Dayar Mongol
Allan Law Group
20:36 - 02/08/2010

Нүүр Хуудас
ТИТЭМ ҮГ
Мэдээ, мэдээлэл
Хууль, Эрх зүй
Нийтлэл, Тэмдэглэл
Сурвалжлага, Ярилцлага
Монгол Хэвлэлийн Тойм
Түүх
Англи хэлний хичээл
Америкт амьдрахуй
Фото дурсамж
Сонирхолтой блогууд
Сонирхолтой вебүүд
Хэлэлцүүлэг
Холбоо барих...
Номын худалдаа
Америкаар аялахуй
МОНЦАМЭ - мэдээ
ОЛИМП - БЭЭЖИН - 2008
Архив
Топ нийтлэлүүд
2004-2005
2006
Зохиогчийн Булан
Б.Аариймаа /Виржиниа/
Д.Алтангэрэл /Алехсандри/
С.Амарзаяа /Рионоке/
Арсун
Ш.Баатар /Сан Франциско/
Б.Батжаргал /Чикаго/
Д.Баярсайхан
Д.Бишүүгарам /Лос Анжелес/
Б.Ганбаатар
Д.Галбадрах
Г.Галбадрах /ДиСи/
Д.Гангаа
Дармаабазар. Д
Б.Занданхүү
А.Наран
Судлаач Д.Ганхуяг
Д.Сайнбаяр
М.Саруул-Эрдэнэ /Арлингтон/
М.Сугар-Эрдэнэ
Oko
Чинбат.М
М.Буянбадрах
Кимасергей
Тэмүүжин.Х
IDEA
Ш.Наранчимэг /Арлингтон/
Судлаач Ч.Эрдэнэ
В.Пагва /Кентаки/
Ц.Оюунцэцэг
Ц.Энхтүвшин
О.Энхнасан
Ё. Гантулга /Австрали/
Энэбиш.Л
Албан газрууд
Монголын ЭСЯам
АНУ-ын ЭСЯам
Монголчуудын Холбоо
Компани, байгууллага
  Хайлт
Нүүр Хуудсанд
ТИТЭМ ҮГ-Сайн араншин E-mail
2008 оны 12 сарын 16
Арын мод алагтай цоогтой байхын адил аавын хөвгүүдийн араншин сайнтай, муутай байна. Хүүхэд, залуус та нар сайн араншинтай хүн болохыг сэтгэлийн гүнээсээ хичээ. Сайн, муу араншинг салгаж ялгахад түвэггүй. Жинхэнэ сайн араншинтай хүн мөн үү, биш үү гэдгийг жишиж харьцуулах арга, хэмжиж нягтлах хэмжүүр олон янз. Тэдгээрийн дотроос алдаа мадаггүй арга нэг бий.



Өөрөөсөө доорд хүнд хэрхэн хандаж байна вэ гэдгээр нь хүний сайн, муу араншинг хөдөлгөөнгүй тодорхойлж болно.

Эмэгтэй хүнийг ээж шигээ хайрлаж, эгч шигээ хүндэлж байгаа эр хүн бүр сайн араншинтан мөн. Эмэгтэй хүнийг дээрэлхдэг, элдэвлэж доромжилдог эр хүнийг сайн араншинтан гэж хэн ч хэлэхгүй. Дээр ч бай, дор ч бай албан тушаалтантай, дээр дорын ялгаагүй нэг л зангаар харьцах нь сайн араншинтны нийтлэг төрх. Доорд тушаалын хүмүүсээ дооглон тохуурхахгүй, дээрэлхэн доромжлохгүй, хүнийг хүн ёсоор үзэх нь сайн араншинтны шинж. Доорд тушаалын хүмүүстээ эелдэг зөөлөн, өрөвч нинжин сэтгэлээр ханд. Энэ нь чиний сайн араншинг улам тодруулан бэхжүүлж өгнө. Эсэргүүцэх чадалгүй хөөрхий хүнийг элдэвлэн доромжлогчийг сайн араншинтан гэж хэн ч үзэхгүй. Ханилж явсан нөхрөө нэмэр болохгүй гээд түлхдэг, нөмөр болохгүй гээд хөндийрдөг хүнийг сайн араншинтан гэж хүндлэх үндэсгүй. Бяд, чадал муутай нэгнийг басамжлан дээрэлхэж байгаа бол сайн араншингийн үртэс ч санаа сэтгэлд чинь үлдсэнгүй ээ гэж мэд. Багш нь шавьдаа, дарга нь цэрэгтээ хандаж байгаа хандлагаас жинхэнэ сайн араншингийн жишиг янзыг харж болно. Бага тушаалын хүмүүстэй бар арслан мэт бархирч архирч харьцах мөртлөө дээд тушаалтны өмнө мууранд базуулсан хулгана мэт эвхэрдэг хүнээс сайн араншин салан холдсон байдаг.

