан, тансаг хээнцэр эд зvйлсийг эдэлж хэрэглэх хувь тохиолтой төрсөн хэмээн сэтгэж эцэс төгсгөлгvйгээр зовж шаналдаг байв. Тэр орон гэрийнхээ ядуу зvдvv байдал, олиггvй муу хана, элэгдэж муудсан сандлууд, гандаж vрэгдсэн хөшигнөөсөө болж их ичнэ. Тvvнтэй ижил давхаргын бусад бvсгvйчvvдийн анзаарах ч vгvй байсан энэ бvх зvйлс тvvнийг тарчлаан зовоодог байлаа. Бяцхан Брэтoн охин гэрийн ажил хийхээр ирсэн нь бvсгvйн сэтгэлд итгэл мухардсан мөрөөдөл, харамслын уйг авчирав. Бvсгvй дорно зvгийн хээ урлалаар чимж, сvрлэг сайхан хvрэл суурьтай бамбар асаан гэрэлтvvлсэн нам гvм өрөөнд, өвдгөөр татсан богино өмд өмсөж гоёсон хоёр өндөр зарц том зөөлөн буйдан сандалд тухалж суугаад, зуухны халуун илчинд нозооров уу гэлтэй зvvрмэглэн буйг төсөөлж бодно. Эртний торго дурдан өлгөж, vнэлж баршгvй чимэглэл болсон гоёмсог сайхан тавилгатай уужим сэрvvн танхим, нэр хvнд нь бусдын анхаарлыг эзэмдэж, бvсгvй хvний атаархал, хvсэл тачаалыг өдөөж байдаг нэр цуутай ноёдын цуглаан, дотны анд нөхдийн бяцхан цайллаганд зориулсан анхилам vнэртэж, сэтгэл татсан жижиг танхимуудыг тэр бас мөрөөддөг байлаа.
Шөлтэй тавагны таглааг сөхөнгөө,
-Ай хөө, шотланд хар шөл vv! Yvнээс дээр юм гэж хаа байх вэ? хэмээн дуу алдах нөхрийнхөө өмнө талд, хэрэглээд гурав хонож байгаа бvтээлгээр хучсан дугуй ширээн дээр оройн хоол идэхээр суухдаа, мань бvсгvй чамин тансаг хоол, оч гялалзсан халбага сэрээ, vлгэрийн ой модоор жигvvрлэх vл таних шувууд болон өнгөрсөн vеийн хөгшдийн хөргийг буулгасан уран хатгамлуудыг өлгөж чимсэн хана туурга мэтийг зөгнөж, уран хийцтэй тавганд бэлтгэсэн тансаг зоог, аспарагус ногоогоор хачирласан тахианы мах, эсвэл загасны ягаахан тvрсээр аар саар хийн тоглох зуураа эелдэг наалинхай шивнээ яриаг нууцхан мишээл тодруулан чих тавин сонсож суугаа өөрийгөө бодож төсөөлнө.
Тvvнд хувцас хунар, vнэт эдлэл гэж юу ч байсангvй. Харин vлэмжийн хvсэл нь болсон энэ л эд зvйлсийг эдэлж хэрэглэх хувьтай төрсөн хэмээн тэр чин сэтгэлээсээ итгэдэг байжээ. Бvсгvй бусдын нvдийг булааж, хvсэл зориг дагуулсан vнэн гоо vзэсгэлэн төгөлдөр байх гэж ихэд тэчьяадан тэмvvлдэг байлаа.
Тvvнд сургуульд хамт сурч байсан нэгэн баян чинээлэг анд бий. Найзтайгаа уулзаад гэртээ харих болгондоо туйлын их зовж шаналдаг тул тvvнтэй уулзалдахаас vргэлж зайлсхийдэг байв. Уулзах болгондоо ядуу тарчигтаа харамсан гашуудаж, цөхрөл зовлонд автаад хэдэн өдрөөр ч хамаагvй нулимс цувуулдаг байжээ.
