Dayar Mongol
Allan Law Group
20:35 - 02/08/2010

Нүүр Хуудас
ТИТЭМ ҮГ
Мэдээ, мэдээлэл
Хууль, Эрх зүй
Нийтлэл, Тэмдэглэл
Сурвалжлага, Ярилцлага
Монгол Хэвлэлийн Тойм
Түүх
Англи хэлний хичээл
Америкт амьдрахуй
Фото дурсамж
Сонирхолтой блогууд
Сонирхолтой вебүүд
Хэлэлцүүлэг
Холбоо барих...
Номын худалдаа
Америкаар аялахуй
МОНЦАМЭ - мэдээ
ОЛИМП - БЭЭЖИН - 2008
Архив
Топ нийтлэлүүд
2004-2005
2006
Зохиогчийн Булан
Б.Аариймаа /Виржиниа/
Д.Алтангэрэл /Алехсандри/
С.Амарзаяа /Рионоке/
Арсун
Ш.Баатар /Сан Франциско/
Б.Батжаргал /Чикаго/
Д.Баярсайхан
Д.Бишүүгарам /Лос Анжелес/
Б.Ганбаатар
Д.Галбадрах
Г.Галбадрах /ДиСи/
Д.Гангаа
Дармаабазар. Д
Б.Занданхүү
А.Наран
Судлаач Д.Ганхуяг
Д.Сайнбаяр
М.Саруул-Эрдэнэ /Арлингтон/
М.Сугар-Эрдэнэ
Oko
Чинбат.М
М.Буянбадрах
Кимасергей
Тэмүүжин.Х
IDEA
Ш.Наранчимэг /Арлингтон/
Судлаач Ч.Эрдэнэ
В.Пагва /Кентаки/
Ц.Оюунцэцэг
Ц.Энхтүвшин
О.Энхнасан
Ё. Гантулга /Австрали/
Энэбиш.Л
Албан газрууд
Монголын ЭСЯам
АНУ-ын ЭСЯам
Монголчуудын Холбоо
Компани, байгууллага
Санал асуулга
Та Монголын Нууц Товчоог уншсан уу?
 
  Хайлт
Нүүр Хуудсанд
ОРОН БҮХЭНД БАЙГАА МОНГОЛЧУУД ЯАЖ НЭГДЭХ ВЭ? (үргэжлэл) E-mail
2008 оны 02 сарын 08
Солонгос эмчид очоод үзүүлэхэд 150$, захын хуульчаас зөвлөлгөө авахаар очиход 100-200 $ төлөхдөө харамсдаггүй мөртлөө Монгол эмч шүдийг нь 50$ үзээд өгөх, Монгол хуульч 100$-аар зөвлөлгөө өгөхөд, Монгол хамтлаг дуучид урьж шинэ жил тэмдэглээд 80$ авахад л очоод үзэх мөртлөө "луйварчин"-гаар нь хараан зүхэж, элдвээр сурталчилж, бусдыг үзэн ядах сэтгэлгээнд уриалан дуудна. Хүний хийж буй зүйлд алдаа байж, таны сэтгэлд таaлагдаагүй байж болно.

ОРОН БҮХЭНД БАЙГАА МОНГОЛЧУУД ЯАЖ НЭГДЭХ ВЭ?
(үргэжлэл)

"Орлоо.ком", "Даяар Монгол" вэбсайтyyд дээр нийтэлсэн "Орон Бүхний Монголчууд Нэгдэгтүн" нийтлэлийг минь уншаад, сэтгэгдэл болон миний e-майлд хандсан олон санал бодлыг уншаад үүнийг бичихээр шийдлээ. Надад хандаж, бичсэн нийтлэлийг минь дэмжиж, надад урам хайрлаж, олон асуудал, санал дэвшүүлсэн Америк, Англи, Япон, Өмнөд Солонгос, Швед, Герман, Австралид сурч, ажиллаж, амьдарч байгаа өөдрөг үзэлтэй Монголчууддаа тун их баярллаа. "Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал" гэдэгчлэн нэгэнт асуудал хөндөж тавиад орхих минь чамлалттай санагдаж "хэрхэн нэгдэх вэ?" гэсэн асуултанд тань хариу болгож, өөрийн бодол санаагаа задлан дэлгэрүүлж, санал, төсөл хэлбэрээр бичлээ. Энэ маань зөвхөн миний хувийн санал бодол болохоор эндүү ташаа бас дутуу дулимаг зүйл байж болох хэдий ч бас байж болох нэгэн хувилбар гэж бодож байна. Харин өөдрөг үзэлтэй олон Монголчууд үүн дээр минь тулгуурлан, олон шинэ санал санаагаар баяжуулан, ажил хэрэг болгохоор идэвхийлэн оролцоосой гэж хүсч байна. "Xийвэл бүү ай, айвал бүү хий!" гэдэг билээ. Овоог би босгов. Олон олон шаазгай цуглан сууж, "эвт шаазгай буга барих"-ын үлгэрийг үзүүлнэ буй за. Гадаадад байгаа Монголчууд нэгдэцгээж, өөрийн Монгол ороноо хөгжүүлэгтүн!