Өөрөөсөө доод байр суурьтай хүнтэй дотносон өөриймсөж нөхөрлөхөөс цэрвэн цээрлэх хэрэггүй. Өнөөдөр эзэлж байгаа өндөр байр суурь өнө мөнхийнх биш. Халаа сэлгээтэй албыг хамаг насаараа хаших мэт бүү андуур. Олдсон бүхэн хорогдож, хураасан бүхэн барагддаг болохоор өнөөгийн тарган цатгалан, баян чинээлэг байгаагаа өнө мөнхийн мэт битгий бод. Харин дээр ч бай, доор ч бай, баян ч бай, ядуу ч бай хүнийг хүн ёсоор үзэн, хүн хүндээ нөхөр байх нь сайн араншинтны мөнхөд дагах ариун ёс журам мөнөөс мөн билээ.

Хорвоогийн гэгээн цагаан, эрээн бараан аль ч өдрүүдэд хүмүүстэй хэзээд л нэгэн зангаараа өөриймсөг нөхөрлөж, үерхэн дотносож явах нь сайн араншинтны үйлдэл. Өчүүхэн жижиг зүйл дээр ч хүний араншин толинд туссан дүрс шиг тов тод илэрч байдаг юм.

Өөрийгөө бөөцийлж, өөртөө анхаарал халамж тавих нь зүйн хэрэг. Тэгэхдээ бусдын төлөө гэх сэтгэлээ ямар ч нөхцөлд орхиж болохгүй. Жинхэнэ сайн араншинтны бодит төрх нь нэг талаас, том жижиг гэлтгүй аль ч юман дээр бусдыг анхаарч, тэдэнд санаа тавьж байгаагаар ил илэрч, тод мэдрэгдэж байдаг юм. Нөгөө талаас, өөрөөс нь дээр байр суурьтай хүн байлаа ч, өөрөөс нь доор байр суурьтай хүн байсан ч тэдний төлөө санаа тавих сэтгэл нь огтхон ч өөрчлөгддөггүй, ив ижилхэн, хүн л бол хүн гэсэн байдлаар хандана. Тэд эгээтэй л бусдын төлөө төрчихсөн юм шиг өөрийгөө хойш тавин хүний төлөө зүтгэж, сэтгэл зүрхээ зориулна. Хүний төлөө хийсэн сайн үйлээ журамт үүрэг мэт үзнэ. Бусдад муу санаж, муу үйл хийх нь бүү хэл тэр тухай бодол ч толгойд нь орж ирэхгүй гэгээн цайлган сэтгэлтэн. Тэд настныг хүндлэн дээдэлж, нялхасыг асран тэтгэнэ. Өөрөөсөө илүүтэйгээр, хувьгүй тавиланд нухлагдаж яваа хүмүүсийг өгөөмөр сэтгэлээр дэмнэнэ. Тийм хөөрхий хүмүүсийн сул тал хийгээд алдаа мадагт уучлан нигүүлсэх сэтгэлээр хандахыг зорино. Сайн араншинтай хүн эд баялаг, хөрөнгө мөнгөндөө саган сагсуурч, дэврэн хөөрнө гэж үгүй. Хүч чадалдаа эрдэн бярдаж, авьяас билэгтээ ташууран ихэрхэх ойворгон ааш