Нэгэн vдэш нөхөр нь гартаа том дугтуй барьчихсан, баяр хөөрцөг дvvрэн гэртээ орж ирэв.
-Чамд өгөх нэг зvйл байна гэж тэр хэлэв.
Залуу бvсгvй дугтуйг шаламгай нь аргагvй онгойлгоод нэгэн ил захидал гаргаж ирсэнд:
Боловсролын Яам болон Эрхэмсэг Хатагтай Рампаннаугаас Ноён Лойсэл, Хатагтай Лойсэл нарыг Нэгдvгээр сарын арван наймны Даваа гаригийн vдэш Яаман дээр болох vдэшлэгт хvрэлцэн ирэхийг урьж байна”  гэж бичжээ. Нөхрийн нь найдаж байсан шиг баярлаж хөөрөх нь vv гэтэл бvсгvй урилгыг гунирхсан шинжтэй ширээн дээр шидэлж орхиод,
-Би тэгээд vvгээр чинь яах ёстой юм бэ?
гэж амандаа бувтнав.
-Яав даа, хонгор минь? Би чамайг vvнд баярлах болов уу гэж бодсон. Чи минь хэзээ ч гадагш гардаггvй шvv дээ. Энэ бол том завшаан. Энэ урилгыг авах гэж би их зовсон. Хvн болгон урилганаас авах хvсэлтэй учир энэ урилгыг маш сонгомол цөөн хvмvvст өгдөг. Маш цөөнийг бичээч нарт хvртээдэг юм шvv дээ. Чи тэнд очвол томчуултай бvгдтэй нь уулзах болно доо гэж нөхөр нь хэлэв.
Бvсгvй тvvн рvv ширэв татан хараад, тэсвэр алдарсан янзтай,
-Тийм том арга хэмжээнд намайг юу өмсөж очино гэж чи бодоо вэ? гэж хэлэв. Нөхөр нь энэ тухай огт урьдчилж санаагvйдээ бантаж, ээрч тvгдрэн,
-Театр явахдаа өмсдөг даашинз чинь болохгvй гэж vv. Надад л лав их сайхан харагддаг ... гэж хэлээд зогтусан тээнэгэлзэж, эхнэрийнхээ уйлж эхлэхийг хараад бvр гайхшаа барав. Бvсгvйн нvдний булангаас хоёр том нулимсны дусал чимээгvйхэн бөмбөрөөд жимгэр уруулыг нь шvргэх ажээ.
-Яасан бэ, юу болохоо байсан? гэж нөхөр нь тvгдрэв.
Харин бvсгvй гуньсан сэтгэлээ хvчлэн барьж, нойтон хацраа арчаад тайван дуугаар,
-Юу ч биш. Надад ганцхан өмсөх даашинз л алга. Тиймээс би энэ vдэшлэгэнд явж чадахгvй нь. Урилгаа надаас илvv хувцас сайтай эхнэртэй тийм хvнд өгсөн нь дээр биз гэж хариулав.
Нөхрийн нь элэг эмтрэх шиг болжээ.
- Матилда чи ойлгооч гэж тэр зvтгээд,
- Бусад баяр ёслолд өмсөж болохоор, маш энгийн аятайхан даашинз ямар vнэтэй байдаг вэ? гэж асуув.
Матилда даашинзны vнийг тооцоолон хэдэн хором бодолхийлээд, хямгач тvшмэлээс эгдvvцсэн дуу алдалт, vтэр татгалзсан хариу авахгvйхэн асууж болохоор тийм мөнгөний хэмжээг бодож тунгаалаа. Эцэст нь жаахан тээнэгэлзсэн аястай,
- Би яг хэлж мэдэхгvй байна. Гэхдээ дөрвөн зуун франкад бол авч болох байх гэж би бодож байна гэж хэлэв.