Нэг. Ерөнхий зохиoн байгуулалт.Үйл ажиллагааны чиглэл
(төсөл, санал)


Америк Япон  Солонгос    
 Англи  Герман
Австрали Швед
 Хятад ОХУ

                                                                     
                                                                                                                                
                                                                                                              

   -Улсын наадам         -вэбсайтууд                -зөвлөлгөө өгөх          -боловсрол            -жижиг бизнес
   -Цагаан сар               -сонин                     -эрх зүйн тусламж      -эрүүл мэнд          -техник технологи
   -Урлагийн                 -зар суртал-            -мэдээлэл гаргах         -хууль                    -зөвлөлгөө өгөх
       тоглолт                 чилгаа                                                  -аялал жуулчлал  -төсөл хийх
   -Спортын                  -теле нэвт-                                                    -соёл урлаг           -зуучлах
      тэмцээн                      рүүлэг                                                       -банк
                                    -худалдаа үйлчилгээ
                                                                                                 -уул уурхай


Орон бүхний хот болгонд байгаа Монголчууд цуглан ярилцацгааж, өөрсдийн Монголчуудын Холбоог байгуулж, ажиллах зарчим, дүрэм журмаа боловсруулж, удридлагаа сонгож, тэднийг дэмжиж ажиллах нь энэхүү ажлын эхлэл юм. Мэдээж оршин буй орныхоо хууль эрхийн актыг нь судалж, албан ёсны байгууллага болгон бүртгүүлэх нь хэрэгтэй байх. Дээрхи схем дээр ерөнхий чиглэл, байж болох загварыг дүрслэв. Ийм байгуулга Америкт байгаа Монголчуудын дунд буй. Зөвхөн Вашингтон хотод “Монголчуудын Холбоо”, Саруул-Эрдэнийн байгуулсан “Монгол Соёлын Төв”, хуульч Ганзоригын байгуулсан “Хууль зүйн Товчоо”, Тайван Ариунаа нарын байгуулсан "Орлоо.ком", Батбаяp, Ганчимэг нарын байгуулсан "15 минут" телестуди гээд тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр санаачлагууд нь хоорондоо нэгдэхгүй тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг учраас тэдний ажлыг бусад Монголчууд төдийлөн мэддэггүй. Тэгэхээр нэгдэл маань эндээс л эхлэх учиртай байх. Бусад орон, хотуудад салангид үйл ажиллагаагаа явуулж байгаа иймэрхүү төвүүдийн үүсгэн байгуулагчид уулзан ярилцаж, бие биедээ байгаа боломжуудаа илэн далангүй ярилцаж, нэгдмэл үйл ажиллагаанд оролцох нь НЭГДЛИЙН үндэс суурь болно гэдэгт итгэж байна. Эсвэл ярилцаад цоо шинээр ч байгуулж болох юм. Гэхдээ Монголчууд бид цөөхүүлээ гэдэгээ л мартаж болохгүй. "100 ямаанд 60 ухна" гэдэгчлэн олон хүч тарамдсан байгууллага хэрэгтэй юу гэдэгийг бас санууштай.

1. Соёлын Төв.
Одоогоор Америк, Германд ийм байгууллага байгаа бололтой. Тухайн оронд байгаа Монголчууддаа зориулж, үндэсний 2 их баяр болох төрийн наадам, цагаан сарын арга хэмжээнээс гадна урлагийн төрөл бүрийн тоглолт, спортын тэмцээнүүд зохион байгуулж болох юм,.Түүнчлэн тухайн орны түүх соёлтой танилцуулах, Монгол орноо сурталчлах олон арга хэмжээ зохион байгуулах боломжтой.

2. Мэдээллийн Төв.
Тухайн оронд байгаа Монголчуудаа мэдээллээр хангах, Монголчуудын Холбооныхоо үйл ажиллагааг сурталчлах, иргэдийг хооронд нь холбох, бие биедээ дэмжлэг үзүүлэх зорилгоор вэбсайтууд нээж, сонин гаргаж, теле нэвтрүүлэг хийж, зар сурталчилгаагаар хангах боломжтой.

3. Хууль зүйн Төв.
Тухайн оронд байгаа хууль зүйн өндөр мэдлэг, боловсролтой хуульчдаа түшиглэж Монголчууддаа хууль зүйн зөвлөлгөө өгөх, мэдээллээр хангах, эрх зүйн тусламж үзүүлэх ажлуудыг хийж болох юм. Энэ бол тун чухал ажил. үүнийг заавал хийх хэрэгтэй.

