|
2009 оны 05 сарын 27 |
Улаанбаатар-Улаан Yд-Манжуур-Хайлаар-Шэнэхээн 1. ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР... МАРГААШ? Бид дахиад л хил гарч байна. Орос, Монгол хоёр улсын хил. Угсаа гарал, хэл соёл адилхан, нэг ард тvмний хооронд сvлдэт багана, єргєст тор, цэрэг цуухаар тусгаарлаж, хил татсан нь ердєє хvний хэдхэн vеийн ємнєх явдал гэж бодохоор сонин ч юм шиг. Хойд ба Ємнєд Солонгос, Румын ба Молдав, Хятад ба Тайвань, Энэтхэг ба Бангладеш гээд нэг vндэстэн дундуур хил татсан хорьдугаар зууны тvvхийн шоглоомыг зєвхєн монголчууд амсаагvй юм даа гэх барьцамхай монгол зангаар уучлан бодож орос хилчинд паспортоо єглєє. "Дэлхийн монгол айл" баримтат киноны тєслийн баг энэ удаа монгол vндэстэн дотроос єнгєрсєн зуунд хамгийн бэрх зам туулсан буриад зоны тєлєєллийг сурвалжлан тодруулахаар "Монголын тємєр зам"-ынхаа галт тэргээр зорчин яваа нь энэ. |
|
|
2009 оны 05 сарын 12 |
Дөрөвдүгээр тэмдэглэл “Дэлхийн монгол айл” баримтат киноны төслийнхэн зураг авалтаар явсан газрынхаа тухай манай сонинд аян замын цуврал тэмдэглэл нийтлүүлж байгаа билээ. Өмнө нь бид тус багийнхан БНХАУ-ын Хөх нуур муж, ОХУ-ын Халимаг, Лалын бүгд найрамдах Афганистан улсад аялсан тухай сонирхуулж байсан бол энэ удаа бүгд найрамдах Энэтхэг улсын Баруун Бенгал мужид зорчсон тухай хүргэж байна. Тус баримтат киноны зураг авалт одоогоор дээрх газруудаас гадна ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Хөлөнбуйр, Уйгур Шинжаан зэрэг газарт хийгдсэн бөгөөд энэ долоо хоногт тэд Кыргызстанаас иржээ. |
|
|
2009 оны 05 сарын 09 |
Гуравдугаар тэмдэглэл “Дэлхийн монгол айл” баримтат киноны төслийнхэн зураг авалтаар явсан газрынхаа тухай манай сонинд аян замын цуврал тэмдэглэл нийтлүүлж байгаа билээ. Өмнө нь бид тус багийнхан БНХАУ-ын Хөх нуур муж, ОХУ-ын Халимагт аялсан тухай сонирхуулж байсан бол энэ удаа Лалын бүгд найрамдах Афганистан улсын Бамиан мужид зорчсон тухай хүргэж байна. Тус баримтат киноны зураг авалт одоогоор дээрх газруудаас гадна Энэтхэг, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Хөлөнбуйр, Уйгур Шинжаан зэрэг газарт хийгдээд байгаа ажээ. 1. Ганбаагаас Хуссейн хүрсэн зам Хөх нуурын Цайдмын хөндий, Ижил мөрний уужим талаар монголоо хайж зорчсон аян замын тэмдэглэлээ “Зууны мэдээ”-д хэвлүүлсний дараагаас маш олон хүн биднийг сураглан хандах болов. Сониучирхсан, дэмжсэн, баярласан, бассан, тагнасан олон хүн байснаас Ганбаа гэж залуу ёстой хувь заяаны тохиолоор бидэнтэй учирсан юм. Д.Болдхуягийн “Хэзээ чи Афган руу хамаатнуудтайгаа уулзахаар явах гэж байна?” гэсэн асуултын хариуг хайж яваад интернэт хэмээх их далайд түүний сургийг гаргасан хэрэг. Мань эрийн блогт Афганистан дахь “манай хамаатнуудын” талаар маш дэлгэрэнгүй өгүүлэл тавигдсан байлаа. Цахим хаягаар нь захиа бичиж аяллын зорилго, утасны дугаар хоёроо үлдээсний маргааш нь л энэ тэмдэглэлийн шалтгаан, нөхцөл, үр дүн нь нэгэн зэрэг болсон Ганбаа хэмээх шавилхан шар залуугийн: |