Yvнд нөхрийн нь царай цонхийсон учир гэвэл, Нантерын талд бvтэн сайн өдөр болгон очиж шувуу буудаж зугаагаа гаргадаг хэдэн нөхдийн хамт дараа зун жаахан буудлага хийх санаатай нэг шинэ буу авах гэж хадгалж байсан мөнгөтэй нь энэ мөнгө яг тэнцэж байсанд байлаа.
Хэдий тийм ч тэр:
-За яая гэхэв. Би чамд дөрвөн зуун франк өгье. Гэхдээ энэ мөнгөөр маш сайхан даашинз авахыг хичээгээрэй гэж хэлжээ.
Yдэшлэг болох өдөр ойртсоор л, мадаам Лойсэл нэг л сэтгэл тайван бус, уйтгартай байв. Харин даашинз нь бэлэн болжээ. Нэгэн орой нөхөр нь тvvнд,
-Юунд сэтгэл чинь зовно вэ? Сvvлийн гурван өдөр чи нэг л хачин байлаа гэж хэлэв.
-Надад ямар ч vнэт эдлэл байхгvйд би их гуниж байна. Зvvчих ганц чулуу ч алга гэж бvсгvй хариу өгvvлээд,
-Би хэн ч биш юм шиг харагдах байх даа. Би ер нь тэр vдэшлэгт бараг яваагvй нь дээр гэж хэлэв.
-Энгэртээ цэцэг зvvхгvй юу гэж нөхөр нь хэлээд,
-Жилийн энэ улиралд бол маш дэгжин харагдана шvv дээ. Арван франкаар чи хоёр юм уу гурван гоёмсог сарнай авч болно доо гэв.
Бvсгvй vvнд санаа амарсангvй.
-Yгvй ээ... тийм олон баян хатагтай нарын дунд ядуу харагдах шиг гутамшигтай зvйл vгvй гэж хэлэв.
- Чи минь яаж мунхаглах нь энэ вэ?! хэмээн нөхөр нь уулга алдлаа.
-Явж мадаам Форэстиэртэй уулз, тvvнээс өөртөө vнэт чулуу зээлдэхийг гуй. Чи тvvнийг тэр битгий хэл сайн мэднэ шvv дээ гэж тэр нэмж хэллээ.
Yvнийг сонсоод бvсгvй баярлахдаа дуу алджээ.
-Тэр ч тийм шvv. Би тэр тухай огт санасангvй.
Удаахь өдөр нь тэр найз руугаа очиж, өөрт учирсан зовлонгоо ярьжээ.
Мадаам Фростиэр хувцасны шvvгээ рvvгээ очиж нэгэн том хайрцаг аваад мадаам Лойсэлд авчиран өгч, тагийг нь нээгээд,
-Хoнгoр минь, сонгоод ав гэж хэллээ.
Эхлээд Матилда хэдэн бугуйвч vзээд дараа нь сувдан зvvлт, дараа нь эрдэнийн чулуу шигтгэсэн уран тансаг хийцтэй Вэнэцийн алтан загалмайг авч сонирхов. Yнэт чулуудыг толины өмнө зvvж vзээд тэднээс сонгох эсэхээ шийдэж ядан эргэлзэнэ. Бvсгvй тэгээд,
-Чамд өөр чулуу байхгvй гэж vv? хэмээн асуулаа.
- Дахиад бий бий. Чи өөрөө сайн vз. Би чамд аль нь хамгийн их таалагдахыг сайн мэдэхгvй байна.
Гэтэл бvсгvй санаандгvйхэн нэгэн хар дурдангаар бvрсэн хайрцагнаас сvрлэг чамин алмаазан шигтгээтэй хvзvvний зvvлт олоод, зvрх нь шунамгай гэгч нь цохилж эхлэв. Зvvлтийг авахдаа тvvний гар нь чичирч байлаа. Гоёмсог даашинз дээр зvvлтийг хvзvvндээ зvvгээд, өөрийнхөө vзэмжийг хараад баясан хөөрчээ.