авиргүй, дөлгөөн тогтуун. Авьяас билгийнхээ хүчээр алдар хүндийг олж од болон дээш цойлж гялалзах нь амархан ч олны итгэлийг даалгүй доош унах нь бүр ч амархан гэдгийг мэдэхийн дээдээр мэднэ. Надаас хамаагүй илүү хүч чадалтан, надаас хавьгүй илүү авьяас билэгтэн бишгүй бий гэдгийг олж харах билгийн мэлмий нь нээлттэй, ухаж ойлгох ухааны сүв нь онгорхой байдаг юм. Тэд амжилт оллоо ч тэнгэрт хөөрөн үүл мананд төөрөхгүй, алдаанд орлоо ч доош унан шавар шавхайд хутгалдахгүй. Жинхэнэ сайн араншинт хүмүүс бусдын хийсэн буруу зөрүү үйлдлийн төлөө өөрөө хийчихсэн мэт гэмшин, өмнөөс нь яс хавтайн зовно. Тэд хүний өмнөөс өөртөө гал дуудаж, биендээ том бага шарх авахаас ч сийхгүй, зөв үйл хэргийн төлөө хүний урдуур орж халуун чулуу долоох сонголтыг ч эргэлзэлгүйгээр хийж чадна. Тэд хэзээ ч өөрийн санаа бодлыг өөр хүмүүст хүчээр тулган хүлээлгэхийг оролдохгүй. Шаардлагатай хүндээ, шаардлагатай үед нь өөрийн санаа бодлыг ихэрхэж сагсууралгүй, төв түвшин, сэтгэлээ уудлан хэлдэг юм. Хүмүүсийн сэтгэлээ онгойтол ярих яриаг тэвчээртэй нь аргагүй сонсч, тэдэнд урам зориг хайрлах нь жинхэнэ сайн араншинтнуудын л хийж чадах ажил.

Сул дорой хүмүүсийг гадуурхан хавчиж, шоглон дээрэлхдэг хүнийг сайн араншинтан гэхгүй. Жинхэнэ сайн араншинтай хүн сул дорой нэгнийхээ өмөг түшиг, зовох цагт нь чанараа таниулдаг нөхөр нь болж байдаг. Өрөвч тусч сэтгэл жинхэнэ сайн араншинтай хүний сүүдэр мэт мөнхийн дагуул нь. Тэд буянтнууд. Зовлон зүдүүр, аюул занал болуут буянтнууд язгуур чанараа бүрэн дүүрэн нээж, өгөөмөр гараа дэлгэн сунгадаг билээ. Ядарч зовсон хүмүүст туслах нь тэдний сэтгэлийн дуудлага. Хүмүүст тус нэмэр болсон бол тэр тухайгаа ам нээж дуугарна гэж үгүй. Хүнд хэрэг тус болох сайн үйлийг хийсэн бол нэг их зүйл хийгээд өгчихсөн мэт байдлыг огтхон ч үзүүлэхгүй. Хийх ёстой зүйлээ хийсэн гэж л бодно. Харин “сүүдэрт нь суувал модыг нь бүү март” гэдэг шиг тусыг хүртсэн хүн нь тус хүргэсэн өгөөмөр ачтаныг мартаж үл болно.