4. Бодлогын Төв.
Тухайн оронд сургууль төгсөж, боловсрол мэргэжил эзэмшсэн, тухайн мэргэжлээр Монголд ажиллаж байсан болон гадаадад ажиллаж байгаа, түүнчлэн сонирхогч хэн болов оролцон, аль ч салбарын талаар бодлого боловсруулж төсөл хийх боломжтой. Энэ бол ирээдүй рүү чиглэсэн алхам. Төслийг Монголд зориулж хийн, өөрсдөө баг болон нэгдэж, Монголд хэрэгжүүлэх боломжоо эрж хайж олно гэсэн үг. Үүний тулд уг төсөлдөө тухайн орны ижил төст байгууллагуудын дэмжлэг авах, олон улсын байгууллагуудад хандах, ердийн дэмжигч санхүүжүүлэгч олох, Монголын Засгийн газрын анхаарлыг татах олон арга замууд бий. Энэ бол ирээдүйн Монголыг хөгжүүлэх, өөрсдөө хэрэгжүүлэгч болоход чиглэсэн үйл ажиллагаа юм.

5. Төслийн Төв.
Энэ нь Монголдоо болон тухайн орондоо Монголчууд хэсэг, бүлгээрээ хамтран жижиг бизнес эрхлэx боломжийг хангах, дэмжих зорилготой. Үүний тулд сонирхож, хүссэн иргэдэд мэдээлэл, зөвлөлгөө өгөх, өөрсдийнх нь санал хүсэлтэд тулгуурлан төсөл хийж өгөх, мөн бусад сониpхогчидтой холбон зуучлaх зэрэг ажлуудыг хийж болох юм. Энэ бас л их чухал. Ийм байгууллага бүх оронд бий. Үүнийг яагаад Монголчууд хийж чадахгүй гэж!

Хоёр. Санхүүжилт

"Хэлэхэд амархан хийхэд хэцүү" гэгчээр хамгийн гол асуудал нь санхүүжилт. Одоогоор дээрхи үйл ажиллагааг зав чөлөөгөөрөө, бусдын тусламж, хандивт дулдуйдан нэг ёсондоо "бор зүрхээрээ" хийж үзэж байгаа хэдий ч төдийлөн амжилтанд хүрэхгүй байгаа нь нууц биш. Америкт олон олон аятайхан эхлэл үйл ажиллагаа, санал санаачлагyyд санхүүжилтийн дэмжлэг муугаас зогсч, зохион байгуулагчдын урам нь хугарч байгааг би лав мэдэрч байсан. Энэ тохиолдолд дагалдаж гардаг хийж буй ажлыг нь гутаах, луйвар хийлээ гэж "хардах" илэрхий доромжлох нь олон хүний "урмыг ууцтай нь" хугалж орхидог.  Гэсэн хирнээ бие биенээ өмөөрч урам өгч чадаагүй "дуугай байх" нь нөгөө бүдүүлэг, соёлгүй, атаархуу нэг хэсэг хүмүүсийг өөгшиж даврах, бусдыг бүдүүлэг байдлаар дарамтлах боломжийг олгож, өөрсдөө сэтгэл дотроо л гутрахаас илүү гардаггүй. Шуудхан хэлэхэд бидний хамгийн том саад, тээг бол энэ юм. Үүнийг л эрс таслан зогсоох хэрэгтэй. Бүх вэбсайтуудад, сонин мэдээллийн хэрэгслэлүүд"п-да, хулгайч, луйварчин, новш" гэх мэт бүдүүлэг үг хэллэг оролцсон сэтгэгдлүүдийг нийтлэхгүй, оруулахгүйгээр "блоск" хийх хэрэгтэйгээр барахгүй шаардлагатай. Та өөрийгөө болон бусдыг бүдүүлэгээр доромжлуулах гэж энэ вэбсайт бүтээж сонинг гаргаагүй биз дээ?! Асуудлыг нөгөө талаас нь авч үзье. Америкт байгаа хэн ч (даатгалгүй бол) шүд өвдөхөд Үүний төлөө гадаадынханы хийсэн зүйлс "бизнес" монголчуудынх болохоор "луйвар" гэж бусдад үнэмшүүлэхийг оролдох хэрэг байна уу? Хэн ч тодорхой ашгийн төлөө энэ бүхнийг хийсэн байгаа нь ойлгомжтой шүү дээ! Нэг удаа муу хийгээд 2,3 дахь удаа муу хийвэл тэнд хэн ч очихгүй, дампуурах нь биднээс шалтгаалдаггүй бизнесийн хууль. Харин алдаагаа засаад, улам сайжруулаад хүмүүс илүү их очиж үйлчлүүлээд мөнгөө төлж, тэд ч их ашиг олох нь биднээс шалтгаалахгүйгээр урган гардаг бизнесийн хууль бас л мөн. Үүний төлөө бусдыг харааж зүхэх, доромжлох, бусдыг үзэн ядалтад уриалан дуудах нь үнэхээр тэнэг хэрэг. Энэ бол үеэ өнгөрөөн мөхөж байгаа "социалист үзэл санаа". Үүнийг бид ялгаж салгаж, ойлгож мэдэрч, хэрэгжүүлэх нь бидний цаашдын эв нэгдэлийн баталгаа болно.