Тэгээд бvсгvй эргэлзэж зовсон байдалтай,
-Чи vvнийг надад зээлдvvлж чадах уу, зөвхөн vvнийг л? гэж асуулаа.
-өө за, бололгvй яахав гэж мадаам Форэcтиэр хэлэв.
Бvсгvй найзынхаа цээжинд биеэ нааж, хөөрсөн сэтгэлээр тэвэрч аваад, эрдэнэсээ өвөртлөн гарч оджээ.
Yдэшлэг болох өдөр ч ирэв. Мадаам Лойсэл од шvvрчээ. Тэнд очсон бvсгvйчvvд дундаас хамгийн vзэсгэлэнтэй нь тэр байлаа. Дэгжин бөгөөд эрхэмсэг, инээд дvvрэн энэ бvсгvй урьд өмнө vзээгvй их аз жаргалыг эдэлж байв. Бvх л эрчvvд тvvн рvv ширтэж, алдар нэрийг нь асууж, өөрсдийгөө танилцуулах зөвшөөрөл хvснэ. Яамны том тvшмэд бvгд л тvvнтэй вальс эргэхээр тэмvvлцгээнэ. Яамны сайд ч тvvнийг шохоорхжээ.
Бvсгvй энэ л олон хvмvvсийн бишрэл хvндэтгэл дунд, тvvний мөрөөдсөн хvсэл мөрөөдөл, бvсгvй сэтгэлд нь эрхэм болсон ялалтын бvрэн дvvрэн амжилтаар бvтсэн аз жаргалын мананд, ялгуусан гоо vзэсгэлэндээ, дvvрэн амжилтандаа бахдалтайгаар юунд ч санаа vл зовон, тааламж дvvрэн ууж, улайран хөөрч бvжиглэжээ.
өглөөний дөрвөн цаг орчимд тэд гэртээ харив. Шөнө дундаас хойш нөхөр нь эзэнгvй жижиг өрөөнд, мөн л эхнэрvvд нь наргиж цэнгэж байсан гурван эртэй хамт зvvрмэглэж байжээ.
Бvсгvйн мөрөн дээр нөхөр нь гэртээ харихдаа өмсvvлье гэж авчирсан дээлийг нөмрvvлсэн нь ядуу ноорхойгоороо баярын даашинзтай нь өнгө харшилдахуйц, эгэл жирийн өдөр тутам өмсдөг хувцас байлаа. Бvсгvй vvнийг анзаараад яарч шавдсан нь өндөр vнэтэй арьсан дээлээр гоёж гангалсан бусад бvсгvйчvvлд харагдахгvй гэснийх байжээ.
Лойсэл тvvнийг ийн яаравчлан гарах гэхэд нь хориглож,
-Жаахан хvлээгээч. Чи гадаа хатгаа авч магадгvй шvv дээ. Би хөлсний тэрэг дуудаадахъя гэв.
Гэвч бvсгvй тvvний vгийг vл ойшоон шатаар шаламгай гэгч нь уруудав. Тэд гудамжинд гараад хөлсний тэрэг олсон ч vгvй, холд өнгөрч яваа хөтөч нар луу хий дэмий хашгирч, хөлсний тэрэг хайж эхэлжээ.
Тэд Сена мөрний зvг рvv цөхөрч гvйцсэн байдалтай, даарч чичирсэн хэвээр алхав. Эцэст нь тэд навсгар муухайгаасаа болж өдрийн гэрэлд явахаасаа ичдэг гэлтэй, Парист зөвхөн шөнө бvрий болсон хойно л олддог шөнөөр гэтэгч нэгэн сvйх тэрэг оллоо.