|
|
2009 оны 05 сарын 08 |
|
“Дэлхийн монгол айл” баримтат киноны зураг авалтаар БНХАУ-ын Чинхай мужид очиж Хөх нуурын монголчуудыг сурвалжилсан “Монголоо хайсан монгол-1” аяны тэмдэглэлээ өмнөх дугaаруудад нийтэлсэн билээ. Энэ удаа ОХУ-ын Халимагт аялсан тэмдэглэлийг нь толилуулж байна. 1. ЮУН ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ, ЮУН ... Хөх нуурын монголчуудыг сурвалжилсан урт аянаас эргэн ирэхэд биднийг явахаас өмнө эхэлсэн орон нутгийн сонгуулийн дүн гараагүй л байлаа. Дүн гарсан байлаа ч манай баримтат киноны явцад ямар ч хамаагүй үйл явдал тул бид дараагийн зураг авалтын ажилдаа бэлтгэж эхлэв. Дараагийн “бай” маань монголчуудын өлгий нутгаас хамгийн хол амьдардаг халимагууд. Тэд мөн л дөрвөн зууны тэртээ Зүүнгарын хаант улсаас их нүүдэл хийн Каспийн тэнгисийн баруунтаа Монголын өргөн талыг |
|
|
2008 оны 12 сарын 09 |
|
Газар дээгүүр 10 000 километр аялсан тэмдэглэл Алдарт Шар мєрєнг яагаад Шар гэж нэрлэсний учрыг удаан бодолгvй олов. Энэ их мєрєн шар єнгєтэй учраас хятадууд Шар мєрєн гэсэн юм байна. Харин монголчууд Гvрвэлжин хатны домгоос vvдэлтэйгээр Хатан мєрєн гэдэг. Манай ар нутагт бол уруйн ус, уулын vер гэмээр булингартай шар мєрєн аж. Газрын байдал говирхуу байснаа алсад уул харагдаж, vе vе ногоон тєгєл бvрхэж, моддын завсраар жирэлзэх суурин гацаануудад муслим шашны мечет сvм, хавирган саран тэмдэгтэй орой нь ойр ойрхон тааралдана. Заримдаа тєв Хятадын нэгэн мужид биш дундад юм уу, зvvн ємнєд Азийн муслим шашинт аль нэг оронд яваа мэт сэтгэгдэл тєрмєєр. Толгой нvvрээ алчуураар ороосон эмэгтэйчvvд, сахал ургуулж цагаан чалма малгай тавьсан эрчvvд бол Эрдэнэлуугийн тодорхойлсноор хотонгууд ажээ. Увс аймгийн тєв Улаангомоос урагш 30-хан километрт, Хархираа уулын ар бэлд Тариалан гэж жижигхэн сумын тєвд єнгєрсєн євєл очсон минь санаанд зурсхийв. Сумынхаа тєвд бас хавирган саран оройтой мечеттэй шvv дээ. Галдан бошигт хаан суваг шуудуу татуулж усалгаат тариалан хєгжvvлэхээр бидний євєг дээдсийг энд авчирсан юм гэнэ лээ гэж хотонгууд гэх тэр хvмvvс ярьцгааж байсан юм. Галдан бошигт хааны vед ирсэн гэдэг нь vнэн бол одоо бид ором нутаг дээгvvр нь аялан єнгєрч яваа Тангуд, Си Ся зэрэг улс нэгэнт мєхєєд хотонгуудын євєг дээдэс монголчууд болон манжууд гэсэн дайчин хоёр нvvдэлчнээс нэгэн зэрэг эмээж явсан vе болж таарах нь. |
|
|
|