Бидний санал болгож буй "төв"-үүд яаж санхүүжиж болох вэ?!

1. Соёлын Төв.
Зохиож байгаа олон арга хэмжээнүүдэд аль болох олон хүн мөнгөө төлж оролцох нь санхүүжилтийн эх үүсвэр болно. Харин зохион байгуулагчид нь үнээ бодитой тогтоож, хүмүүст зөвөөр ойлгуулж байх хэрэгтэй. Энд нэг л зарчим байдаг. Хүн төлсөн мөнгөндөө тохирсон үйлчилгээ авч хаа хаанаа сэтгэл хангалуун байх нь цаашдын үйл ажиллагааны урьдчилгаа болдог гэдгийг л мартаж болохгүй.

2. Мэдээллийн Төв.
Мэдээж үүний гол орлого нь реклам, зар, сурталчилгаа. Хүмүүст хүсч байгаа мэдээлэл, нийтлэл, гэрэл гэгээ, урам зориг өгсөн материалуудаар л өөртөө татна. Хэдий чинээ уншигчид, үзэгчидтэй болох тyтам хүмүүс зар, сурталчилгаа, рекламаа ихээр тавих нь бас л бизнесийн хууль. Харин энд хэвлэл мэдээллийн ёс зүй гэж заавал байж таарна.

3. Хууль зүйн Төв.
Өөртөө олон Монгол үйлчлүүлэгчидтэй байхын тулд үнээ уян хатан байлгаж, итгэлийг нь олох нь чухал. Мэдээж гадаадад байгаа хүн бүрт л ямар нэгэн асуудал, хэлний  бэрхшээл тулгардаг. Энэ боломжийг зөв ашиглан, шударга үнэнч, зөв сэтгэл, итгэлээр ажиллавал энд хангалттай санхүүжилт олдоно.

4. Бодлогын Төв.
Энэ бол цэвэр эх орон ч сэтгэлээс үүдэлтэй болохоор эхний удаад өөрсдийн боломжийг ашиглах хэрэгтэй байх. Харин бодлого, төслөө боловсруулсаны дараа дэмжлэг авах, "мөнгө босгох "ажлууд нь таны овсгоо самбаанаас хамаарна. Харин ирээдүйд их ашиг олох, та дуртай ажлаа хүссэнээрээ хийх нь таны болон танай багийн мэдлэг боловсрол, уйгагүй хөдөлмөр, их тэвчээрээс хамаарна.

5. Төслийн Төв.
Энд харин мэргэжлийн эдийн засагчид, програмчид мэргэжилтэнүүд шаардагдана. Гадаадын ийм олон компаниуд байдаг. Үүний жишгээр ажиллахад л хангалттай. Мэдээжээр жаахан мөнгө цуглуулчихсан, Монголдоо очоод яаж амьдрах вэ? гэж эргэлзэж тээнгэлзсэн олон Монголчууддаа туслах юм шүү дээ. Монголдоо хэд хэдээрээ нийлээд бэлэн төслөөрөө бизнес хийхээр очих, эсвэл очоод учраа олохгүй байж байтал хамаг мөнгө нь "урсаж" дуусаад дахиад хаа нэгтээ одохоор "виз" хөөцөлдөх зовлонт ажлын аль нэгийг сонгоход л туслах юм шүү дээ... Мөнгөө хэмнэх үүднээс, та энд хандаж, мөнгө төлж зөвлөлгөө, эсвэл төсөл аваад явах нь ашигтай байх болов уу.

Монголчууд бид ямар нэгэн зүйлийг хийхээр эхлэхдээ л шууд "хадив" буюу "гуйлга гуйдаг" муу зуршилтай. Хийх зүйлээ сайтар төлөвлөж, бэлтгэж бас сурталчилж, ойлгуулж байгаад хийвэл, нэг хийсэн ажлаа дахин дахин сайжруулж хүмүүсийн талархлыг хүлээж чадвал та санхүүгийн хувьд хөл дээрээ босно гэсэн үг. Харин хэн нэгний хийх гэж байгаа ажлыг дэмжиж өөрсдөө болон найз нөхөдөө дагуулан очиж мөнгөө төлж оролцох нь, түүнчлэн сэтгэлд хүрээгүй зүйл болон алдаа оноог нь чин  сэтгэлээсээ хэлж зөвлөх нь бие биендээ үзүүлж буй том дэмжлэг.