Сvйх тэрэг тэднийг Руэ де Мартирс дахь гэрийнх нь vvдэнд авчирахад, тэд өөрсдийн хөлсний орон сууцны зvг гунигтайхан гэгч өгсөв. Бvсгvйн хувьд энэ бvхэн төгсгөл байлаа. Харин нөхрийн нь хувьд бол тэр маргааш албан тасалгаандаа арван цаг гэхэд очсон байх ёстойгоо л бодож явав.
Бvсгvй толины өмнө очиж өөрийнхөө цог жавхааг дахин нэг харахаар нөмөрсөн дээлээ тайлжээ. Гэтэл тэр гэнэт дуу алдав. Хvзvvндээ зvvсэн зvvлт нь байсангvй!
-Юу болов? гэж аль хэдийнээ зарим хувцсаа тайлж амжсан нөхөр нь асуув.
Бvсгvй тvvний зvг маш их гуньж зовсон янзтай эргэж харлаа.
-Би...би...би мадаам Форэстиэрийн зvvлтийг гээчихжээ...
Нөхөр нь гайхаж сандрав.
-Юу гэнээ... Тийм байх ёсгvй!
Тэр хоёр бvсгvйн даашинзны хуниас, хvрэмний нугалаас, халаасыг нэгжиж хаа сайгvй эрэв. Тэд зvvлтийг олсонгvй.
-Чи vдэшлэгээс гарч явахдаа зvvлтээ зvvсэн хэвээр байсан гэдэгт итгэлтэй байна уу? гэж нөхөр нь асуув.
-Тийм, би яамны хонгилд гартаа тэмтэрч vзсэн юм.
-Хэрэв чи гудамжинд явж байгаад хаясан бол бид зvvлт унахыг дуулах л учиртайсан.
-Тийм ээ. Бидэнд дуулдах л байсан. Хөлсний тэрэгний дугаарыг чи харсан уу?
-Yгvй, харин чи анзаараагvй юу?
-Yгvй ээ.
Тэд мэгдэн сандарч дэмий л бие бие рvvгээ харав. Эцэст нь Лойсэл хувцсаа дахиад л өмсчээ.
-Би ирсэн замаараа дахиж яваад хайж vзье гэж нөхөр нь хэлээд,
-Тэгээд олдох эсэхийг харъя гэв.
Ингээд нөхөр нь гарч одов. Бvсгvй vдшийн даашинзаа өмссөн хэвээр орондоо орох тэнхээгvй, ямар ч бодож сэтгэх сэхээгvй сандалд шигдэн суужээ.
Нөхөр нь долоон цагийн алдад буцаж ирэв. Тэр юу ч олоогvй ажээ.
Тэгээд нөхөр нь шагнал урамшил амалж, цагдаагийн газар, сонин хэвлэлийн газар, тэрэг хөлслөгч хоршоо гээд итгэл найдварын бяцхан зул өдөөсөн бvхий л газраар явжээ. Харин бvсгvй энэ аймшигт гай зовлонд самуурч суусан хэвээр, бvхий л өдөржин хvлээж өнжжээ.
Лойсэл шөнө гэртээ ирэхдээ нvvр нь цонхийж vрчлээтчихсэн, юу ч олж чадалгvй ирэв.
-Чи найздаа захиа бичих хэрэгтэй гэж тэр хэлээд,
-Чи тvvнд хvзvvний зvvлтний тvгжээг нь гэмтээсэн тул засварт өгсөн гэж хэл. Тэгвэл бид энэ бvхнийг зохицуулж аргалах цаг хожих юм гэв. Бvсгvй тvvний хэлснээр захиа бичиж явуулжээ.
Долоо хоног шувтарахад тэдний бvхий л горьдлого найдвар тасарчээ.
Энэ хооронд таван жилээр хөгширсөн Лойсэл,
-Бид алмаазыг орлуулан хийх арга бодох хэрэгтэй гэж хэлэв.