Жинхэнэ сайн араншинт хүн бусдад сайнаар харагдахаасаа урьд гаднаас хэн ч харж эс чадах сэтгэл доторхи тунгалаг толиндоо өөрийгөө зөв сайнаар харж байхыг үргэлж эрмэлзэнэ. Тэд өөрийгөө эрхэмлэн хүндэтгэх эрхэм дээд чанарыг биедээ өвч шингээсэн байна. Түүнийхээ жишиг жаягаар бусдыг эрхэмлэн хүндэтгэж явдаг билээ. Өрөвч нинжин сэтгэл сайн араншинт хүмүүнийг хээр талыг бүрхэн алаглах цэцэгс мэт чимэглэн байдаг юм. Хүн чанарыг тодорхойлоход нэг чухал хэмжүүр болдог эелдэг зөөлөн сэтгэл хийгээд өөриймсөг сэтгэл сайн араншинтай хүнд байх зайлшгүй шинж мөн билээ.

Сайн араншинт хүний итгэл үнэмшилийн магнайд үнэнч шударгаар ажиллаж амьдрах чинхүү хүсэл эрмэлзэл мөнхөд гэрэлтэж байна. Эцэст нь хүртэл шударга байх нь тэдний хувьд эцэг эхийнхээ нэр алдраар дээд тэнгэрт тавьсан андгай тангараг мэт хүч чадалтай байдаг билээ. Худал хэлэх, хуурч мэхлэх, үл бүтэх үйлдэл, өөдгүй булхайтай явдлыг үл үйлдэх хийгээд үл тэвчих нь сайн араншинт хүний хөдөлшгүй зан чанар, хөдөлгөөнгүй зарчим.

Өдөр тутмын ялих шалихгүй зүйлээс эхлээд томоос том асуудалд өөрийгөө зөнд орхиод өрөөл бусдын тусын тулд бүхнээ зориулах энэхүү чанарт л жинхэнэ сайн араншинт хүнд байх ёстой дүр төрх тов тодхон илэрч, тодорхой мэдрэгдэж байдаг болой. Сайн араншинтай хүн ямар шинж төрхтэй байх талаар цухас боловч ярилаа. Жинхэнэ хүн чанартай байхын тулд жинхэнэ сайн араншинтай байх ёстой.

Монгол Улсын Хоёрдахь Ерөнхийлөгч Нацагийн Багаабнди (Монгол Соёлын Төвийн Хүндэт Гишүүн) 

Нийт санал, сэтгэгдэл (10)Add Comment
Бичсэн Saihan, December 16, 2008
Dahin dahin unshaad baimaar yamar saihan oguulleg ve!
Bagabandi dargadaa sain saihniig husen erooy!
Бичсэн Neg egch, December 16, 2008
Өөрөөсөө доорд хүнд хэрхэн хандаж байна вэ гэдгээр нь хүний сайн, муу араншинг хөдөлгөөнгүй тодорхойлж болно.

Өөрөөсөө дорд хүн рүү хядайдагчгүй нэг мундаг том эгч дээр үед Америкийн элчинд орчуулагч ч билүү байж билээ. Ер нь тиймэрхүү хүмүүс байдаг л юм. Зөв хэлжээ, Багабанди гуай.
Бичсэн irgen baisan tsagaach, December 16, 2008
Тайланд, Монгол хоёр юу­гаа­раа ялгаатайг мэдэх үү, Ерөнхий сайд аа. Мэдэхгүй бол хэлж өгье (92.225.73.103) 2008.12.17, 3:15 am:

Тайландад сонгууль нь будилжээ. Монголд ч УИХ болон Орон нутгийн сонгууль нь амжилттай будилав. Тай­ландын эрх баригч Ардын засгийн намын дарга Сонмчай Вонгсават Ерөнхий сайдаар нь сонгогдож сонгуулиа буд­лиулсан гэж тайланчууд дүг­нэжээ. Монголчууд ч гэсэн Ерөнхий сайд С.Баяраар дар­галуулсан МАХН-ыг УИХ-ын сонгуулийг будилаантуулж өөрсдөө ялсан гэж бодсон. Бодол нь ч үнэн байсан. Ингээд тайландчууд тэмцэлд босов. Монголчууд ч бас босов.