"Хөдөлвөл хөлс, зогсвол зоос" гэдэг үгээр хийх гэж буй бүхнийг нь дэмжээд үзэхэд бидэнд алдах юм ер үгүй. Та бас ч юу ч үгүй бус, ажил хийж мөнгө олж байгаа болохоор өчүүхэн жааханыг ч атугай шинэ зүйл хийх гэж буй Монголчууддаа сэтгэл гарган зориулбал, эргээд танд тус болж, хожим таны ээлж ч болж болох шүү дээ. Бие Биеэ Дэмжигтүн Монголчуудаа!

Харин энэ 5 төвүүд санхүүжилтийн хувьд ийм хэлбэрээр бие даан ашигтай ажиллаад ирэхээр Монголчуудын Холбоо буюу Нэгдсэн Төв, төв бүрийн ашигт тодорхой хувиар татвар буюу санхүүжилт авах боломж бүрдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл Монголчуудын Холбоо буюу Нэгдсэн Төв, энэ төвүүдийн үйл ажиллагааг нэгтгэн удирдаж, бүх боломжийг олгож, үүний хариуд иргэдээс бус төвүүдээсээ санхүүждэг байх нь илүү үр дүнд хүрэх боломжтой. Үүнээс илүү их боломжууд байж болохыг та бүхний оюун ухаан мэднэ.

Гурав. Хэн яаж ажиллах вэ?

Одоогоор Америкт байгаа Монголчуудын Холбоо болон төвүүд, сонин болон вэбсайтууд ажил хийж, мөнгө олохын хажуугаар, чөлөөт цаг гарган сонирхолын журмаар хийгдэж байна. Яг орон тооны болгоод, бие даалган, хүн авч цалинжуулж ажиллуулна гэхээр дэмжлэг авч чадвал бие даан ажиллах боломжтой. Харин Соёлын Төв, Монголчуудын Холбоо Нэгдсэн Төв нь 1-2 орон тоотой, зохион байгуулагчид  байнга ажиллаж, мэдээллийг нэтгтэж бусдыг мэдээллээр хангах, хийгдэх ажлын бичиг баримтууд боловсруулж, бэлтгэл хангах, олон нийттэй харилцах зэрэг ажлуудыг хийж болох юм. Харин бодлогын Төв нь сайн дурын нэгдэл болж, цугларч ажилладаг нэг өдөртэй, түүнчлэн салбар тус бүр өөрийн вэбсайттай байж болох ч талтай. Эдгээр нь зөвхөн эхлэл. Цаашид үйл ажиллагаа нь жигдэрч, эмх цэгцээ олоод ирэхийн цагт өөрийн санхүүжилт, ашиг орлогодоо тулгуурлан хэдэн ч орон тоотой, бие даасан байгууллага байж болно. Гагцхүү энд монголчууд бидний бие биеэ дэмжих дэмжлэг л чухал нөлөө үзүүлнэ.

Эдгээрийн удирдлага, албанд ажиллах хүмүүс мэдлэг боловсрол өндөртэй, зөв чигч санаа бодолтой, харилцааны өндөр соёлтой, ирээдүйдээ болон өөртөө итгэлтэй, шударга, сайн зохион байгуулагч, аль ч насны хүмүүс байж болно. Аливаа ажил хэрэгт ойворгон, хувийн амбиц ихтэй, "од" болон алдарших хүсэлтэй, бусдын санаа бодлыг хүндэтгэгдээгүй хүмүүс оролцоод ирмэгц, хүмүүсийн итгэл алдарч, оролцох дэмжлэг оролцоо нь суларч аажмаар холдож эхэлдэг.

Дөрөв. Бидэнд ямар ирээдүй байна вэ?

Гадаадад ажиллаж, амьдарч, суралцаж байгаа Монголчууд нь өөрсийн зардлаар өөрсдийгөө хөгжүүлж байгаа "үнэт капитал"-ууд. Тэд Монголдоо байгаа Монголчуудаас юугаар илүү болох тухай, бид нэгдэн нийлж, бие биеэ дэмжиж зохион байгуулалтад орох нь Монгол орны ирээдүйн хөгжилд тун чухал болохыг миний бие өмнөх нийтлэлдээ тодорхой дурьдсан билээ. 2008 онд Монголд улс төрийн сонгууль болох гэж байна. Эндээс үнэнийг хэлэхэд би ямар ч үр дүн, сайн сайхан зүйл хүлээхгүй байна. Бага зэрэг нааштай ур дүн гарч болох хэдий ч , талцсан, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг сонирхолд тулгуурласан улс төр, бидний хүсэн хүлээсэн өөрчлөлтийг авч ирэхгүй, чадах ч үгүй. Харин 2008-2012 он хүртэл хугацаанд гадаадад байгаа Монголчууд эвлэлдэн нэгдэж сайтар зохион байгуулалтанд орж, зөв, бодлоготой үйл ажиллагаа явуулж чадвал хүссэн ч эс хүссэн ч 2012 оны сонгуульд бид маш хүчтэй нөлөөлж чадах болно. Монголд цэргийн эргэлт биш, Гадаадад байгаа Монголчуудын эв нэгдэл л бүхний хүссэн өөрчлөлтийг авч ирнэ. Монгол оронд Монголчууд бүтэн 18 жил хийрхэж, ардчилал, хүний эрх чөлөө, чөлөөтэй тайван амьдрах боломжийг минь "ардчиллын" нэрээр хэрхэн  дэвсэлт хаяхыг нүдээр харцгаалаа. Одоо бид, өөрсдийн боломж, нөхцөл байдлаа зөв үнэлж, гар гараасаа хөтлөлцөн итгэлтэйгээр урагш алхах хэрэгтэй байна.