Дараагийн өдөр нь тэд хvзvvний зvvлт байсан хайрцагийг аваад, хайрцаг дотор нэр нь бичээстэй байсан дарханых руу очлоо. Дархан дансны дэвтрээ шvvн vзжээ.
-Мадаам, энэ зvvлтийг худалдсан хvн нь би биш билээ. Харин би ердөө тvгжээг нь л хийсэн гэж тэр хэлэв.
Тэгээд тэд хоюул шаналал харуусал, сэтгэлийн тарчлаанд автаастай хэвээр, дарханаас дархан дамжин яг л анх хvзvvний зvvлт эрж байсан шигээ энд тэндээс асууж сураглан явжээ. Палас-Рояал ордны мухлагт тэдний эрж явсантай яг адил гэмээр нэг хэлхээтэй алмаазан зvvлт олдов. Энэ нь дөчин мянган франкны vнэтэй эд ажээ. Тэд vvнийг гучин зургаан мянган франкаар авч болох гэнэ.
Дарханыг энэ зvvлтээ гурван өдөр зарахгvй байхыг тэд гуйжээ. Тэгээд хэрэв уг зvvлт нь хоёрдугаар сараас өмнө олдвол, vvнээ гучин дөрвөн мянган франкаар буцааж өгч болохоор ярилцан тохирчээ.
Лoйсэлд эцгээс нь өвлvvлсэн арван найман мянган франк байв. Тэр vлдсэнийг нь зээлэхээр төлөвлөжээ.
Лойсэл нэг хvнээс мянгыг, нөгөөгөөс таван зууг, эндээс ч таван луйс, тэндээс ч гурван луйс гээд бvгдээс мөнгө зээлэв. Тэр гарт байсан бvх мөнгөө өгч, хоосролд ч хvргэж болох наймаа хийж, мөнгө хvvлэгч, бэлэн мөнгө зээлдэгч нарын бvхэл бvтэн бvлэглэлтэй ч наймаалцжээ. Тэр vлдсэн амьдралынхаа он жилvvдийг барьцаалж, хожим нэр төрөө хамгаалж чадах эсэхээ ч vл мэдэн гарын vсгээрээ аз туршиж, зовлон шаналал болсон ирээдvйн нvvр царай, хар ядуу гуйланчлалт амьдрал, ирж болох биеийн зовлон, сэтгэлийн гачлааны бvхий л бололцоог мэдэрч, айн мэгдсэн хэвээр уран дарханы лангуун дээр гучин зургаан мянган франк тавьж шинэ зvvлтээ авахаар явжээ.
Мадаам Форэстиэрт мадаам Лойсэл зvvлтийг нь буцаан өгөхөд, тэр хvйтэн өнгөөр,
-Чи vvнийг удаалгvй буцааж өгөхгvй дээ. Надад хэрэг болох байсан ч юм билvv гэж хариулжээ.
Найзынх нь эмээж байсан шиг тэр савыг нээж vзсэнгvй. Хэрвээ тэр орлуулж хийснийг нь мэдсэн бол юу гэж бодох байсан бол? Юу гэж хэлэх байсан бол доо? Тvvнийг хулгайч гээд барихгvй л байсан болов уу?
Мадаам Лойсэл доромжлол болсон ядуу зvдvv аймшигт амьдралыг туулж эхэлжээ. Эхнээсээ л тэр өөрийн vvргээ баатарлагаар биелvvлж байв. Энэ аймшигт өр зээл төлөгдөх хэрэгтэй байлаа. Бvсгvй vvнийг төлөх л болно. Шивигчнээ ч явуулав. Тэд байр сууцаа солиод дээврийн доорхи хонгилд нvvн оржээ.