Аль аль нь өөр өөрсдийн­хөө сонголтыг баталгаа­жуу­лах гэж бас ардчиллыг аврах гэж тэмцэлд нэгдэх нь тэр. Харамсалтай нь тэмц­лийн явц үр дүн хоёр өөр замаар замналаа. Тайлан­дчууд огт ухарч няцахгүй тэм­цэж эхэл­лээ. Харин монгол­чууд ганц­хан өдөр дүрсхий­гээд унтрав. Үүний учир шалт­гаан нь ч ялгаатай бай­лаа. Тайландын эрх баригч­дын гарт байдаг арми, зэвсэгт хүчин нь ард түмнийхээ эсрэг босохгүй гээд хөдөлсөнгүй. Тэдэнд манайхаас хавьгүй илүү зэв­сэг техник байх нь байлаа. Гэвч цэрэг цагдаа нь “Бид ард түмний нэгээхэн хэсэг. Эрх баригчдыг хамгаалах гэж тангараг өргөөгүй. Ард түм­нээ хамгаалах гэж алба ха­шиж байгаа” гээд гэдийчихэж. Харин манайд бол цэрэг цаг­даа нь тушаал хүлээн тэчъяадаж “Энэ муусайнуу­дыг бушуухан болгож өгөх­сөн” хэмээн дэвхцэж байлаа. Тэгээд ч онц байдал дөнгөж зарлав уу үгүй юу бороо­хойдож, буудаж эхэлсэн юм. Тайландад зургаан сар тэм­цээд нэг ч хүн амиа алдаагүй бол монголчууд ердөө өдрийн хугас тэмцээд таван хүнээ буудуулав. Тэгсний эцэст тайландчууд санасандаа хүр­чээ. Сонгуулийн дүнг буд­лиантуулж өөрийнхөө намыг ялуулсан Ерөнхий сайдтай­гаа тооцоо бодож дэлхий нийтэд тунхаглав. Харин ма­найхан сонгуулиа буд­лиан­туулж өөрийнхөө намыг ялуул­сан Ерөнхий сайдаа дахин улираан сонгож дэл­хийг алмайруулав.

Тайландын сөрөг хүчин ард түмнээ тэм­цэлд уриалан дуудаж онгоцны буудлаа барьцаалан олон улсын нислэгүүдийг саатуулж дөнгөсөн бол манай сөрөг хүчин таван хүнийхээ амины төлөөсөнд таван сайдын суу­дал авч амар сайхандаа жар­гав. Тайландын Үндсэн хуу­лийн цэц ард түмнийхээ сана­лыг луйвардаж сонгууль буд­лиулсан Ерөнхий сайд Сонмчай Вонгсаватын удирддаг Ардын засгийн намыг татан буулгаж түүнийг таван жил улс төрөөс ангид байх шийдвэрийг гарга­лаа. Харин манай шүүхүүд өдөр дараалан хуралдаж эрх баригч намын байрыг ша­таасных нь төлөө ард иргэ­дээ­сээ ял асууж хэдэн зуу­гаар нь шоронд илгээв. Одоо тайландчууд баярлаж, бахдаж байхад монголчууд мохож гутаж сууна. Ард иргэдийнхээ сонгуулийг луйвардаж намаа ялуулсан Сонмчай Вонгсават өдгөө харамсан гашуудаж байгаа бол Ерөнхий сайд С.Баяр зул сарын оргилуун дарс буудуулахаар тэсч ядан байгаа. Сонмчай Вонгсават хий­сэн хэрэгтээ ялуулж шийт­гүүлсэн бол С.Баяр шаг­нуулсан билээ. Тайландын тэмцэгчид ардчиллыг хам­гаалж чадсанаараа амгалан тайван аж төрж байгаа бол Монголын ард түмэн бид ардчиллыг булшлуулсандаа айж бэргэн алхам тутмаа эргэн харж хүйтэн хөлс маань чийхарч байна.