2008-2012 оны хооронд Гадаадад байгаа Монголчуудын Нэгдсэн Төв байгуулагдаж, Гадаадад байгаа Монголчуудаа дэмжих, тэдэнд бизнес эрхлэх, сургалтын төлбөр зээл олгодог байх, олон чадварлаг, эх орон ч залуучууд Монголыг хөгжүүлэх төсөл боловсруулцгааж, олон сайхан залуучууд дэлхийн "чанарын тэмдэг"-тэй боловсон хүчин болон бэлтгэгдэж, Гадаадын нэр хүнд бүхий олон байгууллагууд  Монголын хөгжлийг дэмжихэд бэлэн болно гэж итгэж байна. Чухам үүний дараа бидний нэг хэсэг нь Монголдоо очицгоож, өөрчлөлтөд оролцoх болно. Хожим хойно бидний үр хүүхдүүд минь гадaадад ажиллаж мөнгө олох гэж биш, суралцаж, аялаж жуулчилж, нүд тайлах гэж ирцгээх болно. Та үүнийг хүсэхгүй байна гэж үү?! Үүнийг эвлэлдэн нэгдэж хийх нь, харь оронд хүний ааш аяг царайчлан хар ажил хийхээс хэцүү гэж үү?! "Үнэт капитал" та бологтун, ухаарагтун!

Тав. Төгсгөл.

Үүнийг бичигч би вээр ердийн л багш мэргэжилтэй, сурган хүмүүжүүлэгч хүн. Боловсролын салбарт 20 жил , бизнесийн салбарт 6 жил ажиллаж, Америкт ирээд 2 жил гаран болж байна. Монгол орондоо хайртай болохоор, Монгол орны хөгжлийн төлөө, Монгол хүний өдрөөс өдөрт алдагдаж буй үнэт чанаруудын төлөө сэтгэлдээ харуусч, шаналал маань миний зүрх сэтгэлийг амраадаггүй болохороо үзэг цаас нийлүүлж, цаасан дээр буулгадаг юм. Би зохиолч бас улс төрч бүр биш. Тийм болохоор бичсэн зүйл маань хүн бүрт таалагдах албагүй. Харин үүнийг миний зүрх сэтгэлийн "шаналал" гэж ойлгож, өөрийн "шаналалаа" хуваалцах, хамтран ажиллах хүсэлтэй хэнийг ч дэмжнээ. Чин хүсэл минь хоёрхон сая гаран хүнтэй асар уудам нутагтай. аугаа хаадын өлгий нутаг Монгол орон минь өнөөдөр "үнгэгдсэн цаас" шиг болж, хэдхэн луйварчид, бүлэглэлүүд төрөөр эгээ л "казино" шиг тоглож байгааг өөрчлөх явдал юм. Үүнийг бид хамтдаа хийж чадна. Өөрсдийн үр хүүхэд, хойч үеийнхнийхээ сайн сайхны төлөө юм шүү!
Монгол төрийн сүлд, аугаа өвөг дээдсийн минь сүнс та биднийг ивээг.

Харнууд овогт Гомбосүрэнгийн Галбадрах
2-р сарын 5, 2008
e-майл: This email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it

Эх сурвалж: "орлоо.ком"