Бvсгvй гэрийн хvнд хvчир хөдөлмөр, гал тогооны дур гутаам ажлыг хийж мэддэг болов. Тэр аяга таваг, хайруулын тавагны ёроол, заваарсан тогоо шанагыг ягаан хумсаа элэгдтэл угаадаг болжээ. Тэр орны бохир хэрэгсэл, өмд цамц, аяга таваг арчдаг даавуу зэргийг угаагаад гэцэн дээр хатаахаар гадаа өлгөж, өглөө бvр хогийн тантанг гудамж руу гаргаад, ус зөөхдөө зогссон газар болгоноо амьсгаагаа авах гэж амсхийдэг болов. Ядуу эмэгтэй шиг хувцаслаад, хvнсний мухлаг, жимсний худалдаачин, мах худалдагч руу явж, гартаа сагс бариад vнэ тохиролцож, гутаан доромжлуулж, хөөрхийлэлтэй мөнгөнийхөө хагас пэнни болгоны төлөө тэмцэж байлаа.
Сар бvр өрнөөс нь төлөгдөх ёстой бөгөөд зарим нэгийн нь зээлийн хугацааг сунгуулж, хугацаа хождог байлаа. Нөхөр нь оройдоо худалдаачны данс цэгцэлж, шөнөдөө vргэлж хуудас бvрийн таван пэннигээр хуулан бичлэг хийж давхар ажил хийдэг байв.
Энэ амьдрал арван жил vргэлжилэв.
Арван жил болоход бvх өр нь төлөгдөж, мөнгө хvvлэгчийн өртөг, ноогдсон хvvний хуримтлал гээд бvгдийг нь төлж дуусчээ.
Одоо мадаам Лойсэл хөгшин харагдаж байлаа. Тэр бусад ядуу айл гэрийн хатуу ширvvн зантай, бvдvvлэг авгай нарын нэгэн адил болжээ. Yсээ ч сайн торддоггvй, банзалаа хайнгахан өмсдөг болсноор барахгvй урьд булбарай байсан гарын нь алга эвэршиж улайжээ. Тэр чанга дуугаар ярьж, шал зvлгэхдээ хаа сайгvй ус vсэргэдэг болжээ. Гэвч заримдаа нөхөр нь ажилдаа явсан vед, тэр цонхны дэргэд суугаад дээр өнгөрсөн тэр нэг орой, өөрийнхөө хамгийн vзэсгэлэнтэй, бусдын тийм их бишрэл хvндэтгэлийг төрvvлж байсан тэр л vдэшлэгийг боддог байв.
Тэр vнэт чулууг гээгээгvй бол юу болох байсан бол? Хэн мэдлээ? Хэн мэдлээ? Амьдрал ямар хачин юм бэ, ямар хувирамтгай вэ? Ямар жаахан зvйлээс аврал, мөхөл ирэх билээ!
Нэгэн бvтэн сайн өдөр, долоо хоногийнхоо ажлаа дуусчихаад, сэтгэлээ сэргээхээр Чампс Элисэйн гудамжаар алхаж яваад тэр гэнэтхэн нэгэн эмэгтэйг хvvхдээ салхилуулж явахыг олж харав. Энэ бол мадаам Форэстиэр байсан бөгөөд тэр гоо vзэсгэлэнтэй, залуу, дур булаам хэвээр харагдаж байлаа.
Мадаам Лойсэлийн сэтгэл хөдөлжээ. Тvvнтэй тэр уулзсан нь дээр vv? Тийм ээ, мэдээжийн хэрэг. Тэгээд ч тэр одоо бvгдийг төлж дууссан хойно, тvvнд бvгдийг хэлэх хэрэгтэй. Яагаад vгvй гэж?
Мадаам Лойсэл тvvн рvv дөхөж очив.
-өглөөний мэнд, Жанни!
Нөгөөх нь тvvнийг таньсангvй. Ядуу танихгvй бvсгvйгээр хэзээний танил мэт дуугаар тэгж дуудуулсандаа гайхаж байлаа.
-...мадаам гэж тэр тvгдрээд,
-... та намайг андуураад байх шиг байна гэлээ.
-Yгvй ээ...Би Матилда Лойсэл байна.