Тайландийн ард түмэн Ерөн­хий сайдаа хоолны шоунд оролцлоо гээд огц­руулчихдаг бол бид хүнээ алуулчихсан атлаа Ерөнхий сайдаа ахин дэвшүүлсээр л байна…

Тайланд, Монгол хоёрын адил бөгөөд ялгаатай талуу­дыг Ерөнхий сайд та одоо ойлгов уу. Та азтай юмаа. Гэхдээ “Аз гэдэг сохор юм. Тэнэг хүнд таардаг юм. Аа, харин мэргэн хүн бол…” гэсэн эртний нэгэн үгийг болгоож үзээрэй.

Л.Мөнхбаясгалан

Бичсэн L.Munkhbayasgaland, December 16, 2008
Chi yu medej bga bolood iim ym bichij bga ym ? Mongol ulsiin erunhii said ajil am ni zurduggui sain uls turch shuu de he he eniigee harin soliotoi elbegdorjdoo bich.
Бичсэн Багабанди болимоор юм, December 16, 2008
Сайхан сэтгэлт хүмүүсийн хэлж сургаж байсан үгнүүдийг битгий зээлдээд онолдоод бай. Бүр дургүй хүргэчихлээ. Худлаа сайхан санаатай хүн болох гэж хошигруулах хэрэг байхгүй шүү. Монголын бүх хүмүүс сайхан амьдрахыг хүсч байгаа гэтэл тэдний ирээдүйн итгэл найдварыг хэн үгүй хийдэг билээ. Одоо хичнээн хувь нь хангалуун сайхан амьдарч байгаа билээ. Өдөр хоногоо өлмөн зөлмөн өнгөрөөж байгаа тэдгээр хүмүүсийг өөрсдөөс нь арчаагүйгээс нь болж байна гэж бас биднийг хуцаарай. Ард олондоо хужаагийн шаахай анх углуулсан нь чи биз дээ. Одоо тэр өмхий хужаануудаа хөөж монголыг цэвэрлэснийхээ дараа амныхаа зоргоор хуцаарай.
Бичсэн www.gegeen.com, December 17, 2008
shohoorhon baij unshlaa. dajgui shuu. Багаабнди gedgiig ni gyals yanzlaarai ho
Бичсэн baga tegeed bas bandi shuu, December 19, 2008
bolio boli. Ich bagabandia. Ich. Chi ene ulsiin yerunhiilugch baihdaa sain aranshintai baij ard tumniihee tuluu buhnee zoriulah chin yaasan yum be. Ich ich dald ortsgoo luivarchinguud bugdeeree. Ene huvalznuudiig haraad oi gutaj baina
Бичсэн burenchimeg, March 09, 2009
busdin sain shinj chanarig olj harj chaddag, tuuniig ni uramshuulan demjij amjdag hun bol hamgiin sain humuusin neg bilee
Бичсэн ganaa, July 01, 2009
Heregtei zuil bichjee
Бичсэн sanaa, July 15, 2009
ix goe yum bichjee zaluuchuud sain unshij amidraldaa xereglemeer bayarlalaa
busy
 
< өмнөх   дараагийн >

 
Proud Member Of
MACC
Сурталчилгаа
ger zarna
Онлайн худалдаа
Argamag
Бизнесийн мэдээлэл
MACC
Хууль, эрх зүй
Хуульч Г.Ганзориг
Бусад
Эрүүл мэнд
Эмч Б.Сэлэнгэ
Бусад
Oko
Сурталчилгаа
Уран зохиол
Амарсанаа.Б
Бадарч .Н
Батбаяр .Л
Батзориг .П
Бум-Эрдэнэ.Т
Дэнсмаа .Д
Мягмарсүрэн .Л
Оюунчимэг .Д
Sienna
Тэргэл.Х
Уранзул .Д
Энхболд .Д
Ганбат .Ц
Тэргэл.Х
Эрдэнэболд.С
Х.Болор-Эрдэнэ
Сүхээ
Түмээ ах
Бусад уран бүтээлчид
Зүүдчин
Зүүдчин
Зарлал
Бидний Түнш

Copyright © 2010 DayarMongol.Com, Allrights Reserved.