Нийт санал, сэтгэгдэл (18)Add Comment
Бичсэн oilgomjgui, February 09, 2008
1rt, zobhon amerikad bgaa mongolchuud negdeh geed bgaa yum uu tiim bol zugeer l amerik dah mongolchuudiin geed nerlechiheech! 2rt, gadaadad bgaa mongolchuud yaj herhen negdeh be gesen garchigtai hirnee dotort sanaa ni zugeer l urialgiin todii yum bna shde! I have a question TEGEED YAJ NEGDEH GEED BGAA YUM BE OILGOSONGUI
Бичсэн Ehleed bod, February 09, 2008
Suuliin ued holboo, baiguullaga, srguuli geed hen durtai ni yu ch baiguuldag baiguulna ch gej oorsdiigoo tegj nerledeg boljee. jishee ni holboo baiguullaa l gene 3-10 hun baih, surguuli baiguullaa gene suragch ni 3 bh jisheetei. negdene nyagtarna gedeg medeej heregtei. gehdee l ym hiih gej baigaa humuus yunii turuund bodoh ym ih heregtei. arai gej naashaa setgeltei bolj negdej nyagtarahiig oilgoj ehelj aigaa humuusee urgeeh ni olon baigaa uchiraas helj bna. yu yunii duhand hureegui baij handiv tsugluulah, tsaashilaad handiv gedeg ugnees oor ug amnaas ni garahaa baichih ym. iim humuusiig haraad baihad: hamgiin gol uchir shaltgaan ni ehleed biee zas daraa ni geree zas tegeed toroo zas gedeg ugiig helmeer sanagdah ym. bie ni bolovsroogui, snaa bodol ni tolovshoogui, hel am ni tsegtsereegui negen etgeed l eldev busiin nereer baiguullaga baiguulchihaad yavah. ger bul ni undui sundui ur huuhediinhee asuudliig tsegtseleegui negen ch chalchignaad yavah iim humuusiin dor hen negdej hen nyagtarah ve? tiimd yamar negen ymiig baiguulah heregtei ch ehleed bi yu bilee bid yah bileegee sain bodoj baij hiivel zohiltoi met. end bi zovhon ooriinhoo bodsoniig bas Bay area haviinhaniig haraad bodogsonoo hellee. ene minii bodol.
Бичсэн luvsan dorj, February 09, 2008
sar shine dee saihan shinelej bna uuu? tanii niitleliig unshaad demjij , gar bie oroltsohod belen bgaagaa ilerhiilie .negdsen neg holboo tovtei baih ni zov shuu. amjilt husie
Бичсэн Bold, February 09, 2008
ter uneen. SHuumjlel chuhal ch ene hunii sanal bolgoson ni zuw bn. Niitleliin bodlogiig burnee demjij bn
Бичсэн Mongolbaatar, February 09, 2008
mongol ahan duus mını buh bayraa arhıguı temdeglıı. hyatadıın buh spırtııg uuj duusgalaa!!! odoo negdeh tsag nagant boljee.
Бичсэн BAASKAKOV, February 10, 2008
HI.ELEG NEGT MONGOLCHUUDAA.EVLELDEN NEGDEJ EH ORNOO HARIIN TUREMGIILEGCHID,DOTOODIIN LUIVARCHINGUUDAAS AVARTSGAAYA
Бичсэн Australia-s, February 10, 2008
demjiv. www.gegeen.com
Бичсэн MOngol, February 10, 2008
Unexeer zov bugdiig bodoj tolovloh heseg heseg humuustei hamt tolovlogoo nariivchlan gargah heregtei yum shig bna daa.Tanii sanaachlaga uneheer taalagdaj ter ireeduid ochichixsonoor tosoolohod uneheer saukhan bna shuu
Бичсэн puji, February 10, 2008
Galbadrahad bolon olon demjigch nart amjilt husch sar shiniin mend hurgie. Gadaadad baigaa "Mongolchuudiin negdel" Mongol ornii ireeduid mash ih zuiliig hiih bolomjtoi.
evt shaazgai buga barina, olnii huch olomgui dalai gegchlen bugdeeree negdej Mongol ornoo uls tor,ediin zasgiin hyamralaas gargahad dorvitoi huvi nemer oruultsgaaya.
Bugdeeree oorsdiin bodloo, medlegee,turshlagaa,bolomjoo negtgetsgeee.
Бичсэн Mongolchuud ch yarshigtai daa, February 11, 2008
Uneheer saihan bie bieneesee suraltsaad, busdiigaa uud n tatchihia geheer unen yadargaatai. Buun ataa jutuu, araas hutga shaasan yum boldog. Yamar saindaa l har tsagaan hel amnii nom mongold hamgiin ih guilgeetei unshlaga baihav dee. Tegeed l gaigui negnee unen horsoltoigoor doosh n hiihiig n yaanaa. Iostoi nuguu "Bold ch iostoi sergelen, hamag yumaa saihan amjuuldag. Arhiig ch iostoi tsulj ugnu duu" gej ireed l.
Бичсэн wow, February 11, 2008
Mongolchuudiin holboog tolgoilj baigaa humuus ni dandaa naizan dundaa humuusee songodogiig ta nar medehuu. Tegeheer taarsan yumnuud l baij taaraa. Tegeed bas dotroo ambitsaa bas orhihgui ee ted nar chin uzne shuu dee. zarim eriin ehner ni ooriigoo terguun hadagtai geed bodchihdog yum shig baigaa yum. Busad humuus bol yuch medehgui durakuud baidag gej ted boddog yum shig biagaa yum. hel us baga bolohoos bish ene humuus chin bugd l ouyn uhaant ulsuu zaa. Ter bay area, sacramento haviar tiim od boloh durtai, tegsen hernee durak gej boddog ulsaasaa handiv guigaad l zogsohiig ni yaanaaaaaaa
Бичсэн brv, February 11, 2008
yag tiim
Бичсэн evropiin mongolchuud yah gej bna, February 12, 2008
evropiin mongolchuud yah gej bna?????????????????
Бичсэн neg asuudal bainaa, February 12, 2008
hulgai hiij amidardag mongolchuud ih bainaa.
Бичсэн голланд, February 12, 2008
харин тиймээ энд бас хүмүүс их хулгай хийдэг Нэгдэх гэхээр их худалч хулгайч монголчууд хэцүү байнаа
Бичсэн MGL-uudaa demjie, February 12, 2008
MGL site orood uzeerei.