Найз нь дуу алдав.
- Ай хөөрхий... Матилда минь! Чи ямар их өөрчлөгдөө вэ!...
-Тиймээ, чамтай хамгийн сvvлд уулзсанаас хойш би их хvнд хэцvv амьдрал, маш их зовлон гунигтай учирсан… Энэ бvгд цөм чамаас л болсон.
-Надаас болсон гэнээ!... Яахаараа тийм байдаг билээ?
-Яаман дээр болсон vдэшлэгт зориулж чамаас зээлдсэн алмаазан шигтгээтэй хvзvvний зvvлтийг чи санаж байна уу?
-За тийм. Тэгээд?
- Би тvvнийг чинь гээчихсэн юм.
-Яаж тэгж болох вэ? Яагаад? Чи тvvнийг надад буцааж өгсөн шvv дээ.
-Би чамд яг адилхан өөр зvvлт авчирч өгсөн юм. Тэгээд сvvлийн арван жилийн турш бид тvvний өрийг төлж байлаа. Чи бидэнд энэ бvхэн ямар хэцvv байсныг ойлгоно биз. Бидэнд ямар ч мөнгө байгаагvй... Тэгэхдээ, энэ бvхэн эцэстээ бvгд төлөгдөж дууссан. Би vvнд харин баяртай байгаа.
Мадаам Форэстиэр гайхширан зогтусав.
-Чи миний зvvлтийг орлуулах гэж алмаазан зvvлт авсан гэж хэлэв vv?
-Тиймээ. Чи мэдээгvй гэж vv? Маш адилхан харагдаж байсан даа гэж Матилда хэлээд гэнэн сэтгэл, бахархал хоёрыг хослуулан баяртай гэгч нь инээд алдав. Мадаам Форэстиэрийн сэтгэл хөдөлж тvvний хоёр гарыг гартаа барьлаа.
-Ай, хөөрхий Матилда минь! Минийх чинь хуурамч өнгөлгөөтэй байсан юм. Аль сайндаа л таван зуун франкны vнэтэй байсан эд шvv дээ!...
1884 он
 

Нийт санал, сэтгэгдэл (5)Add Comment
Бичсэн U, May 08, 2008
Sainbayaraa, chamd bayarlalaa. Uneheer setgel hudulgum zohiol baina, tugsguliig n unshaad bur heleh ch ug oldohgui baina. Chi uneheer sain orchuuljee, chamd amjilt husey!
Бичсэн klubnika, May 21, 2008
Ti prosto super!!!
Бичсэн Naraa, June 06, 2008
Saikhan zohiol baina. Saih orchuuljee. Tsaashdiin ajild chin ulam ih amjilt husye.
Бичсэн Muna, August 26, 2009
mundag mundag :-)
Бичсэн зочин, January 26, 2010
илүү илүү
busy
 
< өмнөх

 
Proud Member Of
MACC
Сурталчилгаа
ger zarna
Онлайн худалдаа
Argamag
Бизнесийн мэдээлэл
MACC
Хууль, эрх зүй
Хуульч Г.Ганзориг
Бусад
Эрүүл мэнд
Эмч Б.Сэлэнгэ
Бусад
Oko
Сурталчилгаа
Уран зохиол
Амарсанаа.Б
Бадарч .Н
Батбаяр .Л
Батзориг .П
Бум-Эрдэнэ.Т
Дэнсмаа .Д
Мягмарсүрэн .Л
Оюунчимэг .Д
Sienna
Тэргэл.Х
Уранзул .Д
Энхболд .Д
Ганбат .Ц
Тэргэл.Х
Эрдэнэболд.С
Х.Болор-Эрдэнэ
Сүхээ
Түмээ ах
Бусад уран бүтээлчид
Зүүдчин
Зүүдчин
Зарлал
Бидний Түнш

Copyright © 2010 DayarMongol.Com, Allrights Reserved.