Dayar Mongol
Allan Law Group
20:38 - 02/08/2010

Нүүр Хуудас
ТИТЭМ ҮГ
Мэдээ, мэдээлэл
Хууль, Эрх зүй
Нийтлэл, Тэмдэглэл
Сурвалжлага, Ярилцлага
Монгол Хэвлэлийн Тойм
Түүх
Англи хэлний хичээл
Америкт амьдрахуй
Фото дурсамж
Сонирхолтой блогууд
Сонирхолтой вебүүд
Хэлэлцүүлэг
Холбоо барих...
Номын худалдаа
Америкаар аялахуй
МОНЦАМЭ - мэдээ
ОЛИМП - БЭЭЖИН - 2008
Архив
Топ нийтлэлүүд
2004-2005
2006
Зохиогчийн Булан
Б.Аариймаа /Виржиниа/
Д.Алтангэрэл /Алехсандри/
С.Амарзаяа /Рионоке/
Арсун
Ш.Баатар /Сан Франциско/
Б.Батжаргал /Чикаго/
Д.Баярсайхан
Д.Бишүүгарам /Лос Анжелес/
Б.Ганбаатар
Д.Галбадрах
Г.Галбадрах /ДиСи/
Д.Гангаа
Дармаабазар. Д
Б.Занданхүү
А.Наран
Судлаач Д.Ганхуяг
Д.Сайнбаяр
М.Саруул-Эрдэнэ /Арлингтон/
М.Сугар-Эрдэнэ
Oko
Чинбат.М
М.Буянбадрах
Кимасергей
Тэмүүжин.Х
IDEA
Ш.Наранчимэг /Арлингтон/
Судлаач Ч.Эрдэнэ
В.Пагва /Кентаки/
Ц.Оюунцэцэг
Ц.Энхтүвшин
О.Энхнасан
Ё. Гантулга /Австрали/
Энэбиш.Л
Албан газрууд
Монголын ЭСЯам
АНУ-ын ЭСЯам
Монголчуудын Холбоо
Компани, байгууллага
  Хайлт
Нүүр Хуудсанд
ТИТЭМ ҮГ: Цаг үетэйгээ хөл нийлүүлье E-mail
2008 оны 12 сарын 17
“Аугаа их хүн эрин үеэсээ түрүүлж явдаг. Ухаантай хүн ямар ч замд цаг үетэйгээ хөл нийлүүлдэг. Зальтай хүн тухайн үеийнхээ ёс журмыг ашиглахыг хичээдэг. Тэнэг хүн цаг үеийнхээ замд тээглэдэг” гэнэ. Одоо цагт эрин үеэсээ түрүүлсэн аугаа их хүн мэр сэр бий л байх. Тэд олон хар шувуун дундах ганц хоёрхон цагаан шувуу мэт ялгарч харагдана. Гэсэн ч тэднийг амьдарч буй цаг үеийнхэн нь төдийлөн ойлгодоггүй, ойшоодоггүй, олж харахыг ч хүсдэггүй. Ойлголоо, ойшоолоо ч буруу талаас нь өөнтөглөж ойлгох нь элбэг. Тиймээс цаг үеийн золиос болон дарагддаг нь харамсалтай. Гэхдээ даравч дардайна гэдэг шиг хожмын өдөр, ойлгох үеийнхэн ирэхэд мартагнан бүдгэрсэн байсан нэр төр нь тодрон тодорсоор үдшийн гялаан, үүрийн цолмон мэт харанхуйд ч гэрэлтэнэ.