http://www.8x8.mn/?ref=Orient
Бичсэн alta, USA, March 13, 2008
Aliwaa ymiig 2 talaas n haralgvi, shvvmjlel, seremjlvvleggvigeer ym bvtehgvi n vnen ch nuguu l mongol hvmvvst baidag omgorhuu negnee doosh n hiih gesen zangaar ene asuudald bitgii handatsgaagaachee gej hvseh baina. Vneheer ene hvnii bichsen ym n bolohgvi, chadahgvi baigaa bol oort n yamar sanaa baigaa ym teriigee l bichihed boliishd ternii orond ooriigoo ehleed bolowsruul, handiw guilaa geh meteer bichih ym. Miniiheer end zuwhun amerikt baigaa mongolchuudad handaj bicheegvi baih europe ch gesen adilhan yalgaagvi l mongolchuud baigaa ym chin ajilhan ajil vilsiig hiij bolno shvv dee. Eniig unuudur yariad margaash hiih gej baigaa bish. Hvn bvr eyreg, boloh bvteh talaas n oor ooriin sanal bodliig oruulaasai gej hvsej baina. Deer bichsen zvilvvdiig minii huwias mash iheer demjij baigaa bogood, bolohgvi ym baihgvi gej bodoj baina. Amjilt hvsey
Бичсэн Bold Shine, May 10, 2008
Demjij bna. Gehdee neg zuil ni huuchinsag buyu ur dun bagatai baij bolohoor sanagdlaa. Evlel holboo niigemleg ni yag odoog hurtleh helbereeree ur dund hurehgui baiha. Tegeed ch uls ,hot bolgonooroo tsuglaad baih zavtai hunch hovor, zardal chiregdel ih, huree ni ch baga. Mash urgun hureeg, tsag hugatsaa une urtugiin asuudalguigeer holboj uguh, sanal negtnuudiig negtgej, negen chig barimltlal zorilgod chigluulj chadah gants huvilbar bol ene Tsahim shuljeeg tuv ashiglah. Tegheer mash sain website-nii huvilbariig bugdeeree heleltsej bodoj bolovsruulaad heden nuhduud maani gollon gardaj hutluh heregtei bh. Hed heden web ch baij bolno, zaluusiin maani ene hiij baigaa shig. Gehdee Conzept bolon dotorhi Logik zohion baiguulalt ni ene Tanii sanaliin shaardlagad niitssen, mun uur hoorondoo holbootoi baihaar bas hiigdsen baih heregtei. Zohion baiguulalt ni jishee ni Yerunhiigeesee ehleed suuld ni nariin meregjil salbaraar ni angilsan baival zugeer. Ta buhen mun sanalaa bicheerei!
busy
 
< өмнөх   дараагийн >

 
Proud Member Of
MACC
Сурталчилгаа
ger zarna
Онлайн худалдаа
Argamag
Бизнесийн мэдээлэл
MACC
Хууль, эрх зүй
Хуульч Г.Ганзориг
Бусад
Эрүүл мэнд
Эмч Б.Сэлэнгэ
Бусад
Oko
Сурталчилгаа
Уран зохиол
Амарсанаа.Б
Бадарч .Н
Батбаяр .Л
Батзориг .П
Бум-Эрдэнэ.Т
Дэнсмаа .Д
Мягмарсүрэн .Л
Оюунчимэг .Д
Sienna
Тэргэл.Х
Уранзул .Д
Энхболд .Д
Ганбат .Ц
Тэргэл.Х
Эрдэнэболд.С
Х.Болор-Эрдэнэ
Сүхээ
Түмээ ах
Бусад уран бүтээлчид
Зүүдчин
Зүүдчин
Зарлал
Бидний Түнш

Copyright © 2010 DayarMongol.Com, Allrights Reserved.