Аль эрт, алс холын 1924 оны энэ сар, өдрүүдэд Монгол орны газар газраас ухаантай хүмүүс хуран цуглаж хуралдаад хаант ёсыг халж, Бүгд найрамдах засаглалыг сонгон авчээ. Анхдугаар Үндсэн хуулийг хэлэлцэн батлав. Өнөөгийн өндөрлөгөөс өөлж гоочилох зүйл энэ хуулинд бий ч өнө хожид дурсагдах дэвшлийг авч ирсэн юм. Бидний өвөг дээдэс яндашгүй ухаантай хүмүүс. “Улирал нь ирсэн цагт улирлын аясыг дага” гэдгийг сайн ойлгодог төдийгүй, сайтар дагадаг байжээ. Улсын анхдугаар их хурлын төлөөлөгчид угтан ирж буй улирлын өнгийг таньж, аясыг дагаж, улсынхаа түүхэнд цоо шинэ хуудсыг нээж өгсөн. Тэд нар олон сургууль дүүргэж, овойж товойх боловсрол олоогүй, “хөх царайтай, хөдсөн дээлтэй” хөдөө талын хөрслөг ардууд голцуу байсан ч дээдсийнхээ яндашгүй, дундаршгүй ухааныг өвлөсөн хар ухаантай, цаг үеэ мэдрэх торгон мэдрэмжтэй, ирээдүйгээ төсөөлөх төсөөлөлтэй ухаантнууд байжээ. Эд нар цаг үеийнхээ замд тээглэж тэнэглээгүй ээ.

Одоо цагт тухайн үеийнхээ ёс журмыг ашиглахыг хичээгч зальтнууд талын бор оготно шиг олширчээ. Тэд газар сайгүй бужигналдан хөлхөлдөнө. Яана гэхэв, ийм хүмүүс аль ч цаг үед байсан, одоо бүр ч олон байгаа, ирээдүйд тоо нь цөөрөх ч байсаар байна гээд нүдээ аньж, хэлээ хазаад орхиё. Харин бидний үед цаг үеийнхээ замд тээглэдэг тэнэгүүд эднээс цөөнгүй тоологдох болсон нь өнөө цагийн эмгэнэл, гай гамшиг. Цагийн юмыг цагт нь хийлгэхгүй нэг хэсэг нь араас нь чангаан угзарч, нөгөө хэсэг нь урагшлах зам дээр нь тас хөндлөн хэвтэж тэнэглэнэ. Үүнээс үүдэлтэй хохирлыг тооцвол манханы элсний тоо ширхэгт магад дөхөж очно. Цаг үетэйгээ хөл нийлүүлэх ухаантай, жаахан ч гэсэн сортоотой байгаач дээ. Эс тэгвээс цаг үеийнхээ замд тээглэсэн тэнэгүүд болж түүхэнд хараар бичигдэн үлдэнэ. Ухаантай хүн үүнийг арай ч хүсэхгүй баймаар юм. “Ер нь мунхаг юм уу, ухаалаг хүмүүсээс бус, хагас тэнэг, хагас дутуу ухаантай улсаас л хамаг гай үүддэг” гэдэг. Тийм болохоор хагас тэнэг, хагас дутуу ухаантай хүмүүсийг Монгол төрд хөл тавих нь бүү хэл барааны газраас бүү ойртуул гэж хатуу хуульчлан журамла. Яагаад гэвэл, “ухаан хязгаартай, тэнэглэлд хязгаар үгүй” гэдэг юм билээ. Энэхүү хязгаар үгүй тэнэглэлээс болж түмэн олон ч зовж зүдэрч байсан, төр улс ч доройтож мөхөж байсан гашуун сургамж харамсалтай нь элбэг. Энэ хязгаар үгүй тэнэглэлээс болж одоо ч олж авахаа авч чадахгүй, очиж чадахдаа хүрч дийлэхгүй мунгинаж байна. Ухаантан, мунхаг хоёрыг ялгаж салгаж тань! Түүнээс гадна “ухаантан болж харагдахыг хичээж байгаа мунхаг хүнээс аюултай нь үгүй” гэдгийг мэд. Ийм аюултай хүнийг бид харсаар мэдсээр байгаа мөртлөө өөрт байгаа хамгийн нандин өр зүрхний итгэлээ өгч өөрсдийгөө төлөөлүүлэн төрд залдагаа эрхбиш бодмоор, ухаармаар.

Цол дагаж бяр нэмдэг гэж бөхчүүл ярьдаг. Тэгвэл алба тушаалыг дагаж ухаан, чадвар ирдэггүй харин хариуцлага хамт ирдэг юм. Тийм байхад алба тушаалтай хамт ирсэн хариуцлагаа умартаад бүхнээс илүүг чадагч, бүхнээс ухаантай царайлагч болчих нь инээдэмтэй бөгөөд ичгүүртэй. Алба тушаалдаа тохирч дүйцэхүйц ухаан, чадвартай болохын төлөө цаг нартай уралдан өөрөө хичээх хэрэгтэй. Эс тэгвээс нэн удалгүй албаны малгай чинь толгойдоо гангадаж, хүмүүст гологдон, гоочилогдоно. Өндөр алба тушаалгүй гэж бүү чамлан шанал. Өндөр алба тушаалд суух хүн би мөн үү биш үү гэж өөрийгөө чамлан шанал. Хүмүүс намайг хүндлэхгүй, хүрээлэхгүй байна гэж бүү зовон шанал. Хүмүүст өөрийгөө хүндлүүлэхээр, хүрээлүүлэхээр зүйлийг хийж чадсан уу үгүй юу гэж зовон шанал. Төрд зүтгэж байгаа хэн боловч энэ дөрвөн шаналанг санаж яваг.

Ичих булчирхайгаа хатааж, нүүрээ ширлэж хэрхэвч болохгүй. “Хүн бол нүүр нь улайдаг, тодорхой нөхцөлд улайх ч ёстой цорын ганц амьтан” юм гэсэн. Тэр тусмаа төрийн хүний нүүр тодорхой нөхцөлд бүхнээс түрүүнд улайдаг байх ёстой. Ичих нүүрэндээ илэг наасан мөчөөсөө төрд зүтгэх эрхээ хаяж гээсэн гэдгээ ухаар. Төрийн хүнд улааныг үзээд урвах, шарыг үзээд шарвах тогтворгүй зан хэрэггүй. Төрийн хүн тогтвортой араншинтай, тогтсон зарчимтай байх хэрэгтэй. Арслан шиг архираад зурам шиг зугатах хүнийг хэн ч, хэзээ ч хүндлэхгүй. Өөрөө хэлж ярихаасаа урьд хүмүүсийг чагнан сонс. Тэр тусмаа “Үнэн хэчнээн гашуун байсан ч, чих тавин сонс”. Цэцэнд хоёр чих цөөднө, тэнэгт нэг хэл илүүднэ гэдэг үг төрд алба хашиж байгаа хүн бүр бодож явах бодол, санаж явах санаа мөн. Хэнхдэг дүүрэн муу санаа, хэвэл дүүрэн зусар аргатай хүмүүсээс дөлж болгоомжил. Тийм хүмүүс олширсон гэнэ. Ийм хүнтэй ойр байвал хөлдүү мөсөн дээр суусан мэт дороос жиндүүлж, хүйтэн салхи сүвээ рүү үлээх мэт хажуугаас жихүүцүүлнэ. Илүү харж, билүү долоох хэрэггүй. “Миний аяга жижигхэн, гэхдээ би өөрийнхөө аягаар л ууна” гэж айлдсан мэргэдийн үгийг марталгүй санаж яв. Бусдын том аяга руу бүү өнгий. Ядарч зовсон хүмүүсийн жижигхэн бор аягатайгаас нь битгий илүүчил. Төрөөс хайрласан тэр л тагшаар ууж бай. Өөрийн үзэл бодол, үнэт зүйлс, үндсэн зарчимдаа асар хүчтэй салхинд ч ажралгүй тайван зогсох аварга сүрлэг мод лугаа адил бат тууштай бай. Энэ бол төрийн хүнд зайлшгүй байх ёстой сайн чанар. Сайныг бодохоос урьд мууг мэдэрч шийдвэрээ гарга. “Сайныг муугаас ялгаж чадаг хүн ухаалаг бус, харин хоёр муугаас аль хор хөнөөл багатайг нь сонгож чаддаг хүн л ухаант мэргэн болой”.

Нэр төрд шунахын хэрэггүй. Нэр төр гэдэг олдохдоо хэцүү, алдагдахдаа амархан эд. “Нэр төрд шунасаар хүний ухаан самуурч, айсуй аюул ослыг анзаарахаа больдог” юм.

Төрийн хүн бусдад хар буруу санан, сэтгэлдээ тээж явах хэрэггүй. Тэр тусмаа улс төрийн өс хонзон өвөрлөн явж болохгүй. Улс төрийн өс хонзон урхаг ихтэй. Улс төрийн өс хадгалж явахын оронд улс төрийн соёл эзэмших хэрэгтэй. Улс төрийн соёл нь ухаалаг улс төрчийг нэрийн хуудас мэт дагалдана. Савны хирээс санааны хир хэцүү гэдэг. Савны хирийг угааж цэвэрлэж арилгана. Санааны хирийг савандаж угааж болдоггүй. Тиймээс санаа сэтгэлдээ хир буртаг агуулж өөрийгөө зовоох хэрэг огт үгүй.

Төрд өөдгүй хүмүүс нэмэгдэж байгаа бол гайхах хэрэггүй. “Төр засаг л хүнийг хүмүүжүүлнэ. Сайн төр сайн хүмүүсийг, бурангуй засаг өөдгүй хүмүүсийг буй болгоно”. Төрийн сайн албаттай байя гэвэл сайн засаглалтай байх хэрэгтэй. Төрийн ухаант мэргэн албатууд л ядарч зовсон өргөн олон иргэдийнхээ урсах нулимсыг хатааж, бөгтийсөн нурууг тэнийлгэж өгөх тавилантай. Түмэн олон ардын цээжинд нар гарч, сэтгэлд цэцэг ургах сайн цаг дөтлөн ирнэ хэмээн найдан хүлээе.

Нийт санал, сэтгэгдэл (4)Add Comment
Бичсэн guest from usa, December 17, 2008
saihan bichsen bna. Unshaad negiig bodogduulna gedegt itgej bna. Arai gej ehni unshigch bolloo hehe
Бичсэн www.gegeen.com, December 17, 2008
unshchaad comment bichdeggui humuus zondoo baidag shdee, kkk. ene deer henguudiin tuhai bodoj baigaad bichchihev. zarim oguulber ni arai eyeldeg ongoor bichigdvel hund hureheer bolj
Бичсэн SUL, December 20, 2008
Mash unen yum bichsen bna.
Бичсэн sanal, December 24, 2008
BB ta uneheer ooroo ooriigoo bolovsrol medlegeer tsenegleh tsag boljee ,arai gej tsag gargaj yu bicheed baqina daa gej sonirhon unshlaa, yamar hachin ! ene bichsen zuil chin odoogiin tsag nogtsolod ul tohiroh sanaa baina gej dugneheer baina shuu, Hairan tsag baidag baigaa daa uglee hunii ug umuu urgelj iim hachin umiig hen unshij shingeeh bilee?

chinii nasnii hun helj baina uuchilaarai!
busy
 
< өмнөх   дараагийн >

 
Proud Member Of
MACC
Сурталчилгаа
ger zarna
Онлайн худалдаа
Argamag
Бизнесийн мэдээлэл
MACC
Хууль, эрх зүй
Хуульч Г.Ганзориг
Бусад
Эрүүл мэнд
Эмч Б.Сэлэнгэ
Бусад
Oko
Сурталчилгаа
Уран зохиол
Амарсанаа.Б
Бадарч .Н
Батбаяр .Л
Батзориг .П
Бум-Эрдэнэ.Т
Дэнсмаа .Д
Мягмарсүрэн .Л
Оюунчимэг .Д
Sienna
Тэргэл.Х
Уранзул .Д
Энхболд .Д
Ганбат .Ц
Тэргэл.Х
Эрдэнэболд.С
Х.Болор-Эрдэнэ
Сүхээ
Түмээ ах
Бусад уран бүтээлчид
Зүүдчин
Зүүдчин
Зарлал
Бидний Түнш

Copyright © 2010 DayarMongol.Com, Allrights Reserved.